Нийгмээсээ “тасарсан” зожигдуу гэр бүлийн амьдралд зөрчил их байдаг болохыг сэтгэлзүйчид тогтоосон байна. Залуу хос хоёул эсвэл аль нэг нь ажид төрөл эрхлэх сонирхолгүй бол,
– Санхүүгийн хямрал бэрхшээл бий болох нь тодорхой.
– Хэн нэгнээ буруутгах, үл ойлголцол үүсгэнэ.
– Гэр бүл таагүй уур амьсгал бүрдэж эхлэнэ.
– Хэн нэгнээ хүмүүжүүлэх, яг өөрийнхөөрөө байлгах гэж оролдоно.
– Нөгөө тал мэдээж үүнийг зөвшөөрөхгүй.
– Аль нэг талынх нь ах дүүс, хадмуудын ч юмуу амьдралд нь оролцож, заавар зөвлөгөө өгч эхэлнэ.
– Хэчнээн зөв заавар зөвлөмж байсан ч яг үнэндээ үүнийг зөвшөөрдөг, шүүмжлэлийг эсэргүүцдэггүй залуу гэр бүл ховор шүү дээ.
– Найз нөхдийн хүрээлэл хумигдана. Ажил төрөл хийдэггүй эрүүл мөртлөө хийх сонирхолгүй, идэвхгүй хүн аажимдаа нийгмээсээ “тасардаг”.
– Бухимдал эцсийн цэгт хүрэхэд гэр бүл салахад хүрнэ.
– Залуу гэр бүлийн бэрхшээл гол нь мөнгөндөө байдаггүй.
– Магадгүй хэн нэгнээ сайн судлахгүй, өөр өөр орчин нөхцөлд төлөвшсөн залуу хос сэтгэлийн хөөрлөөр яаран суучихдаг.
– Үүний дараа хэн нэгэн бэлэнчлэх сэтгэлгээтэй байх, давуу эрх эдлэх гэж зүтгэх, ажлаас хойш суух зэрэг сонирхолтой болох нь илэрдэг.
– Иймээс яаран гэрлэх гэж зүтгэсний хэрэггүй.
– Хэрэв гэр бүлийн хэн нэг нь тааламжгүй байдалтай байвал нөгөөд нь мөн тийм байна.
– Хоёуланд онцгүй байдаг бол гуравдахид нь таатай байх боломжгүй гэдэг.
/Хань/
3 Comments
за тэгээд xун гэдэг амитан бас нэг оюун уxаан гээж юмтай болxоор тэрийгээ жооxон ашигладаг бол тэгээд гайгуй дээ. иxэнx ни амитаний инстинктэ-ээ яаxав гэсээр байгаад л. идэx, ууx, сэкс, амид улдэxтэй xолбоотой биологийн инстинктуудээ л эxэлж тавидаг энийг л xангаж амидраxгуй бол xун болсоний xэрэг юу билээ гэдэг xумуус байдаг шуу дээ. амитан ч гэсэн энийг л xангаx гэж тэмцдэгдээ.
үнэн шүү дээ,залуусдаа сонголт хийхдээ сайн бодож байж хийгээрэй гэж хэлье дээ
эхнэр ни ажил хийдэггүй гэр бул илуу аз жаргалтай бдг юм шигээ энэ бол худлаа мэдээлэл бн