Yнэ тогтоож, эх хүний хэвлий дэх үрийг хөнөөсөөр

abort21

Хүний биеийг олж төрнө гэдэг зүүний үзүүрт ширхэг будаа тогтож үлдэхтэй адилхан гэдэг. Ийм их азаар бид хүний биеийг олж хорвоод мэндэлдэг. Yүнийг хүн бүр надаар хэлүүлэлтгүй мэднэ. Гэтэл эхийнхээ ариун цагаан хэвлийд хүн болж бойжих хугацаандаа хорвоод мэндлэх эрхээ хасуулж байна. Мэдээж, энэ нь олон шалтгаантай. Өдгөө хэчнээн хүүхэд төрж амжилгүй хорвоог орхиж байгааг хэн ч хэлж мэдэхгүй.Жилд 100 мянган эмэгтэй жирэмсэлдэг гэж үзвэл 35 мянга нь үр хөндүүлж, 12 мянга нь зулбаж, найман хувь нь дутуу төрдөг гэсэн судалгаа байна. Энэ судалгаанаас үзвэл бараг тал хувь нь бүтэхгүй нөгөө ертөнц рүү одож байгаа юм. Эргээд энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь тодорхой. Гэвч өөрийнх нь амь настай холбоотой жирэмслэлтэд эмэгтэйчүүд хайнга хандсаар л.

Өнгөрсөн онд төрөлт нэмэгдсэн талаар Эх нялхсын эмч нар ярьж байсан. Жишээлбэл, улсын хэмжээнд 55.600 эх төржээ. Yүнээс 24 мянга нь нийслэлд төрсөн байна. Нэгдсэн дүнгээс үзвэл төрөлт хотод 4000, хөдөөд 3000-аар нэмэгдсэн байна. Гэхдээ энэ нь улсын статистикт орсон баримт. Yүний цаана ороогүй олон тоо ч байгааг үгүйсгэхгүй. Тэгээд ч алхам тутамд тааралдах эмэгтэйчүүдийн эмнэлэг хууль бусаар үр хөндөж, иргэдийн тоог цөөрүүлсээр л. Энэ талаархи мэдээлэл хэнд ч хаалттай. Yйлчлүүлэгч, үйлчлэгч хоёрын хоорондын нууц болоод л үлддэг.

Тэр ч бүү хэл хувийн эмнэлгүүд хүний хэвлий дэх үрийг хөнөөх үнэ ханш хүртэл тогтоогоод байгаа. Захын эмнэлэг үр хөндөх доод талын ханш 15-30 мянга. Энэ нь өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийг дагаад л өсдөг гэх. Наад захын хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт ороход хууль бусаар үр хөнддөг. Өөрөөр хэлбэл, манайд үр хөндөх нь бизнес болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Харамсалтай нь, үйлчлүүлэгч нь маргааш, ирээдүйд гарах хор хөнөөлийг ойлгож ухамсарлахгүй байна. Yр хөндөлт нь наанадаж тухайн хүний эрүүл мэнд, цаашилбал амиа алдахад хүргэдэг аюултай.

Сүүлийн үед өсвөр насны хүүхэд жирэмслэх нь ихэслээ, хамаатны хүүхдүүд хоорондоо бэлгийн харь-цаанд орох тохиолдол гарч байна гэсэн мэдээлэл чих дэлсэх боллоо.

12-16 насны хүүхдүүд жирэмсэлж, тэр ч бүү хэл жирэмслэлтийн тоо буурахгүй байна гэж эмч мэргэжилтнүүд ярьж байна. Тухайлбал өсвөр насныхны төрөлт 2006 онд мянган амьд төрөлтөд 100 байсан бол өнгөрсөн жил 200 болтол нэмэгдсэн байх юм. Тэгээд ч нийт төрөлтийн долоон хувийг өсвөр насныхан эзэлж байна гэсэн судалгааг ч эмч нар гаргаад байна. Энэ бүхэн юунаас болж байна вэ. Yүнд нөлөөлж буй хүчин зүйлийг хүн бүр мэднэ. Архидалт, шоу, замбараагүй байдал, биеэ үнэлэх… гээд урт жагсаалт үүсэх нь тодорхой.

Насанд хүрээгүй хүүхдүүд жирэмсэлсэн тохиолдолд эцэг эхдээ хэлэлгүй хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй зах дээр хууль бусаар борлуулж буй зулбуулах эм хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд төдийгүй амь насанд нь ч аюул учруулдаг. Өнгөрсөн онд л гэхэд зулбуулдаг эм ууснаас болж гурван хүн амиа алджээ. Бүртгэгдсэн нь энэ болохоос үүний цаана дахиад амиа алдсан эх байж болох. Ийм байдлаар Монгол Улс олон зуун хүнээ алдсаар л. Төр засгаас нь хууль бус үр хөндөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байсаар газар авлаа. Хэдий охид, эмэгтэйчүүдээс шалтгаалах асуудал ч тоохгүй зөнд нь хаяж боломгүй. Тиймээс энэ талаар дорвитой арга хэмжээ авах цаг нь болжээ.

14 Comments

  1. хайр says:

    үнэхээр үнэн зүйл бичсэн бна. энэ зураг ч гэсэн үнэнийг үгүйлж бна. үр хөндөлтийн хор уршиг ямар байдгийг мэдэхгүйгээсээ болоод хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж хүүхэдтэй болоод авхуулдаг. Одоо болтол манай охид хүүхнүүд, залуучууд ч тэр жирэмслэлт, үр тогтолт гэж юу байдаг талаар ямар ч ойлголт суурь мэдлэггүй учраас хамгийн түрүүнд авхуулж, үр хөндүүлнэ гэсэн шийдвэрт хүрдэг. Хэрвээ ерөнхий мэдлэгтэй байвал хамгаалалтгүй хавьталд аль болох орохгүй, жирэмсэн болсон ч авхуулахгүй шийдвэрийг гаргана шүү дээ. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдээд удаагүй байхдаа хүн дүрсээ олдог, бяцхан гар, хөлтэй жижигхэн хүн эхийнхээ хэвлийд төрөх өдрөө хүлээж, тоглож наадаж байдаг гэдгийг мэддэггүй учраас өөрийнхөө цус махны тасархайг мөнгө төлж амийг нь хүйтэн мэсээр эцэг эх нь өөрөө хөнөөлгөдөг шүү дээ. Нэгэнт төрсөн хүүхдийг хүн хараад хайрладаг, харин гэдсэнд байгаа хүүхдийг хараагүйгээрээ далимдуулж хөнөөдөг. Гэтэл тэр хүүхэд ч гэсэн аавыгаа, эсвэл ээжийгээ дуурайсан хорвоогийн нэг бяцхан хүн байгаа шүү дээ. Энэ талаар эмэгтэй эрэгтэй бүх хүмүүс сайн бодож, өөрийгөө хайрлаж, бие биендээ буруу өгөлгүй хамгийн зөв шийдвэрийг гаргаж амьдрах хэрэгтэй. Жирэмслэлт, үр хөврөл, үр хөндөлтийн талаарх буруу ойлголтоосоо салж, энэ эрин зуунтайгаа хөл нийлүүлэн амьдрья залуусаа. Үр хөндөлт бол хүний амь насыг хөнөөж байгаа явдал. Энэ чимээгүй аллагын эсрэг зогсоцгооё. Хүүхэд бол Бурханаас ирсэн бэлэг, эмэгтэй хүн болгон тэр бэлгийг авч чаддаггүй юм шүү дээ. Хичнээн хүсээд ч хүүхэдтэй болох гээд чадахгүй, олон жил хүүхэд хүсч хүлээж байдаг гэр бүлүүд зөндөө байдаг. Тийм болхоор эх хүн болохоор заяагдсан сайхан биеэ хайрлаж, өөрийгөө хүндэтгэж амьдраарай эмэгтэйчүүдээ. ХҮҮХЭД БҮХЭН АМЬДРАХ ЭРХТЭЙ. ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ!

  2. una says:

    аймаар юмаа бүүр хачин болчихлоо. хүмүүсээ гэр бүлээ төлөвлөж амидарцгаая. Хүүхэд буруугуй шүү дээ.

  3. bg says:

    Хүсээгүй үедээ жиржмслэхээс сэргийлдэг хавьтлын дараа 72 цагийн дотор уудаг эм байна эсвэл эр эм бэлгэвч гэж юм байна спираль за за тэгээд орчин үед жирэмслэлтээс арга байхад бүсгүйчүүд минь дээ өөртөө арчаатай байж жиржмслжлтээс хамгаалж сураач ханилах хүнтэйгээ таараагүй л бол хүнтэй унтах гэж яарж өөрийгөө золиослох хэрэг юу байна. Эрчүүд та нарыг жирэмслүүлэхгүй байх талаар санаа тавина гэж бодохын ч хэрэггүй чи л өөртөө санаа тавьж өөрөө өөртөө арчаатай бай.Энэ чинь 21-р зуун шүү дээ.

  4. baagii says:

    абортийг хориглох л хэрэгтэй манайд бол

  5. zochin says:

    уг ни абортийг хуулиар хориглочихвол ингэж замбараатах ни багасах л байхдаа.

  6. sain l bna says:

    Админаа наад зургаа авчих плийз!!!

  7. gah gah gah says:

    хүсээгүй жирэмслэлт гэж байдаг болоод авхуулж байгаашд. хамаатан нь, төрсөн ах нь, төрсөн аав нь хүртэл хүчиндээд жирэмсэн болгож байнашд. эсвэл гэдсэнд байхдаа согог илэрсэн бол. тийм бол авхуулахгүй гээд яах юм бэ тийм биздэ. энэ асуудлыг хуульчилаад өгөх хэрэгтэй. тийм тийм шалтгаан байвал авхуулж болно гэдэгч юумуу. би бол аборт байх хэрэгтэй л гэж бодож байна

  8. m says:

    ааймар юма охидуудаа ухаантай байлдаа овоо босгоогүи бол шаазгай юнд суухав тийм биздээ.Энэ зургийг сайн хардаа магад монголийгнэрийг дэлхийд гарагах хүн ч байсан байж болно шүү дээ.

  9. хүн says:

    хүн хүнээ байсан цаг шүүдээ,хүмүүсээ нэгнийгээ хүндэтгэн хайрлаж амьдарцгаая.

  10. xxxxx айн гэж бай says:

    ххххх чи цэцэгнээс төрсөн юмуу. та нар өөрсдөө гондом хэрэглэж сур за. эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хүүхэд хийхгүй нь ойлгомжтой ш дээ. чам шиг хогийн юмнууд энд тэнд хүүхэд хийгээл явдаг биз. тэгээд тэр зовлонг нь эмэгтэй хүн л үүрдийн за

  11. xxxxxxx says:

    муу алцайсан хар гичийнүүд төрүүлж чадку бжийж үхсэндэ алаа дэлгэж гүйсийн тэгээд хар нялхаараа хүний амь хөнөөж алуурчин болоод л хэрэг алгаа

  12. Buki says:

    бурхан минэ аймаарийн

  13. nana says:

    ene ymar aimar zurag we

  14. ХАЙР says:

    за тэгээд хүсээгүй ч юмуу шалтгаантай бол авахуулж л таараа ш дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.