Тэр охиныг яахуу…

92292882

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргий би одоо 23-тай нөхөр охинтойгоо хамт амьдардаг. Охин минь 11 сартай. Анх нөхөртэйгөө 7-р ангид байхдаа үерхэж байсан юм. Тэгж байгаад 10 жилээ төгсөөд их сургуулийн 1-р курсэд байхдаа салсан юм. Бараг жил сураггүй байж байгаад надруу гэнэт залгаж мсж бичих болсон би ч эхэндээ тоохгүй байсан ч хайртай болохоороо буцаад нийлсэн. Тэгээд найзуудтай нь танилцаж бүр дотно болж байтал өөр охинтой давхар явж байсныг нь мэдсэн… Салий гэсэн ч надаас салахгүй гээд би ч бас салж чадахгүй юм шиг санагдаад төгсөх курс хүртлээ хамт байсан. Тэр охинтойгоо уулздаг гэдгийг нь мэддэг байсан ч уйлхаас өөр юу ч хийж чаддаггүй байлаа. Тэгээд төгсөх жилээ би тэрнэээс хүүхэдтэй болсноо мэдээд хэлтэл маш их баярлаж гаргий гээд байхаар нь уяраад зөвшөөрчихсөн юм. Тэгээд удалгүй гэрийхэн нь ирж бэр гуйж хуримаа хийсэн. Хэдэн хоногийн дараа нөгөө хуучин охин нь яриад тэрнээс жирэмсэн гаргана гэж хэлсэн. Би ч ухаан алдах шахаж шууд л салъя хүүхдээ ганцаараа өсгөнө гэдгээ ч хэлсэн харин тэр нөгөө охиноо ятгаад хүүхдээ авхуулсан гэсэн. Надаа хайртай гээд буцаад нийлье гэж их гуйсан манайхан хүүхдээ бодоод буц гэсээр байгаад буцаад очсон юм.

Тэгээд бид 2 маш сайхан байлаа охин минь гарлаа тэр охиндоо амь тэгтэл саяхнаас нөгөө охин нь дахиад л залгаастай би утасыг нь авхаар тасалчаад эрэгтэй хүнээр яриулаад манай хүн надад юу ч байхгүй гэдэг ч би итгэхгүй байна. Маш хэцүү юмаа. Тэр охиныг яах бэ үнэхээр ядаргатай би залгаад уулзий гэхээр уулзахгүй би танай нөхрөөр яахын гэнэ тэгсэн мөртлөө шөнийн цагаар байнга залгаастай. Би бүр ойлгохгүй юм манай хүн өөрөө залгаад байхад би яахын гээд байх юм. Үнэнийг хэлхэд манай нөхөр их царайлаг үнэтэй машин унадаг баян айлын ганц хүү би яахав байдаг л айлын жирийн охин гоц гойд юмгүй. Би нэг удаа тэр охиныг харсан л даа их хөөрхөн охин байна лээ би дотроо айгаад л байна хэзээ нэгэн цагт тэр охин луу яваад өгвөл яанаа гэж. Манай нөхрийн найзууд хэлэхдээ тэр охиндооо сайн байсан ч тэр нь явдалтай мөнгө машинаар нь ашигладаг байсан гэсэн харин намайг халамжтай болохоор чамтай суусан байх гэсэн. Хэзээ нэг өдөр намайг хаяад явуул яана гэж их айж байна би тэр охиныг яахуу та нар надад туслаач гуйя…

cekc.mn дээр ирсэн захидал

25 Comments

  1. wow says:

    Гар утасны дугаарыг нь солих хэрэгтэй юм байна.

  2. GUY says:

    naad nohorshyy yum chini yasan yadargaatai shalchiganasan gar ve

  3. solo says:

    би ч гэсэн 11сартай хуутэй.надад ч гэсэн ийм юм тохиолдож бсан.дугаараа соли тайван бай.гол хуухдээ л бод.эрчүүд бол хаанаас л бол хаанаас олдоно.хамгийн суулд охин чин чамайг харна

  4. зочин says:

    нөхөр чинь чамд харйгүй болчих вий гэж айж байгаа бол эртхэн шиг өөртөө жаахан мөнгө, орох орон гэр бэлдэж авч байх хэрэгтэй. тэгээд нөхрөө яваад өгвөл охиноо өөрөө өсгөөд явна биз. чамд хань түшиг болох охин чинь байна. юундаа айдаг юм. би байсан бол нууцаар мөнгө хуримтлуулаад хаяад явна. тийм нөхөртэй байснаас байгаагүй нь дээр

  5. chimeg says:

    нөхөр чинэ чамайг л сонгосон юм бнашдээ өөртөө итгэлтэй бай найзаа тэр охин цагийн аясаар алга болно хамгийн гол ни нөхөртэйгээ эвтэй бай битгий хэрэлд битгий бачуур тэгээд л болоо миний бодлор чи ухаантай бүсгүй бна за амжилт

  6. uran zurag says:

    тэр охинд буруу байхгүй, одоо.
    яадгийм ганц бие байхдаа тэд уулзаж учирч дурлалцаал биз.
    харин одооны байр сууринаас харахад нөхөр чинь түс тас шийдэж чадахгүй, горьдлого төрүүлээд байгаан биш үү?
    уурлаж уйлаад байлгүй нөхөртөө шууд тулгаад хэлэлдээ.
    нөхөр чинь онцгүй байна ш д.

  7. kkkk says:

    эхлээд нөхөр чинь чамд өөрөө залгаад байна шдэ гэсэн дээр нь тэр оxиныг шөнийн цагаар хүний нөхөр лүү юу ч болоогуй юм шиг залгаж байдаг яасан ичих нуургуй ч гэдэг юм уу, явдалтай хуухэн бэ ч гэдэг юм уу эвтэйхэн шоолох, шоглох 2-ийн хооронд даапаалаад өнгөр, Тэгээд нөхөртэйгөө нэг баг бол. Нөхөр чинь чамд хайртай, тэгээд сайхан гэр бул зоxиогоод амьдарч байна. энэ байтугай атаа жөтөө муу санаа агуулсан энэнээс ч хөөрхөн сайхан юмнууд мундахгуй гарьж ирнэ гэдгийг сайн санаж, хааяа эвтэйхэн нөхөртөө ойлгуулж хэл. Тэр хуухэн чинь шарандаа албаар чамайг уурлуулж нөхөртэй чинь муудалтсуулах гэж залгадагийм байна. Чи нөхөртэйгээ муудалцаад нөхөр чинь гантсаардахаараа магадгуй тэр хуухэнтэй уулздаг байх. нөхөр чинь тийм биш гээд байхад чи тэр хуухний утасдсан дээр дугнэлт хийгээд нөхөртэйгээ муудалтсаж явч болохгуй. Тэр хуухэн бол хөндлөнгийн хуухэн, НӨХӨР чинь + ЧИ + ОХИН чинь нэг БАГ гэдгийг сайн санаж яв. Нөхрөө сайн халамжилж хайрлаж, тэр хуухнийг байхгуй байна гэж бодох хэрэгтэй.Тэр хуухэн найр тавиж нөхөрт чинь наалдах чи дээрээс нь уурлаж муудалцах нийлээд танай гэр булийг салж сарних аюулд учруулж болзошгуй. Дээр хумуусийн хэлсэнчлэн өөртөө итгэлтэй бай, өөрийгөө яасан ч байсан жирийн нэгэн, нөхрөө тийм сайхан ийм юмтай гэж бодож яасан ч болохгуй. Учир нь энэ бодол чинь чамайг итгэлгүй болгож, чи удахгуй нөхрийхөө албат боол шиг эрхшээлд нь ороход том тулхэц болно. Та 2 гэрлээд нэг гэр бул гэдэг чинь чи ч гэсэн нөхрийхөө нэг хэсэг болсоон гэдгийг харуулаад өгч байна. Өөрийгөө сайн сайхан авч яв, гоо сайхан, ус гэзэг, өөрийгөө хайрла, гол нь сэтгэлдээ тайван амгалан, хөгжилтэй, жаргалтай байхийг хичээ. Тэгвэл нөхөр чинь аяндаа чамайг дагаад чамтай гэртээ байхдаа, охинтойгоо байхдаа чиний мэдэрч байгаа аз, жаргал тайван амгалан байдлийг мэдрэх болно. амжилт хусиэ бусгуй минь.

  8. Special One says:

    Сайн ярилц тэгээд шийдвэрээ гарга гэж хэлэх байна

  9. yanaa says:

    сайхан залуучууд үргэлж бусдийн өмч байдаг гэдэг ч чамтай л сууснаас хойш өөртэй итгэлтэй байж өөрийгөө сайн тордоо,,замийн нэг завхай хүүхнээс болж босгосон амидралаа битгий нураа,,нөхөр чин өөрөө сэтгэл н хубираагүй бол чи элдэв юм бодоод яахав дэ,,гол н чамайг эхнэрээрээ сонгож хүүхдийнхээ эх болгосон бн гэдэг н л чухал шүү дээ өөртэй итгэлтэй бай,,

  10. Nuhurteiguu sain yriltsaachee teneg yum uu chi! Zuger taivan yriltsaarai, bitgii heruul uruul hiigeed yavcharai !

  11. ari says:

    Сайн уу чиний бичсэнийг уншлаа гэхдээ юунаас ч битгий ай гол ни гэр булээ хамгаал уурийгуу сайн торд гадуур 2кхон зам бгаа эмтэй хунд гэрбүлтэй болоод букхнийг тэвчиж амидрах эсвэл хэн нэгнийг хайгаад ганц биэ явах тэгэхэр чи гэр бултэйгээл бай нас чин тогтоод ирэхийн алдад нугуу явалдаад байдаг хуухэн ни амидралаа бодокхийн тзэрэгсээ аындаа салаад угну али эсвэл танай нукхрийн хуухдийг гаргах байкхдаа гэхдээ чамаас салахгуй байкх хэрэб нугуу хуухэн ни юм хийлгэхгүй бол ш тээ одоо чин тсаг тур айкхтар болсон уэд юм хийлгуулвэл чи болон окхин чин увдукх болно тэгэхээр гэр булээ чи л аварна бас хамгааална. салаад бол хэрэггүй ээ уурийгуу сайн тордоод гэрээ хуухдээ сайн гоё тэгээд байкхад эрэгтэй хун чин гэр булээ л гээд байна хэмнэкх эр ни хэрэггүй шуу гэдгийг хэлиэ
    уурийгуу сайн боловсруул бас толгойгоо сайн ажиллуыл ийм байсан юм уу гэтэл ни шидвэр гаргаж сюрприз бариж бай али болокх гэрийн уур амисгал ийм байдаг даа гэмээр байлгаж нугуу хуухэнээ сонговол ийм байж чадахгуй байкхдаа гэж бодогдтол ни халамжлаад хаяа ю ч хийхгуй гадуур зугаалаад эр ни бол алтан дундачийг бариж бай гэж хэлмээр байна. тэгэхдээ ууруу л сайн бод шийд. дээ

  12. zochin says:

    uurtuu itgeltei bai

  13. Davaa says:

    миний эмнэx 2.3 xумуус зэв зэвэлгээ эгчээ.

    Гол ни чиний сайxанд нэxэр чини татагдаж чамтай амидралаа xолбосон байx ( би лав тэгсэн)

    Айxтар xардаад xэрүүл уруул xийгээд байвал буруу тийш л эргэx байx. Гэxдээ xаа нэг унэн зыил яриж цочроо эгэx xэрэгтэй. Гэxдээ xэтрыылж болоxгыи , ярилтсаxаасаа эмнэ яриx xязгаараа тодорxойлж огт тэрнээсээ xалиж болоxгыи. Ноцтой байдлаас алгуурxан зээлэн байдалруу шилжыылэx ч юм уу. Гэxдээ би чамайг ээр xууxэн шууxантай яваxийг xулээн зэвшээр ч чадаxгыи гэдгээ xаа нэг xэлж байx xэрэгтэй.

    Дээр ни нэмээд ээрийнxээ сайн чанаруудийг бод, xааяа тэрийгээ гаргаж бай. Жишээ ни гоё сайxан xувцас xунар, зуулт чимэглэл авч бай. Xааяа нэxэрээ шатааж, би байгаа гэдгээ мэдрүүл.

    Тиймээс намайг xаяад явчиx боловуу гээд бэмбэгнээд байж болоxгыи шуу

    Гол ни чи ээрийгээ боловсруул, xэл ус сур

    2 xуний 1. 1-ийгээ гэсэн сэтгэл гол ни болов уу. Xайр сэтгэлгыи бол …

  14. Ani says:

    Xамгийн гол н тайван бай. ӨӨрийгөө Ерөөсөө дорд үзэж болкуу шүү. Үс зүсээ янзлаал өөдрөг байx xэрэгтэй. Тэр аальгүй Xүүxэн 1 юумтай суугаад далдраx байлгүй дээ. шөнийн Цагаар согтчоол залгадаг байx. Xүн ерн согтоxоороо ийшээ тийшээ утасдаал xэрэгт xэрэггүй xүнлүү бааxан залгацан байдын ш дээ. Тэрийг н нээx битгий тоо. Гол н Нөxөр чинь Оxин Та2ыг сонгосон байна, Энэ иx чуxал. Нөxрийгөө баян тарган царайлаг нуруулаг гэж өөрөөсөө дээр тавиад байвал 1 л өдөр дүрдүү итгээд явчиxна шүү.

  15. ogi says:

    Болж өгвөл мэдээгүй царай гаргаад хоорондоо эвтэй байж, хэрүүл хийхгүй байх хэрэгтэй шүү. Гэр бүлийг ганц гутаадаг юм чинь хэрүүл шүү. Өөрт хэцүү байгаа зүйлээ уурлаж хашгиралгүй эвтэйхэн хэлж бай.Нөхөр охин 2-ийгоо маш их хайрладаг, тэднийхээ төлөө бүхнээ хийж байгаа л гэж сайн ойлгуул.Тэгээд өөрийгөө сайхан авч яв. Үс гэзэг, хумс хуруу, нүүр царайгаа байнга тордож, гайгүй хувцаслаж, өөрийгөө үнэлж хүндэлж бай.Гэртээ ч гэсэн гангалах нь хаашаа юм гэхдээ л аятайхан харагдах хувцас өмч байгаарай. Манай хүүхнүүд гэртээ л гэхээрээ нэг хуучин бэлтгэлийн өмд, хуучин цамц энэ тэрхэн л өмссөн харагддаг юм. Ингэж болохгуй шүү. Нөхөртөө хааяа гэнэтийн бэлэг барь. Эр хүнтэй хамт амьдарч айл гэр бололцоно гэдэг чинь эмэгтэй хүнээс асар их тэвчээр, хувирал, заль шаарддаг юм шүү.Хамгийн гол нь хэрэлдэж болохгүй, хэрүүл хийгээд байхаар хайрлах сэтгэл дундарч хөрөөд байдаг гэдгийг би өөрийнхөө амьдрал дээр үзсэн хүн бна.
    Тэр охиний хувьд бол өөрийг нь сонгож амьдраагүйд нь шаралхаж зориуд та 2-ийг үймүүлдэг юм бна. Хүүхнүүд тийм л байдаг.Эцэст нь өөртөө итгэлтэй бай, нөхөр чинь чамайг л сонгосон бна шүү дэ.

  16. undraa says:

    миний дүү амьдрал итгэл дээр тогтдог юм. сэргэлээр унах хэрэггүй. энэ бол амьдралын нэгэн төрөлийн шалгуур. тийм гай болсон хүүхнүүд б.даг л юм. гэхдээ танай нөхөр чамайг л сонгосон юм чинь чи битгий ай за. чи хуучин шигээ ханд. тэгэхгүй тэр охинийг яриад хэрүүл болгоод б.вал чамаас залхаад яваад өгнө. эр хүн чин угаасаа бусдийг харж эхнэртэйгээ харьцуулах, эхнэртэй байхгүй давуу талыг тэднээс харж хэсэг кайф авдаг юмаа. Гэхдээ эр хун хэзээ ч гэр бүлээ орхидоггүй за юу. тэгэхээр чи б.снаасаа илүү анхаарал халамж тавиж илүү ихээр хайрлах хэрэгтэй. энэ зан манай охид эмэгтэйчүүдэд дутагдалтай б.дагаас хүнийг залхааж улам бүр өөрөөсөө холдуулдаг. эр хүн гэдэг чинь өөрөө амидралийн ноён нуруу мөртлөө дандаа хүнээс хайр халамж, тусламж хүсч явдаг хэцүү өчөөхэн хүмүүс б.даг энэ бүхнийг ойлгож ухаалгаар шийдвэр гаргаж улам бүр өөрийгөө үнэд оруулж, ойлголцож амьдралаа аварч үлдэн сайхан амьдраарай дүү минь амжилт хүсье

  17. june says:

    хамгийн гол нь чи өөртөө итгэлтэй бх хэрэгтэй.тэр охин царайлаг бх нь хамаагүй чи л өөрийнхөө амьдралийн төлөө тэмцэж хамгаалах нь чухал.өөртөө умар итгэлгүй ум бэ?

  18. gah gah gah says:

    эрчүүдэд иймэрхүү үе байдийн. эмэгтэй хүмүүст ч гэсэн байдаг юм шиг байгаа нь. би бодохдоо яахав ганц нэг удаа уучилчих. дахин давтагдах бол болих л хэрэгтэй. хүн гэдэг амьтан чинь өнгөрсөн хойно нь ухаардын юум шиг байгаа нь. хэсэг тусдаа байгаад үзсэн нь дээрдээ… чи ах шигээ тэвчээртэй охин юм байнада. миний дүү хамгийн гол нь өөртөө итгэлтэй бай. өөдрөг бай.

  19. gartsaaagui unen says:

    муу юм бодвол тэрчин биелэх болно . хэзээ ч муу зуйлийг бодож бай

  20. ХАЙР says:

    утасны дугааруудаа эхлээд солио. тэгээд өөрийгөө тайван байлга. янз бүрийн юм бодох хэрэггүй. хүн бодлоороо амьдардаг юм. танай гэр бүлд аз жаргал хүсий

  21. заяамаа says:

    миний бодлоор нөхөр чинь чамд хайртай биш ээ зүгээр л чиний халамж шуналгүй энгийн даруу өөрт нь хайртай гээд тэр зан чанарууд чинь л нөхрийг чинь чамтай холбож.
    – тийм охиноос барагтай л салахгүй болов уу яахав сууна энэ тэр гэж болохгүй ч явалдаад байж магадгүй л юм.гэхдээ чамайг хаяхгүй гэдэгт нь чи итгэ.чи хамгийн гол нь өөрийгөө голж болохгүй
    -гэхдээ нэг л үнэнг хэлье нөхөрт чинь энэ байтугай хүүхнүүд гарч ирнэ.чи тэр үед нь нөхрөөсөө салья гэвч тэр чинь чамаас хэзээ ч салахгүй чамд хайртай гээд л гүрийх болно.энэ бүсгүйчүүд бидний л амьдрал .тэд сайхантай нь явалдсаар л байдаг тэгсэн мөртлөө сайныг нь хэзээ ч алдахыг хүсэхгүй.

  22. geegii says:

    салаx xэрэггүй ээ оxиноо бод.амьдралд тийм үө байдгийн

  23. kkkk says:

    нөхөр чинэ чамд хайрт за түүндэ зүгээр л итэг

  24. mr says:

    сайнтай ин сууж сайхантай ин юу гэдэг бил ээ
    арай ч хатуу хэлчвүү уучлаарай ингээд яваад байвал энэ хэвээрээ л….. оорчлолт хий
    наад залуугаа хаяx хэрэгтэй оорийгоо битгий дорд уз

  25. Бүсгүй says:

    Нөхөр чинь чамд хайртай юм байнаа. Тэр охиныхоо хүүхдийг гаргуулаагүй хэрнээ чамаас охинтой болсон байна ш дээ. Айх хэрэггүй биз дээ. Ямар ч тохиолдолд нөхөртэйгөө охинтойгоо цагийг аз жаргалтай сайхан өнгөрүүлж сураарай. Энд танай нөхөр хэр царайлаг мөнгөтэй гэхээсээ илүү чиний өөртөө хэр зэрэг итгэлтэй байх нь чухал. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.