Хүнийг байгаагаар нь хайрла

94674525

Сайн байцгаана уу сайт уншигчид минь. Өөрийнхөө амьдралд тохиолдсон бас ч асуудалтай байгаа гэр бүл ялангуяа бүсгүйчүүдтэйгээ тус болох болов уу гэж бодоод нэгэн зүйл хуваалцахаар шийдлээ. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол би яах вэ гэдэг бодол харьцангуй бага гэж би боддог. Бүсгүй хүнд үр хүүхэд нөхрөө халамжлах, гэр орноо цэвэрхэн авч явах, дээрээс нь өөрөө гоо үзэсгэлэнгээ хадгалах, мөнгө төгрөгөө зөв захиран зарцуулах гэд өч төчнөөн үүрэг ногддог. Гэхдээ бүсгүйчүүд маань энэ бүх адармаатай үүргээ гялалзтал биелүүлж амжилттай амьдарч, эр нөхрийнхөө бат ар тал болсоор л яваа. Үнэхээр бахархууштай. Яг л адилхан 8 цагийн ажил хийгээд гэртээ зэрэг орж ирвэл эхнэр хүн л ядраагүй юм шиг гал тогоо руугаа хоолоо хийхээр ордог. Амралтын өдрүүдээр амттай хоол, угаалга, гэр орондоо их цэвэрлэгээ хийх гээд л өчнөөн ажлаа бас амжуулна. За ингээд бичээд байвал бүсгүй хүний хийж байгаа ажлын тоо нэлээн болох байх. Монгол эмэгтэйчүүд маань үнэхээр хүчирхэг болохоор эр нөхрөө бас яг л хүүхэд шиг захирч, зандрах гээд байдаг тал бий. Гэхдээ бүсгүй минь тэр бол таны өрхийн тэргүүн, үр хүүхдийн чинь эцэг юм. Эмэгтэйчүүд бид эрчүүдийгээ хайраар дутаадаггүй боловч харин хүндлэл гээч зүйлээр ихээхэн дутаадаг тал бий. Хүнийг хүндлэнэ гэдэг хамгийн наад зах нь тэр хүнийг сонсоно гэсэн үг. Сонсоно гэдэг нь тэр хүний хэлж байгаа бүхэнд итгэж байна гэдгийг илэрхийлдэг зүйл.

Эхнэр хүүхэддээ хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй эр хүнийг нийгэм ч гэсэн яг л тэгж хүлээж авна. Эр хүний зүрхэнд байх итгэлийн галыг бүсгүйчүүд л асаадаг. Эр хүнд эхнэр хүний итгэлийн нүд итгэлийн үг хамгийн чухал гэж би боддог. Нийгэмд улс төрд ч бай аливаа нэгэн салбарт гялалзсан амжилт үзүүлж байгаа нэгэний ард эхнэр нь л зогсож байдаг. Ар талаа сайн авч яваа эхнэр гэдэг нэг хэрэг харин эр нөхрөө дэмжиж урамшуулж тэр хүнийг алдаа оноотой нь тэр чигт нь хайрлана гэдэг бас нэг хэрэг.

Ямар ч хүнд алдаа дутагдал байдаг. Харин хайр тэр бүхнийг далдалж уг хүнийхээ сайхан чанарыг томруулан харж алдаатай талыг нь уучилж сургадаг. Гал халуун хайр нь дүрэлзэн байх амьдралын эхэн үед энэ бүхэн үнэн байх боловч яваандаа хамаг л муу муухай бүхэн нь ил болж, арчаагүй залхуу заваанаар нь дуудаж эхлэх нь бий. Хиртэй оймсоо бөөгнүүлээд тавьсангүй, хүний нөхрүүд ийм байхад өөрийнхөө байж байгааг хар, ганц удаа яваад ирж байхад арай ч дээ… гээд л ёстой нэг хэлэх хэлэхгүй үгээр бөмбөгдөж өгнө дөө. Чойном нэгэн шүлгэндээ үгээр хүнийг үхүүлж болно шархлуулж инээлгэж уйлуулж болно гэж шүлэглэсэн байдаг. Бүсгүйчүүд минь хэлэх муу үг цээжинд үргэлж ил байдаг. Харин далдлагдаад байгаа сайхан үгээ эхлээд хэлж сурцгаая.

Би эрчүүдийг ер нь илүү хүн чанартай юм уу эсвэл жаахан муу санаатай юм уу гэж боддог юм. Мэдээж хүүхэн зантай эрчүүдийн талаар яриагүй байна. Жинхэнэ эр хүн ер нь эхнэрийнхээ тухай ямар нэгэн сэтгэл эмзэглүүлэх үг яриаг тэр бүр ярьдаггүй. Хэрвээ таны нөхөр таныг “тэдний эхнэрийг хар, тэгээд чи өөрийнхөө байж байгааг хардаа” гэж хэлвэл таны сэтгэл хэр зэрэг эмзэглэх бол? Дөнгөж хүүхдээ гаргачаад нялх бие нь тэнхэрч амжаагүй эхнэрээ “өөрийнхөө байж байгааг хардаа наад гэдэс гүзээгээ татаач” гэж хэлэх ч юм уу тантай холбоотой асуудлаар шууд ингэж ярьвал бүсгүйчүүд бид хэр зэрэг гомдох бол? Эрчүүд чинь бидэнтэй л адилхан хүн. Наанаа ямар ч харагдаж байж болно гэхдээ дотор сэтгэлдээ үнэхээр зөөлөн уяхан, ээждээ ухаангүй хайртай улс байдаг. Бидэнд нэг тогтсон ойлголт байгаад байдаг. Эрчүүд юм чинь гэж. Эр хүн уйлдаггүй гэж хэн хэлээд байгаан? Тийм л байсан юм бол эрэгтэй хүн нулимсны сүвгүй байх хэрэгтэй биз дээ? Тийм л сэтгэлгүй юм бол яаж хэн нэгнийг хайрлаад дурлаад өөр тийшээ гүйгээд байгаа юм бэ? Бүсгүйчүүд минь, өөрийнхөө нөхрийг шүүмжлэн бусдын нөхөртэй харьцуулж гомдоллон үглэж суухаа больё. Амьдрал дэндүү богинохон бас дэндүү үнэ цэнэтэй. Өөр нэгнийг хайгаад гүйж байх цаг зав танд байхгүй, бас бусдын босгож бий болгосон эр нөхрийг булаах эрх ч байхгүй. Та хэн нэгэн эр хүнийг харж жинхэнэ эр хүндээ үүн шиг нөхөртэй болохсон гэж санаж яваа бол тэр эр хүний ард жинхэнэ эмэгтэй хүн зогсдог гэдгийг нэг удаа ч атугай санаарай. Хүнийг байгаагаар нь хайрлаж байж хүн өөрчлөгддөг. Хиртэй бол хиртэй, арчаагүй бол арчаагүй, сул дорой бол сул дорой, ухаан муутай бол ухаан муутай, таны дуртай хөгжимд дургүй бол дургүй…

Ер нь ямар ч байлаа гэсэн хүнийг байгаагаар нь хайрлавал бүсгүй та өөрөө хамгийн түрүүнд аз жаргалтай болно. Тийм аз жаргалыг би ч бас мэдэрсэн. Өөрт байгаа зүйлдээ хүн сэтгэл ханаж сурдаг юм билээ. Байгаагаар нь хайрлана гэдэг нь тэр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тэрний дараа л аяндаа өөрчлөлт ирж эхэлдэг.

Бүсгүй минь танд дахин хэлье. Өөрийн эр нөхрийг өрөөл бусдын эр нөхөртэй хэзээ ч битгий харьцуул. Тэд чинь нэг хэвэнд цутгагдаагүй болохоор өөр өөр л байж таараа. Хүний төрөлх ааш араншинг ялангуяа генийг нь хэзээ ч битгий шүүмжил. Тэр бүхнийг уг хүн хүсээд ч өөрчилж чадахгүй та ч зовно хажуудах чинь ч зовно. Эцсийн үр дүн нь сэтгэл хангалуун биш амьдрал.

Бас нэг зүйл нэмж хэлэхэд өөрийн гоо сайхан гадаад төрх байдалдаа дээд зэргээр анхаар. Та өөртөө туфль авчихвал маргааш идэх талхны мөнгө хомсдох гээд байгаа байж магад гэхдээ л ав. Үүнийг би нөхрийнхөө олж ирсэн бүх мөнгийг гоо сайхандаа цацаад дуусдаг ганган хүүхнүүдэд хэлээгүй шүү. Бусдын эхнэрийн хөлийг харж алхахаас өөрийн эхнэрээр бахархаж байг. Ер нь нөхөр эхнэрийнхээ хэрэглээний хэрээр сэтгэдэг юм билээ. Өөртөө санаа тавихгүй үсээ ч олигтойхон самнадаггүй эхнэрээс өөр ямар ч эмэгтэй илүү л хөөрхөн харагдана шүү дээ. Хэрвээ нөхөр чинь хардаж яагаад өөрчлөгдөөд байна гэж асуувал инээмсэглэн үнсээд чинийхээ төлөө гэж хэлээрэй. Өөрт хэрэгтэй зүйлдээ өнөө маргаашийн талхны мөнгө бодолгүй нөхөртөө итгэж даатгаад зарцуулж сур. Хайрт минь, өнөөдөр хоол хийх махгүй шүү гэж гэхдээ битгий хүний янз үз. Тэр чинь ямар мөнгө тарьдаг биш хулгай хийлтэй биш. Харин хайраа нөгөөдөр гэхэд манайх махгүй болох нь  гэж хэлвэл энэ 2 хоногт тэр хүн чинь юм бодно.

За бүсгүйчүүдээ ингээд бүгдээрээ хамтдаа эр нөхрөө босгон байгуулж урамшуулж, ялих ялихгүй алдааг нь тэвчиж хамгийн гол нь байгаагаар нь хайрлаж суръя.

Монголын гэр бүл бүхэн эв нэгдэлтэй хүчтэй байх болтугай.

секс.мн дээр ирсэн захидал

13 Comments

  1. ariunaa says:

    эрчүүдийг бид бгаагаар н хайрлиы л да харин биднийг хэн бгаагаар минэ хайрлах юм бэ

  2. flower says:

    hooh ih goyo niitlel bn.bayarlaa tand!
    buh humuustee az jargal husii.eniig unshaad uhaaral avloo.bi huntei suugaagui lde.naiz zaluugaa ireeduin min nohor gej bodood demjij yavnaa:)
    za tanai ger buld az jargal eruul enh sain saikhaniig husii!

  3. сэтгэл says:

    сайхан санаа дэвшүүлжээ өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлж эхэлнэ хөө . гэхдээ би нөхрийгөө дандаа л урмын үгээр дэмжиж баярлуулж байдаг. эрчүүд чинь бидэндтэй л адилхан хүн тэр тусмаа биднээс илүү сэтгэлийн дэм хэрэгтэй сайн сайхан үг үсгээр тэжээгдэж тэтгэгдэж байдаг жамтай юм.
    БҮСГҮЙЧҮҮДЭД ХАНДАЖ ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ БАЙНА
    -Үрийн минь эцэг , миний хань гэсэн хандлагааар эр нөхөртөө хандаж бай
    – бид чинь дандаа тэднийгээ өөрсдийнхөө санснаар байлгах гээд чичрэх хэрэггүй
    -дуртай зүйл сонирхдог юмыг нь аль болох дэмжих бай
    – бүх зүйлийг нээлттэй уужуу тайвнаар шийдэж бай
    -хэрэлдэж бүх зүйлийг үгүйсгэх хэрэггүй соелтой харьцааг эрхэмлэж харьц
    хүн ер муу муухай үгээр нэгнийгээ хэлж доромлох шиг гутамшиг байхгүй эргээд нүд нүдрүү харахад хүртэл гутамшиг
    -за тэгээд бүх тал дээр өөрсдийгөө өөрчлөөд үзээрэй чамд шагналд аз жаргал инээд баясал авчирхаас ад чөтгөр хэзээ ч ирэхгүй болно
    МИНИЙ МОНГОЛЫН МЯНГА МЯНГАН ЗАЛУУ ХОСУУДАД НЭГ НЭГНИЙГЭЭ ХҮНДЛЭЖ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ. АЛИВАА АСУУДЛЫГ УУРААР БИШ , УХААНААР ШИЙДЭЖ БАЙВАЛ ЦААНА ЧИНЬ ХҮҮХЭД ӨНЧРӨХГҮЙ ГЭР БҮЛ САЛАХГҮЙ БАТ БӨХ БАЙХ БОЛНО ОО ГЭЖ……………………………………………………………..

  4. Munguu says:

    сайхан бичжээ. Нэгэнт л хорвоо хамтдаа туулья гээд 2лаа бие биенээ сонгосон юм чинь байгаагаар нь хайрлаж дэмжиж, тулж байх хэрэгтэй. Монголын минь ирээдүй зөв бат бөх гэр бүлээс эхэлнэ гэж боддог. Ийм л гэр бүлээс ирээдүйн улс орны минь иргэд төрнө шүү дээ. амжилт.

  5. hmmm says:

    xaxa eniig emegtei hun bichsin bishu zarim ni jinhen er hun bna getsen bhiin.zaza yamarch bsan gogo zuwluguu bna.ireduid nuhurtei bolvol heregjulnee thanks..

  6. bimaa says:

    яг үнэн үгс байна. эрэгтэй эмэгтэй гэж ялгардаг л болхоос адилхан л хүмүүс ш дээ. эмэгтэйчүүд бол ихэнхи дээ л өөрийнхөөрөө өөрийнхөө ертөнцийг боловсруулаад байдаг. тэгээд энэ нь бүр дэндээд нөхөрийнхөө орон зайд халдаад юу ч үлдээлгүй бүгдийг нь эхнэр нь шийдээд байдаг юм шигээ. Би ч гэсэн энэ замаар явж л байсан, саяхныг хүртэл нөхрийгөө футболка-нд дургүй гэдгийг нь мэддэгүй дандаа л авч өгдөг байсан. Хөөрхий минь миний урмыг бодоод л сайхан юм байна гээд өмсөөд яваад байдаг байж. гэтэл нэг хэрүүлийн дараа өөрт нь мөнгө бариулаад дэлгүүр явсан чинь миний сонголтоос тэс өөр сонголт хийдэг тэгээд тэр сонголтондоо хичнээн их сэтгэл хангалуун байгааг нь хараад би энэ бүгдийг алхаар цохиулсан юм шиг ухаарсан даа. тэгээд л энэ амьдралд дутаад байсан цоорхой дүүрээд ирэх шиг л санагдсан шүү.

  7. sony says:

    та жинхэнэ эр хүний бат найдвартай ар тал болж чадсан жинхэнэ эмэгтэй хүн байна. маш сайхан бичсэн байна, баярлалаа. монголын бүх эмэгтэйчүүд тань шиг жинхэнэ эмэгтэйчүүд болох болтугай.

  8. lzu says:

    saixan bichsen bn aa. eregtei ch bai emegtei ch bai exner noxortoo xairiin urmiin vgeer neg negniigee demjeerei. tegexed mash saixan energi xurimtluulna. ter odoriin ajil torol xvrtel saixan bvtemjtei bdag. eregtei xvn gedeg chin yag l jooxon xvvxedtei adil. amarxan bayarlana, gomdono exneriinxee xairand olgiidvvlj bx durtai uls. exner ta uramiin vgeer demjix xeregtei. ergeed ter chin ta bvgdiin amidrald sain saixanaar noloolno. za tegeed amjilt

  9. hel says:

    ¸ñòîé ñàéõàí áîëæâ ýõíýðòýý óíøóóëüÿ áàéç

  10. emegtei says:

    эрчүүд маани бас ухаантай болжээ хэхэ.эрчүүд болгон чамшиг байгаасай. манай нохор бол ав л гэнэ шуу бас ч гэж. уу аваад байгааг бас мэдэгхүй талтай бас. ум аваал байна чи абсан умуу гэхээр байсн ум аа л гэхээр оо гэдэг шуу хэ хэ. Эрчүүд бас оровдмоор гэнэн улсууд шуу хэхэ. Ээмэг богжний тухай эрөөсөө мэдэхгүй бас энэ уунд хэрэгтэй ум бэ гээд л хэхэ.сайхан шуу манай хани хуссэнээл авч омсож амдарч байна даа. монголийн эрчүүдийг маани бурхан оршоо.

  11. busgui says:

    баярллалаа таалагдаж байна би ч ингэж боддог

  12. busgui says:

    таалагдлаа баярлалаа

  13. zaluu 27 says:

    Woow

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.