Гэрлэхээсээ өмнө сексийн харилцагчаа байнга солих хоббитой залуус олширчээ. Тэд үүнийгээ зөв сонголт хийхэд тустай гэж тайлбарладаг. Харин сексологичид “30 нас хүртэл сексийн харилцагчаа байнга сольж байсан залуус гэрлэснийхээ дараа ч хорт зуршлаасаа татгалзаж чаддаггүй” гэж үзэж байна. Энэ талаарх зөвлөмжийг дурьдая.
- Гэрлэхээс өмнө залуусын хувьд шохоорхол, саваагүйтэл их байдаг. Хэрэв тогтмол ганц сексийн харилцагч танд санаанд нийцэхгүй бол хоёроос илүү байлгахгүй байхыг хичээ.
- Сексийн харилцагч олон байх тусам таны эрүүл мэндэд бодит аюул занал хийж байна гэсэн дохио. Бэлгэвч болон бусад хамгаалах хэрэгсэл хэзээ ч 100 хувийн найдвартай байдаггүй. Цоорчихсон байвал яана.
- ДОХ зөвхөн азгүйчүүдэд тохиодог ховорхон өвчин гэж та эндүүрээгүй биз. Таны хажууд ч байж ч мэдэх юм шүү.
- Олон харилцагчтай байхын эерэг, сөрөг талыг сайтар эрэгцүүлэн дүгнэ. Элдэв өвчин авах, сэтгэл санааны дарамтанд байнга өртөх, нэр хүндээ алдах гээд сөрөг тал нь давамгайлах л болов уу.
- Та сексийн туршлага сууж, эсрэг хүйстэнтэйгээ чадварлаг харьцаж сурсан гэж бодох байх. Гэхдээ үүнийг өөрийгөө хэт эрсдэлд оруулахгүйгээр сурч болох юм шүү.
- Тамхи татаж сурсан хүн түүнийгээ хаях гэж их зовдог. Үүний адил та гэрлэснийхээ дараа ч хэвшсэн зуршлаа бүр мөсөн хаяж чадна гэх баталгаагүй.
1 Comment
cursan yum curaar gej texde xunii uxamsar shu de