Амьдрах сайхан /Амиа егүүтгэх талаар бодож байгаа хүмүүст

Untitled-1 copy

Хүн биеийг олж ертөнцөд мэндэлнэ гэдэг ховорхон тохиох аз гэдэг. Гэхдээ амьдрал гэдэг бүхлээрээ аз байдаггүй, “аз- бүтэлгүйтэл-аз” гэж ээлжилсэн алаг зүйл байдаг. Ийм ч болохоор бүтэлгүйтэл шил шилээ даран тохиох үед зарим нэгний маань сэтгэлийн тэнхээ нь суларч, аз-аз гэсэн үе ирэхийг хүлээж тэсэлгүйгээр амиа егүүтгэх шийдвэр гаргадаг нь харамсалтай. 

Хүн болгонд амиа егүүтгэх /амиа хорлох/өөрийн гэсэн онцгой шалтгаан байж болох ч хоёр зууны тэртээ оросын суут зохиолч А.П.Чеховын бичсэн энэ жижиг өгүүллэгийг уншаад нэгийг бодох байх гэж найдаж байна.

Амьдрах сайхан буюу Амиа егүүтгэхийг санаархагчдад

Амьдрал гэдэг тун ч таагүй зүйл мөнөөс мөн ч гэлээ түүнийг гайхамшигтай, аз жаргалтай болгох маш амархан. Гэхдээ үүний тулд 200 мянгыг хожих, төрийн одон авах, царайлаг хүүхэнтэй дэр нэгдэх, сайхан сэтгэлтэй хүн гэж хэлэгдэх гэх мэт нь хангалтгүй юм. Учир нь энэ бүхэн нь цаг зуурын зүйлс бөгөөд удалгүй дасал болж, анзаарагдахаа байчихдаг. Харин цаг үргэлж, мөч бүхэнд, хамгийн хүнд хэцүү гунигтай үедээ ч аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд дараах хоёр зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Үүнд: а/одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурах, б/”бүр ч илүү муу юм болж болох байлаа” гэдгийг ухамсарлан баярлаж сурах. Үүнд ядаад байх зүйл огт үгүй. Жишээ татъя:

  • Халаасанд чинь явсан шүдэнз гэнэт асч шатвал халаас чинь дарьны зоорь байгаагүйд чин сэтгэлээсээ баярлан бурхан тэнгэрт таларх.

  • Бэл муутай хамаатнууд чинь гэнэт айлчилж ирвэл царайгаа хувирган уурлахын оронд “Цагдаа нар ирээгүй нь яамай” гэж чанга дуугаар хэлж бай.

  • Хуруунд чинь өргөс орвол “Нүдэнд ороогүй нь их юм” гэж баярла.

  • Эхнэр чинь, эсвэл дуучин болох гэсэн хамаатны чинь охин гамм давтаад эхэлбэл уурлаж бухимдахын оронд цөөвөр чонын улиан, эсвэл ороо нь орсон муурны орилох дууг биш харин хүний хоолой сонсож байгаадаа байж суух газраа олж чадахаа байтлаа баярлах хэрэгтэй.

  • Тэрэгний морь, гахай, илжиг, циркийн баавгай, эсвэл бүр бясаа биш гэдэгтээ үргэлж баярлаж яв. Доголон, сохор, дүлий, хэлгүй биш, булчин задрах тахал тээгч биш гэдгээ баярлаж бай. Яг одоо шүүгдэгчийн суудалд суучихаад зээл олгогч руугаа хяламхийсэн шигээ өмгөөлөгчтэйгээ авах шагналынх нь тухай ярьж суугаагүйдээ баярла.

  • Нэг их таатай биш газар тав гурван жил сууж байгаа бол бүр ч таагүй газар бүх насаараа суучихаагүй нь их юмдаа гэж бодоод баярлаж болохгүй гэж үү.

  • Нэг шүд чинь өвдөж байгаа бол бүх шүд чинь зэрэг өвдөөгүйд баярлах хэрэгтэй.

  • Улс төрчдийн цэцэрхэлийг сонсох боломжгүй, ялгадсан бордоотой торхон дээр суугаагүй, шууд гурван эхнэр аваагүй яваадаа баярлаач.

  • Цагдаа чамайг барьж аваад хэсэг рүү дагуулж яваа бол халуун там руу авч яваагүйд нь баярлан үсэрч, цовхор.
  • Хус модны мөчрөөр зодуулж байгаа бол хөлөө тийчэгнүүлэн байж “Халгайгаар гуядуулаагүй минь юутай их аз вэ” гэж чанга дуугаар хэл.

  • Эхнэртээ мэхлүүлсэн бол эхнэр чинь ядаж эх орныг чинь мэхлээгүй байна гэж баярлаж бай.
  • Энэ мэтээр үргэлжлүүл… Эрхэм хүмүүн та миний зөвлөгөөг дагах юм бол амьдрал чинь тэр аяараа баяр бахдал, аз жаргалаар дүүрэн байх нь гарцаагүй.

А.П.Чехов.

Уншаад нэгийг бодоорой. Бүх юм учир утгагүй мэт санагдаж, итгэл, бишрэлээ алдаж, яахаас ч буцахгүй болно гэдэг тун амаргүй. Цатгалан хүн хэзээ ч өлсгөлөн хүнийг ойлгодоггүй гэдэг шиг өөрөө ийм яахаас ч буцахгүй байдалд орж байгаагүй хүн сайн ойлгохгүй байж болно. Гэтэл та өөрийгөө сайн мэдэж, ойлгож байгаа. Тэгэхээр өмнөх бүх юм утгагүй болно гэдэг амьдралын чинь нэгэн үе шат дуусч дараагийн үе шат эхлэхэд бэлэн болж байгааг харуулж байгаа хэрэг юм гэдгийг сайтар ойлгож, мэдэрч, тогтоож ав.

Их сургуульд дөнгөж орж байгаа оюутны асуудал төгсөх гэж байгаа оюутанд ямар санагддаг вэ? яг л тийм. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг аймшигтай хатуу ширүүн их сургуулийн дараагийн ангид шилжин орох шалгалт өгөхөд бэлэн боллоо гэсэн үг. Тэгтэл бие ухаанаа дайчилж, сурсан мэдсэн бүхнээ шавхан чармайж байгаад энэ шалгалтыг давж гарахын оронд шалгалтанд унаж, хуучин ангидаа ч үлдэлгүйгээр өөрөө өөрийгөө амьдралаас хөөнө гэдэг зөв үү, буруу юу?  Хайрлаж, хүндлэж явдаг хүмүүсийнхээ сэтгэлд тэвчээргүй, дорой, үлдэх хүмүүсээ хүндлэж, хайрлаж чадаагүй хүн гэсэн сэвтэйхэн байр эзэлнэ гэдэг ямар вэ?

Харин мэддэг, чаддаг бүхнээ шавхаж байгаад амьдрал гэдэг их сургуулийн нэг анги ахичихсан байхад олон юм өөрчлөгдөнө. Хүмүүс ч танд илүүтэй итгэдэг болж, та ч тэдний итгэлийг даадаг,  өөртөө ч илүүтэй итгэлтэй, жаргалтай болно.

Танд сайн сайхны хүсье. www.103.mn

17 Comments

  1. amia horolmoor bn says:

    амüäðàë óòãàã¿é áàéíà áè àìèà õîðëîìîîð áàéíà ìèíèé àìüäðàëüä ÿìàð ÷ óòãà àëãà ººðººñºº áîëæ îäîî èéì áàéäàëä îðñîíäîî îäîî õàðàìñààä ÷ áàðàõã¿é îäîî òýð àëäààã çàñàõàä äýíä¿¿ îðîéòñîí, îðîéòñîí õîéíî íü òèéì þì òýð õèéñýíäýý ¿íýõýýð îäîî ìàø èõ õàðàìñàæ áàéíà áè îäîî ¿õìýýð áàéíà ãýòýë ÿàãààä àìüäðààä áàéãààãàà ìýäýõã¿é áàéíà. áè îäîî ÿã ÿàõ ó÷ðàà ìýäýõã¿é á¿õ þì õîîñîí ñàíàãäààä ç¿ãýýð ë ¿õýýä ºãâºë …

  2. uran zurag says:

    энэ дээд талын нөхөр больбол яасын!!!
    уншаад өнгөр, сэтгэгдэл бичмээр байвал хүмүүсийн БАЙНГА бичдэг НЭРийг зээлдээд байхаа болиоч!!!
    урд нь бичдэг байсан нэрээр маань хараал ерөөл бичээд хүмүүсийг хэрэлдүүлээд байсан,
    одоо бас яах гээд байгаа эргүү вэ!!!

  3. Ramirez Sanchez says:

    Би лаг гутарсан үед хайртсаг тамхи найз нөхөд мань тэгээд бас болоогүй намайг гэх олон хүмүүс бдагт баярлаж явдаг тэхдээ бурханд лав биш

  4. cahirmaa says:

    амиа хорлох гэж буй хүнд ухлийг сурталчилж байгаа юм шиг, амиа алдаж байгаа хуний сэтгэлийг засаж байх шиг санагддагаа энэ шулэг,

  5. sned says:

    whow! Дашбалбар намайг дээд сургуулид сурч байхад миний багш бсан, унэхээр гайхалтай үнэнч шударга маш шулуун хүн байсан. Та бурхний оронд очисон байхдаа, Ум манни бад ми хум

  6. ХАЙР says:

    : О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

    Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
    Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
    Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
    Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
    Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
    Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
    Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
    Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.
    Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
    Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
    Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
    Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
    Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
    Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
    Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
    Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй
    Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
    Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй
    Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
    Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй

    Одоо та өвдөх биегүй, харах нүдгүй, сонсох чихгүй
    Одоо та үнэрлэх хамаргүй, явах хөлгүй, хөдлөх гаргүй
    Одоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгүй
    Одоо та цуурай, зэрэглээ, зүүд, дурсамж болжухуй.
    Одоо та сүүлчийн удаа үхэж, эцсийн биеэ гээж байна.
    Орчлон дээр олон үхэхээр хэзээ ч, хаана ч төрөхгүй
    Одоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгүй
    Одоо та хэзээ ч, хаана ч шатрын нүүдэлд өртөхгүй
    Одоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггүй
    Одоо танд хоол унд хэзээ ч хаана ч хэрэггүй
    Одоо танд унаа хүлэг хэзээ ч хаана ч хэрэггүй
    Одоо танд эд хогшил хэзээ ч хаана ч хэрэггүй
    Одоо танд аав ээж чинь үхэхийн зовлонгүй
    Одоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгүй
    Одоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгүй
    Одоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгүй
    Одоо танд мөнгө төгрөг хэзээ ч, хаана ч хэрэггүй
    Одоо танд үхлийг баясгалан төгөлдөр инээмсэглэн тосч
    Орчлонг сүүлчийн удаа харах агшин чинь ирлээ.
    Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг иржээ
    Таавар оньсого мэт үхэлтэй тэврэлдэх мөч ирлээ
    Танд одоо баяр хүргэе, үхэл бол ялалт мөн
    Танд одоо баяр хүргэе, амьдрал-намгийг туулсанд!
    Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг ирлээ
    Энэ бол гайхамшиг юм.
    (Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдаг
    Олохын тулд зовдог)
    Танд одоо хэн ч хэрэггүй болох цаг ирлээ
    Энэ бол гайхамшиг юм.
    (Хорвоод заавал хүн нэг хүнд хэрэг болдог
    Холдож чадахгүй дасаад өөрөө зовдог)
    Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч хаана ч уйлахгүй
    Одоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгүй
    Одоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгүй
    Одоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгүй
    Урт замыг туулж уулын орой дээр гарчээ.
    Уулзах анд-Үхэл чинь таныг угтан авах гэж хүлээж буй.
    Усыг зэрэглээ гэж эндүүрэн гүйсэн бага насаа гээжээ та
    Угтаа амьдрал-зүүднээсээ сэрэх цаг чинь иржээ.
    Найранд ирсэн гийчин үдэш оройхон буцахын адил
    Нартын цуглаанаас гэрийн зүг-нөгөө ертөнц рүү одогтун!
    Мартагдлын хар сүүдэр нөмрөн авахаас бүү айгтун!
    Манан замхарч, уулс тодрох адил үхлийг тосогтун!
    Хэзээ нэгэн цагт бүх юм танд хэрэгтэй байсан бол
    Хэн ч, юу ч хэрэггүй болжээ, энэ бол эрх чөлөө!
    Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хүлээстэй байсан бол
    Хэрчин тасалжээ, хүлээсийг чинь. Энэ бол эрх чөлөө!
    Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торлож
    Хэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.
    Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггүй.
    Хэлэх үг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хүргэе!
    Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз минь
    Амсаж үзэх, унд идээний чинь хэмжээ дууслаа
    Амьдралд бүх юм чинь дууслаа, найз минь баяр хүргэе.
    Амьсгалын чинь тоо цөөрч байна найз минь баяр хүргэе
    Жаран жилийн өмнө та хаана байсан тийшээ одох болно
    Жаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.
    Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чинь
    Танд баяр хүргэе, тамын зовлонгоос хагацсанд чинь
    Одоо та өвлийн хүйтнээс айх аюулгүй болжээ.
    Одоо та галын халуунаас айх аюулгүй болжээ.
    Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.
    Орчлон ертөнц өнөөдрөөс таны гэр болно.
    Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч үгүй
    Одоо танд үхлийн зовлон хэзээ ч, хаана ч үгүй
    Олон тэрбум үхэгсдийн араас одох цаг болжээ, та
    Олон тэрбум үхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, та
    Танд одоо баяр хүргэе, үхлийн давааны оройд гарсанд чинь
    Танд одоо баяр хүргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чинь
    Үлдсэн бүх хүн өөрийн чинь араас тэрбум тэрбумаараа гэлдэрнэ.
    Үүрд баяртай, диваажингийн хаалган дээр сүүлд уулзъя.

  7. korea-s says:

    -Эрүүл сэтгэхүйтэй хүн бүр амиа хорлох тухай дор хаяж 1 удаа бодож үзсэн байдаг. харин биелүүлэх хүртэлээ ажил хэрэг болговол шал тэнэг хэрэг.

    -Гэрэлтдэгийг харж явах шиг жаргал хаа байна. сонгодог гэдэгт олон тайлбар ч хэрэг алга. саак!

  8. erhemseg says:

    – Hyn amidraliinhaa tursh hugatsaand yadaj 1 udaa yheh talaar hyseh tohioldol bdg bhoo. tegeed settgeliin tenhee n tyyniig n bielyyldeg esvel es bielyyldeg bh daa.

  9. Aliuna says:

    Goy niitlel bn. Ymarch hvnd iim vy tohiolddog ym. Taalagdla bayrlalaa.
    Daanch setgegdel bichsen zarim hvmvvsiin hervvl jaahan tiim yma gj

  10. wow says:

    ухаарах болоогуй л байна даа
    надад бол маш таалагдлаа,
    Би Чеховд маш дуртай одоо болтол уншдаг, хүний дотоод сэтгэлийг шог өгүүлэг маягаар бичдэг.
    1. Ойлгохгүй зүйл алгаа, бид амьдралын нугчаанд, би ямар азгүй амьтан бээ, бурхан намайг яаж шийтгэж чадаж байна гэж уйлан дугарч байхын оронд үүнээс муу зүйл надад тохиолдож болох л байсан гэж бодох бүрт тэр хэцүү зүйлийг даван туулах сэтгэлийн тэнхээг өгч байх нэг арга замыг хэлж өгч байгаа юм биш үү
    2. сэтгэл судлалын нэг арга байдаг. Яаг үүнтэй ижил төстэй, хүн болгонд тодорхой айдас байдаг
    жишээлбэл, надад ийм зүйл их тохиолдож байсан, шинжилгээ хийлгэхэд С гепатит гарч ирхэд, ихэнх хүмүүс гэнэт айдастаа болдог, өнөө маргаашгүй элэгний хавдартай болж үхнэ гэдгээс, тэгээд л хаа хамаагүй эм тан авч уугаад л, элэгний сайн гэсэн эмч нарт үзүүлээд.
    Тэгж айдсандаа хөтлөгдөж, хэдэн сараар шанлаж, депрессенд орхын оронд хамгийн муугаар бодоод, би цус харваагүй юм байна, гэнтийн үхлээр үхээгүй харин ч надад 20 жилийн нас байна гэж бодвол арал гайгүй юм биш үү??
    3. ихэнх хүмүүст би энэ аргыг хэрэглэдэг, үр дүнтэй шүү

  11. uran zurag says:

    нэрийг нь бичээгүйч шууд өөрийгөө таньчихдаг байнашд.
    хаа нэг орохоор дандаал чиний ядаргаатай заваан сэтгэгдлүүд байдаг энд ордог хүмүүс чамайг манаач эмээ л гэдэг биз дээ. эсвэл янхан эмээ гэдэг. 300гийн тал хүмтэй унтаад одоо байтлаа энэ сайтын эрчүүдийг эргүүлээд танилцы холбогды гээд бгаагүй билүү. орон гаран юмаа. аргагүй л хөгшрөөд иодын дутагдалд орж дээ.

  12. ХАЙР says:

    мөнгөн чи болиоч …
    чи ч гэсэн өөрөө орохийг бодоход бас л …… байна ш дээ.
    тэнэг гахай вэ.
    үз гэж нүд заяасийин байгаа биз дээ.
    одоо тэгээд ийшээ орохдоо чамаас асууж байх уу.
    ажилтай байсан ч ажилгүй байсан ч
    завтай байсан ч завгүй байсан ч ийшээ орох л болно за. чамаар заалгахгүй мал минь
    хол очиж хуц…

  13. mungun says:

    нэрийг нь бичээгүйч шууд өөрийгөө таньчихдаг байнашд.
    хаа нэг орохоор дандаал чиний ядаргаатай заваан сэтгэгдлүүд байдаг энд ордог хүмүүс чамайг манаач эмээ л гэдэг биз дээ. эсвэл янхан эмээ гэдэг. 300гийн тал хүмтэй унтаад одоо байтлаа энэ сайтын эрчүүдийг эргүүлээд танилцы холбогды гээд бгаагүй билүү. орон гаран юмаа. аргагүй л хөгшрөөд иодын дутагдалд орж дээ.

  14. mungun-d says:

    chi yasan ter emeegiin ulaan Fen yumuu, setgegdeliig ni haigaad gudeg yum bishuu chi

    -emeegeen ch shutne uu, ovoogoon ch shutne uu manid yamar hamaa bh vee gej

    -chi bas nuguu eeljiniih ni manaach yum bishuu whahaha

  15. xongorzul says:

    -hun hundee hairtai baij negniigee urgelj setgel sanaagaar demjij baih heregtei

    -mgl-d jinhene zovlong ni huvaaltsaj yariad ineej huhurch chaddag naiz hovor shuu

    -mgl-chuud dandaa har amia bodoj negniigee muu yavhad bayarladag uls, bas hunii muug uzeh durtai shuu

  16. mungun says:

    хүүе ээ, ямар хачин жигтэй зүйл вэ эсвэл би зүүдлээд байнуу. сэкс.мн ий манаач эмээ сэтгэгдэл бичээгүй байхын

  17. ХАЙР says:

    яасан сунжирсан нийтлэл вэ.
    бас утгагүй юм.
    галзуу хүний өдрийн тэмдэглэл байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.