Энэ хүүхэн зүгээр л намайг ашиглаж байсан юм болов уу???

regret

Сайн байна уу. Танай сайтынханд энэ өдрийн мэнд хүргье. Би танай сайтын байнгын уншигч. Та бүхэнд хандахын учир нь өөрийнхөө амьдралд үнэлэлт дүгнэлт өгмөөр байна. Бас та бүхнээс  сэтгэлийн дэм хайрлахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Би одоо 35 настай. Улсын нэг томоохон компанид ажилдаг. 10 настай хүүгийн хамт байдаг л нэг дундаж амьдралаар  амьдардаг. Таарч тохирохгүй улмаас  эхнэрээсээ салаад бараг 6 жил болж байнө.  Нэг үеийг бодвол  орох оронтой идэх хоолтой  унах унаатай болсон. Хүүгийн маань ээж гадаадад байдаг жилд1-2 удаа л хүү рүүгээ утсаар  ярьдаг өөр ямар ч холбоо байхгүй. Би хүүгээ  ганцаараа өсгөсөн. Хүү маань ээж ээ гэж нэг удаа ч дурсдаггүй бодвол дотроо гомдоод л явдаг байх гэж боддог. Гэхдээ би ганц хүүгээ идэж уух өмсөж зүүхээр дутаагаагүй өсгсөн. Сүүлийн үед найз нөхөд ах дүү нар хүнтэй суу алийн болгон ганцаараа амьдрах вэ нас чинь явлаа, хүү чинь ганцаардаж байгаа гэж ярьдаг, хэлдэг боллоо… Ингээд  би гэдэг хүн бээжинд амралтаар яваад ирэхдээ  замд нэг хүүхэнтэй танилцлаа. Түүнийг З гэдэг… Гадаадад их олон жил болсон гэсэн монголд бараг нөхөр  авах гэж ирсэн гэж ярилаа. Эхэндээ зүгээр энгийн танилцаж дараа нь  1, 2 удаа пубд орж хамт юм ярьж суудаг байлаа. Би  түүнд бүх амьдралаа нуулгүй ярьдаг. Тэр надаас 6 насаар дүү бас өдий олон жил номын мөр хөөгөөд бараг хүн хартай танилцах завгүй явлаа гэдэг. Ингээд тэр сар болоод явна сургуулиа төгсөөд ирнэ гэсэн.

Би түүнийг надтай суугаач гэж гуйлаа, тухайн үед бие биедээ татагдаж байлаа, тэр надад маш их таалагдаж  байлаа. Гэтэл тэр  зөвшөөрсөнгүй, яагаадыг би ойлгосонгүй. Бодвол хүүхэдтэй бас дэндүү хөгшин санагдсан биз. Бас надтай хамт байхдаа өөрийнхөөрөө  байж чаддаггүй, намайг царай муутай, найз нөхдөөсөө ичиж байна гэсэн. Ингээд л яваад өгсөн…

Би заза ингээд намрын дурлал дуусдаг юм байжээ л гэж  бодож байлаа. Тэгээд 3 сарын дараа би мэжэнгэрээс нь монголд ирээд 10 гаран хонож байгааг нь олж мэдлээ. Утсаа сольсон байлаа, шинэ утсыг нь дүүгээс нь олж авлаа. Би тэгээд зүгээр л уулзъя гэлээ. Тэр нилээн цааргалж байгаад  зөвшөөрлөө. Тэгсэн чинь тэр жирэмсэн болсон гэж байна, надаас гэнэ. (бид 2 нэг удаа л унтсан ш дээ) Гэхдээ би хэллээ -Зүгээрээ бурхан бид 2-т хөөрхөн хүүхэд өгсөн юм байх… Хүрээд  ир  манайд  хамт амьдрая гэлээ. Тэр шинэ жилээр хүрээд ирлээ. Би маш баяртай байлаа. Шинэ жилээ бид 3 мартагдахааргүй сайхан тэмдэглэлээ. Тэгээд маргааш нь өдөр  бид гэртээ сууж байтал түүний  утас дуугарлаа. Тэр усанд орж байлаа. Би хүний утас мутас үзээд хардаад байдаг хүн биш л дээ… Гэхдээ л… Утас нь байнга дуугараад байхаар нь  аваад үзтэл зөндөө мсж ирсэн байна аа. Нэг залуугаас  хайртай л гэнэ, өдөр бүр, өглөө оройгүй сандаг л гэнэ хайртай дуртай салж хагацахгүй  л гэнэ, чамтайгаа уулзахыг маш их хүсэж байна гэнэ, утас дүүрэн мсж, би ёстой шоконд орж мэл гайхав. Тэгээд уснаас гарж ирэхэээр нь түүнээс  зөөлөн асуулаа. Энэ хэн гэдэг хүн бэ та 2 ямар харьцаатай юм бэ гээд л тэр эхлээд булзааруулж байснаа… Тэр хэллээ: -Нэг залуутай намар танилцсан. Яг надтай таньлцсан өдөр. Тэгээд бид 2-той зэрэг уулзаад л яваад байсан гэсэн. Энэ бол амьдрал гэнээ. Би хэлллээ. Би ийм амьдралаар  амьдрамааргүй байна гэлээ.

Чамайг  надаас  илүү хайрладаг залуу байгаа юм байнаа түүнтэйгээ амьдрал даа гэлээ. Яаж ингэж хүний итгэлээр тоглож чадаж байна гэж хэлсэн. Тэрний нүднээс нулимс ч гараагүй гээд боддоо. Тэгээд би -Нэг удаа уучилъя  одоо нэгэнт үнэхээр харилцаа байхгүй юм бол яахавдээ өнгөрсөн юм гэлээ…

Тэгээд өнгөрөх юм байх гэж бодлоо. Тэгсэн чинь маргааш өдөр бид 2-г хамт хоол идээд сууж байтал түүний утас дуугарав . -Тэр ярьж байна. -Одоо завгүй уулзаж чадахгүй маргааш уулзъя гээд утсаа тавьчихлаа. Би -Хэн залгасан юм гэсэн чинь хүнээс ном авсан юм маргааш өгөхөөс гэж байна… Тэгтэл тэрний утас том дэлгэцтэй миний  нүдэнд нөгөө залуугийн танил дугаар харагдаад  байлаа. Би уурлаад бууж гарлаа. Үнэнээ хэлсэнгүй гэж. Ямар ч эр хүн хүний 2-дагч нь байхыг хүсэхгүй ш дэ. Тэгэхээр эртхэн сонгох хэрэгтэй гэлээ… Тэгээд тэр гадаад руу яваад өгсөн…

Одоо 2 сар болж байна. Тэр ерөөсөө утсаар ч ярихгүй бас мэсэнжэрт ч орж  ирэхгүй байгаа. Би эсвэл арай түргэдэж буруу юм хийсэн юм болов уу. Хэрвээ та байсан бол яах вэ. Харсан ч хараагүй юм шиг өнгөрөх байсан гэж үү. Ийм тохиолдолд хүн яах ёстой юм бэ. Эмэгтэй  хүмүүс хэнээс жирэмсэн болсноо мэддэггүй юу. Тэгээд яах учираа мэдэхгүй төөрөлдөөд яваад байдаг юм болов уу? Би одоо яах вэ? Үнэхээр  миний хүүхэд  мөн үү биш үү??? Хамгийн хэцүү нь  миний олж мэдснээр бол тэр хүүхэн  2 хүнтэй зэрэг яваад байсан юм шиг байгаам. Одоо үед хайр сэтгэл, хүнд    итгэх итгэл, эмэгтэй хүний цэвэр ичимтгий зан, нэр төр гэж байхгүй болсон юм болов уу…

Одоо миний сэтгэл ийм сэвтэй болсон юм чинь цаашид энэ хүнийг хайрлаж чадах болов уу. Эсвэл     ирээдүйд гарах хүүхдээ бодоод тас нуугаад өнгөрөх үү. Эсвэл энэ хүүхэн зүгээр л намайг ашиглаж  байсан юм болов уу??? Эрчүүд бид чинь морин уралдаанд орж байгаа амьтад юм уу. Хэдийгээр хүнд хүнийг сонгох эрх байгаач асуудлыг бүр ийм байдалд хүргэж байж шийдвэр гаргана гэдэг  үнэхээр хэцүү юм биш үү…

cekc.mn дээр ирсэн захидал

52 Comments

  1. soogii says:

    тэнэг гэхээс юу гэхэв дэээ

  2. unshigch says:

    ууруу хулихдуултсийн бишуу гэхдээ зугээрээ залуу мини амжилт

  3. dari says:

    хүн гэдэг үнэхээр сонин хэзээ хэнд дурлахаа мэддэггүй. би эмэгтэй хүн ч эмэгтэй хүнд итгэдэггүй ээ. Үнэхээр монголын нийгэм хэцүү болсон. Хятадад сурдаг гэдэг бол худлаа байхаа тэр урд улсад өөрийнхөө биеийг худалддаг байсан байх хүүхэдтэй гэдэг ч юу л бол. та ч юун итгэмтгий юм

    гэхдээ эмэгтэй хүнд итгэх үнэлэмжээ битгий алдаарай ХҮҮГЭЭ бодоод жаргалтай амьдраарай танд амжилт хүсье

  4. Bi bi says:

    Хүн чинь хүнийг нилээд сайн харж байж суух үгүйгээ сонгодог байхад, та ямар хурдан сууя гээд хэлчихдэг юм дээ. Хүүгээ ээжтэй болгож байна гээд нөхөр хайсан хэн ч хамаагүй тааралдсан хүүхэндээ сууя гээд хэлчихсэн юм биш үү та. Өмнө салж сарниж байсан юм чин одоо бол яасан ч яадгийн гээд ингэж хамаагүй суух эсэхээ ганц зуны дотор шийдчихэж байгаа юм уу. Үгүй байхаа. Би л лав танилцаад удаагүй, хэдхэн сар болж байгаа хүн сууя энэ тэр гээд шууд дайраад байвал зугтаана. Бодоод үз л дээ

  5. Timbert says:

    ах минь хэрэггүй болов уу даа. Зовлон дээрээ зовлон нэмээд яахнав дээ. Угийн жаахан ийм амьдралаар амьдраад сурчихсан хүүхэн юм биш үү дээ. Битгий их юм бод амьдралаа хөө доо ах минь

  6. eb0831 says:

    завхай хүүхнүүд захаас аван замаар нэг байна доооо. заримдаа муусайн эрчүүд үнэхээр тоглуулхийм даа

  7. zovlogch says:

    за 35 гараад явж байж иймэрхүү юм ойлгохгүй байхдаа яахав дээ. ойлгомжтой л байна шдээ тэр хүүхэн чини нэлээн явдалтай юм байна. хүүхэдтэй болсон н үнэн ч юмуу хэн мэдлээ. ийм хүүхэнтэй нэг гэрт орж насний эцэст зовох байхдаа. 70 насний талийг насалсан хүн иймэрхүү асуудлиг шийдэх тушлага сэтгэл зүй байгаа гэж бодож байна. амжилт

  8. he he says:

    HUUHED CHINIIH BISH!!!!!!!!!!!!SURTSAN YANHAN BNA NAADAH CHIN!!!!

  9. bayaraa says:

    сайн бна уу энэ одорийн мэнд нийтлэл яж оруулдаг юм бэ хэлж огч туслаач

  10. goomaral says:

    Эмэгтэй хүн хэнээс хүүхэдтэй болсноо мэдэлгүй яахав дээ. Нэг өдөр 2 өөр хүнтэй унтаагүй бол шүү дээ. Хэрэв тийм бол 2 өөр хүнтэй зэрэг явалдана гэдэг чинь даруу бөгөөд сайн эмэгтэй лав бишээ. Миний бодлоор тэр эмэгтэй таньд хань болж чадахгүй байх даа. Гэвч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргана шүү дээ.

  11. uugii says:

    миний бодлоор тэр чамд биш оор хвн д сайн байсан байхаа тэр гаадааад олон жил бол байгаад ирсэн хүн хэзээчи ингэж чадхгви байхномийн мор хоосон хвн чи даруухан монгол бусгуй л байх ёстой
    уучилаарай миний тол,гойнд орсон оол хэлчихлээ

  12. babuka says:

    уу бас нэг ум хэлий, одоо чин чулуун зэвсгийн уè өнгөрсөн шуу дээ, тэгэж их санаа зовоод байвал, шуух эмнэлгийн лабораторид 60 мянгаар цусны булгээр эцэгийг тогтоодог шинжилгээ хийдэг ум. 100 гаруй мянгаар гèни шинжилгээ хийдэг ум, тэрүүн шиг амархан ум байхгуй. би тэр шинжилгээг хийдэг ум. GOOD LUCK GUY

  13. babuka says:

    ганцаараа хорвоог туулах хэцүүл дээ, гэхдээ дахин дахин алдаад байвал суулдээ эргүү хураг гэсэн хоч авна шуу. би 2 удаа алдсан хун одоо нэг талаа хайхаач больсон амар ум билээ. тэрний оронд толгойгоо өөр уманд садааруул даа, хийх зуйл их л байна, хуухдээ сайн хун болгож өсгөхгүй уу даа.
    наад хуухэн чин харсаар байтал умтайл ум байна ш дээ, мэдээжийн ум битгий асуугаад бай. амдралдаа алдсаар байж хар цагааныг ялгаж сур даа.

  14. baatar says:

    naad huuhen chin er n hunii setgel zuigeer togloson shal hudlaa hun shig sanadchihlaa chi oortoo buruu ogch ergej irne ene ter bolno gej bodolgui shuud zalsan deer bhaa.

  15. bodol says:

    чамайг гэсэн сэтгэл наад эмэгтэйд чинь байхгуй зугээр л хүн хүнийг тэгээд сурчихсан юм бишүү.цаашдаа больсон нь дээр байхаадаа.ний нуугүй сайн ярилцаад эмнэлэгт шинжлүүлж үзүүлээд чиний хуухэд мөн эсэхийг нь олж тогтоогоорой.хань болохгүй л хүн бна.

  16. Sarnai says:

    Хүний нүд рүү харан ярилцаж сэтгэлийг нь уншиж сураач!
    Өдий 10 настай том хүүхэдтэй аав байж өөрийнхөө хүүхэд мөн эсэхийг, бас тэр бүсгүйгээ өөртөө ямар эсэхийг ч мэдэхгүй бхдаа яахав дээ………жаахан мэдрэлжээ хөгжүүл, суралц….
    мэдээж өөрийн чинь ярисанаар наад хүүхэн чинь өөрийг чинь ашиглаж бсан бна, өр юм алга, март хүүхдээ бод…….

  17. LLg says:

    хүүхэн нь худлаа биш ах гуай л жаахан хэцүү хүн юмаадаа.итгэж ханилаж болохооргүй болоол явж дээ,олигтойдоо энд ингээд гонгиноод сууж бхв дээ,,таныг ашиглаад ч яалаа,эртхэн холдсон нь л болждээ…хүүхэд чинь том юм чинь ,нэг их хүүхэддээ эх олж өгнө гээд ч яахав,өөртөө л эхнэр авна гэж аваарай,,хэн хэнийг нь зовоолгүй..манайхан заавал ээж,аав гэж дуудуулах гээд бдг тал бдг

  18. sony says:

    õîíãîðçóë çºâ õýëæýý.

  19. Xongorzul says:

    Ah geheeree yadiin hund durlaj boldoggui yumuu?
    -Ah geheeree yadiin 1000 huuhentei untsan bas ali hediine amidral tegshirchihsen baih alba baihgui
    -Hunii amidral chine helehiin arga ugui baidag yum, onoodor chi hani ijiltei baihad margaash chi belevsen hun bolohgui gesen gazar ugui.
    – Zaluu ch gesen duu nar heleh ugee bodjee

  20. hmmm says:

    oo yasan haasha ah we ta chin.odii nasiig zoogolchood hunii saintai muutai taliig harj chadadgui.naatahchin hudlaa l huuhen bnshde.nz narasa ichjin tsarai mutai ntr gd salaad yawsan huniig mangar bha.huuhde bodoo ch oorinho jargaliig bodood hachin yumnii araas shanalaad sujidag.odoo bol tanii nasan dr huuhdin chini sain eh bj chadah hun l heregteide

  21. ганаа says:

    сайн байна уу чиний бичсэнийг уншаад ийм бодол төрлөөл дөө тиймэрхүү хүүхнүүд ер нь худлаа л байдаг эртхэн мартсан нь дээр чиний гэнэн итгэмтгий занг ашиглаж аль ч үгүй болгоно шүү

  22. bbb says:

    gol ni huudee eh chamd sain hani boloh l busguig songooroi gadaad bsn geed goy gangan ohid zondoo l taarna l daa sain ch bdg muu ch bdg l bh gehdee l diilenh ni jaahan hongohon yavdaltai bdg bj magadgui ee. tegeed neg yum nemj helhed emegtei hund ashigluulchihlaa geed gongindog zaluuchuud hamgin archaagui humuus bdg yum yugaa ashigluullaa geed bga yum bi chini biyig ashiglasan hereg uu egertei hun biyee ashigluulsan gej gomdollohgui bailgui dee usreed l heden tsaasig chin uree biz dee yamar nasaaraa huraasan mongo tuund aldaj bga bish yun ch gonginuur yum bileedee

  23. chimmy says:

    2 дахиа алдах эрхгүй гэдгээ сайн ухамсарлаагуй л залуу юм даа чи яасан ч хууруу яасан ч яаруу яасан ч бодлогогуй юм бэ дэээээээээээээ.Хууд чин энэн бух байдал маш эбгүйгээр тусч байгааг сайн анхаар усуж яваа эр хуухэд шууу

  24. AZKA says:

    Дуудахад ирдэггүй, хөөхөд явдаггүй, нэг гарахаараа шөнөжин алга болно, гарахгүй бол өдөржин орон дээр хэвтчихнэ. Гадуур тэнэж тэнэж, хоол идэх л гэж гэртээ ирдэг ер нь л их дураараа амьтад даа

  25. uujgii says:

    залуу минь 35 нас хүрчээд иймхэн асуудлаа зохицуулж чадахгүй арайч дэээ.

  26. sisi says:

    сайн байна уу? таний бичсэн зуйлийг уншлаа. миний бодлоор та эртхэн салсан нь дээр гэж бодож байна. одоо хүүхнүүд байр машин хардаг нь үнэн ш дээ. би ч гэсэн байр машинтай хүнтэй сууна л гэж боддог. энэ хүүхний хүүхэд нь таных биш юм шиг санагдлаа. зүгээр л нөгөө залуугаасаа хол байх үедээ таныг ашиглаж байна. магадгүй 1 раа байх дургүй хэн нэгнийг хажуудаа байлгах хүсэлтэй юм байгаа биз,үнэхээр хайртай таныг жоохон ч гэсэн боддог бол шаал өөрөөр хандах байсан байхаа. таньд хөөрхөн хүү чинь байна та эр хүний хувьд ганцаардаг байж магадгүй л дээ гэхдээ ингэж битгий өөрийгөө болон хүүгээ зовоогоорой таныг ингэж хүи гэж хүндлэхгүй байгаа хүн хүүг тань ч хайрлахгүй. тэгээд ч 35 гэдэг бол хөгшин биш ш дээ.Миний бодлоор харин ч сайхан нас биш гэж үү. би одоо 30 хүрж яваа бүсгүй гэхдээ хэзээ ч би хөгширлөө хүнтэй суухгүй бол болохоо байлаа гэж бододж байгаагүй болох юм болох жамаараа л болох байх та сайхан өөдрөг байгаарай энэ хүүхнээ ингээд мартахыг хичээгээрэй,магадгүй удахгүй таньруу ирчлээ гээд бас нэг юм хэлээд ирэн дээ аюгүй бол тэр үед нь нүүр битгий өгөөрэй таньд амжилт хүсье сайхан ханьтайгаа учрах байхаа .

  27. bolor says:

    ìîíãîëûí ñàéõàí õ¿¿õí¿¿ä çºí人 ë áàéíà ø¿¿ äýý ÿàñàí ÷ ãýíýí þì èéì ¿ëãýðò èòãýæ áàéäàã

  28. ХАЙР says:

    бээжинд олон жил янхан хийсэн хүүхэн л байна. бузар

  29. bolor says:

    ºäðèéí ìýíä

  30. khongorkhon says:

    эхнээсээ л булингартай эхлэсэн бол төгсгөл нь адилхан шүү дээ. гэхдээ бүүр хүүхдээ гаргах болцон юм уу. хүүхэд гараад ирэхлээр өөр дээр чинь ирэх үгүй нь шийдэгдэх байхаа гэхдээ л салсан нь дээр байх аа

  31. gerel says:

    Ахин сайхан учрал зөндөө гарч ирнэ,

  32. gerel says:

    Яасан өөдгүй хүүхэн бэ зүгээр л хаячих, Ингэн ингэн буцаж нийлэхээр өөрт тань сэтгэлд сэвтэй, нэг л юм болохгүй байгаа мэт л санагдана. Тэр өөрөө хүүхэдийн эцэг хэн бэ гэдгийг яг таг мэдэж байгаа хэрэв өөрөө хүүхдийн эцэг бол хүүхдээ эцэгтэй нь байлган гээд өөрөө хүрээд ирнэ, Хэрэв биш бол тэр хүн руугаа явна, Амьдрал чинь учралаар дүүрэн шүү дээ

  33. ЗА ЗА АХ МИНЬ ХҮМҮҮС ҮНЭН ХЭЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ . ТИЙМ УЧРААС ХАМГИЙН НЭГДҮГЭЭРТ ХҮҮ ГЭЭ ХАЙРЛА. ЭЛДЭВ МУУ ХҮНТЭЙ УЧИРЧ БҮҮ АШИГЛУУЛААСАЙ ДАА . НЭГ ЮМ НЭМЖ ХЭЛЭХЭД ХАНИЙН ТЭНГЭР ДУУДУУЛВАЛ ЯАСАН ЮМ БЭ ДЭЭ. ӨМНӨХ ЭХНЭР ЧИНЬ ТАНААС САЛАХДАА ТАНЫГ ХАРААЧИХСАН ЮМ БИШ ҮҮ. ХҮМҮҮС ЗӨНДӨӨ Л МУУ ЮМ ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ ЮУГ НЬ НУУХАВ. САЙН ҮЗМЭРЧ ЗУРХАЙЧ ЧАДАЛТАЙ ХҮНЭЭС АСУУ . ДАН ГАНЦ ОЮУН УХААН СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙНА Ш ДЭЭ

  34. Zaluu says:

    Çà àõ õ¿¿ íÿëóóíààñ øóëóóí íü äýýð øóóä õýë÷èõüå ç¿ãýýð áîëü íààäàõ ÷èíü ãàäààäàä îëîí æèë þó õèéñýí áàéæ òààðàõ âý? Îëîí æèë áèåý ¿íýëæ ¿íýëæ òýãýýä îäîî áîëü¸ íóòàãòàà î÷èæ çàñàð÷ àìüäðàÿ ãýýä àëàà î¸óë÷èõààä âàãîíä õóñ÷ ÿâààä àõ õ¿¿òýé òààðöèéí áèø¿¿ àõ áîëõîîð àéìàð óÿðààë ðîìàíòèê þì áîäîîë ýã÷ õàðèí ýðýýíèé õóæààãèéí õ¿¿õäèéã òýýæ ÿâàà÷ þìñàí áèë¿¿.

  35. enkh says:

    чамд тохирох хун биш л бсан бн,тууний толоо хунд итгэхгүй болно гэж бодоод яахав дээ.тэрийгээ мартаад таарах тохирох хунээ л олохгуй юу.

  36. Lonsdale says:

    Дэрмээ минь хүний намтар унших яахав чи наад CHEF’S ASS-aa л сайн хий айн юун хүний мууд дуртай юм эр юм байж айн

  37. Lonsdale says:

    Чи өөрөө жаахан хөөрцөн юм бишүү наад хүүхэн чинь худлаа хүүхэн бнааа. Тэгээд ч гэдсэн доторх хүүхэд нь чинийх биш бхаа чинийх бсан бол уйлж унжаад чамаас салах ч үгүй, харин хэд хэдэн залуутай зэрэг болзоод запаслаад явдаг хүүхэн санагдлаа чиний хэлдгээр уралдааны морь шиг уралдуулж байнаа! Тэгээд ч 10настай том хүүтэй бол аав нь чамайг ээжтэй болгох гэсэн юм миний хүү ээжтэй болмоор байнауу гээд эхлээд хүүгээсээ сайхан эвтэйхнээр асуу ! Хүүхэд ч гэсэн хүн шүү дээ ганц өөрийн бие сэтгэлийн жаргалаа бодох биш хүүгээ бод найзаа! Чи тэр ОРХИДОС гээд кино үзсэн биздээ? ер нь бол орчин үед дагавар хүүхдийг өөрийн үр шигээ хайрладаг хүн ховордсон үе шүү! ер нь дээр үед ч ховор л бсан байх. чиний хажууд сайхан аашилсан мөртлөө чиний эзгүйд хүүг чинь яах ч юм билээ гээд чи олон талаас нь бодож байж авгай авсан нь дээрдээ. Тэгээд ч гадаад дотоодоор хэсүүчилж галуу шувууны мах идэж янз янзын юм үзэж нүд тайлсан хүүхнүүд аюултай шүү аюултай! Эхлээд танилцчаад жаахан буурь суурьтай бгаач юу юу ч болоогүй байж л далдганаад хайрлаад дурлаад бх юм. тэгээд ч чам шиг үр хүүхэдтэй хүн өөртэйгөө адил амьдрал үзсэн үеийн эмэгтэйгээ сонгосон нь дээршдээ, өөрөөсөө дүү хүүхнээр яах юм бээ. Заза тэгээд эцэст нь хэлэхэд ухаантайхан шиг байгаад зөв хүнээ сонгоорой доо ! ХХүүд чинь болон чамд хамгийн сайн сайхныг хүсьедээ

  38. minii bodloor says:

    ХУУЛАГч гой хэлжэээ

  39. minii bodloor says:

    35 настай эр хүн ийм хөгийн юм бичээд сууж байх ч гэж дээ.

  40. Huulagch says:

    тэр бүсгүй тэгээд цаашаа сайхан амьдраад яваасай,битгий холбоо бариасай.хүүхэд нь ч нөгөө залуугийх нь байгаасай.надад та 1 л түргэн ааштай яхир шорвог хартай өмчирхүү санагдчихлаа.үгүй ч байж магад,ердөө л сэтгэгдэл

  41. dermee says:

    Хаана олон жил болсон хүүхэн юм бол доо. Хэрвээ Uk and USA д байсан бол би намтарийг нь уншаад өгч чадна. Хүсвэл хаягаа үлдээгээрэй.

  42. p.mardai says:

    гадуур нөхөр хайсан сайхан хүүхнүү зөндөөд байна даг . чи голоод байгаа муу хайшаан. нүдэээ нээ. энд тэнд курс мурсд суу айн тэнд л жинхэнэ хань болох бүсгүй бий

  43. Zochin says:

    залуу мин сэтгэлээр уналгуй сайхан амираа монголын сайхан сайхан хүүхнүүд хаа сайгүй байна ш дээ итгэл дүүрэн сайхан эр хүн шг бардам хэнээс ч илүү хүүтэйгээ амидар хүүхнүүд гүйгээл ирнэ ок

  44. Xongorzul says:

    Yun ch hurdan durladag yum yun ch hurdan jiremseldeg yum. Jaahan buuritai suuritai bail daa, naad huuhen chine chinii amidrald orj ireed l samraad yavsan bna sh de.
    – Odoo jaahan taivshiraad yu bolson yasan iisenee taivuuhan bodood,ter huuhedee oor huniih gej bodood martval deer baih daa
    -Uneheer ingehgui bol chi l zovno sh de,ter huuhen ireed chamtai niileed huuhed chine chiniih baigaad bas gargaad amidraval sain l biz (genet l avgai huuhedtei bolood)
    -Irehgui bol huuchin amidraldaa orj uz oor olon ohid huuhnuud baina,etseg eh ur huuhedee uhuulchihsen met bitgii gashuudan ganiharaad bai ho

  45. sain says:

    yajich bodson aihtar l huuhen baina. suugaagui baij ingej baigaa yum chine. tegeed ch tand hairtai bishee. odoo huuhnuud chine bair mashin…. l hardag boltson sh dee.
    huud chine eej bolj chadahgui baihoo.

    taniig boldogson bol egchteigee taniltsuulah yumsan .

  46. ХАЙР says:

    наадах чинь бээжинд олон янхан хийсэн л байна ш дээ. бас жирэмсэн гэдэг ч худлаа. угаасаа л худлаа хүүхэн байна за. эртхэн холдсон нь сайн болж. муу хүүхэнтэй амьдарсанаас хүүтэйгээ 2 лаа амар тайван амьдарсан нь дээр байх. наад хүүхэн чинь чиний сэтгэлийг хулгайлаад зогсохгүй мөнгө хөрөнгөөр чинь тоглоод л яваад өгнө. одоо цаг хэцүү болсон ш дээ. ийм том болсон хүүхдэд ээж хэрэггүй болов уу даа. хүүхэд чинь ч гэсэн дургүйцнэ дээ… за мэдэхгүй ийм л байна миний бодол

  47. mongol busgui says:

    хоромхон зуурийн учралыг хайр гэж андуурч болохгүйээ. амьдралдаа нэг алдсан хүн чинь 2 дохоо яаран шийдвэр бүү гаргаа. миний хувьд бол тэр хүүхэн өөрт чинь сайн биш юмшиг бна. үнэхээр хайртай бол тэр хүнээрээ эмэгтэй хүн бахархадаг юм. эмэгтэй хэнээс хүүхэдтэй болсноо мэдэгхгүй байна гэж байхгүй. тэр таны хүүхэд биш. тэр хүүхнээ мартаа. заяа хань чинь аяндаа санаандгүй байхад гараад ирнэ. хүн сонирходог хүнээсээ тэс ондоо хүнтэй естой нэг заяагаараа гэдэг шиг суучихдаг юм бналээ. хүн хувь заяагаа хүчээр өөрчлөж чадахгүй тэр миний хань биш байж гэж бодоод мартдаа

  48. Өө наад хүүхэн чинь бүтэхгүй хүүхэн байнаа.Наад хүүхэд чинь ЧИНИИХ биш. Нөгөө залуугийнх гэдэгт итгэлтэйв Тиймээс Наад завхай хүүхнээ мартаа. Чамд ч хайргүй юм байна. Чиний байр, унаанд чинь болж байгаа юм байна. Наад банзал Гичийгээ март. Харин хүүд чинь бүр Лай болно шүү. Хүүгээс чинь холдуулах гэсэн Бодлого ч явуулж магадгүй.

  49. togtog says:

    зөндөө ах юм бн шд ээ. нзаа майзааа гэээл авчлаа уучлаарай кккк

  50. togtog says:

    мартааа нзаа хайртай бсан бол ингэж хандахгүй шд ээ.чиний хүүхэд биш юм шигээ миний бодлоор.хэлсэн үг мүг н нз нараасаа ичиж бн гнү?оюнлаг эмэгтэй биш л бн да.за за амжилт

  51. barbie says:

    sain bnuu?medehguimda ter hun uneheer tand hairtai bol oor l bh yostoi bh.gehdee medehguimda.hunii tsarai zusnees iluu zoolon setgeltei saikhan emegteig hania bolgoj songooroi!hunii tsarai zus yahavde hogshirhiin tsagt gundana.harin taniig bas huug chin saikhan hairaar hairlaj eh bolj chadah emegteig oloh l chuhal.ter boltol humuustei taniltsaj nohorloj bhgui yudoo.uchrah hunteigee uchirdag gedeg yum bileeshde!yund ni yarah vede!hunii hair daah hun bol heden nasaar zaluu bsan ch daana taniig hundlene.hamgiin gol ni uhaan setgeliig ni l harj songoltoo hiigeesei gej husej bn.er hunii zamiin huzuu urt gedeg bizdee!Amjilt husii!

  52. undraa says:

    ээ ямар хэцүү юм бэ дээ та тэгээд тэр эмэгтэйтэйгээ сайн ярилцсан юмуу бие биенээ сайн ойлголцоогүйгээс их юм болдог юм шиг б.на лээшдээ тухайн үедээ арай зөөлнөөр яриагийн сонсох гээд үзсэн үү таны бичсэнээр гэхдээ та 2 тийм ч дотно б.гаагүй л юм б.на л даа гэхдээ би бас сайн мэдэхгүй л юм үнэндээ энэ сайтийг уншаад б.хаад уймархаар юмнууд их бичих юмаа. за та зөв шийдвэр гаргана биз дээ амжилт хүсэе

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.