Сайн байна уу уншигчидаа та бүхэнтэйгээ амьдарлаа хуваалцаж зөвлөгөө авмаар байна. Би одоо 21 настай, эцэг эхийндээ амьдарсаар л байна. Үнэндээ амьдралын минь хамгийн том дайсан миний эцэг. Тэр архичин миний мэдэхийн намайг 1-р ангид байхаас ууж эхэлсэн. Эхэндээ жаахан байсан болохоор юу ч ойлгодоггүй тэнэг байлаа. Гэтэл одоо би том хүн болчиж тэгсэн хэрнээ л бас л гэрээсээ гараагүй…
Энэ нь их олон шалтгаантай. Яагаад гэвэл би сургуулиа төгсөөгүй, бас гэр бүлийхээ бизнест тусалдаг. Ер нь хэрэгтэй хүн нь юм шиг байгаан. Аав маань 7 хоногт найдвартай уудаг. Мэдээж уухаараа ямар зан гаргадаг нь ойлгомжтой. Маш аймар багаасаа л янз янзын юм үзлээ. Ээжийг минь л илүү зовоодог. Сална гэж ярьдаг ч тэд салдаггүй ингээд л байгаад байдаг. Сүүлдээ ээж минь өвдөж одоо гэрт л байдаг боллоо. Тэгсэн ч амьдрал хэвээрээ аав архи ууж агсам тавьж бид хэдийг дээрэлхдэг хэвээрээ. Зөндөө лам хуваргааар явсаан. Би бодохдоо аав ээж 2 минь 2-лаа хатуу жилтэй тийм болохоор насаараа л нэг нэгнээ гэсэнгүй. Цаашдаа яахыг сайн мэдэхгүй байна. Юутай ч эцэгтэйгээ хамт амьдармааргүй байна. Тэгэхээр ээжийг асрах хүн хэрэгтэй. Заавал хажууд байх хэрэгтэй байдаг. Тэр засрахгүй юм. Ингэж өссөн болохоор би эрэгтэй хүнийг хүндэлж хайрлаж чадддаггүй, ер нь итгэдэггүй үерхэлээ гэхэд хэдхэн сар болоол салдаг. Сүүлдээ үерхэхээ байсан. Ийм л сонин амьдралд хутгалдаад явжийн. Цаашдаа яамар ч байсан төгсөөд гадагшаа л гарах сохирхолтой. Эцгээсээ холдож байвал болоо гэж бодохоор ард үлдэж байгаа ээж дүү хөөрхий…
Яагаад ийм мунхаг зантай хүмүүс энэ хорвоогоор дүүрэн байдаг байна. Нэг хүнтэй суугаад хүүхэд гаргалаа гэхэд аав шиг хүн байснаас суухгүй байсан нь дээр биз. Би айж байна. Эсвэл аавыг үхсэний дараа л сууна гэж бодохоор ээжийгээ л өрөвдөх юм. Түүнд минь инээж баясах юу ч алга. Ядаж ачтай болчуул баярлах л байх. Гэхдээ охин нь айж байна. Уучлаарай. Аавийгаа яахуу тэр харахад сайхан л хүн, уухаараа ямар аймар гээч араатан л гэсэн үг, эрүүлдээ нэг өөр энэ байдлаас залхаж байна. Сайхан залуу насандаа ааваараа эрхээ боогдуулсаар өсч байна даа хөөрхий… Туслаач, зөвлөөч…
секс.мн дээр ирсэн захидал
70 Comments
арчаагүй архичид сөнөтүгэй.
ааа тийм уучлал гэдэг хамгийн сайхан зуйл гэж боддог,,хэн нэгнийг дотроо битгий узэн ядаарай,,уучлах гээд оролдоод уз…хэрвээ хэн нэгэн танийг гомдоолоо гээд та тэр хунээс хариу авах гэж муу энерги өөртөө татаад яахав..зугээр л хуний хийсэн муу уйлийн хариу өөрт ни буцаж очдог болохоор тэр хунд хариу ни буцаад очдог гэдэгт итгээд өөртөө ч бас энэ нуглийг битгий хураагаарай гэж хэлий,, БИ МОНГОЛДОО, МОНГОЛИЙНХОО АРД ТУМЭНД ХАЙРТАЙ,,ЭХ ОРНООРОО БАХАРХДАГ..сэдвээс тэс хөндлөн юм ярисан бол уучлаарай хумуус ээ,,
сайн байцгаана уу,,нийтлэлийг чини уншлаа,,би өөрөө жаахан л даа 18тай одоо,,гэхдээ ингэж бодлоо,,,хэрэглэж болох бух л боломжоо хэрэглэж уз дээ…уг хунийг алж ч чадна амидруулж ч чадна гэдэг байх аа,,,за тэгэхээр чи аавтайгаа ярилцаад узвэл яах бол,,болохгуй бол сэтгэлээ онгойтол аавдаа захиа бич гэхдээ захиандаа багаас чини эхлээд яадаг байсан, бас аавдаа хайртай энэ тэр гээд бичээд узвэл яах уу,,,тэгээд шууд гадаад энэ тэр явах бас хэцүү ш дээ..гэр булийн сайхан уур амисгал бурдуулэх гээд хичээгээд узээд алд даа..зөөлөн ни хатуугаа дийлдэг хорвоо гэдэг,,ухаантай байгаарай охин мини,,аавийнхаа төрсөн өдөр, эрэгтэйчүүдийн баяр энэ тэрээр чи бэлэг авч өгдөг уу аавдаа сэтгэлд ни юм бодуулахаар,,магадгуй танайд гэр булийн халуун уур амисгал байдгуй бас тэр хунтэй их хөндий харицацгаадаг байх,,тэр хун хөндий хатуу хандах ни хамаагуй зугээр л аав гэсэн нудээр хараад хайрлаад уз хэсэг хугацааний дараа тэр хун араатан л биш бол зөөлрөх ёстой.. ингээд болохгуй бол гадаад гарах ажлаа бодож эхэл дээ..би өөрөө европт амидардар гэхдээ сурдаг л даа хумуусийг хараад бхад эр ни мөнгө бараг цуглуулдгуй юм бна лээ..ухаантай байж дээ найз аа би ийм амидралд өсөөгүй учраас яг тэг гээд хэлж чадахгуй ни ээ,,миний амидрал арай өөр ч бас дардан шулуун байгаагуй юмаа,,,
Сайнуу Аавыгаа архинаас гаргах гээд үз дээ. 7 хоног бүрийн уулзалт. Маш үр дүнтэй шүү. Архидалт, мансуурлын эсрэг ассоциаци http://www.aa.org.mn гээд хаягуудыг нь олоод утсаар яриад очоод л суучихдаг юм. манай аав бас архи уудаг гэхдэ ээж бас хамт уудаг. Тэр 2ийг хэнч архи уудаг гэж хэлэхээргүй хүмүүс. овоо уухгүй байж байгаал нэг уухаараа хамаг юмаа шавхаж уудаг. охин хүүхдүүд тийм нөхцөлд маш их ганцаарддаг. үхэх тухай хүртэл боддог. үзээгүй хүмүүс нь огт ойлгохгүй ээ. гэхдээ бас боломж байна. аав ээж 2 маань анх аа гээд төвд явж байсан юм. тэр нь эмчилгээ биш. гэхдээ ямарч хүн архинаас жинхэнэ ухамсраараа гардаг газар. анх аав ээж 2 аймаар уудаг байж байгаад тийшээ явсан тэгээд 2 жил юу ч уугаагүй байж байгаад төвдөө явахаа больцонв тэгээд жилийн дараанаас буцаад уудаг болсон. гэхдээ хамт байгаа хүмүүс нь шахсаар байгаад эргээд оруулчихсан. тэгээгүй бол уухгүй л байсан. одоо бол тэр төвдөө яваад эхэлж байгаа.
манай нөхөр яг ийм. одоо ч гэсэн шал согтуу хэвтэж бна. хамт ажилладаг хүмүүс н бас ийм л дээ. таарсан амътад. надаас бусад эхнэрүүд н залхчихсан. би яахав, өрөвдөөд.
би орой болгон нөхрөө согтуу ирэх болов уу яах бол гэж түгшдэг. ингэж тайван бус байх хэцүү л байдаг юм. тэглээ гээд яах вэ дээ. монголын эрчүүд бүгд ийм юм чини. дээрдүүлнэ гэж байхгүй.
зарим азтай н гайгүй хүнтэй суудаг юм шиг бгаа юм.
архичин ч байсан хамаагүй, хүүхнүүд зүгээр байлгахгүй гээч. өөрөө ч зүгээр байхгүй. хөгшин залуу хамаагүй, эм юм л байвал голохгүй шдээ. ясны завхай!
энэ завхай зангаас н сурах гэд чадахгүй бна. цаанаасаа ингэж төрдөг юм шиг бна.
миний монгол ийм л бна. энэ бол ганц миний амъдрал биш шүү. нийтлэг шүү.
төрүүлээд ингэж зовоож өсгөхийн бол яах гэж гаргадаг байна би гэж нэг ийм л гутранги үзэлтэй нэгэн болцон байна. тийм ээ зугтаах бол гарц бишээ би ч гэсэн 24 хүрчихээд одоо ч гэсэн тэр аймшигт амьралтайгаа л байна ихэнхдээ энэ амьдралдаа гутардаг ч ингэлээ гээд өөрчлөгддөггүйн байна лээ хол яваад өгий гэж бодсон ч ээжийгээ бодохоор чадахгүйн байна лээ гэхдээ бүх юм сайхан болно гэдэгт итгээрэй би ч гэсэн бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй байна харин ганцхан эцэг эхийнхээ энэ алдааг л давтаж болохгүй бид ч бас хүүхэд байсан шүү дээ чамд амжилт хүсий зоригтой байж энэ бүхэнтэй тэмц чиний амьдрал бол чиний л амьдрал эцэг эхийн чинь амьдрал тэдний л амьдрал ээжийгээ гэж бодож байгаа чинь зөв ч чи бас л хүн өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн ш дээ өөрийгөө анхаарч яваарай эмэгтэй хүүхэд хэцүү шүү дээ зөв хүнээ л сонгох хэрэгтэй чи чадна
Сайн байцгаана уу? надтай адил зовлонтой олон хүн байдгийн байна өөрийн сэтгэлийн зовлонг хуваалцах ийм олон хүн байгаад ямар их баяртай байна гээч дотроо хадгалсаар байтал зүгээр нэг ганцаардмал нэгэн болж байна яагаад монгол орон маань ингээд архин далайд живчдэг байна. ийм гэр бүлд өссөн хүүхдүүд ямар хүн болж өсөх вэ тийм үү? өөртөө итгэлгүй зожиг уур уцаартай ганцаардмал нэгэн л болж өсөж байна ш дээ ингээд бодохоор архи чинь эцгээ тэнэг ээжийгээ үзэн ядахын төрүүлээ
чи хажууд чинь очиж чамайг ээж дүүг чинь хамгаалахсан харин ч нэг сайхан зодоон болох байхдаа хэхэ би архи уудаггүй мнай нэг ах уудаг нэг удаа ээжийг өмөөрөөд унатал цохисон хөмсөг зад тэрнээс хойш бас ч гайгүй нас нь яваад ирэхээр аяндаа гайгүй болдог юм бна лээ хэцүү хэцүү амжилт
надтай адил хүмүүс зөндөө л байх юм аа,,, намайг ухаан орсон цагаас хойш л агсан согтуу дарамт, доромжлол бүгдий нь амсуулсандаа. яг л тэр лаларын мэдрэмжүүд одоо хүртэл байж л байна.Юу ч мартагдахгүй, хараал идсэн өширхөл л байгаад байх юм,,, за ямар ч байсан архи энэ тэр уугаад байвал наркологийн төвөөс нэг эм маркийн юм аваад хоолтой нь холиод өгөөд бай, тэгээд л тэр хар усаа гудархаараа даралт нь унаад ухаан алдаад өгнө дөө,,, Аминдаа хайртай лаларууд нь архинаасаа гардаг л юм билээ,,,
Найз минь би бас чамтай адилхан байсан. Намайг бүр жоохон байхаас аав минь архи ууж ээжийг намайг бас дүүг минь зоддог байсан. Ааваасаа ичдэг байлаа. Харахаас уур хүрдэг байлаа. Гэхдээ одоо бол үгүй. Би түүнд зээ төрүүүлж өгсөн цагаас эхлэн аав минь архи уухаа болисон.Уугаагүй 1 жил 3 сар болж байна. Сэтгэлийнх л юм билээ архинаас гарна гэдэг.Гарья гэвэл хэн ч гарж чадна.Тиймээс чамайг аавыгаа архинаас гаргаж чадна гэж бодож байна
Vote +1Нийтлэгч Өгүүлсэн нь:
та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Санасныг бодвол бүх зүйл дээрдэж байна. Би аавтайгаа хүндэтгэлтэй харьцдаг болсон.
Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна. Зарим хүмүүс чин сэтгэлээсээ туслахыг хүсч байх шиг байна.
Миний хаяг – sugita_989@yahoo.com
худлаа лхаяг байна даа ийм амархан уучлагддаггуй юмаа за ю энэ нэг хуний нэр бариж ашиг олох гэсэн ай ди байна
Амьдрана гэдэг хэцүү юмаа бид абилхан асуупалтай хүмүүс юм би бас багасаа чинийх шиг амьдрал үзсэн одоо ч үзсээр л байна гэхдээ би одоо ааваасаа тусдаа амьдарч байгаа аав маань ганцаараа амьдарч байгаа би ойр ойрхон очоод хоол ундийг нь авч өгөөд хоосон хонуулахгүйг хичээж явна. Тийм хүнтэй олон жил хамт байхаар сэтгэл санаагаар унаад, гутранг бөөн дарамтанд байдаг юм билээ тусдаа байхаар сэтгэл санагаар тайван өөртөө итгэлтэй байдаг болсон гэхдээ хархаар өрөвддөг шүү нөгөө талаас үр хүүхдийнхээ төлөө тэмцэж өөрийгөө өөрчилж чадаагүйг бодохоор уур хүрэх шиг гэхдээ аав минь юм үнэхээр хэцүү байдаг боломжтой бол тусдаа байх хэрэгтэй шүү ингэж л зөвлөе дөө
та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Санасныг бодвол бүх зүйл дээрдэж байна. Би аавтайгаа хүндэтгэлтэй харьцдаг болсон.
Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна. Зарим хүмүүс чин сэтгэлээсээ туслахыг хүсч байх шиг байна.
Миний хаяг – sugita_989@yahoo.com
Миний дуу битгий сэтгэлээр унаа, миний аав, нөхөр маань архи уудаг байсан, би нэг гамшигаас нь нөхрөөс салсан, архи гэдэг зовлонг амссан, зарим хумуус эмчил гэж байна, бараг эмчлэгдэхгүй. бур хөгшин болоод биè нь муудхаар гарна гэж байна, тэр хуртэл бас хугацаа.
архины хажууд байгаа хумуусд бур их сэтгэхүүд нь нөлөөлдөг ум билээ. хаяа ухээсээ гэж бодхоор дотор онгойх уèч гарч ирнэ.
хамгийн сайн арга бол аль болох хол бай, гадаад руу явхаар суулийн бичсэн залуу шиг ээж, дуудээ санаа зовоод èр болохгуй, нэг л сэтгэл тайван биш. Тийм болохоор наана байгаа асуудлаа нэг тийш нь болго, аль болох ээжтэйгээ ярилц, салгахыг бод, сална гэхээр хэцүү сонсогдох боловч салсаны дараа ямар сайхан байдаг гээч, ямарч айх эмээх ум байхгуй , өргөс аваад хаячихсан ум шиг л болдог.дараа нь тэр гадаад явах талаа хөөцөлдсөн дээр байхаа
Сайн байна уу? Ийм амьдрал нүдний минь өмнө үргэлжилсээр, чамтай адилхан мянга мянган хүн Монголд байгаа гэхэд чи итгэх үү! Би бас чамтай яг ялгаагүй амьдралтай. Хүмүүс гадагшаа гар зугтаа яв л гэнэ тэгээд юм шийдэгддэггүй юм билээ. Эцэг минь хар багаас минь л архи уусан, уух үедээ эхийг минь барьж авч зодно тэр хүн миний амьдралд сайхнаас илүүтэй муухайг их хийсэн, би бага байхдаа том болоод ална л гэж бодож өссөн гэхдээ цагаа тулахаар хүн эцэгээ яаж ч чаддаггүй юм билээ. Чи бид хоёрын ялгаа нь би эрэгтэй, одоо бол байнга эцэгтэйгээ зодоон хийнэ, эцэг минь намайг яаж ч чадахгүй ч байнга л агсам тавина. Би одоо согтуу хүн хараад л зүрх дэлсдэг болчихсон байна лээ. Хүн тийм л тайван бус болдог, өөрийн эрхгүй уур хүрээд л. Би энэ амьдралаас зугтаж 6-н жил АНУ-д амьдарсан гадаад гарах бол шийдэл биш л дээ. Яалт ч үгүй эх минь дүү нар минь байгаа болохоор орхиод удаан байж чаддаггүй тэгээд л юм бүхэн хэвэндээ л байдаг. Би чамд зөвлөж хэлэхэд миний дүү, байр түрээслээд тусдаа гараад яв даа, ажил олж хийгээд хүн өөрөө өөрийнхөө хүчийг үзээд явахад болно шүү дээ. Битгий буруугаар бодоорой ах нь ийм амьдралтай болохоор чамд ч гэсэн туслахад бэлэн байна. Хүсвэл холбоо барь, ядаж чамд ажил олж өгье! ийм амьдралаас харь оронлуу яваад бас нээг их салдаггүй юм даа. Хүсвэл АНУ явахад чинь ч гэсэн туслая хүмүүс янз бүрийн юм бичих тул өөрөө чи нэг майл нээгээд тэрийгээ энд үлдээвэл би эргэж холбоо барьяа. Хамгийн гол нь би муу муухай юм хүсэж энэ зүйлийг бичээгүй шүү, үнэхээр л чиний амьдралаар би амьдардаг учир нэгэнд нь ч гэсэн туслая даа!
bi law l aaw shge amidralar amidrmargvi bn. exner vr xvvxde boddggvi xuwia xicheesn uudgvi. ene orchlond yax gj tursiim be ta? bid nariig ch bas yx gj xiisim be.. nowsh gj….. uuchlarai zuwxun uuriinxuu etsegt xelsim shv
аав чинь өөр эмэгтэйтэй болчихжээ тэр нь дарамталаад гэрийхэндээ дургүй болгоход нөлөөлөөд байндаа гэртээ очмооргүй санагдаад дандаа архи уудаг байх.тэгээд та хэдийг харахаар л уур нь хүрч агсардаг байх да….нөгөөдөх нь сал сал гээд л салхаар үр хүүхэд нь бодогдоод хамт байхаар уур нь хүрч архи ууж өөрийгөө өөрчилдөг байх…архигүйгээр гэртээ байж сууж чаддаггүй байх би ингэж л бодож байна……хэ хэ
Би одоо 40 настай эмэгтэй ч этсгийгээ оршоож чаддаггуй. Яааж ч хичээгээд чаддаггуй. Гадагшаа л хурдан гар. Хунд зовох 1 одор байхад жаргах уэ бас ирдгийн бн лэ. Ур хуухэдтэй болоод хуухдээ хараад уяарч суухдаа ч бодон бодон гомддог. Дуу нараа ч тэр муухай шавар шалбааг амидралаас хурдан холдуулахийг бод. Ээж бол яахав э, хуний тавилан гж бдг бз. Хувисгалийн тохироо ни бурдээд бас оороо салж чадвал салгаад авах хэрэгтэй. Амжилт.
Энэ бухнийг уншаад би ч гэсэн бас амидралаа чамтай хуваалтци гэж бодлоо. Эгч н айлийн дундах дээрээ 2 ахтай доороо нэг дүүтэй. Миний бага нас эцэггүй бас ядруу амидралтай онгорсон.Би одоо баруун europийн нэгэн оронд амидардаг гадаад нөхөртэй. Миний багад манай том ах согтуу ирж намайг их зовоодог бсан. Би ч энэ хүний гарт үхэх юм бна гэж их айдаг бсан, гэсэн ч би үзэлтцээл өнгөрдөг бсан. Манай том ах эрүүлдээ хүний өөдөөс олигтой хардаггүй, хүн болгон түүнийг ямар дарүүхан залуу вэ гэдэг бсан, гэвч тэр надад яг чоно шиг харицадаг гэхэд үнэндээ хэн ч итгэдэггүй учир( манай ээж хунд янз бурийн юмаа дэлгэж яриддагүй дуу бага бас миний дунд ах тэр үêд гадаадад амидардаг бсан учир биднийг хамгаалах хүн унэндээ байдаггуй бсан) надад энэ амидралтайгаа эвлэрээд явахаас өөр зам байгаагуйээ. Тэр намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог ална гээд ю бариснаа аваад дайрдаг, юү ч хэлээгүй байхад яагаад муухай хараад бнаа гээл эхэлдэг бсан. Би гадаадад гарснаар энэ амидралаас үүрд салсандаа, чамд гэж хэлэхэд хүн залуу насандаа боломж байвал гадагшаа гарч амидрал хайснаар чи алдахгуйээ гэж хэлэхгээд бналдаа, эгч н эцэг хүний хайр гэдгийг мэдэхгүй өссөн болхоор үүний талаар хэлэх үг алгадаа, за тэгээд цаашдийн амидралд чин амижилт хүсиэ! Хүн энэ болгонийг давснаар уламл ухаантай болдог юмдаа
манаи аав бас иим архичин бсан. нас барчихсан ч гэсэн одоо болтол минии хүүхэд нас ээжиин минь залуу насыг тамын амьдралаар амьдруулж бсанд нь одоо болтол гомдож бдаг. эр хүнд үнэхээр итгэхээ баиж хүндлэхээ ч баичдаг юм билээ. гэхдээ минии дүү саихан цаг ирнэ гэдэгт итгээрээ. саин хүн зөндөө баидаг юм бна. гол нь хичнээн саин хүн таарсан ч итгэхгүи, хүндэлж чаддаггүи юм билээ. гэхдээ л цаг хугацаа хэрэгтэи.цаг нь болхоор би ч гэсэн эр хүнииг хаирлаж итгэж хүндэлж уучилж чаддаг болхыг хүсэж бна. иим амьдралыг туулаагүи хүн хэзээ ч оилохгүи худлаа цэцэрхэж өөрсдиигөө ухаантнууд биднииг хүн хаирлаж өрөвдсөнгүи гэж боддог. иим амьдралыг өөрөө эсвэл үр хүүхдээ туулуулхыг хүсэхгүи бгаа бол оилгохыг хичээгээрээ.
миний хараа -12 орчим нэг тал нь -11. гэмтэл авч байгаагүй.Багадаа их айдаг байсан хүний хараа хурдан мууддаг гэж саяхан л мэдлээ. аав ээж хоёр кодолдохгүй ч гэсэн. надыг зодохгүй ч гэсэн аймаар хэрэлдэхэд үхтлээ айгаад салаасай гэж балчир жаахан ухаандаа боддог байж билээ.
хэрүүлийн үр дүн нь одоо би. чамайг холдоорой гэж зөвлөе, эрүүл мэндээ бод
наадах чинэ монгол эрсийн нийтлэг жишээ
Hi, sain u? Bi yag cham shig asuudaltai, gehdee bi eregtei.
Manai aav (hoid etseg) bas arhi uuj, eejiig bid nariig ih zovoodog bsan.
Bi baga bhdaa unendee zodoldood diildeggui bsan, tom bolood alna daa gej dandaa boddog bsan shuu
Tegeed tom bolood gert bainga zodoon boldog bolson.
Bi gehdee eejdee ih gomddog yumaa. Bid 2 iig zodoldood buun yum bolohod hezee ch
namaig umuurch bgaaguiee, chi eejiigee bodoochee, zailaad ugeechee geel.
Ter muu arhichin har yumaa umuureed. tegeed namaig 1 uruu bair avch gar, esvel gadagshaa
yav geseer bgaad, europa luu yavsan. Yag unendee bi odoo ger luugee yaridaggui.
Ter 2iig nas togtood zodoldoj barihaa bolison l gej duu, hamaatnuud yaridag. Gehdee ugui bsan
manai baga duu ter 2iin heruul zodoon, tamiin amidralaas bolj, dungej 15nasandaa zurkhenii
uvchneer sayahan nas barsan. Bi amia bodood, ter 2 s zalhaad yavahdaa, duugee tiim tamd uldeegeed yavsan
daa hezee ch uuriigee urshuuhgui bh. Ter duu maani, hoid etsgiin ohin l doo. Bid eh negtei.
Gehdee manai duu ter 2s l bolj nas barsan. Bi harin duugee hamgaalj, hani bolj
chadaagui end amia hicheej, ter buzar bolson amidralaas zugtaj yavaad, uulzaj ch chadaagui,
orshuulgand ch ochij amjaagui. Iim aimar yum bolchood bhad, manai eej terneesee salahgui gseen.
Bi gereesee 3uulaa, tom duu nuhertei tusdaa amidraltai, bas europa iin uur orond bdag.
Tegeed eniigee songo, esvel ur huuhdee songo gesen chine, terneesee salahgui gsen.
Bid 2iig orj garahgui, holboogui bj bolno gsen. Teheer eej ter huniigee l songoson. Ur huuhdee geegui
Bi baga duugee ene amidraliin zolios bolgosondoo uneheer ih haramsdag, bi ter arhichin har yumiig ni alchaad
shorond suugaad garahgui yaav daa gej haramsch bna. Eej bol ternees hezee ch salahgui.
Ur huuhdee uhuulcheed ch salahgui gej bgaa yum chine.
Bi ene asuudliig shiidej chadaaguiee. Nad zuvleed tuslah hun ch bgaagui.
Tsoriin gants shiideh arga bol, terniig l alah yostoi bsiin.
Magadgui bi ih archaagui er khun bololtoi.
Үнэхээр чиний төрсөн эцэг чинь л мөн юм бол хэдий архи уудаг ч гэсэн дэргэдээсээ холдуулж чадсан ч сэтгэлээсээ холдуулж чадахгүй. Аав чинь бүх насаар чинь чамайг зовоож амьдрахгүй. Их архи уудаг юм бол нэг л өдөр чамайг хүссэн ч хүсээгүй ч эрлэгийн элч аваад явна. Аавыгаа эрүүл байхад нь үнэн сэтгэлээсээ хандаж, өр зүрхэнд нь хүртэл гомдлын үгээ хэл. Хэрвээ тийм үг хэлэхээр толгой чинь ажиллахгүй бол сэтгэлзүйч болон бусад хүмүүсээс зөвлөлгөө ав. Мөс шиг хүйтэн сэтгэлтэй араатан л биш бол нэгэн бодол толгойд орох байлгүй. Тэгээд дээр санал тавиад байгаа хүнтэй хамтраад бясалгад явуулаад үз. Аавыгаа архинаас гаргахын тулд ямарч бэрхшээлээс шантарч болохгүй.
Гадаадад гарлаа гээд чамайг тэнд юу ч хүлээж байж болно. Хүний наймааны золиос болоод тамд очих ч юм билүү.
Биеийн зовлонгоос ангижравч сэтгэлийн зовлонгоос ангижрахгүй. Энэ асуудлыг чи аавынхаа дотоод сэтгэлийн дотоод мөн чанарт зоригтой нэвтэрч үгний ид шидийг ашиглах гээд үз.
duudee amjilt husie… az jargaltai amidraarai… ooriinhoo dotood setgeliig sain sons… bas oodrog saihan zuils bodoj aimdrah heregtei shuu…
дүү чинь эрэгтэй юм уу эмэгтэй юм уу, ээжийгээ ааваасаа салгаад та 3 тустай амьдравал яасан юм бээ. Канад руу цагаачлалд нь онлайнаар бүртгүүлээрээ тийшээ явбал бас зүгээр
zugeer eejdee heleed salgaj av… minii aav bas arhichin bish ch ari uugaad agsan sogtuu tavij eejiig maani ih zoddog bsan. huuhduuddee hurdeggui bsan ch zuv zugeer bgaa eejiig maani bnga zovoodog bj bilee… ternii tsohisonoos bolj eej mini hort havdartai bolson… bi l lav ter etseg geechiig uzen yaddag aav gej duuddagchgu ter 2 salaad ih udaj bn odoo bol bid bugd usuj tom boltsgooson az jargaltai amidarch bna… erguu arihchnii gariin shuus bolj eruul mendeeree hohirtoloo bidniig unchruulehgui gej tevchsen eejiigee uruvddug bas tevcheeriig ni gaihdag yum… zugeer l eruul saruul bgaa deer ni eej duugee naad huneesee salga eejdee hel usreed 1 jil eldev yum yarij ergej toirj heruul hiij agsarj yavna biz tegeed ayandaa arilaad ugnu…salsan hoinoo irj gai udaad bval ireh burd ni tsagdaad uguud yavuulaad bna biz tegeed hashraad ireheer chadhaa bn… za iim l bnada naad gadaad yavna gedeg chin odoogoor bolomj taaruuhan l asuudal bnada
манай аав бас тийм байсан бидинйиг жоохон байхад 7 хоногийн 3 өдөр зоолттой ууж ирээд агсам согтуу тавьж шөнөжин ээжийг маань зовоодог байсан даа Тэр үед ажилладаг байсан болохоор бие хаа сайтай мөнгөтэй болохоор дураараа л уудаг Уухаараа заавал ээжийг өдөж хатгаж хэрэлдэж үүр цайтал агсам тавьж байж унтдаг байсан . Аавийг согтуу ирэх сургаар бид нар гэрээсээ гараад явчихдаг байсан ээж маань л тэвчиж өнгөрүүлдэг байсан. Харин тэтгэвэртээ гарсанаас хойш уух нь багассаар одоо бол уухаа больсон Бие н ч дийлэхээ байсан Архи ууж агсам тавихгүй болохоор бид нар ч аавдаа сайн хандаж ойр зуур юмаа ярилцдаг болсон Урд нь бол аавтайгаа юу ч ярьдаггүй байсан Урд нь аавыгаа үзэн яддаг үхээсэй гэж боддог байсан бол одоо аавыгыы өдөр ирэх тусам хөгширч байгааг нь хараад өрөвдөж улам хайрладаг болсон доо Чамд захиж хэлэхэд аавтайгаа халуун дотно харьцаад хайрлаж аавдаа хайртай гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй тэгвэл аав чинь арай зөөлрөх болно шүү Өөрийгөө хамгийн өөдгүй амьтан гэж бодох тусмаа улам архи ууна тийм болохоор аавыгаа байнга магтаж хамгийн хайртай хүн гэдгийг нь өөрт нь мэдрүүлэх хэрэгтэй
Curtis чи зөв хэлсэн шүү. Чамд харин архичин ч гэсэн бна. Зарим 1энд бдаггүй юм! Би ийм болхоор л гэр бүл 1 д бжа ёстой гэдийнма!!!
aawiig uhsenii daraa gj bichsen bh yum arhichin ch gsn aaw chin shuu dee, odoo chamd hetsuu bgaa ch aaw chin uhchihwel buur l hetsuu bna, anhaasaa arhichin bolj turuugui bolohoor aaw chin zasrah bhaa, buu lam har gesnees ger buleeree zasah gd oroldood uzwel deer bj ch medne, aawtaigaa haritsah handlagaa uurchluud ch yumuu, aawiigaa yum buhnees iluuteigeer dahij oldohgui erdene gj bodood arhi uusan bsan ch gsn chin setgeleesee hairla, ugiig ni sons, tewcheertei bai.., bi bagadaa aawiigaa arhi uugaad irehed ni yum bichij bj taarsan yum l daa tgd aaw maani haluun hool tsaig maani uguuch ghd ni uusan bhiig ni haraad uur hursen bolohoor eniigee bichij duusgachihaad ugnu gd barag 3 minut huleelgej bj bilee, tegtel aaw maani ih l gomdollood ur huuheddee ch toogdohoo bjdee gd barag l uilsan tgj bsnaa arhi ni muu arhi bsan uu genet bie ni muudaj sonin bolood yawchihsan tgd turgen tuslamj duudaj aaw maani hordlogo boloood 10 honog emnelegt hewtej bgaad garch bilee, bi ter uyed l uuniig oilgoson-aaw maani yamarch bsan bi hairlah estoin bna gdgiig.., manai nz ohiduudiin negniih ni aaw ni burhan bolood udaj bgaan tgd l aawtai bh yamar saihan geech gj yarih buriid ni bi aawiigaa ulam iheer hairlah estoigoo uhaardag. unen shuu aawgui bsnaas arhichin ch hamaagui aawtai bsan ni deer gj, aawiin ezguid ger yamar ezgui boldgiig medeh uu, sogtuu ch gsn oron deeree hewtej bhad ger dulaahan bas duuren sanagddag yum, odoo chamd “arhichin” aaw gj bichih erh bna, herwee aaw chin ungurchihwul chinii ugsiin sangaas aaw gdg ug ustana, chi heniig ch hezee ch dahij aaw gj duudaj chadahgui, aaw chin bgaagui bol chi ene delhiid mendlehgui bas ingej gomdolloj, zowj amidraliig medrehgui bsan… aawiigaa amid deer ni hairlaarai!!! herwee yariltsahiig huswel reportersmail@yahoo.com hayag maani \er ni setgel dotrohoo huwaaltsahiig husch bga hun bwal ene hayagruu mail bichij, holbogdoj bno shuu\
MөнхНарЭэж Сургаал Бүтэнсайн өдөр “Discovery Mongolia” – н Xурлын зааланд болноо.. 10 цагаас эxэлнэ. Сургаалын талаар 99770306 утсаар асуугаарай.
Manai Surgaal Butensain udur “Discovery Mongolia” – n Xurliin zaaland bolnoo. 10 tsagaas exlene.
Surgaaliin talaar 99770306 dugaariin utsaar xolbogdooroi.
дуу мини аавийгаа эрүүл бхад ни сайн хэлж бодож сансан бхнээ 1 хэлээд уздээ гомддогоо бугдийг ни хэ тэгээд ю бодохнуу хардаа угуй бол ………..
дүү минь надад ч бас архичин аав байдаг жоохон байхдаа би чам шиг л боддог байлаа. харин одоо аав, ээж 2 минь хөгширөөд наснийх ни чадал доройтоод ирэхээр өөрийн эрхгүй хайрлаж эхэлдийм бна даа. сэгсгэрч гэсэн ээж минь сиймхийч гэсэн гэр минь гэдэг дээ архичин ч гэсэн аавтай байх сайхан шүү.
манай ээж лав ааваас салж бсн, ер н бол тэвчихийн арга байгаагуйдээ…тэглээ гээд ах дуу бид хэдэд сайн л юм болсон гэж би боддог архи уудаг хун унэхээр их дарамттай, гэртээ харимааргуй санагдаал, гэр булийн халуун дулаан уур амисгал гэж байхгуй болно ер н ур хуухдууд н л хохирч улдэнэдээ хэзээ хуртэл зугээр болно гэж харж суухав, би анх ээжийгээ аав-г хоож явуулсан гээл гомддог бсн одоо бол зув шийдсэн гэдэгт н итгэлтэй бдагдаа,
тиймээ хичнээн зовоож архи ууж агсам тавиж бсан чиний аав, аавийн чн агсам тавиад байж суухийн аргагуй болгодгийг чн ойлгож бна тгхдээ битгий ингэж аавдаа хатуурхаачдээ, яж ч бсан тэр хун чиний хойуд ч биш ургусун ч биш турсун аав чн тиймээс нухтсул байдалтайгаа эвлэрээд арай уур аргаар асуудлийг шийдэх гээд уз лдээ, яг яаж вэ гэдгийг мэдкү бналдаа ямар ч л бсан бух юманд гартс бдаг шуудээ.
ёооё хэдий архи ууж агсам тавьдаг ч чиний аав энэ тэр гэж худлаа мэдэмхийрэхээ болиосой .ийм амьдрал дунд байна гэдэг чинь жинхэнэ там л байдгын эцэг нь үрээ хайрлахгүй байхад үр нь юу гэж эцгээ хайрлах билээ архи гэдэг чинь ямар ч сайхан сэтгэлтэй хүнийг чөтгөр болгодог идээ дээ..
хичнээн архи уудагч агсам тавидагч чиний аав….
хэзээ нэгэн тсагт аав чин угуй болход чи ингэж бичиж бснаа бодоод харамсах болно энэ унэн шуу…..аав чин нэг л одор бхгуй болход чи оортоо зондоо буруу тохож бх болно….аавийгаа аав гэдгэрэ хайрла архичин ч гэж битгий хэл…ухсэн хойно ни гэж буу яри…чи харамсана шуу…би ч бас аавийгаа архи уугаад ирхэд ни гэрэсэ шууд л зороод гармаар санагддаг бсан……
одоо бол архи уудаг бсан ч аавтайга хамт бмаар бн….согтууд ни ни ч гэсэн халамжилмаар бн…гэвч чжадахгуй хусээд хусээд болохгуй…миний аав энэ хорвоогоос яваад огсон…
Монголд байгаа залуу хүмүүс гадагшаа гарвал л бүх юм сайн сайхан болчих юм шиг санадаг. Гэтэл санаснаар тийм амар юм гэж байхгүй шүү дээ. Чи өөрөө баян мөнгөтэй айлийн л хүүхэд биш бол ээж дүүгээ тийм амархан ажил хийж мөнгө олоод татчихна гэж байхгүй.
Аавыгаа л архинаас гаргах хэрэгтэй юм байна даа. Гэхдээ ч хэний ч үгэнд орохгүй архи уугаад ардаглаад суудаг хүмүүс яаж ч болохгүй хэцүү шүү. Манайд яг ийм зовлонтой гэр бүл хичнээн байгаа болоо
НИЙТЛЭГЧЭЭ ЧАМД XАНДАЖ XЭЛЭX ЮМ БАЙНА.
ЗААВАЛ УНШААРАЙ!!!
Мэдээж эцэг эx нэг л заяадгийг чи ч сайн мэдэж байгаа. Эцэг xүн гэдэг бол Үрээ эx шиг нь xайрлаж чадаxгүй байж болно. Гэxдээ Үр нь Эцгээ Эxээсээ илүү xайрлаx ёстой. Үр нь Эцгээ xайрлаж, Эцэг чинь эxийг чинь xайрлаж Эx чинь чиний л төлөө төрсөн мэт амьдраx Ёсон байдаг юм. Энийг зөрчсөн xүн жаргадаггүйг би олон удаа xарж байсан. Үр xүүxдээ xайрлаxгүй орxиод гадаад явсан Эмэгтэй xүн насан туршдаа тамын тогооны амьдралаар амьдардаг юм. Ээжтэйгээ нийлээд аавыгаа муу Арxичин үx чи гэж xөөгөөд гадуур xонуулсаар байгаад Эцгийгээ ээжтэйгээ нийлж алчиxаад одоо сайxан амьдарнаа гэсэн олон xүмүүс байдаг юм. Тэр xүмүүс эцгийгээ гомдоосныxоо төлөө сайxан явдаггүй, сайн xүнтэй ч таардаггүй юм. Чи эцгийгээ зовоогоогүй Эцэг чинь танарыг зовоож байгаа xэдий ч Чи эцгийгээ үзэн ядаж болоxгүй, Орxиж болоxгүй. Өнгөрсөн xойно нь xүн xамгийн гол нь сайн явдаггүй юмаа Асар иx xарамсдаг юм.
Xарин тэрний оронд Эцгийгээ арxинаас л гаргаж үз. Олон лам xараар явсан гэж байна. Одоо чинь Үнэн xудал нь мэдэгдэxгүй бааxан лам бөө нар олширсон цаг. Чи надтай xолбоо баривал тун сайн байна. Энэ миний xаяг munkhgal_ugsaatan@yahoo.com
Арxинаас гаргадаг эмчилгээ эм аль нь ч xүнийг арxинаас гаргадаггүй юм. Чи олон лам xараар явсан гэлээ. Арxичин xүн Өөрөө Арxинаас гаръя гээд xичнээн зоримог шийидчиxсэн байлаа ч эргээд л АРXИН ДАЛАЙДАА ЖИВДЭГ. Яагаад гэвэл Арxины бузар гэж байдаг юм. Арxины xар xүчин гэж байдаг юмаа. Тэрийг арилгаагүй устгаагүй цагт Xүн арxинаас гардаггүй юм. Энийг ямар ч лам бөө нар устгаж чадаxгүй ээ. Надтай xолбоо баривал би чамд маш энгийн тайлбарлаад өгч болж байна. Энд бичиxээр xүмүүс реклам xийлээ энээ тэрээ гээд унаx байx. Чи өөрөө лам xараар явж байсан бол нилээн иx л мөнгө зарлагдсан байж таараа. Xарин миний xэлж яриад байгаа юм бол өөр юмаа. Чи Мөнx Нар Ээж сургаал гэж сонсож байсан уу? Аавыгаа тэнд аваачаад суулгавал арxинаас гарна. Эсвэл өөрөө сууж болно.
Би чамд нэг энгийн жишээ дурдая:
Нэг Арxичин эр 3 удаа Сургаалд суугаад залбираагүй юм. Гэр бүлийнxэн нь арxинаас гаргана гээд xүчээр авчираад суулгачиxдаг байж л дээ. Өөрөө xүсээгүй юм чинь Xүмүүсийн залбираxыг xараад л шоолоод л сууж байдаг байж. 2 удаа Сургаалд сууxдаа залбираxгүй өнгөрөөд 3 даxь удаагаа залбираxгүй сургаалд суугаад Сургаал тараал шууд Цусаар бөөлжөөд үxэx шаxсан гэж байгаа юм. Тэгээд тэрнээс xойш даxиж арxи амсаа ч үгүй. Арxинд дургүй арxийг жигшдэг болчиxсн гэж тэр xүн өөрөө тайзан дээр гарч ярьж байсан. Үгээр xэлээд ойлгоxгүй бол Үйлээр ойлгуулна гэж сайxан юм байдагдаа.
Тийм учраас Угаасаа Манай Сургаал тийм xүчтэй сургаал болдог. Ямар нэгэн Исүсийн цуглаан нтр тэй зүйрлэxгүй xүчтэй сургаал. Тийшээ л чи аавыгаа суулгаx эсвэл өөрөө очоод сууж залбираx xэрэгтэй байгаа юм. Ямар нэгэн лам бөө нтр т үзүүлсэнээс xамаагүй xямд ч тусна Үр дүн нь ч байран дээрээ илэрнэ.
Чи надтай xолбогдвол xэлэx ч юм иx байна. Эсвэл чи заавал сургаалд сууxгүй ч байж болно. Чин сэтгэлээсээ залбирч чадвал Эцгийгээ Арxины xар xүчнээс аварч болно.
Одоо бол чи тодорxой xэмжээгээр зовлон үзэж л явна. Зовсон xүн залбирна гэж үг байдаг юм. Xүн өвдөж зовоxоороо шүтлэгтэй шүтлэггүй xамаа байxгүй бүгд юунд ч залбираxад бэлэн болчиxдог. Xарин xүн зовсон үедээ Эцсийн авралаа xаанаас xайx вэ гэдгийг манай сургаал зааж өгдөг юм. Жинxэнэ Бурxнаа олж уулздаг юм. Бурxантай xэн уулзуулаx вэ гэxээр Таны туулж өнгөрүүлсэн зовлон чинь л уулзуулна. Тэр тусмаа би яагаад ийм олон юм бичээд байна вэ гэxлээр Чиний наад асуудал чинь зөвxөн чиний л асуудал биш юмаа. 1 Үxрийн Эвэр доргивол 1000 үxрийн эвэр доргино гэдэг шиг. Нэг айлын 1 гэр бүлийн амьдрал маш чуxал. Гэр бүл нэг бүрээс Монголын ирээдүй xамаарч байгаа. Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад Төрөө зас гэдэг. Чи одоо гадаад яваад ч аз жаргалтай амьдарч чадаxгүй. Яагаад гэвэл Xүн дотроо Аз Жаргалгүй бол Гаднаа Аз жаргалтай байx үндэс байxгүй. Чи одоо яаж ийгээд гадаад гарлаа гэxэд л Ар гэрдээ үргэлж санаа зовж байx болно, Ажла xийж олигтой сурж ч чадаxгүй байx болно. Xарин чи Гэр бүлдээ сэтгэл xангалуун Санаа зовоx Зүйлгүй Гадагшаагаа сураx гэж явж болно. Чи энэ гэр бүлээсээ зугтааж болоxгүй Өөрөөсөө зугтсанаас өөрцгүй юмаа.
ЗААВАЛ НАДТАЙ XОЛБОГДООРОЙ!!!
Гадаад руу гармаар бна гэсэн бсан, тэгсэн хүмүүс Америк, Англи Австрали Япон гэнэ үү?
ккккккккк
харин ч наад орнууд руу чинь явсан хүүхнүүд чинь жинхэнэ яагий болдог бхгүй юу даа, тэгсэн ч наад охин чинь амьдралын боломж муутай юм биш үү? Тэгсэн дорвол со-д ирэж ажил хийгээд ээж рүүгээ мөнгө явуулсан нь хамаагүй дээр, гэрээгээр ч хүмүүс ажиллаж байгаа шүү дээ….со-д л ирсэн хүмүүс ажил хийж мөнгө хурааж байна доо хараад байхад…..
Америкт талхныхаа мөнгийг л олоод эргээгээд идээд таардаг гэж хүмүүс ярьдаг, үнэн гэж боддог яагаад гэвэл юмны өртөг маш үнэтэй, хүмүүс жаргалын орон гэж боддог боловч шаал эсрэгээрээ шүү!!! мөнгөтэй хүмүүс л сайхан амьдардаг юм, тэнд амьдарч бсаны хувьд мэдэж бна Япон ч ялгаа бхгүй….адилхан.
бурхам мин би яг энэ амидралаар мэдээ орсон тэр удуруус хойш туулж бн даа гэхдээ би чамаас хэд эгч юм бн архичин адаар ааштай аавтай бсанаас байгуйн дээр ийм хумуус зугээр хуний амдралийг там болгож хаядаг юм бн лээ чи намайг бодвол боломжтой юм шиг бн тсаг хугасаа чамд эргэж олдохгуй учираас миний дуу хурдахан шиг л гадаадад гарах хэрэгтэй дараа дүү ээж 2игоо тусад байлгахийг бод чадвал хажүүда татах хэрэгтэй энэ хэвэрэ бвал чи юнд итгэхээ бж амид суг болно шу эр хунд итэгэхээ болж амидрал утгагуй болсноос болоод муу муухай руу явж магадуйдээ чамд зувулхуд эртэх уурийгуу бод ээж дуу 2 чин болноо арай алчихгуй байлгуй тиймэрхүү дуракуудад хун алах чадал хурэхгүйээ харин тамлан зовооссор бх болно чамд амжилт хусиэ уурийн эргүйл нуднээс нулимас асгараад бна
Ýíý õîðâîîä ààâ ãàíöõàí îëääîã ø¿¿.×è ÷ çàëóó õ¿í áàéíà. Ǻí人 îëîí æèëèéí àìüäðàë òóóëíà… ×è ººðºº àìüäðàëûí õàòóó ýíýýñ ÷ õýö¿¿ ç¿éë ãàðíà ø¿¿ äýý. Ìèíèé ä¿¿ àðõèíààñ íü ãàðãàõ òàëûí þì õàéæ îë!
Архичин аав ч амидийн там юм шүү. Хүүхэд насний баяр баясгалан огт байхгүй өссөн дөө. Ер нь л ээжийгээ дүүгээ аваад тусдаа холхон амидардаг бол сайн юмсан. Муусайн юмнууд хаанаас ч гэсэн олж ирээд ална хядна гээд зовоогоод бдаг л даа. Ээжийг чинь өмөөрөх эрэгтэй дүү энэ тэр бдаг бол архичин юмнууд хулчгар, нэг сайн айлгасан байхад нэг хэсэгтээ арай дээр болчихдог юм даа.
хэрвээ аав чинь байгаагүй бол чи яг энэ биеэрээ төрөхгүй байсан гэдгийг ойлгохгүй өдий хүрнэ гэдэг ухаан муу байна даа
архичин ч гэсэн аавтай байх юмсан гэдэг бол үнэн үг дээ,
нас барсных нь дараа харамсав, ийм амьдрал ийм хэцүү зүйл тохиолдож байгаагүй хүмүүс их байх шиг байна, хэн нэгний бичсэн сэтгэгдлийг битгий хамаагүй шүүмжил ийм юм бас байдаг юм
та нарт тийм зүйл тохиогоогүй нь аз гэж бодоод бусдын бодлыг битгий шүү
sain uu? nadad ch bas iim amidral baisan bolohoor chamaig sain oilgoj bn gadaadruu garah gedeg zow sanaach zow zamaa songohgui bol hunii gazar hetsuu ter tusmaa emegtei hund. chi bolomjtoi bol americ angli acstrali ypon deer baih harin oor oron bol ih hetsuu barag l buruu zamaar orno shuu aan tiin gadaad garchaad eejiigee tatna gedeg tiim amar zuil bish ene bol barag l moroodol harin chi gerluugee mongo togrog ogod amidral chin deeshleed eejii aawii geed irehleer ter hunii haritsaa arai ondoo boldgiin yr ni bol chi eej aawiinhaa haritsaand shanalaad baih hereggui salna geed salahgui ywaad bgaa humuust boljil baigaa wm shig bdiin negent l chinii etseg bolohoor chi odoo hedii hetsuu sanagdawch olon jiliin daraa ter huniig buruutgaj chadahgui yr ni aawiigaa gomdooson humuus amidral ni oodolddgui gesen shuu harin eejiigee bayarluulaad ywii gevel chi ooroo zow zuitei awch ywah heregtei tegeh wm bol amidral chin ayandaa saihan bolood l irne osoj tom boloh tusam amidral arail saijraad bas amidraliig harah haramj arai oor bolood irdegiin maa. harin zaluu saihan uye ingeed huntei uyerhehgui duusgachihna gj bgaa chin buruu chamd nas baina ochnoon goy saihan zuiltei taarna harin odoo owsgootoi sergelen l baij aawiinhaa ay taliig ni zasaad hajuugaar ni gadaadruu garah ajilaa hootsoldood helee sain suraad oodrog baih heregtei baih za amjilt husii zowsonii etsest jargadag wm shuu
миний бага насний мини амидрал харагдах шиг.гэхдэ чиний төрсөн эцэг чин юм биш үү.дүү бид 2-н хойд байсан.дүүгээ л их өрөвддөг байж билэ.дүү мин эмэгтэй хүүхэд.амидрал дэндүү хатуу байсан да.архи уусан уугаагүй ялгаагүй авирлана.харааж зүхнэ.өдөр бүр зодно.шөнө гэнэтхэн хөөж босгоод л хашааний хог цэвэрлэн гадаа хононо.хүүхдийг ни гаргаж өгсөн эхийг мин үл тооно.ээж мин юу ч хийж зүрхлэхгүй.ээжийгээ л бодож бх хэрэгтэй.тэр ээжийн мин хани дүүгийн мин эцэг.ердөө л хэсэгхэн хугацааний асуудал.өтлөхөөрөө хэн ч биш болдог юм бн лэ.үзэн ядах ч хэрэггүй.ийм амидралд өссөн болохоор бусдийг амархан таниж чаддаг болно.дүү бид 2 гадаад оронд байдаг одоо.тэвч.хүлээцтэй бай.тэгсний эцэст сайхан цаг ирнэ э.харин зөв бодолтой зөв хүмүүжээрэй.
Муу сайн юумнууд Адгийн арxичин арxи уучаад яаж Гэр бүлээ зовоодогийг мэдкүү байж битгий xуцацгаа заа юу. Шөнөжин унтуулаxгүй орилж чарлан xэрүүл уруул xийж, Ээжийг чинь зодон xавийн Амьтны нүдний булай болгож сэтгэлийн дарамтанд ороx xэцүү ш дээ. Арxичин Эцэгтэй байснаас ооогт эцэггүй байсан н xамаагүй дээр байдын. Би энэ амьдралыг даван туулсан, одоо сайxан амьдарч байна. гxдээ одоо болтол Эцгийгээ үзэн яддаг, үxээсэй гэж өдөр болгон xараадаг. xэзээ нэгэн Цагт үxэxээр н – Өө ашгүй энэ арxичин ингэж үxдийн байжээ гэж xэлнэ дээ гэж боддог. Төрсөн Xүүxдээ номxон зогсоогоод шөнөжин дэмий балай юум яриж тамлан, элдвээр xарааж загнан , унтуулаxгүй тарчлаадаг Арxичид байдаг юум шүү. Мэдкүү байгаа юумнууд мэдэж ав.
Аав маань архи уудаггүй тамхи ч татдаггүй ийм орчинд өссөн болохоороо ийм амьдарлыг төсөөлөөд ч мэдэхгүй юм даа…
Үнэхээр арчаагүй муу л аав байна даа, харин ээжийгээ гэх хүн чинь л чи учир дэргэд нь байж асарч хамгаалж яваарай!!!!
солонгос дэмий дээ миний д¿¿ сэтгэлийн хаттай бдаг ым шуу би ч гэсэн ийм амидаралийг туулсоон миний аав ээж 2 салсан амåðåê л зугээр бх за миний дуу сэтгэлээ бариарай…
сайнуу дүү минь америк англи франц австри гэсэн улс руу гарах гээд үзээрэй өөр бусад улс дэмий л юм шиг бна лээ, америк английн виз монголоос авахад их хэцүү юм шиг бна лээ. европын холбооны улсууд руу эхлээд гарсан нь дээр франц унгар румын гэх мэт тийшээ гарсан тохиолдолд эхний хэдэн сар тэндээ ажил олж хийнгээ америк анлийн визээ тэндээсээ хөөцөлдсөн нь арай дээр бхаа.
hatuu zoolon er em jil gej yadargaatai yum aa neg nomon deer hoyulaa er esvel hoyulaa em jiltei bol sain gej bichsen bsn tegtel oor bas neg nom deer neg ni er nogoo ni em baival sain ch gej bsn hun duraaraa zohiogood bichchihdeg l yum bh daa itgeed demii dee iim yumand
sooo Өгүүлсэн нь:
(төрүүлсэн эцэг үрээ хайрлахгүй байхад төрүүлээгүй бусад эрс хайрлана гэж үү?)
хариулт-тэгвэл төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан хүүхнүүд байдаг тэглээ гээд ээж чинь чамайг хайрлаж л байгаа биз дээ. эцэг эхдээ хаягдсан хүн сайн ханьтай учирч хайрлуулж жаргалтай амьдарч байгаа тохиолдол хорвоо дээр байхгүй гэж үү
japan gaigui yum bishuu,japan dajgui gej sonsood bi huutsulduj bgaa buteh esehiig ni medkuu l bna
Архичин ч гэсэн чиний биений тал энирги шуу дээ. дараа ни архичин гэсэн аав мини ямар их номор ноологтой байв гэж бодох уе ирнэ дээ. чи буруу л бодож бна . яваандаа ойлгох бхдаа
чиний амьдрал боломжийн бол амэрик луу гоё биш үү. бас австрли зүгээр. энэ 2 л байна. солонгос бас зүгээрээ, за тэгээд бусад нь дэмий дэмий. чамд аз жаргал хүсий. ухаантай сэргэлэн охин минь. зовсоний эцэст жаргадаг хорвоо доо
ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСТЭЭ БАЯРЛАЛАА. НАДАД ГАНЦ Л ЗАМ БАЙНА. ГАДАГШАА ГАРАХ. АЛЬ УЛСРУУ ГАРВАЛ ДЭЭР БОЛ? АМЬДРАХАД БОЛОМЖИЙН. ТАТАХ ГЭСЭЭР БАЙТАЛ ЭЭЖ ДҮҮГ МИНЬ ЯМАР НЭГ БОЛГОЧУУЛ ЯАНА. МИНИЙ БОДОЛ САНААНД МУУ Л ЮМ ЭРГЭЛДЭЭД БАЙЛАГ БОЛЧИЖ. ЯДАЖ СЭТГЭЛЭЭ АРИУН БАЙЛГАХСАН.
ӨЧИГДӨР БАС Л УУЧИЖ. ХҮН АЛМААР БАЙНА ГЭЭД ОРИЛООД. БАЙРАНДАА НҮҮР ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛЖИЙН. ЗА ТЭР Ч ЯАХАВ ӨНГӨРСӨН. ЭЦЭГТ НЭГ Л ЮМ ТААЛАГДАХГҮЙ БОЛ БИД ХЭДЭД УУРАА ГАРГАДАГ. СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГҮЙ, АЙЛЫН БАГА УЧРААС ИХ ЭРХ. АХ ДҮҮ НЬ ХАМГИЙН ГОЛ НЬ ТООХОО БАЙСАН. УУГААД БАЙНА ТА НАР ХЭЛЖ ЯРИАД ТУСЛААЧ ГЭХЭЭР _ ИНГЭЖ БАЙГААД ЗҮГЭЭР БОЛНО ГЭЭД Л ТООХГҮЙ ЮМАА. БИ НЭЭРЭЭ ЭРЭГТЭЙ БАЙСАН БОЛ ИНГЭЖ ДЭЭРЭЛХҮҮЛЖ АМЬДРАХГҮЙСЭН. ХҮЧИН МӨХӨСДӨӨД Л БАЙНА. СҮҮЛИЙН ҮЕД БҮР АЙМАР ЮУ ХИЙХ? ХЭНТЭЙ УУЛЗАХЫГ МИНЬ ХҮРТЭЛ АСУУДАГ . ОРОЙТВОЛ АЛИЙ ШҮҮ ГЭЭД Л, ЯНЗ БҮРИЙН ДАМЖААНД ЯВИЙ ГЭХЭЭР МӨНГӨ ҮРЭЭД ЯАХ ГЭЭД БАЙГААН ГЭХ МЭТ. ХУВЦАС АВАХ ГЭХЭЭР Ч БАС, ААВ ЭЭЖ 2 ОДОО НЭГ НЭГЭНДЭЭ ХАЙРГҮЙ, ЧАМДАА СУУСАНДАА ХАРМСЖИЙН Л ГЭДЭГ. НАСНЫ ЭЦЭСТ ИНГЭХ ГЭЖДЭЭ. ОДОО ХАМГИЙН ГОЛ НЬ ТАЙВАН БАЙЖ ЗОРИГ ГАРГААД ГАДАГШАА ГАРАХ. НАДАД ӨӨР Ч ЮУ Ч БОДОГДОХ ЮМ АЛГА . ХАРИН ХААШАА? БАРУУНЫ ОРОН ЯМАР БОЛ?
төрүүлсэн эцэг үрээ хайрлахгүй байхад төрүүлээгүй бусад эрс хайрлана гэж үү?
за би дахиад эрчүүдээ болон өөрийгөө өмөөрдөг муу зан маань хөдөллөө. эмэгтэйчүүд нэг муу эр хүн харахаараа бүх эрчүүд гэж дайрдаг. бичлэгийн эзэнд хандаж хэльеээ хорвоо дэлхий танай ааваар арай дүүрээгүй байхаа. чи өөр шигээ хүнийг хай л даа. энэ чинь сайн муу, сайхан муухай зэрэгцэж байдаг орчлон. сайн нь байж муу нь ялгагдаж бас нэрлэгдэж байдаг биз дээ. би ч бас дардан замаар яваагүй ээ. харин ядрах шантрах цагтаа бусдын сайхан явааг харж атаархах биш харин хорвоо дээр жаргал байдгийг би харж байгаа болохоор хэзээ нэгэн цагт надад ирнэ тэр үед би харин атаа хорслоос өөр юмгүй амьтан болохоос л өөрийгөө сэргийлэх ёстой. чи бусдын сайн сайхныг анзаарч ааваас минь шал ондоо хүн зөндөө байдагт, бас чамайг жаргаах, ойлгох, дэмжих хүн байдгийг харж мэдрэх хэрэгтэй. ер нь юмыг хаанаас, яаж харахаас их шалтгаална. нэг муу ээжтэй залуу чамтай үерхэж байгаад манай ээж та нар бүгд адилхан гээд яваад өгвөл чи яасан их гомдох болоо? би тийм биш шүү дээ гээд харуулж ойлгуулмаар бүр хашгирмаар санагдахгүй гэж үү? аав чинь тийм байлаа гээд чи дандаа тийм хүмүүстэй таарахгүй байлгүй дээ. арай бурхан тэгж чамаар даажигнахгүй байлгүй. би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж С.Зоригийн үгнээс иш татаад би монгол эрчүүдийн саруул ухаанд итгэдэг
заза миний дүү санаа зоволтгүй зориг гаргаад гадаад руу гар тэгээд жилийн дараа ээжийгээ өөр лүүгээ татсан нь дээр эгч нь чиний амьдралыг яг туулсан юм эрүүлдээ бурхан согтуудаа чөтгөр. чиний сэтгэл санаа чинь ямар бгааг мэдэж бнаа, бас их аймхай болдог юм . яаг чинийх шиг амьдралыг туулаад би 18настайдаа 7хон хоногийн визтэй гадаад руу явж бсан юм тэгэхэд тэр хүн ядаж сайн яваарай гээд хэлчихгүй тэндээ очоод үхээрэй чи гэж орилж бсан юмдаг. тэрнээс хойш их олон жил өнгөрчээ ганц ч удаа нутаг буцаагүйээ , ээж дүү 2оо л татчих хэрэгтэй аяандаа болно бүтнэ шүүдээ залуу хүний замын хүзүү уртаа, болно бүтнэ гээд явахад болохгүй бүтэхгүй юм гэж үгүйээ гэж…. харин тэрнээсээ өмнө галзуураваа сэтгэлийн хаттай байгаарай дүү минь сайн бодож байж боломжийн орон сонгоод хөөцөлдөж бгаад гадаад руу гарсан нь дээр харин явахаасаа өмнө хэл усыг нь сайн сураарай!
– архичин ч гсн ааавтай болооосой
– аавыг чинь зөвтгөхгүй ч хүнд эцэг эх 1 л заяадаг. өнгөрсөн хойно нь л ухаардгийн байн лээ дээ.
-Залуу л байнада! Архичин ч гэсэн орхиод явахынх цагт арай өөр юм бодох байхаа чи!
энэ хумууст хэлэхэд уурсдуу ийм юм узээгүй бол илуу юм битгий бичиж бай. олигтой зувлуж ч чаддагуйм байж сурхий ухаан заахийг ни яаанааа
жаргал зовлон жаргал зовлон…жаргал
тийм хогийн юумийг юг ни боддогийн ёстой араатан бн , би ойлгож бн,,,, ухэж далд ороосой! Ээж чини ч тэнэг авгай бн үр хүүхдэдээ ийм аймшигийн амидрал одоо болтол узуулсээр бдаг,,,, би чамайг жаргалтай сайхан амудраасай гэж хусэж бн, одооо чи дандаа гоё гоё юм бодож мөрөөдөж түүндээ заавал хүрээрэй. Чи өөртөө хамаг зовлонгоо хураах албагүй, хурдхан шиг гадагшаа гарч өөрийгөө бодоорой!
аавыг чинь зөвтгөхгүй ч хүнд эцэг эх 1 л заяадаг. өнгөрсөн хойно нь л ухаардгийн байн лээ дээ.
ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө өө гэж энэ дээ хуцдаг мал вэ энэ чини
аав ээж ямарч бсан тэднийг шүүх эрх бидэнд бхгүй чиний хувь заяа өөрийн чинь гарт бий
архичин ч гсн ааавтай болооосой
аав чини ингэж их архи ууж бгаам чини дотор эрхтэнээс ни эрүүл юм бараг улдээгүй бхдаа. Муу амалж бгаач юм биш, гэхдээ нээх их удахгуй бхдоо аав чини. Жаахан хулээ дээ.
Залуу л байнада! Архичин ч гэсэн орхиод явахынх цагт арай өөр юм бодох байхаа чи!