Биеэ үнэлэгчдийн зэрэглэл
Биеэ үнэлэгчид нь нийгмийн давхарга, биеэ үнэлэх байдал, амьдралын хэв маягаараа өөр өөр байдаг төдийгүй үйлчлүүлэгчид нь ч нийгэмд эзлэх байр сууриараа ялгаатай, эрсдэлд өртөх байдал нь ч ялгаатай. Биеэ үнэлэгчдээс хамгийн дээд зэрэглэлд дуудлагаар үйлчилдэг охид багтдаг. Тэд ихэвчлэн нийгмийн дунд давхаргад хамаарагдах бөгөөд бусад биеэ үнэлэгчдээс илүү боловсролтой, зарим нь их, дээд сургууль төгссөн байх нь ч бий. Ийм биеэ үнэлэгчдийн хувьд ямар ч үед чамгүй орлоготой байдаг төдийгүй их хэмжээний мөнгийг ямар ч татвар төлөхгүй олж чаддаг. Гэхдээ өөрсдийн энэхүү “бизнесийг” амжилттай байлгахын тулд үнэтэй байранд амьдарч, олон янзын хувцас худалдан авах, эрүүл мэндээ хамгаалах, гоо сайхандаа анхаарах гээд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тухайлбал, нэлээд өндөр үнэтэй гоо сайхны будаг шунх хэрэглэхийн зэрэгцээ үс, хумсаа засуулах, массаж хийлгэх гэх мэтээс гадна машин унаа, такси, утасны хэрэглээнд ч их мөнгө зарцуулна.
Зарим нь бүр өөрийн гэсэн хувийн байшинтай, үнэтэй машин унадаг. Иймээс эднийг хамгийн дээд зэрэглэлд тооцдог.
Дуудлагаар үйлчилдэг биеэ үнэлэгчид ихэвчлэн хувийн зуучлагчаар дамжуулан үйлчлүүлэгчээ олно. Гэхдээ ихэнхдээ байнгын хэд хэдэн үйлчлүүлэгчтэй байдаг. Өөрийн гэсэн орон байртай нь үйлчлүүлэгчтэйгээ ихэвчлэн тэндээ уулздаг учир нөхцөл байдлыг хянах бололцоотой байдаг.
Дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчид нь үйлчлүүлэгчийнхээ бэлгийн дур хүслийг хангахын зэрэгцээ бизнесийн болон бусад янз бүрийн уулзалт цуглаан, хүлээн авалтад хань болж явах зэрэг бусад үйлчилгээг ч үзүүлдэг ажээ.
Дараагийн зэрэглэлд янхны газарт ажилладаг биеэ үнэлэгчдийг оруулдаг. 1800-аад оны сүүл 1900-аад оны эхээр АНУ-д маш олон янхны газар ажиллаж байжээ. Манай оронд хэдийгээр ийм янхны газрын бүртгэл байдагг үй боловч иймэрхүү үйлчилгээ нууцаар хийдэг газар байдаг тухай албан бус мэдээллүүдийг үгүйсгэх аргагүй. АНУ төдийгүй бусад улс оронд байсан янз бүрийн янхны газрууд нь өөр өөрийн онцлог байдлаараа ялгаатай байсан байна. Тухайлбал, зөвхөн бэлгийн харилцаанд орж, үйлчлүүлэгчдийн халаасыг сэгсэрдэг газраас эхлээд гоёмсог орд харшид оройн зоогонд тусгайлан уригдсан зочид шиг хүрэлцэн ирж үйлчлүүлдэг газар хүртэл олон янзын зэрэглэлтэй байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа янхны газрын тоо харьцангуй цөөрч, түүний оронд арай өөр хэлбэрээр үйлчилгээгээ үзүүлэх болсон. Дуудлагаар үйлчлэхээс гадна биеэ үнэлэгч эмэгтэйчүүд орон сууц маягаар тохижуулсан зочид буудалд ээлжээр ажиллаж, тэнд ирсэн зочдод үйлчилдэг болсон байна. Ийм үйлчилгээ нь цагаар явагддаг. Том хотууд, суурин газарт цагийн үйлчилгээний хөлс нэлээд өндөр үнэтэй байдаг бөгөөд биеэ үнэлэгчид үйлчлүүлэгч “зочдын” хүссэнээр амаар болон үтрээгээр бэлгийн хавьтал үйлдэж дур хүслийг нь хангах үйлчилгээ үзүүлдэг байна. Дуудлагаар үйлчлэгчид ихэвчлэн эхлээд заавал утсаар холбогдохыг шаарддаг байхад ийм зочид буудлаар үйлчлэгчид нь өөрсдийн “буудлыг” зар сурталчилгааны хэрэгслээр, зарим нь бүр утасны лавлахын номоор сурталчилдаг байжээ.
Орчин үед саун, иллэгийн газрыг биеэ үнэлэх газар болгон ашиглах болжээ. Ихэнх иллэг массажийн газар жинхэнэ үүргээрээ үйлчилж, массажийн эмчилгээ хийдэг. Гэтэл зарим иллэг массажны газрын ажилтнууд үйлчл үүлэгчтэй бэлгийн харилцаанд орж, үнэ төлбөр авдаг байна. Зарим иллэгийн газрууд үйлчилгээнийхээ төрөл хэлбэрийг бичиж, тогтмол тарифаар үйлчилдэг бол зарим нь үзүүлэх үйлчилгээ, үнэ хөлсөө тохирсны үндсэн дээр үйлчилдэг.
Иллэгийн газрууд нь тохижилт, эдийн засгийн хувьд нэлээд ялгаатай. Зарим нь ая тохитой, тансаг байранд бэлгийн дур хангах үйлчилгээ үзүүлэхээс гадна халуун хоол, архи дарс, ундаагаар нэмэлт үйлчилгээ явуулдаг бөгөөд харьцангуй өндөр төлбөртэй байдаг. Иймэрхүү иллэгийн газар нь төлбөрийн картаар үйлчилж, эсвэл сарын эцэст төлбөрийн хуудас илгээдэг байна. Харин зарим газар ая тухтай байдлыг нэг их анхаарч үздэггүй, төлбөр нь ч өндөр биш байдаг.
Бэлгийн харилцааг арилжаалдаг бас нэг харьцангуй тансаг хэлбэр бол “хань болж дагалдан үйлчлэх” үйлчилгээ юм. Эдгээр үйлчилгээ нь “Амьдралын өөр хэв маяг”, “Дурлалын анхны паян”, “Бүгд таных”, “Олон төрлийн зугаа цэнгэл”, “Хөлсөөр хэрэглүүлэх эр нөхрүүд” гэх мэт нэртэй байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь ажиллана. Ийм үйлчилгээний газар үйлчлүүлэгчтэй үнэ хөлсөө тохирох, эсвэл тогтсон тарифаар үйлчлэх эсэхээ биеэ үнэлэгч өөрөө шийддэг нь иллэг массажийн газартай нэлээд төстэй.
Энэ хэлбэрээр биеэ үнэлэхдээ үйлчүүлэгчийн дуудсан газар очиж үйлчилдэг тул хянах боломжгүй учраас эрсдэл өндөртэй. “Хань болж дагалдан үйлчлэх” үйлчилгээний газар нь биеэ үнэлэгчдийг захиалга өгсөн үйлчлүүлэгчтэй уулзах болон үйлчилгээгээ дуусангуут холбоо барихыг шаарддаг. Энэ нь тэдний аюулгүй байдлыг хамгаалах төдийгүй, биеэ үнэлэгч үйлчлүүлэгчтэй хэр удаан байсныг нь тогтоож, авсан үнэ хөлсийг хянах зорилготой байдаг.
Биеэ үнэлэгчдийн хамгийн доод зэрэглэлд гудамжинд зогсдог биеэ үнэлэгчид орно. Тэднийг дуудлагаар үйлчилдэг охидтой харьцуулахад үнэтэй дэгжин хувцас хэрэглэдэггүй, сэтгэл татам гоё ганган бус, биеэ үнэлснийхээ төлөө авдаг үнэ хөлс нь бага юм. Тэдний үйлдэл цагдаад баригдах, элдэв эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. 1995 онд Калифорнийн гудамжны янхан Дивин Броун Английн нэрт жүжигчин Хью Грантын спорт машинд амаар бэлгийн хавьтал хийж байгаад баригдаад шүүхэд хүргэгджээ.
Грантыг олон нийтийн газар садар самуун үйлдэл хийсэн гэж буруутгаж торгосон байна. 16 наснаас доош насны биеэ үнэлэгчдийг “нялх биеэ үнэлэгч” гэх бөгөөд янз бүрийн цуглаан, амралтын газар, зочид буудлаар ажилладаг. Охидыг БЗДХ- тай байх магадлал бага гэсэн буруу ойлголт хүмүүст их байдаг тул ийм залуухан биеэ үнэлэгчдийн хэрэгцээ өссөөр байгаа. Гэхдээ хэдийгээр нас нь бага ч бэлгийн хавьталд орж, биеэ үнэлдэг л бол БЗДХ-ын эрсдэлтэй байх нь мэдээж хэрэг шүү дээ. Дээр өгүүлсэн бүхий л төрлийн биеэ үнэлэгчид манай улсад ч бас байдаг боловч үйлчилгээний үнэ хөлсийн хувьд эрс ялгаатай юм. Дээрхийн адил тэдний үйлчилгээний хөлс нь тэдний биеэ авч явж байгаа байдал, гадаад төрх, үйлчлүүлэгчээ олж авах байршил зэргээрээ ялгаатай. Гадаа гудамж талбайд зогсдог охидын ханш баар цэнгээний газар суудаг охидынхоос
хэд дахин доогуур байдаг.
Тухайлбал, 2001 онд хийгдсэн “Насанд хүрээгүй охидын биеэ үнэлэх явдлын хандлага, шинж байдал, үүний талаарх өсвөр үеийнхний ойлголт” судалгаанд хамрагдсан биеэ үнэлэгч охидын 18.2 хувь нь өөрсдөө шууд орлогоо авдаг гэсэн ба эдгээр охидын 50 хувь нь 3000 төгрөг хүртэлх мөнгийг үйлчилгээний хөлс болгон авдаг байхад 33.3 хувь нь 3000-7000 төгрөгийн хооронд, үлдсэн 16.7 хувь нь 7000 төгрөгөөс дээш орлоготой байдаг1 гэжээ. Тус судалгаагаанд насанд хүрээгүй биеэ үнэлэгч 200-250 орчим охид зөвхөн Улаанбаатарт байгааг цагдаагийн байгууллагын ажилтнууд тогтоосон тухай өгүүлсэн байлаа. Биеэ үнэлэгч охидын 42.5 хувь нь 17-18 насны, 57.5 хувь нь 13-16 насныхан байна. Биеэ үнэлж байгаа охидын дийлэнх нь буюу 70 гаруй хувь нь сургууль завсардсан, 10 гаруй хувь нь сургуульд огт хамрагдаж байгаагүй гэр орноосоо дайжсан охидууд юм.
Хүний бэлгийн амьдрал
18 Comments
Hi bvsgvichuudee sex hiigiig hvswel … Amount_0000@yahoo.com
bi ch bas sex hiimeer busgui bn.tesehgui nee
hi sex hiimer baiga emegtei baina tever..patrictub@yahoo.com
hi sex hiimer baiga emegtei baina tever..
buh nasnii busguichuuded duudlagaar uilchilgee uzuulne karlykant@yahoo.com
25-тай цэвэрхэн царайлаг залуу 30 хуртлэх насны санхуугийн туслалцаа узуулж чадах бусгуйчуудэд сексийг гайхамшигийг узуулнэ! Холбоо барь:onon_onoo@yahoo.com
88720147 uyanga ta buxniig xuleej bna zalgaarai uka_0147
Sanhuugiin tuslaltsa uzuuleh 23-30 nasnii busgui bnuu call 88828939
99932769
Tiim bdag bhnee harin bi zvger l neg galzu gants hamtragchtai bolmor bna ard asudald hoshu dvrdeggvi msg bichere 22
toi zalu bna
yoo ert nuhurtei bolh ystoi ontsgui umaa naad zah n hussen hunteigee ch sex hih erh bhgui bi bur haaya gudamjind ybjigad hajuugaar unguruh zaluugin umdiig n shuwtlaad hiimeer ssanagdaag um eniig hormoin don to n gh um bolwuu? odoo nuhur maani nmaig huuhed gargasnaas hoish neeh toohoo bolitson um shig sanaagddag bi uneheer hetsuu bdald orson um shig sanagddag bi huurhun tsarailagl daa ug n bi munguur dutaach bh shig hetsuu sanagddag. nadtai holbogdohig huswel 99189987ruu zalgaarai
Өө энэ бүүр аймар юм бэ. Хүний нэр дугаар тавиад хэн нь ийм юм биччихээ вэ. Энэ худлаа мэдээлэл шүү админ нь яаралтай устгаад өгөөч. Ингэж бичсэн хүнд нь арга хэмжээ авна шүү
Хүмүүс залгаж хэлж байж өөрөө мэдлээ энэ арай хэтэрнээ
Admin ni eniigee ustgaj ip haygiig n olj uguhgui bol tsahim gemt heregtei temtseh gazar ugnu margaashiin dotor ustgaj ip haygiig n uguugui tohioldold
дуучид жүжигчид хамгийн нууц хамгийн үнэтэй нь.
явдгүй дуучин жүжигчин ч гэж байхгүй дээ.
төлбөрөө авахдаа ;;спонсор;; гээд гоё бас нууц нэрлэчихнэ.
erchuud ihenh ni adilhan bhaa daa, tsoohon heden huwi ni sain zaluuchuud bgaa l bh. sayahan minii nz zaluu namaig huurch ooroosoo 13 egch, nohor 3 huuhedtei, chawgantstai yawaldaj bgaad buudald orondoo barigdsan daa. ter huuheniih ni nohor, 3 huuhed ni gertee yu bodoj suudag bol gej bi gaihaad l bgaa. ter huuhen ni gaaliin baitsaagch awgai. ta buhend gaaliin baitsaagch unegui yanhan heregtei bol utasdaad uzeerei l dee. 99956626
наад тоон үзүүлэлтээ шинэчиэхгүй яасан юм бэ? 10жилийн өмнөх үнэ ханш тавчихсан байх юм, шинэчилж бай л да, иймэрхүү юмнуудаа
Амьдралд арай л бас нийцэхгүй мэдээлэл бна