Эр хүн гэр бүл болсны дараа хайртай хүнээ нэгэнт өөрийнх болгочихсон гээд, эсвэл удаан хугацааны турш нэгэн хэвийн байдлаар бэлгийн харьцаанд орвол амрагаасаа уйдаж эхэлдэг. Эр хүн хүсэхгүй байна гэж үгүй, тэр үргэлж хүсэж байдаг. Ихэнх эрчүүд энэ үед нэг бол араар тавьж эхэлдэг, эсвэл зүгээр юу ч хийдэггүй. Иймээс эмэгтэйчүүд бид санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Заримдаа маш хурдан хэмнэлтэй секс хий, та өөрөө гэнэт санаачилж түүнийг өдөж, загас наадуул. Эр хүн л татаж чангааж байдаг гэсэн ойлголтоос нь түүнийг салга. Хамгийн гол нь түүнд сэхээрэх зав бүү өгөөрэй. Маш ахархан хугацаанд секс хийх боломж бий. Үүний тулд:
-Үнэхээр дотно биш бол, та түүний занг сайн мэдэхгүй бол ийм алхам бүү хийгээрэй, тэр харин ч таныг “завхай” гэж үзэж магадгүй.
-Та хоёрын бэлгийн харьцаа романтик сайхан биш харин дандаа энд тэнд яаруу сандруу секс хийж байсан бол энэ арга үр дүн өгөхгүй.
-Таны амраг төрөлхийн догшин, ширүүн бол хурдан секс секс биш харин хүчирхийлэл болж хувирна.
-Таны сэрэл хангалттай хөдлөөгүй бол хэрэггүй.
-Хэрэв та бие давхар бол төрөх хүүхдэд осолтой. Yнэндээ бол гэнэтийн сексийг гэр орны дассан байдлаас өөр нөхцөлд хийвэл илүү гүн сэтгэгдэл төрүүлнэ.
– Та амрагтайгаа хамт явж байхдаа зүгээр л түүний өмдний урд халаасанд гараа хий, тэгээд цааш нь түүний яахыг хүлээ.
-Та хоёр өрөөний бүх тасалбарыг бүү худалдаж ав, харин ч цуг явж байгаа хүмүүс тамхи татах гэж, жорлонд гарах хойгуур амжуулбал дур хүсэл улам ч оволзоно. Yүнээс гадна кино танхим, цахилгаан шат, албан газрын хувцасны өлгүүрийн өрөө зэрэг олон сонирхолтой газрыг олж болно. Ер нь та нар хүний санаанд ормооргүй газар, албан контор, сургууль зэрэг газрыг сонгох тусам эр хүн туршиж үзэхийг
улам их хүснэ. Залуу эр иймэрхүү өдөөн хатгалгад амархан автаж, дороо бэлэн болдог, харин таны амраг нас ахисан бол түүний дурыг хөдөлгөхийн тулд илүү нарийн арга хэрэглэ.
Эрт орой хэзээ нэгэн цагт амраг чинь үнэн эсэхийг мэдэхээр банзал доогуур чинь гараа шургуулах болно. Өөр эмэгтэй нөхрийг чинь булааж авахаас өмнө та өөрөө ямар нэг юм хийж, түүнийг “бэлгийн унтаа” байдлаас гаргах хэрэгтэй. Одоо байгаагаас муудна гэж лав үгүй. Гэнэтийн хурдан секс олон давуу талтай.
-Дур тачаалыг хоромхон зуур хөдөлгөдөг
-Эр хүнд тийм их хэрэгтэй, гэнэтийн болон шинэлэг мэдрэмж төрүүлдэг
-Стрессийг тайлж, сэтгэл санааны саад бэрхшээлээ давахад тусалдаг
-Элдэв янзын байрлал сэтгэмж хэрэггүй, нөхцөл байдал өөрөө бүхнийг удирддаг
-Амрагтайгаа улам дотносож, сайхан мэдрэмж өгнө
-Бэлгийн нэгэн хэвийн амьдралыг зугаатай тоглоом болгож хувиргана
-Таныг гүйцэд таньж мэдээгүй юм байна гэсэн сэтгэгдэл эр хүнд төрнө.