Хайр ийм хэцүү гэж үү

94673050

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би нэг томоохон компанид менежер хийдэг 23 настай 178 см өндөр, царай зүс гайгүй, стильтэй дажгүй залуу / хүмүүсийн хэлдгээр/. Гэхдээ охид намайг хараад шоучин юмуу шалиг байх гэдэг, тэгж харагддаг гэнээ… Би гэтэл тийм биш сард 2-3 шоудвал их юм. Охидод би таалагддагаа ч мэднэ. Гэхдээ ойрд надад бүх юм хэцүү байна. 4 сарын өмнө би нэг охинтой танилцаад үерхэж эхэлсэн юм. Надаас 2 дүү оюутан. Царайлаг өндөр дажгүй биетэй нэг гэм нь бага зэрэг зугаа цэнгэлд дуртай охин. Бид 2 уулзах тусмаа бие биедээ татагдаж анхандаа би хэсэг явалдаж байгаал хаяна даа гэж боддог байсан бол сар өдөр өнгөрөх тусам улам дасч салж чадахгүй нь гэдгээ мэдэрч байлаа. Эхэндээ түүний утас руу байнга залуус залгаж мессеж бичиж шөнө хүртэл уулзая энээ тэрээ гэж ярьдаг нь, бас тэр өөрөө надад өмнө нь 5 залуутай үерхэж байсан бас хэд хэдэн хүнтэй унтаж үзсэн гэж ярьсан нь намайг галзууруулах шахаж байв. Гэхдээ тэр өөрчлөгдөж байсан. Тамхиа хаяж, бараг шоудахаа больж, ярьсан хүн бүрт найз залуутай гэдгээ хэлэн бүр дугаараа хүртэл сольсон. Надад улам бүр дасч байгааг нь би ч мэдэрч байсан. Гэвч цагаан сараар тэр минь хөдөө гэр лүүгээ явж ирснийхээ дараа нэг өдөр уулзахдаа учиргүй л цүнхийг чинь үзье юу юу байдгийн гээд онгичиж гарав.

Би ч гайхаад дуугүй л үзүүллээ нэг ч их юм бодсонгүй. Гэтэл орой нь над руу мессеж бичээд цүнхэнд чинь захиа хийсэн уншаарай гэдэг юм байна. Тэр захиан дээр нь … Миний тухай ээждээ хэлсэн, миний зургийг харуулсан гэнэ. Гэтэл ээж нь хааяа пиво уудаг юм бол архи уудаг л байж таараа, бас зураг хараад сайхнаас цаашгүй хөнгөмсөг залуу байна гэсэн гэнэ. Гэхдээ энэ юу ч биш л дээ үнэндээ надад маш том асуудал байдаг тэр нь би өмнө нь эхнэртэй байгаад салсан нь л байсан юм. Үүнийг тэр ээждээ хэлж ээж нь шууд дургүйцсэн юм байх. Би захиаг уншингуутаа шууд л түүн дээр очсон тэр гэхдээ уллзаж чадахгүй би чамайг хараад эргэж буцаж магадгүй, гэхдээ би сална гэж ээждээ амласан гээд утсаар уйлаад байсан. Өмнө тэр минь надад чи хэрвээ эхнэргүй байсан бол би бүхнээс илүү жаргалтай байх байлаа гэж уйлж байсан юм. Ингээд л би анх удаа хаягдаж маш ихээр шаналж байна. Өдөр ажилдаа сатаараад мартагнадаг ч орой болох тусам би улам гунигтай болдог. Унтаж чадахгүй байнга бодогдоод тарчилж байна бүр нойр хүрэхгүй гэртээ ганцаараа пиво уугаад хэвтдэг болсон. Миний урьдны цоглог, бардам зан ч хийсч алга болсон. Би шаналалдаа галзуурч, бас омголон зандаа хөтлөгдөн түүн рүүгээ хараалын үгс, доромжлолын үгс хайр найргүй бичсэн мэдээж хүн ингэж байхад тэр хүн ч бас яаж тэсэхэв эсэн бусын юм бичиж л байсан. Үнэндээ манайх бөөгийн удамтай би манай удмын зарим нэг хараалыг мэддэг юм. Тэр хараалаа хийнэ гэж сүрдүүлсэн.

Гэхдээ би түүндээ яагаад ч муу юм хийж чадахгүй байлаа тэгээд миний хэлсэн бүх муухай үгс,хийнэ гэсэн бүгдийг минь уучлахыг бодоорой чамдаа би муу юм хийж чадахгүй нь гээд аз жаргал хүссэн. Харин тэр минь надад би чамд маш их гомдсон гэхдээ уучилнаа би чамдаа л хайртай, гэсэн ч шийдвэрээ өөрчлөхгүй гэж хэлсэн. Энэ мессежийг нь уншаад нулимс минь зүгээр л урсаад байсан эмэгтэй хүнээс болж анх удаа уйллаа… Надад одоо үнэхээр хэцүү байна би яавал урьдын сэргэлэн цовоо залуу болох бол? Хүнийг гаднаас нь өнгөцхөн хараад хөнгөмсөг, шоучин царайтай гэж дүгнэж болдог юм уу? Эр хүн амьдралдаа нэг алдсан ч 2 дахь амьдралаа яагаад зохиогоод алдсан бүх алдаагаа давтахгүй амьдарч болохгүй гэж, эсвэл эмэгтэй хүн 2 дахь байхыг хүсдэггүй юм уу? Болдог бол түүнийгээ эргүүлээд авмаар байна. Үүнийг бичсэн чинь сэтгэл бага ч гэсэн онгойлоо. Надад сэтгэлийн үгсээ илгээгээрэй хүмүүсээ. Баярлалаа.

cekc.mn дээр ирсэн захидал

60 Comments

  1. ундрал says:

    Хүнд хараал хийхгүй л юм бол миний зөвлөгөөг бодож үзээрэй. Чи үнэхээр хайртай л юм бол учраа хэлээд гуй. Миний нөхөр ч бас өмнө нь амьдралдаа алдаж байсан. Би харин хүнтэй сууж байгаагүй. Тэр үед их эргэлзэж, бас ээж аав минь дургүйцэж байсан ч салж чадахгүй байхад ээж минь аавд *алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй шүү, өвгөөн. сайн бодож үзьее* гэж хэлж байсан. Хэдийгээр хэний ч хувьд хүнтэй сууж байгаагүй, хаана ч өөрийгөө аятайхан аваад явчих охиноо эхнэрээсээ салсан хүнтэй сууна гэхээр хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч ээж, аав минь ухаантай улс болохоор охиныхоо сонголтыг хүндэтгээд бидний гэрлэлтийг зөвшөөрсөн. Ингэлээ гээд муу юм болсонгүй. Би гэрлээд 4 жил болж байна. Нөхөр минь надад хайртай. Би ч бас нөхөртөө хайртай. тэгэхээр амьдралдаа алдсан хүнтэй сууж болохгүй гэсэн юм байхгүй. Чи л өөрөө эр хүн шиг байвал бүх зүйл ОК болно.

  2. bodol says:

    zaluu minii amidral chamaig uhaaruulj bna
    chi ene horvoo deer gants od ni bish
    humuus buged adil
    chi huniig hairal tegej bj chamaig humuus hairlan

    ter emegteig mart
    chamd tohiroh emegtei chin huleej bai
    bolhgui ymiig zaaval bolgoh geed heregguishde

    odoo uldsen nasaa az jargaltai ongoruuleerei amjilt

    jirii neg zaluu bi

  3. tenuun says:

    энэ сайтаар англиар галиглаж бичиж болохгүй юм

  4. tenuun says:

    Сайн байна уу? Мөнхгал гэдэг хүнтэй холбоо барих гэсийн миний мэил хаяг тэнүүн_энхтөр яхоогын хаяг

  5. erguu llr bndaaa says:

    чи ч ёстой эргүү сда бнадаа.хун яжч уурлаж бухимдаж бсан хэлж яриж бгаагаа хянах хэрэгтэй бдийн хараал идсэн сда мини

  6. girl says:

    сайн уу Хараал гэсэн чинь айчлаа. хэ хэ. Гэхдээ хүнд хараал хийж болохгүйшд. Харин үнэхээр чинийх мөн үү гэдгийг нь бөөгөөсөө асууж мэдэх хэрэгтэй. ойлгосон уу ? Хайр яагаад гэж дандаа асуухаар хичүү байдаг. л да. Гэхдээ тэр хүн чинь чамтай адил өөрийн гэсэн бодолтой. тэрийг нь ойлгох хэрэгтэй. чи анхаарлаа өөр зүйлд оруулаад үз. Гадуур гараад анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэхийг хичээ. тэрэнлүү бичихгүй байж үз. хэ хэ Чамтай танилцаж болох бол яаж холбоо барих вэ ? Зүгээр л ярилцаж сэтгэл санааг чинь хуваалцаж болох уу ?

  7. sss says:

    за зайлаа зайл өвчтэй гаруу гүй юу.хараана еөрөөнө ч гэх шиг…

  8. bolor says:

    найз охиныхоо ээжид өөрийгөө тийм биш гэдгээ харуулах хэрэгтэй л дээ.

  9. crack says:

    монголчууд бугд л бөө болтсийш дээ. хараавал хэн ч харааж болохоор болчихсон

  10. 1 zaluu says:

    юун хараал өөрөө хараагдахни дутаж дээ муу үйл эргээд өөрт чини бууна идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэж цаана чини монгол ардийн сайхан үг байна шүү хө

  11. 1 zaluu says:

    эр эм байтугай эрүү толгой 2 салдаг юм залуу мини битгий уйтгарла цоглог бай анд мини

  12. Curtis says:

    Шалчийсан дурак вэ! Яриад байх юм алга! Өдий насалчаад! Эргүү новш

  13. gerelee says:

    юм зохиогоод бичтсийн бишуу

  14. col says:

    chi odoo yun surtei zaluu ve saldag niildeg l horvoo hodoo chine

  15. uka says:

    хараалаа? чи чин харин инээдтэй залуу байнадаа. угаасаа чи ийм тэнэг болохоор чин чамайг хаяж байгаамшдээ. суугаад амидардаг юм бол чи тэр охинийг хангалттай зодох юм байна л даа.

  16. p.mardai says:

    хошин зохиол юм ууу.

  17. Life is game says:

    (Бодол) их зов хэлсэн байна. Хун оорийгоо их тоогоод ирэхээрээ болохоо байхийн дохио доо.Эр ум бол эр хун шиг бай.Чи заавал хуухнуудийг хаях эстөи умуу. хаягдаж бас сур за. Чи донгож 23 байж уний чини дахиад эхнэр жаахан амдрал сур энэ хумуусийн хэлээд яриад байгааг жаахан гэсэн анхааралдаа ав. тэр эмэгтэй чамд харинч ухаарал огсон байна шуу.Туунд баярлаж яваа тэнэг мини.

  18. dermee says:

    Таны хэлсэн үнэн шүү ажаа. Монголдоо ирсэн биш бүүр солио өвчтэй болж байна.

  19. Xongorzul says:

    ene Dermee buur soliorchij…

  20. dermee says:

    яагаад гэвэл би новшийн амьдралаас уйдаж байна. Амиа хорлолтой биш үлдэж байгаа даа муухай учраас надад хараал гэж үнэн бол хийлгээд өгөө ч хүмүүсээ.

  21. чамд гэхэд says:

    дэрмээ чи яасын яагаад хараал хийлгүүлэх гээд бга юм юу болоов яав ийв

  22. bi hun says:

    ÿàãààä çàëóóñ áèä ñàðäàà 1-2 show даад áàéíà àà? íèéòýä èéì ç¿éë ÿàãààä èõ òàðõààä áàéíà àà? òýãýýä show õèéæ áàéãààä íýã íýãíýý îëöãîîíî. àíõàíäàà ç¿ãýýð ë ¿åðõýë ìýò áàéâ÷ íýã íýãýíäýý õóðäàí òàòàãäàíà. óðäíû àìüäðàë îð òàñ õàÿãäàæ ò¿¿íèé ë òºëºº àìüäàð÷ áàéãàà ìýò…ãýâ÷ çàëóóñ áèä äýíä¿¿ ãýíýí þì äàà. ãàíö ë õ¿íä á¿õ ë ç¿éëýý çîðèóëíà ãýýä ÷èíèé ãàðààñ àòãàæ ÿâàà õàéðûíõà õàéðàíä ¿ë èòãýíý. óðäíû àìâäðàëûã ñºõíº. øàëèã ãýæ ò¿¿íèéãýý ººð í¿äýýð õàðíà. ãýâ÷ òýð ÷èíèé ë òºëºº ººð÷èëºãäºæ áàéãàà ø¿¿ äýý.
    èíãýýë õàéð ãýæ áîäñîí á¿õèéë ç¿éë ñàëõè ìýò çàìõàðíà äàà.

  23. bi hun says:

    эр х¿нд итгэж болохг¿й гýýä îõèäèéí ç¿ðõýíä øèâæ òºðäºã áèç õàéðòàé ë þì áîë áóñàä õ¿ì¿¿ñèéí þó õýëýõ íü ãîë íü áèø áàéõàà. õ¿íèé ¿ãýýð ÿâæ áàéãàà áîë ÿàâ÷ õàéð áèø ýý. õàéð õ¿íèéã çàñàæ ÿíçàëæ ÷àääàã þì çà ýíä áè÷ñýí çàðèì õ¿ì¿¿ñèéí ñýòãýãäýë àðàé äýíä¿¿ þì àà. áèä çàëóó õ¿í ýöýã ýõèéí ¿ã àëò ãýõäýý õàéðòàé ë áîë ç¿ðõ ñýòãýëýý ë ñîíñöãîî¸ çàëóóñàà. õýðâýý òýð îõèí ç¿ðõ ñýòãýëýý äàãæ áàéãàà ÷ þì áèë¿¿ äýý.

  24. XAXAXA says:

    Гэрлэчихвэл дэмий хадамтай болох юм байна даа

  25. dermee says:

    Бөө хараал гэдэг чинь худлаа бодит зүйл биш!!! Хэрвээ үнэн бол надад хийлгээд өгөө ч!!! Миний юу хэрэгтэй байна. Бүгдийг нь нэттээр цацчихья.

  26. 卍 MunkhGal 卍 munkhgal_ugsaatan says:

    Тэxдээ Xайртай л бол Ялнадааа!!

    Залбирч болно. Уйлаад залбир. Уучлал гуйгаад залбир.

    Зулайныxаа оройд төвлөрөөд Оxиноо бодоод санаад уйлаад залбир.

    МөнxНарЭэж минь ээ Угаасаа байгалаасаа Төрөлxөөсөө Заяагдмал …-р минь Намайг уучлуулж Миний сүнсний Бүx Xар Үрийг цагаатгаж өгсөнд маш иx баярлалаа гээд уйлаад залбир. Xийсэн бүx xар үйлийн үрээ Цагаатгаж Залбир.

    Зулайныxаа оройд төвлөрөөд МөнxНарЭэж минь ээ Угаасаа Байгалаасаа төрөлxөөсөө Заяагдмал Миний xайрт … -г надтай Мөнxөд Xамт байлгаж Мөнxийн Аз Жаргалд Умбуулж Заяаж өгсөнд Маш Иx Баярлалаа гээд чин сэтгэлээсээ Чингис Xаан шигээ Уйлаад Залбир.

    Чиний зулайны Оройд чинь Чиний Мөнxийн Ээж чинь байгаа. Сүнсний Агуу Ээж чинь Байгаа. МөнxНАрЭэж чамайг чамаас илүү ойлгодог чамаас илүү xайрладаг чамаас илүү мэддэг Агуу Ээж чинь.

    Бас Бөөгийн Онгод чинь яг буусан юмуу? Тэгээд ч xараал мэддэг болгон Xараал xийдэггүй юм.

    Чи үнэн сэтгэлээсээ гэмшээд уучлал гуйгаад Xүсэмжлээд залбир!

    Чи Угаасаа Байгалаасаа Төрөлxөөсөө заяагдмал Мөнxийн Аз Жаргалд Умбаснаараа Заяагдсан шүү!

    Эр xүн бид чинь Эмэгтэй xүний төлөө амиа золиослосон ч багадаxаар тийм иx xайрлаx гэж төрсөн юм.

  27. Shoniin mend! says:

    Manai baingiin unshigchid unen shuurxai setgegdel uldeeje,ene zaluud xandaj xelexed ooriigoo sn tanij med,uerxej bsn emegteige muulax xaraax xund muu xelj yawax chn xamgiin adgiin zan shu,uur chn xurch gomdoj bsn ch xairtai l bol xaraalin ug gardaggvi yumda,chi zuger l bardam zantai yum bna

  28. MunkhGal says:

    Еэ Ажилд гараxаасаа өмнө эxлээд үxтэлээ дурлаж явсан нь дээр байсан юм байнадаа. Тэр ч яаxав. Чи гэxдээ эмэгтэй xүн рүү Xараал xийнэ гэж новширсон л залуу байнадаа. Xудлаагаасаа ч бай xамаагүй тэгж бичиx л xэрэггүй байсан юм. Xэлэx үг ч алга. Ер нь бол яаж ийгээд л уулз. Нүд нүдрүүгээ xараад сууж байгаад сэтгэлээ онгойлгож ярилцсан нь дээр. тэр оxин чинь ч гэсэн ээжийнxээ үгээр л байдаг. Өөрийн толгойгүй юмуу xааашаайн! Ер нь уурлаад xэрэггүй л байдаг байxгүюу! Юу ч болж байсан Тайван байдлаа xадгалж байx л xэрэгтэй. Гол нь тайван. Сэтгэл санаагаар ч унаx xэрэггүй. Үнэxээр сууx гээд байвал тэгж байгаад ээжтэй нь ч уулз. Xүнтэй гэр бүл болно гэдэг чинь Залуу минь Яг нэг xүн байна л гэсэн үг. Чи тэр xүнтэй xарцаараа бараг ойлголцдог xэмжээнд байx ёстой юм. Та 2ын сексийн амьдрал ямаршуу байдаг вэ? энэнд чадвал xариу өгөөрэй. Энэ бол чуxал. Тэxдээ үнэнxүү чин сэтгэлээсээ Тэр оxиндоо xайртайн бол чи л ялна гэдгийг xэлье. Төгс ойлголцоx л xэрэгтэй шүү. 4 сар ч багагүй л xугацаа л даа. Гэxдээ.. XАЙР БҮXНИЙГ ЯЛНА. XУРДАН ОЧООД УУЛЗААЧ!!! СОЛИР УНАXЫГ XҮЛЭЭГЭЭД СУУНУУ? Аз Жаргал Xүсье!

  29. Eej says:

    Ээжтэй н очоод уулз.Энд бичсэн болгоноо хэл,ам өчигөө өг.Хараал нтрээ харин хэлвээ!

  30. bodol says:

    хүн ер нь өөрийгөө их тоогоод ирэхээр дэмий байдаг.хамгийн гол ухаантай тэвчээртэйл байх хэрэгтэй.тэр тусмаа эрэгтэй хүн шалчигнаад хэрүүл уруул хийгээд байвал бур л муухай байдаг.тэр хүүхнээ мартдаа болох юм цаанаасаа л болдог болохгүй юм бол болдоггүйл юм.

  31. Бид says:

    Хараал хийнэ гэнэ үү????????
    Чи амиа хичээсэн бусдыг боддоггүй л нэгэн байна…
    Би хичнээн хараал мэддэг байлаа гээд хэнд ч хараал хийж чадахгүй ээ…
    Арай ч дээ…
    Энэ чинь үнэхээр таалагдсангүй…
    Хичнээн хаяагдсан ч ингэж аашилж болохгүй шд…
    Чиний ингэсэн чинь улам цааш нь түлхсэн байх…
    Чамайг хараана гэж сүрдүүлэхээр нөгөө охин чинь чиний үнэн төрхийг харлаа гэж дотроо бодож салсан даа баярлаж байгаа байх…
    Болчимгүй л байна даа…

  32. ббб says:

    Би нэг томоохон компанид менежер хийдэг 23 настай 178 см өндөр, царай зүс гайгүй, стильтэй дажгүй залуу / хүмүүсийн хэлдгээр/

    Хүмүүс чамайг яг ингэж хэлдэг үү? /178см өндөр гэх мэт/ Өөрөө бат итгэцэн л юм шиг

  33. korea-s says:

    -Хүний үзэл бодлыг таашаахгүй ч гэсэн хүндэтгэнэ гэж нэг соёл, тэвчээр байна. намайг доромжилж байсан ч гэсэн тэр чинь тэр этгээдийн л үзэл бодол болохоор тэвчих л хэрэгтэй. хичнээн 1000 чамд таалагдахгүй ч байсан бай тэр хүний сонголт л бол хүндэтгэж сур. элий балайний чинь хараал хийх ч гэх шиг. мотор бооно гэдэг шиг аайн…? удмаа дагаад тэмээчин болсоон гэдэг шиг юм болохнуу гүй юү.

  34. Eegii says:

    Чи нэг тийм байдаг шалиг амьтдын нэг л байнада. Сард 1,2 удаа ч гэх шиг . хэхэ. Хөх инээд хүрлээ.Олон охинтой зугаацхаар ингэдэг юмдаа . Одоо юу гэхэвдээ

  35. zochin says:

    shalig bish hun ter ohintoi yawaldaad l hayii gedeg genee haha shaadag bandi be chi hudlaa shohoorhchood hair gej hutsaad 4hon sar bolchood tiim yum gej yu bhaw de hahahaha

  36. uujgii says:

    чи болимоор юмаа хараал гэнэ шүү намайг хараа үгсэний боо дурак

  37. SCRATCH says:

    чи өөрөө тэгээд гайгүй залуу юм бол дахиад оор хүүхэнтэй тааралдах блгүй дээ, кк.

  38. SCRATCH says:

    харин тэххх, нэг мэдсэн чинь хараалгацан шааж бх юм биш биз дээ айн…

  39. Sarnai says:

    Чамайг хараана ерөөнө гээд өөрөөсөө хайртай бүсгүйгээ улам дүрвүүлчихсэн юм биш үү?
    Чи өөрөө анхнаасаа түр ашиглаж байгаад хаяна аа гэж бодож бсан гээ биз дээ, бодлоор чинь л болж бгаа юм биш үү? кккк
    залуус ямар муухай бдаг юм вэ?
    Анхнаасаа явдалтай бүсгүй бсан бол юунд нь явалдаж мавалдаад дасаж масаад уйлаж муйлаад бгаан айн кккккк

  40. m says:

    За нээх сүртэй юм алга, хүн бүрт л тохиолддог шахуу л юм байна. Тэмц, айвал бүү хий, хийвэл бүү ай, хайрыхаа төлөө тэмцэхгүй юу. Шоучин шиг харагдаж тийм дүгнэлтэнд хүргэдэг гадаад байдлаа өөрчлөхгүй юу. Бөө мөө нарын удам хараал жатга хийдэг сүрхий залуу минь 21р зууны сэхээтэн залуу юм бол хүнийг дийлж чадахгүй бол шарандаа хараадаг эргүү бодлоо хая, тийм юм хийдэг бол чамаас өөрөөс чинь зовлон салахгүй дээ. Сайн явах санааных гэж үнэн шүү, хүнд сайн санаж, зөв юм хийж явбал эргээд эерэг энерги нь чам дээр сайнаар бууна… Практикт батлагдсан зүйл

  41. ХАЙР says:

    чи муу юм хийх ёстой юмуу, хараах ёстой юмуу. тэгээд чиний сэтгэлд нийцэхгүй ч юмуу чиний дургүйг хүргэсэн хүн болгонийг чи хаасаар байх уу. муу юм хийж зүрхлэхгүй нь ч гэх шиг бусад хүмүүсийг бол хараахад бэлэн гэж ойлголоо. монгол залуучуудаас холхон байх минь. дургүйг нь хүргэвэл шууд хараах юм байна л даа

  42. muugii says:

    өө миний хөгшин бүү гунхар.. Амьдрал сайхан ш дээ.. Манай хүргэн дүү байдаг юм. Бид 5 гэр бүлээрээ дүүгээ тэрэнтэй суулгахгүй гээд бараагүй. Болох юм болдгоороо л болдын байна лээ. Үнэхээр тэрэнд хаягдаад бухимдаж байна уу эсвэл хайртай болоод бухимдаж байна уу гэдгэ ялгаж салгаад үнэхээр хайртай бол ээжтэй нь уулзаад үзэхгүй юу. аав ээжийгээ дагуулаад очсон нь дээр.. Тэгээд нэмэргүй бол ёстой амьдрал өөрөө мэдэх байхдаа.. Амжилт хүсье

  43. dfg says:

    Ter ohin chinii toloo zasarsan bdiin baij chi harin her zasarsan be. neeh ih showddaggui sardaa 2-3 gej bichjee. miniiheer 2-3 chini ih l bna sh dee. tegheer 10 honogt zoolttoi neg udaa showddag gesen ug. sardaa esvel 45 honogt neg gevel bagad orj magad. bas ehleed togolj bgaal haychina gej bodoj bsan, bas anh udaa hayagdaj uzlee gej helj bgaag chini uzhed ih l ohidoor naadaj bsan bololtoi ternii chini uiliin ur l irj dee. ergeed bodood uzehed anhnii setgegdel unen bdag yum shuu. ter ohinii eej medeej chmg harsan anhnii setgegdlee l helsen. bi unen baih gej bodoj bna. chi yahav ooriigoo bi tiim hun bish gej bodoj bolhiin. gehdee ter eh hunii huvid chi ohind ni hani bolj chadahgui haragdsan bolhoor l durguitssen baih daa. manai aav ch gesen minii anhnii zaluud ih durgui bur gereesee hooson. nadad helehdee aav ene zaluu chini chamd hani bolohgui chamaig ochnoon shar huuhedtei bolgochood hayad yavna gej helj bsan. teghed bi aavdaa gomdood ter zaluugaa dagaad gereesee garaad yavj bilee. teghed aav mini unen l helsen bsan. ter nmg jiremsen bolson gedgiig sonsood l nadaas holboogoo tasalj uulzahaa bolij ehelsen. teghed bi shuud l yamar ch ergelzeegui huuhdee avhuulaad ter zaluutai ahij haritsaagui. ter zaluud bi hichneen hairtai bsnaa odoo hurtel bodohod medregddeg. hervee bi ter ued hairtai l yum chini boloh l blgui geed huuhdiig ni gargaad ter zaluugiin araas guij bgaad suutsan bol yag l aaviinhaa helseneer ochnoon etseggui huuhedtei bolool hayagdah bsan yum shig sanagddag. bi aaviinhaa ugend orsondoo odoo hurtel bayarlaj yavdag. hunii etseg eh gedeg hezee ch hudlaa heldeggui yum shig sanagddag. yagaad gevel ted nar bid naraas ochnoon oims iluu ileetsen amidral gej yu bdag bas eh hunii huvid er hun gej yamar bdgiig ohinoosoo iluu meddeg bolhoor l tegj zovloson baih daa. gelee geed yahav amidral yamar enuugeer duusah bish. amidrald ochnoon zovlon ch bii jargal ch bii. ter bolgonoos zovlongii ni baga edelj jargaliig ni arvin edleerei duu min. er hun tsogtoi zolbootoi yavah heregtei shuu. amidrald chini az jargal husie

  44. orange says:

    Би энийг бичсэн залуу байна. сэтгэгдэл илгээж байгаа хүмүүстээ баярлалаа. Үнэхээр ихийг бодогдуулдаг юм байна. Намайг харааж доромжилж муулж байгаа хүмүүст би юм гомдоод байх юм алга. Өөрийгөө ямар өчүүхэн бэ гэдгийг л мэдэрч байна. Үнэндээ би түүнд яагаад ч муу зүйл хийж чадахгүй гэдгээ мэдэрсэн. тийм болохоороо зүгээр л аз жаргал хүссэн. Ахиж гунихгүй ээ

  45. gerel says:

    Chamaig oilgoj bna oo. Vhtlee gomddog yum bas shaldaa byydag yum anhandaa vneher hetcvv. tcag hygatcaa ongoroh tysam setgel taiwshirdeg yum. Gehdee Nzyydtaigaa yylz. Ajildaa bvhnee daichil. yadar tegehed arai jaahan martaad irdeg yim,Ingeed tcag hygatcaa ongorch chinii setgel emchlegdeh bh

  46. panzer says:

    ер нь тэгээд нэгэнт хань болохгүйг нь мэдэж байвал тиймэрхүү шоу зугаа цэнгэлд дуртай охидтой нэг их дотноссоны хэрэггүй дээ. Хичнээн засарч байгаа ч гэсэн яваандаа цаанаас нь нэг юм хатгаад эргээд тэсрэх байлгүй. Сайнтай нь сууж сайхантай нь сүүлрээ гэж…

  47. fly says:

    чи хараал мараал хийж мэддэг айхтар залуу бн даа. Битгий хуний сайхан охинийг харааж амидралийг ни суйтгэчээрэй.

  48. panzer says:

    Гэхдээ эр хүний нулимсыг үзсэн эмэгтэй өөдөлдөггүй гэдэг. Ер нь тэгээд өмнө нь хэд хэдэн хүнтэй явалдаад өвөр дамжаад үзсэн охиныг авч суугаад сэтгэлд сэвтэй юм биш үү дээ. Эр эрийн доор байсан эм гутдаг болохоос Эм эмийн дээр байсан эр гутдаггүй юм.

  49. JEK says:

    сүүлийн үөийн залуучууд байнга уйлалдаx юм. сайн уйл. мэдрэл гацаанууд

  50. Lonsdale says:

    тэр охин чинь зөв сонголт хийжээ чиний өнгө мөнгөнд болоод суусан бол чиний уур хүрвэл насан туршдаа хараана гэж айлгаж амьдрах хүн юм бишүү? гадаад төрхөндөө анхаарал тависнаас дотоод төрхөндөө анхаарал тавиач ийм муухай атгаг санаатай хүн өөдлөдөггүй юм шүү

  51. ХАЙР says:

    юун бөөгийн хараал вэ. чи бас өөрөө аймаар залуу байна аа. тэгж болохгүй гэмхгүй хүнд хараал хийвэл эргээд чиний толгой дээр бууна гэдгийг мэдэх үү. ингээл бөө нар зэвүүн дээ. би хараалаас айдаг. чи наад охинтойгоо хэрэв суусан бол дараа нь сална гэвэл шууд л хараахаар хүн байна даа. тэр охин чамтай суугаагүй нь аз болж би өмнөөс нь баярлаж байна. харин чи наад охиноо бөөдөөд татсан юм биш үү. кк аймаар залуу.

  52. новшоо чи says:

    тэгж үерхэж бсийм бж хараал хийлгэх юм ярьж бодож бдаг дүүрчихсэн пизда бэ чи хөгийн эрийн сүг бэ чи шалдан баньдиа чи аль насандаа авгай авч салсийн бэ тэр охиндоо бас хараал хийлгүүлсэн бга даа муу нохой бөөс чинь чи бодолтой явдаг бол чамайг автийн ослоор цэвэрхэн цааш харуулмаар сүг бна даа чи

  53. idiot says:

    залуу минь чи хэзээ хунтэй суугаад тэгээд хэзээ дээ салчидаг ум бэ, бараг хуухдээрээ ум биш уу чи чинь. одоо больж уз, тэр ээжийн зөв байна. би би, гаднаас хараад хун яж дугнэх энэ тэр гэчихсэн, ийм багаасаа суугаад салсан ум чин яж хун чамд итгэх ум бэ, хэдэн сар найзлаад хаяна гэж бодсон энэ тэр гэнэ, тэр охидууд чин чиний тоглоом ум уу? бурхан гэж байдаг ум, хунээр тоглох гэхээр одоо чиний зурхээр эргээд тоглож байна, жаахан ч гэсэн ухаан ор, хунлэг бай. уун бас хараал вэ? бутэхгүй хувиа хичээсэн ингэж явах дээрээ тулсан хорхой вэ чи чинь.

  54. zaluu 27 says:

    зөөөө зө

  55. uran zurag says:

    охидоор тоголоод байхаар чинь тэнгэр чамайг ухааруулах гэж тэр охинтой учруулждээ.
    чиний салсан нийлсэн байх чинь одооны амьдралд нөлөөлөх нь юу л бол.
    нээрээ чи тийм хөнгөмсөг, тогтворгүй, итгэлгүй харагдсан байж болох шүү.
    харин тэр уур шаналалдаа хэлсэн хийсэн үйлдэл чинь их буруу муухай зүйл болжээ.
    яахаараа хүнийг хараана ерөөнө гэж занадаг юм?! хүнд хараал хийх тийм амар, сайхан юм уу?! чиний бичсэнээр чи сайхан залуу ч сайн ЭР ХҮН болж төлөвших яагаач үгүй байна. олиггүй 1нийг хаяж овилоггүй 1нд хаягдаж сур туршлага болно гэдэг. яадгийм бэ, залуу насны дурсгалтай дурлалын түүх чинь 1ээр нэмэгдээ л биз. уйлж уухаа боль, чамайг харин ч доош татна. тэрхэн үедээ тайвшруулж бгаа мэт байвч хортой 2 аргийг чи хэрэглээд байна.

  56. Daruuhan says:

    цаг хугацаа бүгдийг засна. жоохон хүлээ. харин хадмын хувьд хэцүү л дээ – нэг л таалагдаагүй бол хэдэн жил болсон ч хүлээж авдаггүй юм. харин бүйгүй чинь олон найз сольсон юм бол зариман бас л хадмаас болсон байх

  57. Ер нь хүний амьдрал тодорхой мөрдлөгө болгож байнга баримталж явах ёстой хэдэн зарчим байх ёстой гэж би үздэг нэгэн. Үүний нэг нь ээж аавынхаа үгнээс огтхон зөрч болохгүй, ялангуяа заяаны хань эхнэр, нөхрөө сонгох талд аав ээжийнхээ саналаас зөрж болохгүй ээ. Би тэр охины зөв гэж харж байна. Залуу минь сэтгэлээ тат даа. Эр хүн шиг бай даа. 23 настай бас эхнэр аваад салаад үзчихсэн, бас охиноор тоглох санаатай хэхэ. амьдралаас өөрийгөө олж аваарай. Өөрийгөө олоорой.

  58. Эрхүн says:

    Хорыг хороор гэдэг. Хүүхнийг хүүхнээр. Жаал зугаал, хүүхнүүдтэй. Тэгж байтал мартагдана даа. Цаг хугацаа дийлдэг юм.

  59. bold says:

    Залуу минь эр хүн шиг бай хүүхнүүд эрчүүд биднийг түшигтэй ноён нуруутай буурь суурьтай гэж харж явдаг юм шүү дээ бүгд л тийм эр хүнийг хүсдэг гэтэл чи янз бүрийн аргадсан эсвэл хараасан мсж явуулаад байхаар цаадахад чинь ямар байхуу. Нэг зангаараа л байх хэрэгтэй хичнээн хэцүү байсанч тэвчих хэрэгтэй, тэгээд ер нь эрчүүд бид бодоод байхад өөрийгөө л бодоод байдаг тунимхай хүмүүс тэр зангаа тэвчиж чадвал хэн ч эргээд ирнэ дээ.

  60. T says:

    элэг хөшлөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.