Эмэгтэй хүний дотоож жирийн хувцас биш

93253878

Бүсгүй хүний дотоож гэдэг ердийн нэг хувцас биш юм. Энэ нь тухайн эмэгтэйн талаар их мэдээлэл өгдөг болохыг сэтгэл зүйчид олж тогтоосон байна. Эр хүн эмэгтэй хүний өмссөн дотоожийг хараад л тухайн бүсгүйд шууд үнэлэлт дүгнэлт өгч чаддаг байна. Эмэгтэй хүний дотоож нь эр хүний дур хүслийг өдөөхөд ихээхэн үүрэгтэй төдийгүй секс хэр амттай болоход ч нөлөөлдөг байна. Мөн үүнээс гадна эмэгтэйчүүд дотоожоо сонгохдоо өгзөгнийхөө хэлбэрээс хамааран дотоожны хэв загварыг сонгох нь чухал.

Тонтгор өгзөгтэй эмэгтэйчүүд. Ийм өгзөгтэй хүүхнүүд нам бүсэлхийтэй дотоож өмсөх хэрэгтэй. Өмд, юбка нь ардаа хармаагүй байвал зохимжтой.

Хавтгай өгзөгтэй эмэгтэйчүүд. Ийм өгзөгтэй хүүхнүүд аль болох нэхээс сүлжээс болсон, хээ угалзтай тор ихтэй дотоож өмсвөл өгзөг нь томорч харагдана. Өмд болон юбканы тухайд нь аль болох их оёостой хармаатай байвал илүү зохимжтой харагдана.

Унжсан өгзөгтэй эмэгтэйчүүд. Ийм өгзөгтэй хүүхнүүд болж өгвөл өгзөг өргөдөг загвартай дотоож сонгох хэрэгтэй. Шорт хэлбэрийн дотоож байвал зохимжтой. Хэрэв та унжуу өгзөгтэй бол жинс ба юбка нь хармаа өндөртэй юмуу огт хармаагүй байвал зүгээр.

Том өгзөгтэй эмэгтэйчүүд.Ийм өгзөгтэй хүүхнүүд аль болох өндөр бүсэлхийтэй дотоож өмсвөл хэрэгтэй. Хувцасны хувьд өгзөг барихгүй урт шулуун загварын өмд болон юбка өмсөөрэй.

/Хань/

2 Comments

  1. the says:

    шаа алаа

  2. MunkhGal says:

    Нэгт xаxа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.