Хүүхнүүдийг эргүүлэхдээ гаргаж болохгүй алдаанууд

2299296_4b1b1a8d

Хүүхнүүдийг араасаа хуйлруулан дагуулдаг эрчүүд байдаг. Тэдний энэ авьяасыг хараад атаархаж суудаг эрчүүд ч бас байдаг. Гэтэл эдгээр эрчүүдийн аль аль нь ч доорх алдааг байнга гаргадаг байна. Жишээ нь:

  • Нүдэндээ зүүсэн хар шилээ авдаггүй. Гэтэл хүүхнүүд хүний нүд рүү харж ярилцах дуртай байдаг.
  • Чихэвчээ зүүчхээд юм ярих гээд байдаг. Үнэндээ хүний яриаг сонсоогүй байж хүнтэй юугаа ч ярих билээ. Энэ нь цаад бүсгүйгээ үл хүндэтгэж буй хэрэг юм.
  • Эмэгтэйдээ дэндүү ойртож суудаг. Ямар ч хүн танихгүй хүний амьсгалыг нүүрэн дээрээ шахуу мэдрэхийг хүсдэггүй шүү дээ.
  • Сэтгэл татам сайхан зүйл ярихын оронд элдэв онигоо ярьж баясдаг. Дөнгөж танилцаж байгаа үедээ хүүхнүүд марзан үг яриа сонсох дургүй байдаг.
  • Эд хөрөнгөөрөө гайхуулдаг. Унасан машин ч юмуу, эсвэл өмссөн хувцасныхаа үнэ цэнээ хэлж гайхуулах нь эр хүний хамгийн муу зан төдийгүй сагсуу зан нь хүүхнүүдийн хамгийн дургүй зүйл шүү дээ.
  • Хэтэрхий олон зүйл чалчдаг. Танилцаж буй хүүхэндээ ярих зав чөлөө өгөлгүй хэт мэдэмхийрдэг.
  • Юм ярихдаа нүүрээ буруулдаг. Энэ нь хүүхнүүдэд төдийгүй эрчүүдэд ч таалагддаггүй. Бүсгүй хүнийг өөртөө татахад хамгийн чухал нь харц, тэр тусмаа сэтгэл татам сайхан инээмсэглэл юм шүү гэдгийг мартаж болохгүй.

6 Comments

  1. zaluu says:

    яаа унэн хэрэгтэй зоволгоо байнаа би дахиж ийм алдаа гаргахгуй ээ энэ сайтийхандаа маш их баярлалаа амжилт

  2. WIERD says:

    би хэзээ ч ийм алдаа гаргаж байгаагуй ч нэг л болдоггуй юмдаа хэхэ

  3. Hoff says:

    1т коммэнт улдээсэн бусгуйд аз жаргал хусий сайхан амидраарай

  4. mongol zaluu #2 says:

    Би лав иймэрхүү алдааг гаргадгуйээ .. дандаа гаргадаг гэхэд бас хэцүү л юм

  5. mongol zaluu says:

    сургамж авлаа. би сая нэг бусгуйтэй танилтсаад иймэрхүү алдаануудийг байнга гаргаад байсан.маш том сургамж боллоо

  6. mongol busgui says:

    яг үнэн бичсэн байна шдэ. бас тэр хүнийг инээмсэглэлээрээ татдаг гэж үнэн байна. би нүдээрээ инээдэг л дэ. миний хань намайг өөдөөс харж инээсээр байгад аваад суусан гээд шоолоод байдаг юм. тэгхээр би биш чи намайг хөөрхөн инээдэг болхоор аваад суусан гээд 2 биенээ шоолоод л…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.