Би хардалтаа дийлж чадахгүй байна

083418cc1f5d6a8ac58818c6ba9c60c5

Сайн байцгаануу, та бүгдээс чин сэтгэлээсээ зөвлөгөө авахыг хүсэж байна. Миний нөхөр бид хоёр нийлээд 8 жил болж байна, хүүхдүүдтэйгээ бид нар сайхан л амьдардаг. Нөхөр маань хувийн компанитай, би өөрөө төрийн байгууллагад ажилладаг. Би нөхөртөө маш их хайртай, нөхөр маань ч надад хайртай халамжтай сайн хүн. Гэтэл би бүүр хардах өвчтэй юм шиг шал утгагүй юман дээр хардаад, нөхрийнхөө уурыг хүргэж цөхрөнгий нь барж байх шиг байнаа. Сүүлдээ нөхөр маань намайг тэгээд дэмийрээд унахаар бүүр залхсан, уурласан байдал гаргадаг болсон. Би дотроо шал дэмий юман дээр хардаж байна гэж мэдээд байгаа мөртлөө цаанаасаа уур гарч ирээд, есөн бусын юм ургуулж бодоод, ингэвэл яана, тэгвэл яана, ийм байвал яана гэж бодогдоод хэрүүл өдөөд байхымаа. Уг нь хайртай болохоор алдчихвий гэж харамлаад тэгдэг гэж өөрийгөө зөвтгөдөг ч, хардах сэтгэлээ барьж дийлэхгүй заавал учрыг нь олж, нөхрөөсөө сайн тайлбар тавихыг нь хүлээж баахан хэрүүл болдог. Тэгээд нөхөр маань тайлбарлаад, 75-аар бууж өгвөл тайвшраад, нээрээ дэмий юман дээр хардаж гэж бодоод дараа нь нөхрөөсөө уучлалт гуйдаг. Бусад хүмүүсийн бичсэн нийтлэл дээр, гэмгүй байж хардуулах ямар хэцүү болох тухай уншиж байсан.

Нөхрийгөө харамлаж хардаж байгаад жинхэнээсээ хардалтаасаа болж алдахвийдээ гэж боддог л доо. Гэхдээ л нөхөртөө уг нь итгэдэг, сайн ч хүн, сайхан ч залуу. Тийм сайн хүнийг ямар ч эмэгтэй авахыг хүсэж байгаа. Харин би хэзээ нэгэн цагт тийм муухай юм болчихвол яанаа гэж их айдаг. Нөхөр минь тийм юм хийх зантай ч хүн биш, хүмүүжил нь ч тийм муу замын хүн биш л дээ. Нөхрийгөө тайван байлгаж байж л нөхөр минь надтай жаргалтай амьдарна гэдгийг мэдсээр байгаа мөртлөө яг цагаа тулахаар хар гэж нэг юм дотроос гараад ирэхиймаа. Яаж тэмцэх вэ? Нөхөртөө итгэдэг мөртлөө, амьдралд юу ч тохиолдож болно гэж бодогдоод хардаад байхымаа. Таньдаг мэддэг хүмүүсийн яриаг сонсохоор дандаа л нөхөр маань араар тавичихлаа гээд уйлцан явж байна. Эсвэл эхнэртэй юм байж зарим шалиг эрчүүд хандраад байхаар бөөлжис цутгаад, тэр тэнэгүүдийг нөхөртэйгээ зүйрлээд хардах сэтгэл гараад ирнэ. Энэ миний хардалт өвчин үү, угаасаа нийгэм нь ийм болохоор хардахгүй байхын аргагүй байна уу? Өөрөө замбараагүй хүн хартай байдаг гэнэлээ гэж сонсож байсан, гэтэл би нөхрийгөө араар нь тавих байтугай миний нөхрөөс өөр залуу ерөөсөө ч сайхан харагддаггүй. Та бүгдийн зөвлөгөө нэмэр болно гэж найдаж байна. Баярлалаа.

секс.мн дээр ирсэн захидал

51 Comments

  1. Anonymous says:
  2. äîãîî says:

    íàéç ìèíü áè ÷àì øèã áîëîîä áàéíà ìàíàé íºõºð áîë õàðèí íàìàéã õóóð÷ áàéñàí óäààòàé òýãýõýýð áè õàðäàõ íü çºâ þì øèã ãýõäýý ë çàðèìäàà àðèà õýòð¿¿ëýýä ÷àì øèã óðãóóëàí áîäîîä áàéõ þì ýíý õ¿ì¿¿ñèéí çºâëºãººã óíøààä ìèíèé ñýòãýë ººð÷ëºãäºæ áàéíà õàðäàõ àà áîëèé ãýæ áîäîæ áàéíà ø¿¿ ãýõäýý áàñ ë ÷àäàõã¿é áàéíà áè áÿñàëãàëä ñóóÿ ãàæ ë áîäîæ áàéíà Äýýð íü áè èõ õóðö óóð îìîãòîé þì àà ÿìàð ÷ õ¿íä äàðëóóëàõã¿é èõ îìãîëîí áàðäàì çàíòàé ë äàà ýíý óóð ààøàà ÷ áàñ äàðìààð íü áàéíà ÿàõ âý

  3. äîãîî says:

    íàéç ìèíü áè ÷àì øèã áîëîîä áàéíà ìàíàé íºõºð áîë õàðèí íàìàéã õóóð÷ áàéñàí óäààòàé òýãýõýýð áè õàðäàõ íü çºâ þì øèã ãýõäýý ë çàðèìäàà àðèà õýòð¿¿ëýýä ÷àì øèã óðãóóëàí áîäîîä áàéõ þì ýíý õ¿ì¿¿ñèéí çºâëºãººã óíøààä ìèíèé ñýòãýë ººð÷ëºãäºæ áàéíà õàðäàõ àà áîëèé ãýæ áîäîæ áàéíà ø¿¿ ãýõäýý áàñ ë ÷àäàõã¿é áàéíà áè áÿñàëãàëä ñóóÿ ãàæ ë áîäîæ áàéíà Äýýð íü áè èõ õóðö óóð îìîãòîé þì àà ÿìàð ÷ õ¿íä äàðëóóëàõã¿é èõ îìãîëîí áàðäàì çàíòàé ë äàà ýíý óóð ààøàà ÷ áàñ äàðìààð íü áàéíà ÿàõ âý

  4. Erdenechimeg says:

    Хардахад гэмгүй дээ би л лав нөхөрөө харджил байдаг заримдаа хардахгүй бол гадуур хонож өнжөөд яаваад байдаг болчихдог юм. Жаахан хардчихлээр болдог юм хардах ашигтай эд дээ

  5. Anirkhan says:

    өөрөө хардахгүй гэж бодсон ч хэцүү байхаа. тиймээс энэ байдлаас гарахад чинь сэтгэл зүйч л туслана. заавал очоорой.

  6. ХРНМ says:

    хар бол өвчин шүү?

  7. jagaa says:

    би бас яг чам шиг байдалд байна.Ёроосоо уг хэл, биеэ захирч чадахгуй, гэмгүй сайхан хуний сэтгэлд сэв суулгаад, тэрнээсээ болж оорийгоо буруутгаад маш хэтсүү байна.гэхдээ нэг олууштай зуйл н би гантсаараа ийм солиотой биш юм байна хэ хэ хэ. эр хунийг хундэлж л тогтооно доо. би эр хунд хайртай.

  8. zaya says:

    сайнуу .чиний зовлонг би маш иx ойлгож бина одоо би оороо яг чам шиг байдалтай байна . дэмий юмнаас xэрүүл xийгээд л
    ингэж болоxги гэж бодсон xэрнээ л оорийн эрxгүй тэгдэг.танай ноxроос манай ноxор ялгаатай намайг итгэxгүй байxад xургэж байсан л даа xааядаа иx оройтдог оройтсон ч гэсэн ажолтай намиаг xуураагуй гэдгийг ни мэдсээр байж л xарддаг.ингэx ни дэмий байxаа одоо чи ч гэсэн xичээx xэрэгтэй сэтгэл санаа тогтворгуй ымар нэгэн юмгуй байгаа болоxоор л ингээд байда байx л гэж бодоx юм даа. за xичээгээрэй энэ зангаа татаx ни зов байx

  9. and min says:

    ер нь өөрсдөө болдгүй хүмүүс л иймэрхүү л бдагшдээ. эр эм ялгаагүй. чи бол өмнө нь бас 1 2 араар нь тавидаггүй юмаа гэхэд танидаг ажлын газрьн гар ч юмуу эсвэл 1 унтаад үзвэл ямар бол гэж дотроо бодсон хүнтэй л юм бн даа.

  10. Asiana.asie says:

    Мэдээд байгаа мөртлөө мэдэхгүй дүр эсгэх нь ёс зүйд нийцэхгүй. Чамд зөвлөхөд сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөлгөө ав. Эсвэл бясалгалд яв эсвэл шашны сургааль уншиж тайлбарлуул. Хамтын амьдрал болохооё биш ямар ганцхан чиний амьдрал юм уу. Гэхдээ чиний оролцоо байлгүй яахав. Гэхдээ тэрний санаа бодол бас байх ёстой д байх тийм үү. Энэрэнгүй амар амгалан байж сур. За надад л мэдэгдэхгүй байвал болоо гэж бодож сур. Тэгж л сурч чадахгүй бол нөхөрт чинь амьдрал утгагүй болж наоборот хүнтэй явалдах дур сноирхлыг бий болгоно. Өөр энхрийлэл хайр халамжийг хүсэмжлэх болно. Аливаа зүйлийг сайн бодож бай учир нь бодол чинь үг болдог юм. Хэлоэх гэж үгээ сайн эргэцүүлж бай учир нь үг чинь үйлдэл болдог юм. Хийх гэж зүйлээ тунгааж үйлдэж бай үйлдэл чинь үр дагаврыг авчирдаг юм. Хамгийн эцэст үр дагавар чинь өөрийн чинь үйлийн үр болох учиртай ажгуу. Чи ямар үр тариа тарина түүнийгээ л хурааж авна гэдэг биш билүү.

  11. sony says:

    ирээдүйд чи нөхрөө алдах нь бараг зайлбаргүй юм байна. хэрвээ чи өөрчлөгдөхгүй бол шүү дээ. өөрчлөгдөнө гэдэг нь зөвхөн хардах хардахгүйн тухайд биш шүү. өөр олон зүйл дээр. харамсалтай байна.

  12. Carla Bruni says:

    Хардах тусам чамаас холдоноо Тэнэг авгай Авгай юм бж хэмжээгээ мэдээч

  13. Easy says:

    Аа яадгийн. Тэртэй тэргүй л хардаад л уурлаад л бөөн юм болоод байдгаас хойш. Сүүлэрнээ би… Би л лав нөхрийн чинь оронд байсан бол тэгэж бодох юм байна. Эхэндээ ойлгуулах гэж оролдоно, сүүлдээ залхана, уурлана. Бүр сүүлдээ дуугарахаас ч дургүй хүрэх болно. Тэрний дараа л хууралтууд явагдаж эхэлнэ дээ…

  14. Niitlegch uuruu says:

    За бүгдэд нь маш их баярлалаа. Ухаармаар сайхан зөвлөгөөнүүд өгчээ. Яг өнөөдрөөс эхлээд би нөхрөө хардахгүй ээ, хардах сэтгэл төрсөн ч тэвчээд, сэтгэлээ бариад яасан ч нэг ч харын үг нөхөртөө цухуйлгахгүй ээ. Чадна гэж өөртөө итгэж байна. Өөр хүүхнээс биш өөрөөсөө болоод нөхрөө алдчихвал нээрээ ёстой харамсаад ч барахгүй юм болох юм шиг байна. Ахиж нөхрийгөө шүүмжлэхгүй, ахиж хардахгүй. Та бүгдийн хэлдэгээр миний амьдрал маш сайхан байна, цаашдаа ч бүүр сайхан байх болно. Сайнаар бодсон, сайханаар төсөөлсөн юм болгон маань биелэх болтугай. Та бүхэнд бүгдэд нь аз жаргал хүсье.

  15. baldag says:

    ийм байвал чи удахгүй өөрийгөө хараах хэрэг гарах бий дээ

  16. Bayar says:

    Сайн уу? Хайртай ч гэсэн ингэж хий юм бодож хардааад өөрийгөө зовоогоод яхав дээ бүсгүй минэ. Тэрнийхээ оронд нөхрөө энхрийлж аз жаргалтай байлдаа

  17. Lonsdale says:

    сэтгэлзүйч дээр оч! өвчтэй болсон байна

  18. NoiR says:

    Хардах асуудал байж л таараа гэхдэээ тэрийгээ хэрхэн илэрхийлж байгаа нь асуудал шүү дээ. Юу ч болоогүй байхад хардаад яасан ийсэн хэнтэй хаана юу хийсэн хаагуур явав гээд байхаар ямар ч эр хүн залхаад дургүй нь хүрч л таараа шүү дээ. Ер нь алдмааргүй байгаа бол тийм арга хэрэглэх нь зохистой бус гэж би бодож байна. Харин эсрэгээр халамжлаад бүр нөхрөө атгаад авчихдаг ш дээ. Яг чи өөрийгөө түүнд чухал хүн гэдгээ мэдрүүлж ойлгуулах хэрэгтэй. Чи түүний амьдрал гэдгийг ухаартал нь байгаад үзээч. Бүсгүй минь хүрээлэн буй орчноосоо төсөөлөл хэт их авах аюултай. Нөхөртэйгөө илэн далангуй байх нь ер нь гэр бүлийн сайхан харилцааны үндэс шүү дээ. Хайртай л бол бие биенийхээ эрхэм зүйлийг хайх хэрэгтэй дандаа буруу зүйлс сэрдэж муу талыг нь харж болохгүй байх.

  19. Life is game says:

    Хуухэн мини дээр бичсэн хун болгон унэн ум бичсэн байна. чи оортой итгэлгүй нохороосоо доор ум болуу яагаад ийм муухай байдал гаргаж чадна бэ. Ямарч эр хун ийм нохцолд хуухдээ бодоод жаахан тэснэ тэгээд угуй шуудээ. Чамд гэж хэлэхэд:
    -чи оорийгоо оноодороос эхэлж сайн удирд.Нэг ч хардсан уг хэлэхгүй гээ. чиний дотор чотгор уурлэсэн байна даа.
    -ухаан санаагаа оор оорийгоо хогжуулэх уманд хандуул.
    -гэр ороноо тохитой хэрүүл уруулгуй нэг ч гэсэн хонуулахийг хичээ.
    – ямарч эр хун эм хун хайлаад зоолроод байхаар эр ни гэсэн зоолон болоод налайгаад сайхан шуу.
    -хуухдийн дэргэд буу хартай хар хэрүүл хий.
    -нохороо бусдийн нохороос гоё сайхан хувцал.
    -байнга хоорондоо инээд хогжоонтой зуйл яриж инээж бай.
    -хар бол амдралийн дайсан шуу. чи оорийгоо засахгуй бол танай амдрал суйрэх ни тодоод тод шуу. эр хуний сэтгэл нэг л хоосорвол чи яач чадахгуй ээ. тиймээс эмэгтэй хунийхээ ухаалаг чадвараар ханиа сайн баярлуулж гэр орноо цаашид авч явахаа бодоо.
    Хардалт бол салалт шуу хатуу богоод унэн угээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  20. gegee says:

    нээрээ чиний хар овчин болсон бн тэрнээс оорийгоо хянаж чадахгуй тийм юм бхдаа яахав дээ ер ни хумуус зугээр хардуулахаар зугтэй хардуулна даа тэгвэл гэж боддог болчихдог юмдаа тийм болохоор итгэдэг л бол хааяа ч гэсэн тайван байлга л даа нөхөрөө

  21. zaaz says:

    мэдэхгүй би лав харгүй заримдаа хартай байсан нь дээр санагддаг гэхдээ бүр их бол дэмий байхоо.

  22. erhemseg says:

    – Saihan yum bodoj saihan yum hys l dee.Bainga l adiin chotgoriin yum bodood bhaar oortoo terniigee dallaad duudaad bdgiin gsn shyy.Sain yavah sanaaniih gj zygeer ch neg heleegyi biz.

    – Chi nohroo zovoohoos gadna ooriigoo dotroos n shanalgaad mash ih hemlej bgaa shtee.Syyldee byr stressdeed tyyndee itgeed bgaa bhgyi yu.Zygeer l saihan amidralaa bitgii tam bolgoochee.Hardalt,yl itgesen bdal hamgiin tom an tsav gargadgiin shyy! Busad asuudal bol hajuud n ochyyhen!

  23. tsogii says:

    ккк хууе чамд гэж хэлхэд чиний ургуулж бодож байгаа чини нэг одор буелнэ шуу!сайн хунийг тэнэгтэж бж алдваа!хусэл биелдэг юм бодол бас амилдгин итэг тэвчээртэй бай

  24. saran says:

    kuk mash zov heljee.yag ynen shyy dee.

  25. kuk says:

    аливаа юмыг хэтэрхий үзэн ядах эсвэл хэт шунан дурлах нь зовлонгийн шалтгааны нэг бөгөөд үхэж эвдрээд л алга болдог хоосон зүйлд хоргодон тачаах хэрэггүй ээ гэж бурхан Будда сургасан юм даа.

  26. uran zurag says:

    өөртөө итгэлгүй хүмүүс бас хартай байдаг талтай.

  27. aaaa says:

    энэ сайтийг их уншихаа боли тэгвэл хардаж элдэв юм бодохоо болино

  28. bada says:

    Setgel zuichid handah heregtei shu.Naadah chin neg turliin uwchin.Chi yaaj ch hicheegeed zugeer bolohgui ee.Manai naiz huuhen bas yg cham shig bsn.Suuldee setgel zuich deer ochij zuwulguu awsaar gaigui bolson shuu.

  29. Narantuuliin hudaldagch says:

    Чи Хувийн байгууллагад ороо. Төрийн байгууллагийнхан хийж гийгүүлсэн юмгүй их завтай улсууд. Зав ихтэй болохоор хэрэгт хэрэггүй юм их бодож нөхрийнхөө уурийг хүргээд яах вэ.

  30. ok says:

    би ч гэсэн нөхрөө хардах гээд байдаг лдаа. гэхдээ нөхөртэйгөө сайн ярилцаад сэтгэл минь яаг юун дээр эмзэглээд хэцүү байгаа хардаад байгаагаа хэлхээр нөхөр маань ойлгодог. бас надад итгэлтэй хайртай байдалаа байнга төрүүлж байгаарай гэж гуйдаг хэхэ. тэгэхээр надад ч амар нөхөрт минь ч амар байдаг даа иймэрхүү маягаар аргыг нь олоод өөрийнхөө зовоод хардаад байгаагаа нөхөртөө аятайхан ойлгуулах гээд үзвэл яасан юм бэ.

  31. bodol says:

    дээр хэлснээр далд ухамсартаа хүн юу гэж суулган тэр биелдэг тийм болхоор тийм юм хэзээ болохгүй бид аз жаргалтай сайхан амьдарч байна гэж бод. мэдээж зүгээр байгаа хүнийг хардаж зовоохоор залхаж суулдээ гэр орондоо ирэх дургүй болж танийг ч харахаас дургүй болно. тийм болхоор нэг нэгэндээ итгэж итгэлийг ни дааж амьдрах л чухал. найз нөхдийн чинь бутэлгүй тэнэг яринаас буу санаа авч өөрийн зугээр сайхан байгаа амьдралдаа хэрэгжүүлэх гээд бай. хүмүүсийн сөрөг энерэгийг бүү өөртөө цуглуул. амжилт аз жаргал хүсЬе.

  32. bold says:

    миний нэг найз яг ийм байдалд орсон уг н амидралаа авч явах гэж бухий л бдаг чадлаараа зутгэдэг орон гэргүй бсан хун зутгэсээр байгаад байртай машинтай том компанитай болж чадсан даанч авгай н гэж тэнэг юм байнга хардана хэрүүл тэднийхээс тасрахгуй суулдээ тэднийхээр хун ч очихоо болисон найз маани ингэж дэмий хардуулхаар хийж хардуулна гээд архи уудаг боллоо хуухэн эргүүлдэг боллоо суулдээ энэ замаасаа гарч чадахаа болиод бур архичин болж эхэлдэг юм бнлээ бид нар умнуус н тэр авгайтай н ах дуу нартай н хэрэлдэж зодолдож бж найзийгаа салгаж авсийн тэр авгай ни юм л бол хуухдээрээ турий барина найз маани багаасаа аавгуй оссон болхоор хуугээ аавгуй осгохгуй гээд тэвчдэг байсан юм одоо харин авгайгаасаа салаад уур сайхан ханитай болсон хуухдээ ч авсан нөгөө авгай н харин өөр нөхөртөи болсон гэсэн тэр н дээ зодуулаал явж бдаг юм бн лээ ямар сайхан амидралийг эвдээд ямар амидралруу очивоо бусгуй мини сайхан амидралаа суйтгэж байгаа юм бишуу

  33. Цэцэг says:

    Чи НУУЦ гэдэг номыг авч уншаарай. Хүссэн муу бүхэн хүзүүгээр ороож, сайнаар бодсон бүхэн өөрийг чинь хүрээлдэг тухай байгаа…

  34. би says:

    хүүхэн минь ээ тэгж их хардвал эм ч эр ч хэн нь ч бай хий хардуулсанаас хийж /явалдаж/ хардуулий гэж боддоггийм даа
    ингээл даамжраад чинии ургуулан боддог бодол чинь биелэж эхлэн дээ чи чинь харин солиотой авгай юу гүй юу айн аятайхан амьдралдаааааааааааааааааааааааааа

  35. Òººãèé says:

    хэхэхэ эгчээ над шиг та бас хардаад байдаг þì áàéíà àà.òýãýõã¿é áàéõûã õè÷ýýãýýðýý ººðèé㺺 õºãæ¿¿ë áè ººðèé㺺 õºãæ¿¿ëæ áàéãàà íàäààñ èë¿¿ õ¿í áàéæ ë áàéãàà ãýõäýý áè òýðíýýñ èë¿¿ áîëîõ õýðýãòýé ãýýä ë ¿çýýä áàéãàà äààà. Òà ò¿¿íä õàéðòàé òýãñýí õýðíýý ººð íàäààñ ñàéõàí íýãýí íü áóëàà÷èõ ãýýä ë áàéãàà þì øèã ñàíàãäààä ë øºíº íîéð õ¿ðýõã¿é áàéãàà áèçäýý ààí. óðãóóëàí áîäîõ íü á¿¿ð äýýä öýãòýý õ¿ðýýä ë ÿàæ ººð õ¿íòýé ãî¸ áàéãàà áîëîî ãýæ áîäîõîîñ óóð õ¿ðýýä áàéæ ÷àäàõã¿é áàéãàà áèçäýý ààí áè áàñ òýãýýä áàéãàà õýõýõý òýãýõ äýý èíãýæ áîäîîä áàéâàë áèåë÷èõýæ ìàãàäã¿é ãýýä ë èéì áèøýý ãýýä ë ººðòºº õýëýýä ë ãî¸ ç¿éëèéí òàëààð òºñººëººä ë áàéãàà äààà õýõýõý àìæèëò õ¿ñüå

  36. bilgee says:

    судалгаагаар нуxруусуу арай тсарай муутай xууxнууд ингэж сэтгэл зуйгээрээ зовсоор нуxруу зовоосоор этсэстээ чиний бодоxийг ч xусэxгү бгаа тэр зуйлд xургэдэг гэсэн шуу. Энэ бол гадаадийн эрдэмтдийн олон гэр бул дээр xийсэн судалгаа шуу. уунийг давтаxгуйн тулд яx вэ гэвэл чи ууруу буруутай учраас шри шри бясалгалд яв. аяндаа чи сэтгэлээ удирддаг тайван уужуу сэтгэлтэй болно. Ер ни бол чиний гаргаж бгаа араншинг эр xун битгий xэл би л лав тэвчиxгүйн бна. иймд чиний бодит бдал сэтгэл 2 чини зурчилдуунтэй бгаа ни xарагдаж бна.гаднаа xичнээн сайxан бгаад ч Сэтгэлийн толи чини боxир арчааги бx юм бол уйлийн урээ ууруу ууруу тариж бгаа xэрэгээ. иймд найз ни чамд зувлуxуд сэтгэлийн толио аруйсгаxийн тулд бясалгалд тсаг алдалгуй яв тэгээд саяxан гарсан xит болоод бгаа Сэгрэт бую нуутс гэсэн номийг олоод яралтай унш. тэгээд нэг унгурсун амидралаа эргээд нэг xараарай. Гэр булийн амидралийн аз жаргал бол эмэгтэй xунээс 100 xуви шалтгаалдаг ш тээ. эм xун xайртай xалмжтай сайxан сэтгэлтэй сэx–ийн мэдрэмжтэй сонирxолтой бваас эрэгтэй xун xэзээ ч чамаас яваxгуй гэдэгт итгээрэй. Заа амжилт xусе. ер ни xумуус бидний зувлугууг аваад амиадралдаа xэрэгжүүлсэн амжилттай бгаа эсэx ни тодорxой бус болоxоор жааxан тийм бx юмаа. иймд найзаа болвол 2-3 сарийн дараа сэтгэгдэлээ оруулаxийг бодоорой. ясан эсэx ни сонирxол иx татдаг шуу.

  37. Хаос says:

    Өөрөө холуур явж байгаа гай зовлонг нааш ир, нааш ир гээд даллаад гүйгээд байгаа юм биш үү!?
    Тэгэж их хардаад хэрүүл хийгээд байхыг бодоход их л завтай хүн юм уу даа?
    Хайран цагаа, нервээ хайртай нөхрөө хардахад зарцуулж байхаар хамтдаа юм уу өөрийгөө хөгжүүл л гэж хэлмээр байна.
    Хүн хардаж хэрүүл хийхэд их л ядардаг юм даа. Чи бас бие сайтай байна аа.

  38. unshigch says:

    uurtuu itge.Yag sain bodohoor har gedeg chine uurtuu itgelgui uur hen negen uuruus ni hen negen sain saihan hun garch ireed hairati hunee aldchihvii gesen uurtuu iteglgui bgaag ilerhiilsen bodol bhaa. hun yu tiim l yu hezee tsagt huleeneshdee yu ch boloogui bhad urguulj bodoj bhiin orond yaaj bi hench nadaas uur hun ingej hairlaj chadahguigeer hairlah .Gantshan nadaas medreh ter hairiig yaaj medruuleh ve bodoldoo. yaah ve hen negen gualig saihan huuhen tanaas iluu haragdaj bolno. Gehdee nuhurt tani gantshan tanaas medreh jinhene hair ter ariuhan saihan setgeliig uuruusuu garga. Hrevee ta iim bval nuhur tani tantai bhdaa amgalan taivan uuruu ch medekgui neg l jargaltai zugeer l tanii hajuud l bgaad bhiig huseh bolnooo. Zugeer l hairla. Uuriiguu martaj hairtai hunee l horvoo deer gantsaaraa bgaa meteer hairla Gehdee ter hunees heterhii ih hariu huseed hereggui

  39. Er hun says:

    эмээ минь больж үз элэг хөшлөө. 8 жил амьдарчаад. хахахаха

  40. bvsgvi says:

    ººðèé㺺 õóäëàà õàðäààä áíà ãýäãýý ìýääýã ë þì áíà øäýý. òýãýýä ººðèéíõºº ñýòãýëèéã çàñàà÷, áÿñàëãàë ýíý òýðä ÿâàà÷. ººðòºº ä¿ãíýëò õèéæ ººðèé㺺 ë çàñàõ àñóóäàë áíà øäýý. äàõèæ îðæ èðýõäýý áèòãèé ë íºõ𺺠¿ðãýý÷èõëýý îäîî ÿàíàà ãýæ ¿çýýðýé äýý.

  41. Powerful girl says:

    Хардалт гэж нээрээ аймар шүү. Би ч гэсэн салсан найз залуугаа хэнтэй хамт яваа бол яаж эргүүлж сэксдэж сайн болж бгаа бол гээд л баахан юм бодоод өөрийгөө зовоочихдогийн . Хайртай бсан ч гэсэн ингэж болохгуй дээ гэж али болох өөж юм бодож өөрнагөө сатааруулна даа. Дээрээс ни хардалт нус нулимс уйлаан майлаан дагуулбал ямар ч эр хуний тэвчээр барагдаж танаас хөндийрч хаяхад ч хурч магадгүй юм.

  42. bill says:

    чи солиорч байгаа юм биш уу, шар xад руу яваxаар болж дээ

  43. ura says:

    minii bodoloor chinii bodol l chamaig aldaa hiihed hvrgeed bgaa yum bish vv ali boloh saihan zuv yum bodoj bai muuhai yum bodogdood bval hervvl bish zvgeer l nuhurtu helj bai taivan yariltsaj bai hervee tegeed buruu yum bodoj baij tiim muu yum uur deeree avchiruulchihav daa ayultai shvv muu yum bodogdood bval bod tegeed yag bolood tsaashdaa yah bol gej bod daraa ni chi tiim yum bolbol utgagvi hestvv yum bnaa gej bodohod hvrch uur chin hvrch bval nadad tiim yum bitgii dohioldog geed maani unshaad buruu bodoloo bolij bai tiimerhvv yum tohioldson hvniig uruvduj ali boloh chadval tusalj bai chamd ch tiim yum tohioldoh yum bilvv tegeed hvnd tusalaad saihan setgeleer enerch chadval gaigvi bailgvi dee chamaig burhan vnseg az jargaltai amidrald bvh yum baij baij l saihan boldog yum sh dee sanaj yav daa bvsgvi mini

  44. gerel says:

    soninl yum nohor chine chamaig araar chine taviad barigdaj baigaaguil yum shig baihiin teged yuundaa hardaad baidag bainaa harin nohor n araar ni taviad barigdaj baisan bol yamarch emegtei hun hardah gedeg ovchintoi bolchihdog yum. hezeech nohortoo itgehee bolchihdog yum daa.

  45. saran says:

    chinii bichseneer nohor chini sainl hyn shig bn.harduulahaar yum hiij chamd medegdsen bl hardaj bnoo.yu ch boloogyi zygeer bgaa hyniig galzuu yum shig hardaj yugaa hiidgiin.hynii shunal gyitsegddeggyi gedeg.bodood baival ulaml lavshraad bodogdood bn.gemgyi hyniig hardaj zovooj bgaad jinhneesee nohroo aldavdaa bysgyi mini.ogt hardahgyi bl utgagyi,baga zergiin har bh heregtei.harin hetervel zovlonl bnoshdee.

  46. aankaa says:

    yu yunii tuhand hurelgui hardaj yugaa hiideg bnaa,chinii bseniig harahad nuhur chini gaduur dotuur yavj oroitodgui l yum shig bhiin tegeed yugaa hgeed hardaad bdag bnaa ain,tegj bj nuhruu aldav,tiim sain hun avch suuchaad uuriinhuu bolchimgui uildlees bolj nuhriinhuu zang evdevdee,yanz buriin aash gargaad bval eregtei hunii zanch gesen evderdeg l bgui yu,

  47. .. says:

    Хүн далд ухамсартаа юу бодож хүсэж байна яг тэрүүгээрээ амидардаг гэдэг шд.Чи тэгээл хий юм бодоол хардаад байвал хүссэн юм хүзүүгий чини ороож биелэх байх да.Тиймээс хий юм бодож ургуулаад нөхрөө залхаагаад байхийн оронд тийм юм хэзээ ч болохгүй гэж бодож байвал яасийн?Бас нөхрийгөө хэрэв намайг араар тавиж хуурвал би тэгнэ ингэнэ гэдгээ уридаас нухацтай ярилцаад бие биендэ ам тангарагаа өгөглцөөд тэгээд сэтгэл санаага амар тайван байлгах хэрэгтэй байхаа.Би лав нөхөрөө хий дэмий хардаж бариж өөрийгө ч нөхрийгөө ч зовоодоггүй.

  48. asd says:

    За ганц юм хэлий тэгж байж нөхөр өө алдав. Хүнийг зүгээр байхад элдвээр хэлээд байхаар ямар ч тэвчээртэй хүний тэвчэээр алдардийн ш дээ. Манай эхнэр яг чам шиг байсан. Одоо бол тэр бүхэн дууссан гэж…

  49. kkkkkk says:

    õàðäàëò áîë ñýòãýëèéí ºâ÷èí ø¿¿ äýý. Ëýýð íü õ¿íèé îþóí óõààí ãýæ þì áàéíàà, ººðèé㺺 òàíüæ ººðòºé㺺 ÿðüæ, àëèâààä óõààëàã ë áàéõ õýðýãòýé äýý. ×èíèéõýýð áîë èõ ë ººã¿é ñàéí õ¿í þì áàéíà íºõºð ÷èíü òýãýýä þóã íü õàðääàã þì áýâ Òîëãîéãîî óõààíòàé áàéëãàæ çºâ àæèëëóóëàõ ë õýðýãòýé äýý

  50. usa says:

    за тэгж байгаад гэр бүлээ устгав даа.1 л юм зовлож чадах байна!хайрийг хайрла аа гэж! хайрлаж чадахгүй бол чинэ ! хайрлах хүн гараад ирдэг юм бил ээ ! худлаа л даа .чи уурандаа л тэгж бодож байгаа , чи нөхөр чинэ чамайг тэгж хардаад байнга уурлаад байна гэж бодож үзсэн үү?.миний хани надад уурлаад ,бас хардаад намайг бараг архичин болгох шахсан шүү!миний хувид эмэгтэй хүн хоосон хардаад уурлаад ирэхээр ! хэзээ ч оор хүн ,охид гэж бодож байгаагүй.зүгээр л архи уугаад тасраад унамаар байдаг юм бил ээ !бөөн саад

  51. javkhaa says:

    бүсгүй минь чамд л гэж зөвлөхөд хурдхан сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө ав эмчилгээ хийлгэ. тэгэхгүй бол чи ингэсээр байгаад нэг бол гэмгүй сайн хүний сэтгэлд сэв суулгах юм уу эсвэл өөрөө галзуурах гэгч болно шүү. хүн болгон адилгүй гэдэг. нөхөр чинь зөвхөн чамд л сайн гэдэгт итгэ. бүү ихийг хүс. ок.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.