Хулгайлагдсан зургаан охин одоо болтол олдоогүй байна

humantrafficking2-middle

Хүн худалдаалах гэмт хэрэг олноор гарах болжээ. Тухайлбал, өнгөрсөн онд 10 гаруй ийм төрлийн гэмт хэрэг гарсан байх юм. Гэтэл хууль хяналтынхан энэ талаар огт ам нээхгүй дуугүй суусаар байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, одоо биеэ үнэлж байгаа охидуудад Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хэд хэдэн газар судалгаа явуулжээ.

Тус судалгааны ачаар урд хөршөөс 10 гаруй охиныг эх нутагг нь авчирсан бол Макоад хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн 12 бүсгүй байгааг олж илрүүлсэн байна. Тэднийг Анна гэх үсээ шараар будсан 40 гаруй насны эмэгтэй толгойлж байсныг илрүүлжээ. Судалгааны дагуу худалдаалагдсан гэх 12 охиныг илрүүлж, баривчлах үеэр зургаа нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болжээ. Тэднийг одоо хүртэл олж илрүүлээгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, тэд амьд үлдсэн үү, үхсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн Бээжин, Эрээн хотод одоогийн байдлаар 10 гаруй охин хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн байгаа нь тодорхой байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд нэгэн эмэгтэй Дорноговь аймгийн Замын-Үүдэд тэнүүчилдэг хоёр охинг хуурч, урагшаа авч гарах гэж байгаад баригдсан хэрэг гарсан. “Түүнээс хууль хяналтынхан хэргийг шалган байцаалт авахад” Тэр хоёр охин ямар ч бичиг баримт байхгүй байсан. Тэгээд Улсын иргэний бүртгэлийн газраас төрсний гэрчилгээ гаргуулж авсан. Тэр үед тус газар шууд л гаргаад өгсөн. Тэгээд урагшаа Замын-Үүдэд очиж хилээр нэвтрэх цагаан хуудсыг нь авсан” гэх байцаалтад мэдүүлэг өгсөн байх юм. Үүнээс үзэхэд хэн нэгэн хараа хяналтгүй охид явж байхад овог нэр, төрсөн он cap өдрийг нь асуугаад Улсын иргэний бүртгэлийн газраас бичиг баримтыг нь гаргуулж аваад урд хөрш рүү хил давуулан зарж байгааг хэн ч анхаарахгүй байна гэсэн үг.

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охидын ихэнх биеэ үнэлэгч болдог
Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охид, эргээд урд хөршид очиж, биеэ үнэлэх явдал газар аваад байгаа гэнэ.

Тэдгээр хүний наймаанд өртсөн иргэдтэй Эрээн, Бээжин гэх хотуудад очиж биеэ үнэлэх болжээ.

Юунаас болж тэд ингэх болсон талаар Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүйн, криминалогийн ажилтан Г.Оюунболдоос тодруулахад “Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн охидыг судалж үзээд, байршлыг нь тогтоогоод, цагдаагийн байгууллагатай хамтран эх оронд нь авчирдаг. Гэвч ихэнх нь эргээд биеэ үнэлдэг. Энэ юунаас болж байна вэ гэхээр манай улсад сэтгэл зүйч ховор байна. Үүнээс болж сэтгэл санааны хүнд цохилтод орсон охид өнгөрсөн амьдралаасаа салж чадахгүй, өөр сонголтгүйгээр ордог нь тогтоогдсон.

Нөгөөтэйгүүр манай улсад эд эрхтний наймаа гарах нөхцөл өндөр байгаа. Учир нь бид судалгаа явуулж, “Зар мэдээ” сонинд хүний элэг өндөр үнээр худалдаж авна гэсэн зар тавьсан. Зарын дагуу 300 гаруй хүн утасдсан. Тэдэнд та амь насаа алдаж магадгүй гэдгийг хэлсэн боловч 90 гаруй хувь нь зөвшөөрсөн” гэв.

Хүн хулгайлагч хуулийн цоорхойг ашигладаг
Манай улсыг хүний наймаачид дансандаа бүртгэж, хүн наймаалах болсон гол зангилаа нь хууль хяналт сул байгаа явдал юм. Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн хуулийн 124 дүгээр заалт буюу ерөнхий хуулиар шийтгэдэг. Энэ хууль нь тэдний толгойг илээд өнгөрдөг гэх хэлж болно.

“Жижгээ” хочит М.Пүрэвбат юм. Тэрбээр 2006 оны хоёрдугаар сард гудамжинд явж байсан С, Д, Т зэрэг 16 охиныг хулгайлан хүчээр машиндаа суулган айлд аваачаад, зодож, биеийг нь үнэлүүлдэг байсан. Гэтэл түүнийг дээрх хуулиар шийтгээд өнгөрсөн.

Э.Хүрэлбаатар
Нийгмийн толь

5 Comments

  1. Hi says:

    Ter hulgailagdsan humuusiin orond zuueeeer l oorsdiigoo taviad uz de
    Ted nar chin HUN HUN HUN medee mal nar bish …
    Yaagaaad yu ch hiij chaddaggui yum be?
    Haaiiiran hunii buhel buten amidraliig ni tegj suitgeh gej de tegsnees toroogui baisan ni deer zde…

    Hunii naimaa hiij baigaa humuus chin harin jinken malnuud,setgel medreliin gajigtai pizda nar….
    Huuhedee niigemd zov hun bolgoj osgo
    Toruulsen bol uureg hariultslagaa uur
    Yooooo stoi heleh ug ch bur oldohku ni…

  2. Hi says:

    Пиздаааааааааа
    Хэлэх уг ч олдохгу юм да

  3. narantuya says:

    ёстой хүний үнэргүй хогийн шаарнууд, хүний наймаачдийг хүн алсантай адилаар үзэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг байвал зохилтой.

  4. onm says:

    xар тамxинд орсон xунтэй л адил юмдоо, хуухнууд тэгээд нэг боовний амтанд орчиxвол гарч чадаxгуй.

  5. cool says:

    яанаааа яанаааа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.