Аз жаргалтай гэр бүлийн таван хэл

8b4b971b1b02

Бие биедээ урам хайрлаж, хамтдаа байж, бэлэг өгч, хайрлаж, хайрлуулах нь хүмүүсийн хайрын хэл гэнэ. Бидний хайр сэтгэлээ илэрхийлдэг хэл өөр өөр байдаг ч гэр бүлийн аз жаргалын хэл дээр өгүүлснээр гэр бүл болгонд ижилхэн байдаг. Тиймээс та бүхэн ойр дотныхон, тэр тусмаа гэр бүлийн хүмүүс /эцэг, эх, ах дүүс/ болон хайртай хүнийхээ хайрын хэлийг мэдэж авч, түүгээр нь дамжуулан тэдэнтэй ярилцах аваас хайраа бүрэн дүүрэн илэрхийлэх боломжтой юм шүү.

1. Урмын үг хэлэх

Хайртай хүмүүстээ урмын үгс, харцаа харамгүй хайрла. Мэдээж бүгдийг нь нэг дор биш. Төрүүлж өсгөсөн ачийг нь бодож, аав ээждээ, зовлон жаргалаа хуваалцах гэж амьдралаа зохиосон хань, хонгор үрсдээ сайхан үг байнга биш юм гэхэд ойр ойрхон хэлж байгаарай.

2. Хамтдаа байх

Ханьдаа зориуд зав гаргаж бай. Зөвхөн түүнтэйгээ хамт байхын тулд өдөр тутмын ажлаа зохицуулж, аль болох их цаг гарга. Хамтдаа гадуур алхаж бай. Заримдаа зөвхөн хоёулхнаа байж, ярилцах нь үүсээд байсан асуудлыг шийдвэрлэж, бие биенээ ойлголцох боломж олгож ч мэднэ. Нүд нүд рүүгээ харж ярилцахаа бүү мартаарай. Нүд худлаа хэлдэггүй гэдэг. Гэр бүлдээ цаг гаргана гэдэг нь заавал тусгайлан төлөвлөхийн нэр биш аж. Зүгээр л хоолоо хамт идэж, өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа сонирхуулан ярьж хөгжилдөж бай. Хамтдаа байхын жаргал тэр. Мөн дараах бяцхан зөвлөмжийг байнга санаарай.

  • Хайртынхаа яриаг сонсож байхдаа өөр зүйл битгий хий.
  • Сэтгэлийг нь ойлгохыг хичээ.
  • Үгийг нь бүү тасал.
  • Хоол хийхэд нь тусал.
  • Гадуур хооллохыг санал болго
  • Хамт салхинд гар

3. Бэлэг

Хүмүүс зөвхөн баяр тохиолдуулж юм уу, онцгой үйл явдлын үеэр бие биедээ бэлэг өгдөг гэсэн ойлголттой байдаг. Мэдээж ийм өдрүүдэд бэлэг авах аятайхан ч энэ нь төдийлөн сэтгэл хөдөлгөдөггүй. Харин хайртаа хүний тань бэлэг гэдэг онцгой бас хэзээд үнэтэй байдгаараа хайраа илэрхийлэх бас нэгэн хэл аж. Нөхөртөө, эхнэртээ хааяа цэцэг аваад ир. Хэн хэнд тань ойрд мэдрээгүй сайхан мэдрэмж төрнө. Бэлэг авах гэдэг их мөнгө зарахын нэр биш, сэтгэлийн илэрхийлэл тул хямдхан байсан ч хайртад тань таалагдана.

4. Халамж

Энэ бол мөн л хайрын хэл. Түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж хүчээр биш, сэтгэлээсээ. Хайртыгаа хайрлах тусам аяндаа халамжилдаг ч ажил, бизнестээ түүртээд санаанаас цаашгүй болчих үе бий тул хичээх хэрэгтэй. Аливаа ажил хийхдээ үглэж янших хэрэггүй. Шинэхэн хосууд магадгүй халамжлах аргаа олохгүй байж болох юм. Тийм бол ханийнхаа өдөр тутмын ажилд нь туслахад л болно. Аяга угаах, хувцас индүүдэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахад нь тусал.

5. Хүнийг хайрлаж байж хайрлуулна гэдгийг ухаар

Ханийгаа тэвэрч, үнсэж бай. Хайртай хүнээ зовж шаналах үед нь аргадан тайтгаруулж, баярлаж уйлсан үед нь хамт баярлаж, жаргал, зовлон аль нь ч тохиолдсон хамт байна гэдгээ батлан харуул.

8 Comments

  1. Барсаа says:

    би хайртай учрах юмсан, хайрлуулж үзэх юмсан гэж хүсдэггүй хүн хэн байхав. гэхдээ миний бодлоор хамгийн сайн арга бол өөрт байгаа муухай зангуудаа илрүүлж, түүнийгээ засах нь хайртыгаа олох хамгийн сайн арга юм шиг ээ. Бас дуртай юм руугаа явахлаар тэндээсээ өөрийн хайртыгаа олох зөв зам шиг санагддаг.

  2. Ãýãýýëýã says:

    Ñàéõàí õàéð áàéäàã îëäâîë àëäàæ áîëîõã¿é ãýäýã ¿íýõýýð ¿íýí ¿ã ø¿¿

  3. amidral says:

    Үнэн шүү.Хайрыг эхнээс нь л хайрлах хэрэгтэй.Бие биенийхээ сэтгэлд сэв хийхээс байнга болгоомжилж бх хэрэгтэй.Өглөө эртхээн босчихоод нам гүмхэн цайгаа уугаад суух ч сайхан шүү хүмүүсээ.Хүүхнүүддээ хэлэхэд өглөө ажилд нь явахад нь заавал үнсэж бай,орой ирэхэд нь ажил гайгүй юу гэж заавал асууж бай.Би орой ажлаасаа ирээд ханийгаа заавал үнсдэг .Өглөө гутлынх нь тоосыг арчаад дандаа үнсэж явуулдаг.Одоо үнсүүлэх гээд хүлээгээд зогсож бдаг даа.Бид 2 ийм бдлаар нэг л мэдэхэд 14 жил болчохсон бна.Амьдрал сайхан шүү хүмүүсээ.

  4. anna says:

    сайхан xайр байдаг олдвол алдаж болоxгүй гэж үнэн үг шүү,эцэст н xэлэxд амдрал xүн чанар дээр л тогтодог юм ….

  5. Фаяр says:

    миний хүсдэг зүйлс байна, ханьтайгаа хурдан учрах юмсан

  6. Anir says:

    Bi er hund hairluulj baigaagui hairluulah goe baihdaa uzeh ymsan.Uuriigee urubdeed uilah shahaj bna.

  7. udaan hugatsaanii gerlelt says:

    бид бугдийг ни хийдэг дээ.тиймдээ ч 26 жил болж байна. бух гэр бул хэрэгжүүлэх хэрэгтэй шуу.

  8. uran zurag says:

    би бүдийг нь хийдэг. бид нэг бие болсон санагддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.