ДОХ-ын 57 дахь тохиолдол илэрчээ. Монголд илэрч байгаа тохиолдлын ихэнхи нь биеэ үнэлэгч болон ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүс юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ /ХДХВ/, бэлгийн замаар дамжих тандалт судалгааны албаны их эмч Б.Солонгоос тодрууллаа.
-ДОХ /ХДХВ/-ЫН 57 дахь тохиолдол илэрсэн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Саяын илэрсэн халдвар тээгч 25-30 насны хөдөө орон нутагт амьдардаг эрэгтэй хүн. Халдвар авсан хүн ижил хүйстэн байсан бөгөөд сайн дураараа шинжилгээнд хамрагдсанаар илэрлээ.
-Бүртгэгдсэн тохиолдлуудыг насны хувьд авч үзвэл хэд орчим насны хүмүүс байна вэ?
-Манай улсад халдварын нян тээж буй 15-50 насны хүмүүс байна. Бэлгийн идэвхтэй амьдралтай 25-30 насны хүмүүс ихэнх хувийг эзэлдэг. Хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс зонхилж байгаа бөгөөд ижил хүйстэн, биеэ үнэлэгчид их байна.
-Халдвар авсан хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Манайд илэрсэн өвчтөнүүдээс ДОХ /ХДХВ/-ын шатандаа есөн хүн шилжсэн. Энэ хүмүүст гетеровирусын эсрэг эмчилгээ хийж байна. Энэ нь тухайн хүний амьдрах хугацааг уртасгадаг юм.
-Ингэхэд залуучуудын дунд бэлгайн замын халдварт өвчин нэмэгдлээ гэх юм. Энэ тухайд?
-Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлгийн замын халдварт өвчин харьцангуй ихэссэн. Өнгөрсөн онд гарч байсан вируст гепатит, хоолны хордлого, гар, хөл амны өвчин, улаан бурхан, менингококийн халдварууд 2-9 дахин буурсан. Харин энэ оны эхнээс цусан суулга, гахайн хавдар, тэмбүү, заг хүйтэн, мөөгөнцөр, ДОХ / ХДХВ/, нярайн үжлийн халдвар нэмэгдсэн. Ялангуяа тэмбүү өвчний вирус нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд хүртэл гарах боллоо. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний эхний болон сүүлийн гурван сардаа бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг заавал өгөх шаардлагатай. ДОХ /ХДХВ/-аас бусад бэлгийн замын халдварт өвчин хүвдрээгүй байгаа үедээ төгс эмчлэгддэг.
Эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 24 төрлийн халдварт өвчний 16147 тохиолдол бүртгэгдсэн.
5 Comments
би схинжлэгэ огохиг хусэж бн хаан зов боловсон огж болох бэ найдвартай ..би ооорийго довийлгээгүйэ би азийн 4оор улсин ооринхо уйин охидтой билгийн харитсанд орж байсан болохоор бас мини цавиар язралт юмшиг нэг улан улан зурас гарсан бна эн юнас бол эсүл хэт хурдан таргалсанийх болву гэж найдадлл
Yamar hun baihaas ul hamaardag yum, ta nar aglag uuland gantsaaraa amidardaggui l yum bol belgiin haritsaand orokh ni todorhoi sh dee, heterosexual humuus uursduu belgiin zamiin haldbart ubchin taraadaggui gej bitgii l margaj uzeerei dee,
Гомо хумсууд ни анхааралтай сайн уншаарайдаа.
юун 57 вэ? 60 гарцан шдээ.
ӨМХИЙ ГОМОНУУД ИНГЭЖ Л ГАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ ДАА. ТЭГЭЭД БАС ГОМОГООРОО БАХАРХААД ГАЙХУУЛАХИЙГ НЬ ЯАНАА. АЙМААР АЙМААР ХОЛУУР ХОЛУУР