Тэгээд би тэр хүнийг зүгээр л мартчих уу?

2474913_157c93bc

Сайн байцгаана уу? Намайг З гэдэг. Би жоохон ч гэсэн сэтгэлээ хөнгөлье гэж бодоод энэ захиаг бичиж байна аа. Би Шведэд амьдардаг юмаа. Энд ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Нэг л мэдэхэд 5 жил болж. Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна гэхдээ тэр монголд амьдардаг л даа. 10 жилд хамт сурдаг байсан юм. Тэгээд одоо бараг салсан л даа. Бие холдохоор сэтгэл холдоно гэж үнэн юм билээ. Тэгээд би хичнээн сайн хандаад хандаад нэмэр байхгүй юм байна лээ. Угаасаа тэгээд хол байгаа 2 хүн аль аль нь бие биенээ гэсэн сэтгэлтэй байхгүй бол нэг нь ганцаараа хайрын төлөө тэмцээд юунд ч хүрэхгүй юм байна лээ. Тэгээд нэг л их хайр сэтгэл гээд би сургууль соёлоо хаяад монгол явна гэхээр сэтгэлд багтахгүй юм. Тэгж ингэж явсаар миний сэтгэл ч бас хөрлөө дөө. Ер нь ихэнх салалтын буруутан нь дийлэнхдээ эрэгтэйчүүд байдаг байхаа. Тэгээд би тэр хүнийг хааяа надад хайртай юм байна гэж боддог юм. Тэгээд хааяа үгүй юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд л надаас юм гуйх юм захих болохоороо өдөр болгон утсаар яриад л хайртай дуртай болчихдог юм. Тэгээд л би тэгэхэд нь баярлаад л хөөрөөд л. Өөрөөсөөу харамласан мөнгөөрөө юм аваад л явуулдаг. Тэгээд л авсныхаа дараа баярлалаа ч гэж нээх хэлдэггүй юмөө. Тэгээд л таг алга болчихно. Хааяа мэссэнжэрт таараад л. Тэгээд л гуйх болохоороо нээх өдөр болгон мсж бичээд л сайн хүн болчихно. Тэгэхээр надад хайргүй юм шиг санагдаад байдаг юм. Ядуу айлын хүүхэд л дээ. Монголд амьдрал хэцүү гэдгийг би сайн мэднэ. Надаас өөр тэгээд хэлсэн юмыг нь чадлаараа авч өгдөг хүн тэрэнд байхгүй л дээ.

Тэгээд өрөвдөөд байдаг юм. Үнэхээр хайртай юм болохоор хэрэндээ л жаргаах юмсан гэж боддог юм. Ингээд хараад байхад би л нэг эрэгтэй нь юм шиг байдаг юм. Би хайртай хүндээ тусалж байна, тэрнийхээ төлөө энэ бүхнийг хийж байна гэж өөрийгөө урамшуулаад л тэр хүнийг гээд байдаг гэтэл тэр гуйх болохоороо гарч ирээд бусад үед алга болдог. Намайг хэцүү байна гээд хэлэхэд ч гэсэн зүгээрээ ийм юм байдаг юм гээд урмын ганц үг хэлчихгүй өөдгүй. Би тэр хүнээс илүү дутуу юм шаардаггүй байхгүй юу уул нь. Хааяа л зүгээр сэтгэлийн дэм хүсдэг юм тийм ч юм байхгүй. Тэгээд хаячихая гэхээр чадахгүй юм. Надаас өөр тэр хүнийг хайрлаж бурууг нь засаж уучилж эрхлүүлж дэмждэг хүн тэрэнд байхгүй шд. Заримдаа надад би ээж нь юм шиг л санагдаад байдаг юм. Ээждээ эрхэлж байгаа юм шиг л байдаг шд. Тэгээд өөр хүн тэрэнтэй таарвал ядуу зүдүү арчаагүй гуйлгачнаар нь дуудах байхдаа гээд өрөвдөөд байх юмаа. Тэгээд хайрлая гэхээр өөрөө хайр даахгүй юмаа. Яах вэ? Зүгээр л мартчих уу? Эсвэл тэгээд зууралдаад л байж байх уу? Нээх жаргал амсаж амьдраагүй болохоор би л тэр хүнд жаргал эдлүүлэх ёстой юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд тэгье гэхээр би өөрөө дэндүү зовоод гомдоод байх юм. Надад тэр хүнийг гэсэн тийм их сэтгэл байхад тэр хүнд намайг гэсэн сэтгэл ер байхгүй юм. Хааяа болохоор байдаг ч юм шиг. Гэхдээ сэтгэл гаргаж болох юман дээр сэтгэл гаргадаггүй юм. Мөнгөгүйгээр хийж болох юм зөндөө байхад надад нэгийг ч хийж өгч байгаагүй ээ миний хийгээд өгөөч гэж гуйж байсан юмнуудаас. Зүгээр сэтгэл л байхад болох юман дээр хүртэл тэгж хандах юм. Тэгэхээр надад хайргүй юм болов уу? Гэхдээ надад хайртай гэж хэлсэн. Би итгэдэг тэгэж хэлэхэд нь. Тэгээд би тэр хүнийг зүгээр л мартчих уу? Надад чин сэтгэлээсээ хэлж зөвлөөрэй!!!

cekc.mn дээр ирсэн захидал

32 Comments

  1. ragus says:

    Та 2-ын дунд ямарч хайр сэтгэл байхгүй юм биш ү? эрэгтэй нь залилан баги эмэгтэй нь болохоор муу наймаачин. Өгсөн юмныха хойнооц хариу нэхээд л… ер нь хүнийг муу хэлж өөрийгөө магтсан хүнд дургүй хүрээд байдаг.

  2. od says:

    Ер бол аливаа вм 2 талтай

  3. especial says:

    сайн уу?чамд л гэж зовлоход наад хунээ зугээр л март.ягаад чамд хайртай гэж бодоод оорийгоо хуураад байгаан бэ?чиний монгонд л болж бгаа ни ойлгомжтой бна шдээ.зугээр л сэтгэлээсээ арчаад хаячих.чамд зондоо залуус олдоно.

  4. enxuunee says:

    сайнуу чамд л гэж xэлxэд тэр залуугаа али болоx xурдан мартсан дээр бxдаа.би ч бас чамтай адилxан найз залуугаасаа xол бдаг блаа.найз залуу маани ч гэсэн тиймэрxүү ааш гаргаад бсан чин миний өгсөн мөнгөөр монголд оор xууxэнтэй шоудаад бсан бдаг бга за тгд л өөрийгөө өрөвдөx ч шиг инээд ч xурэx шиг болоод тэр очууxэн залуугаас шууд л болисондоо.эрчүүд бугд адилxандоо. чамд амжилт

  5. ariunaa says:

    хэхэ монгол эрчүүд ихэнх н ийм ш дэ та нар мэднэ биз дэ чамд зовлоход наадахаасаа хурдан сал наадах чинэ зугээр л шимэгч хорхой бна иймэрхүү юмнууд зондоо л бдаг юм тэд нар чинэ юу ч гэж худлаа хэлж чадах амитад бхгуй юу хурдан сал сэтгэлээ салгаж ав за чи тэр хуний нудэнд яамагт ээж шиг н юумуу эгч шиг н ñ харагдах болно хэн ч хэзээ ч ээжтэйгээ эгчтэйгээ унтахийг хусэхгүй биз дэ тэрэнтэй л адил за

  6. tus says:

    шал утгагуй бичсэн зохиол байна.

  7. geegii says:

    дэмий залуу байна чи зовно чамд xань болоxгуй xун бна эртxэн сал одоо ингэж байгаам чин xамт амидраад чи л тоглоом нь болно

  8. gunjee says:

    sain uu chamd l gej helehed ci yagaad ter huniig uruvduh gej yasan gej chi ter hund jargal edluuleh gej zugeer l ter huniig haya chamaig ternees ch sain saihan hun hairlana chinii huseed bgaa setgeliindemiig ter hun chamaar guilgalguigeer chamd ugnu itgeerei chamaig saihan ireedui huleej bgaa amidraliin chin zam suu shig tsagaan shuluun dardan baig

  9. molly_bbb@yahoo.com says:

    харин тиймээ их хэтсвв юмаа. би бас чамтай адил гантсаараа нутгаасаа гарсаан одоо 7сар болж б.на.бид 2 уул ни 4 жил хамт амидарсан юмаа. ийм хурдан нам.г мартана бараг нам.г хурдан яваасай гэж хүлээж б.сан юм шигээ.муухай юмоо.хүний газар сэтгэлээр л унчих гээд хэтсвв б.х юмаа.би ю ч хүсээгүи сэтгэлийн дэм л хэрэгтэй б.хад гантс ч аятайхан үг хэлчүхгүи гомдоор б.даг юмаа.би тэхдээ салий малий гэж бодохгүи б.гаа ягаад ч юм үнэнтүй эвлэрч чадахгүй л б.на.хэр удаан ингэж явхаа мэддэггүйээ… надтай майлээр хвсвэл харитсаарай миний майл

  10. saihnaa says:

    би солонгост амидардаг.миний найз залуу 12 сард баригдаж ябаад одоо 2лаа мсжээр утсаар яриж бгаа ч гэсэн яг хэрэгтэй едээ хайрлаад байгаам шиг санагддаг,монго энэ тэр гд бараг хайртай гэж худлаа байдаг байхоо

  11. ee says:

    Наад хүнээ хаяаа. Чамд ямар ч хайргүй юм байна. Худлаа юм гуйхын тулд л хайртай гэж хэлсэн байхгүй юу даа. Чи яасан ч гэнэн юм бэ дээ

  12. mongolhun says:

    Тэнэг минь хүнийг өрөвдөж амьдарна гэж байдаггүй юм.
    Илүүдээ гарсан мөнгөө хадгалж,хамгаал.Ядарч зүдрэх цаг зайлшгүй ирдэг үед тэр “үнэгүй”мөнгө чинь хэрэг болно мангараа,яасан илүүдээ гарсан мөнгөтэй тэнэг хүүхэн бэ

  13. ах says:

    ядуу мөртлөө зальтай айн ийм хүн хол явахгүйл дээ гэж

  14. man says:

    za chinii helseng unshlee naadah chin hudlaa yum ban daa shuud mart

  15. er har says:

    чи тийм л баян тарган юм бол оор дээрээ татаад хамт амидраа ч чадахгыин бол хынийг ядуу гуйлагчинаар битгий дууд чи ч ц
    арай муугийн туйл бололтой

  16. tuul says:

    chamd hairgui um bnaa.ooriigoo bod.

  17. Ani says:

    Шууд сал. Яасан даварцан xар Дурак вээ. Эмэгтэй Xүнээс ичиxгүй юум гуйж яаж чаддаг байнаа. Эрийн нэр гутаасан Муу оронцог л байна даг. Сайнаар бодоод наадаxтайгаа суулаа гэж бодоxод Чи насан туршдаа наад 1 юумаа тэжээж тэтгэx чирч яваx болно. шууд xаяад наанаасаа 1 Юум олж ав. Монголчууд бисгүй дээ л 1 байгаа биздээ. Ой гутчиxлаа.

  18. хаяаад яаx гэсэн юм бэ хөөрхийг, харин чи шуудхан миний найз тэгж ингэж бай, би чамаас ийм юм хусээд бна, санаачлагатай бай гээд, бас энд бичсэн зуйлуудээ зарим хэсгийг ни жаахан зөөллөөд, тэр хундээ хэл, бич, ойлгуул, ярилтс, наад хунээ өөр дээрээ татаж аваад хамт амидраад уз, тэр уед одоонийх шиг зангаа гаргавал харин салж бно, тэгээд яаснийгаа харин дахиад энд бичнэ шуу чи, ок? амжилт

  19. sony says:

    ерөнхийдөө хамаг юмнууд нь тодорхойгүй бичигджээ. 2 биендээ хайртай ч юм уу үгүй ч юм уу, ямар ч байсан нэг нь юм захидаг, захисан зүйлийнхээ хойноос эвтэйхнээр шаргуу шалгаадаг, нөгөөх нь захисан зүйлийг нь явуулдаг, явуулахдаа явуулсан зүйлийнхээ хойноос жаахан харамсангуй байдаг, харамсдаггүй юмаа гэхэд хариуд нь хэдэн манж үг сонсохыг хүсдэг гэсэн иймэрхүү л юм ойлголоо. дээр нь өсөж төрсөн орчин нь өөр өөр бололтой юм. сайд нарын охидууд аршаантын 18-р гудамжинд бэр болох нь юу л бол доо.

  20. nisdeg_melkhii says:

    чи тэрнийг хайрлаад л бдаг харин тэр хүн чамайг хайрладаг уу?чиний төлөө чухам юу хийсэн юм бэ?чи яасан харалган хүүхэн бэ?тэрэн залуучууд халхаар л дүүрэн бна даг.чи эсвэл тийм хун тоохооргүй муухай юмуу?чамд нэг айдас бна шд.түүнийгээ алдахгүй гэсэн.тэрнийг юг ни өрөвддөг юм бэ?ингээд тэжээгээд л тэтгээд л бвал нэг л өдөр тэр чинь чамд хэзээ ч дийлдэхгүй томоос том ПАРАЗИТ болж хувирсан бна.тиймээс бүсгүй минь түүнийг мартаад өнгөрсөн бүхнээ ардаа үлдээгээд нэг ёсондоо ‘бөгсөө ардаа үлдээгээд’ аз жаргалтай инээмсэглэл дүүрэн амьдар!!!

  21. ХАЙР says:

    ээ дээ дэмий байх өө. энэ чинь эрчүүдийн заль чи мэдэх үү. мэдэхгүй бол мэдэж ав.

  22. Er hun says:

    хуримаа хийгээчжэээ хурдан. тэхгүй бол Монголоор дүүрэн нөхөргүй хүүхнүүд байгаа шүү. алдваа. Монгол залуус улаан номонд орсон гэж үнэн шүү.

  23. bayaraa says:

    чи тэр хунээ унхээр жаргаая гэж бодож бгаа юм бол одоо л салсан дээр дээ
    оорийгоо бодсонч тэр хайртай хунээ бодсон ч тэр. хэдий болтол чи тэр хуний хоолийг бэлдэж огох вэ дээ. чамаар хоолоо бэлдүүлсээр бгаад тэр хун чин амидрач чадахаа болино шуу дээ. оороор н ажил хийлгэж монго олуулж сурга тэр н тэр хунд хэрэгтэй бэлэн монго хунд аз жаргал огдоггуй юм харин оорийнхоо хучээр олсон монго хунд аз жаргал авч ирдэг юм чи тэр хунээ хайрлах биш харин ч алж бгаа юм бндаа

  24. Tuul says:

    Чи наадах залуугаасаа сэтгэлээ татаж аваад салсан н дээр байхаа, зугээр л салчих хун ганцхан л амидарна ш дээ дандаа сэтгэл дундуур амидрах хэцүү дээ

  25. хонгороо says:

    уучлаарай энэ дээд талын нөхөр яг юу бичих гээд юу биччихвээ айн хаха

  26. ooonoo says:

    Юу ч гэмээр юмбдээ… бодвол чи эр ни өгч эм ни авч байж жаргадаг ертөнц гэж xэлэx гээд байx шиг байна. тийм уу, энэ доор коммент бичсэн xумуус ч нэг тиймэрxүү сэтгэлгээгээр xандаж буй болтой. тэгтэл чиний тоxиолдол эсрэгээрээ болчиxсон болтой. тэрэнд буxимдаад тэр надад xайргуй байж магадгуй гэж xэлэx гээд байна уу. чамайг ч гэсэн би тэрэнд нэг иx xайртай байx гэж санагдсангуй. учир ни xайр гэдэг арай чиний яриад байга өгч авалцдаг юмнаас арай илуу гун гунзгий юм байж магадгуй юм. тэгээд юу гээч чи бол нэг л байдаг л монгол оxин бна. xарин европ швед бол жаахан өөр сэтгэлгээтэй л байx ёстой доо. тусалсан гээд байxийн тэгээд бодвол xариуд ни xариу тус эсвэл xайр л аваx гэсэн юм гэж байгаа болтой. эсвэл xайртай байсан бол энэ зэргийн юм байx ш дээ гэж бодоод байгаа юм уу. бас найзийгаа тэжээдэг гэx гээд байгаа юмуу, эсвэл чи байxгуй бол найз чин өлбөрч уxэхээр xун юмуу, ер ни чи европоос юу сурсан xун юмбдээ. ер ни эр ни өгч эм ни авч байж хаппи болдог гэдэг ойлголт тугээмэл ойлголт л доо, гэxдээ xун xусээгүй байxад шаардсан маягтай аяглаx ни зугээр л тэжээмэл гөлөг санагдулаад байx юм. магадгуй амидралд дээр тийм л байx л даа. гэxдээ xэн нэгнээс нэxээд шаналгаад байгаа чинэ л сонин байна. xэрэв чи тийм байx ёстой гэж боддог бол тэгээд болчиx ни л биз. тийм байсангуй гэж энд орж ирж бичээд тэгээд xэдэн таxиан тарxинууд ни дэмжээд инээдтэй л биш уу. xун болгонийг наад фраз шигээ байлгаx гээд байгаа юм уу. xэн нэг ни найз оxиндоо бэлэг авч дуртай байж болно, нөгөөх ни аваx дуртай байж болно, гэxдээ заавал тийм байx ёстой, xэрэв тийм биш бол зугээр л арчаагуй, xунээр тэжээлгэдэг, ядарсан, зудэрсэн, xөөрxий амитан гэж бичиж яриж, зарлаж яваx ни богино бодлийн илрэл биш уу.

  27. hehehe says:

    ямар тэнэгүүд нь ийм хүнээс хоол горьдсон нохойн гөлөгнүүдтэй нийлчихдэг байна аа аль эсвэл монголын эрчүүд нь бүгд ийм болчихсон юм уу эмээ байг гэхэд ядаж эр нь ингэж яваад байх нь юув дээ.эр эмгүй нэгнээсээ мөнгө харж горьдож явж байна гэхээр энэ улс чинь арчаагаа алдаж байгаам даа

  28. NN says:

    хэхэхэ инээдтэй юм. Одооны энэ эрчүүд яачихсан юм бэ, эхнэрээрээ тэжээлгэдэг, найз охиноороо юм авахуулдаг, санхүүгийн дэмжлэг туслалцаа авна ч гэх шиг арчаагаа алдаж байгаа юм байна л даа, Ингээд байхаар Монгол эрчүүдийн орон зайг Хятад Солонгос Гадны эрчүүд эзлэх нь арга ш дээ, би гайгүй найз охидоо хүнээс гуйхгүйгээр болгоод байдаг юм чинь, олон эхнэртэй болох хууль батлаад өгөөч,

  29. Ingeel erchuud ruu chihdiin … Sonin uls shu.

  30. bbb says:

    у шаад бсн суулдээ ямар хүний бичлэг билээ эрэгтэй билуу гэж бодогдлоо ш дээ

  31. Cracker says:

    Тэнэг хүнийг жаргаана гэвэл өөрөө л зовно. Чи насаараа ээж нь болж явах болно. Би бол сал гэж зөвлөх байна. Хайр нэг хүний жаргал байх ёсгүй.

  32. заяамаа says:

    -аан гээч чи ямар өрөвч нинжин сэтгэлтэй гэнэн тэнэг охин бэ
    -наад мөнгөөр чинь хайртай залуу чинь юу хийж байгаа гээч талх л авч идээгүй нь лав ш дээ.
    -эр хүнийг тэжээж амьдрана гэдэг хамгийн утгагүй
    – НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ ХӨЛ ГАРТАЙ ХЭЛТЭЙ АМТАЙ ЮМ БАЙГААЗ ДЭЭ ажил хийж мөнгө ол гэж хэл наадхаа .бид бүгдээрээ л ядуу амьдарч байна ганц танай хайр чинь биш .өдрийн хоолны мөнгө олох гэж хуруу хумсаа хугалан байгаа энэ оронд хаа тэртээ шведээс юу л байна мөнгө байна гэж явуулдаг чам шиг хайртай байсан бол хэн алдахыг хичээхэв дээ үнэн дүнхүү байна даа чи

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.