Хайр сэтгэлийн нууцад нэвтэрсэн гайхалтай нээлт

passion1-middle

Эхнэр нөхөр хоёроос тун олон нь урьд төрөлдөө бас л нэг гэрийн хоёр байсан байна гэдэг дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Калифорний Брюс Голдберг гэдэг мэргэжилтэн “зарим айлын эхнэр нөхөр хоёр бүр хэд хэдэн төрөлдөө мөн л эхнэр нөхөр хоёр байсан байна. Үүнийг зарим хүн анх уулзмагцаа л бие биедээ хайр сэтгэлтэй болчихдогоор тайлбарлаж болно” гэж баталж байна. Тэр байтугай зарим хүнийг тус тусад нь байлгаж байгаад гипнозод оруулахад урьд төрөлдөө хамт аж төрж байснаа гайхалтай адилхнаар ярьдаг байх юм.

Брюс Голдберг:
“Нэгэн эр эм хоёр ирж уулзлаа. Уг нь их сайхан айл мөртөө эхнэр нь нөхрийнхөө, албан ажлаар ийш тийш явах болгонд эргээд ирэхгүй болчихвий гэж дандаа айдаг байжээ. Тэгсээр байгаад тэр айдас нь бүр эмгэг болон хувирч хаашаа ч битгий яв гэж гуйх болжээ. Гэтэл нь нөхөр нь ажил төрлийн шаардлагаас болоод явахгүй байх арга байгаагүй тул сүүлдээ өөр хоорондоо муудалцаж эхэлжээ. Тэдэнд гипноз хийхэд урьд төрөлдөө нэг гэрийн хоёр байсан ба нөхөр нь 1485 онд дайнд алагдсан, түүнээс хойш эхнэрийнх нь аж байдал доройтсон нь мэдэгджээ. Ийнхүү өнгөрснийг сэргээх гипноз хийсэн нь тэр хоёрт сайнаар нөлөөлж нөхөр нь эхнэрийнхээ айж ичихэд анхааралтай ханддаг болж эхнэр нь ийш тийшээ явдаг нөхрийнхөө араас зовох нь больж тэдний аж амьдрал тэгширжээ. 

Тэр эрдэмтэн бас нэг жишээг дурьдаж:
“Надад учраа хэлж ирсэн залуухан хосын аж амьдрал тун олигтой байж өгдөггүй, эхнэрийнх нь байдлаас болоод юм л бол муудалцдаг болсноо ярьсан юм. Үүнд эхнэр нь нөхөртөө дандаа итгэлгүй ханддаг байж. Би тэдний урьд насны амьдралыг хараад үзсэн чинь бас л нөхөр эхнэр байсан байлаа. Тэгэхэд нөхөр нь эхнэрээ хаяад явчихсан, эхнэр нь уй гашуугаас болоод эмнэлэгт хэвтэж нас барсан байв. Үүний дараагаар эхнэр нь нөхөртөө итгэлгүй байдгийн учир олдсон тул хоорондоо эвлэрч дажгүй сайхан амьдрах болсон” гэж ярьжээ.

Аризона муж улсын гипнозчин Франк Барановский сүүлийн хорин жилд 12 мянга гаруй удаа урьдын амьдрал руу нь буцаах гипноз хийхэд 625 хос хамрагджээ.

“Миний ажлын үр дүнд таван айлын нэг нь урьд насандаа эхнэр нөхөр байсан хүмүүс байна гэдгийг миний ажлын үр дүн харууллаа. Миний бодоход энэ нь зүгээр нэг сонирхол т0атах зүйл биш, хайр сэтгэл үеийн үед ч үргэлжилдгийг үзүүлсэн маш гайхалтай сайхан нээлт болсон юм” гэж ярьж байна.

ХАНЬ

10 Comments

  1. huurhun says:

    унэн бол тийм ч сайхан санагдахгуй л байна

  2. bombooloi says:

    zarim humuus hooson tolgoigoo jaahan nom unshij duurgehgui bol hooson tolgoitoigoo ene yortonzoos yavah vii de

  3. true says:

    энэ ч үнэн байхөө, ер нь тэгж бодогдоод байдаг юм. юм гэдэг учиртай шүү, зөвхөн бидний энэ жижигхэн тархиараа сэтгэж байгаа хэмжээгээрээ өөрсдийгөө хорвоог таньж мэддэг гэж бодсон хүмүүс бол том эндүүрэл шүү

  4. sony says:

    өөрсдийгөө идтэн шидтэн гэж өргөмжилсөн үздэг хардаг, лам хувраг гэх мэт улсууд мөн ч их шаах юм даа. ядаж байхад яр гэгчээр цагаан сарын бөөн бэлтгэл ажил дундрахгүй, дээр нь цас зуд гээд амь наана там цаана байхад чинь, шинийн нэгэн нь тэдэнд эдэнд гэж маргалдацгаагаад хүмүүсийн сэтгэл санаагаар ч харин ч нэг хайр найргүй тоглож байгаа юм даа. өөрсдийгөө үздэг хардаг, мэргэн түргэн, идтэн шидтэн, лам хувраг гэдэг эдгээр шулаачид бүгдээрээ хүмүүсийн зовлонгоор бизнес хийн голоо зогоодог, нэг бодлын өөд муутай хувь тавилантай улс шүү. зуд болоход боохой цадна, зовлон болоход лам цаднаа гэж.

  5. жирийн бүсгүй says:

    Энэ тухай нарийн бичсэн сонирхолтой ном Интерномд байна лээ. Нууцсын нууцаас гэдэг нэртэй. Уншаад үзээрэй. Тэнд энэ эмчийн тухай бас бичигдсэн байсан санагдаж байна.

  6. Хахаха says:

    Би лав хойд нас байдаг гэдэгт итгэдэггүй… бас урд насанд бас хэхэхэ

  7. emu says:

    гоё л юм бна:)

  8. T says:

    Калифорний Брюс Голдберг гэдэг мэргэжилтэн… гэчихжээ бас хахахахааха юуни мэргэжилтэн юм? мухар сусэг дэмирэлийн үү хахаха

  9. unen bh says:

    хууе! ямар гого мэдээ вэ? Энэ үнэн байж магадгүй юм. Яагаад гэвэл бид 2 анx xараад л бие биенээ оллоо гэдэгт итгэсэн. Нухрийн маани буx зан чанар надад зорюлагдсан юм шиг санагддаг. туунтэйгээ даxин xойд төрөлдөө учирна гэвэл надад ухэхэд ч айx юм алга. Зувxун чамтайгаа xэдэн турулдуу ч хамагүй даxин даxин учраxсан. Чамдаа xайртай шүү! Насаараа xайрланаа чамайгаа

  10. ooonoo says:

    xудлаа xудлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.