Би энэ хүнээс салчихдаг юм билүү яах вэ?

regret_woman

Сайн байцгаана уу? Энэ сайтад надтай адил ордог хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Надад нэг асуудал тулгараад байна аа. Би 3 жилийн өмнө нэг залуутай гэр бүл болсон юм. 1 ойтой охинтой. Охиноо төрүүлээд ээж ааваараа харуулаад хотод ажил хийж өдийг хүрлээ. Манай нөхөр нэг л сэтгэлд хүртэл сайн аав байж чадахгүй юм. Би оюутан дүү нартай. Хотод ажиллаад тэдэндээ туслаад тав арван төгрөг өгөх гэхээр уурлаад элдэв янзаар хараана. Охин хөдөө ээж аав дээр байдаг байлаа. Охиндоо хувцас хунар хэрэглээний юм хааяад нэг явуулна. Охиндоо анхаарал тавихгүй ер нь жаахан харамлаад гэр бүлийхээ санхүүг өөрөө барина гэдэг. Энэ байдал нь надад үнэхээр таалагдаагүй. Би заавал түүнээс авах албагүй л дээ. Гэхдээ охиноосоо, надаас харамласан мөнгөөрөө шоудаад нэг шөнө л үрээд хаячихна. Гэхдээ байнга биш л дээ. Сүүлдээ тэсэхээ байгаад гэртээ аав ээж дээрээ, охин дээрээ хүрээд ирсэн. Энэдээ ажилд орсон. Нөхөр маань ингээд салж байгаа юмуу гээд л асуугаад охиноо аваад хүрээд ир л гээд байна.

Гэвч түүний гаргадаг ухаангүй үйлдлүүд ахиад давтагдана гэхээс айгаад очиж чадахгүй л байна. Хүүхэдгүй хамтдаа ажил хийж байхад дарамтлаад мөнгө төгрөг харамлаад байдаг хүн хүүхдээ аваад очихоор улам давраад шоудаад тэнээд байх болов уу? Эсвэл хүүхдээ хараад өөр болох юм болов уу. Ер нь мөнгө л байвал аваад цаашаа найз нөхөдтэйгөө уулзаад шоудаад явах санаатай. Би энэ хүнээс салчихдаг юм билүү яах вэ?

cekc.mn дээр ирсэн захидал

24 Comments

  1. ayasaa says:

    яг үнэн соко чи шүү

  2. eooe salaache gants xvvxedtei deere erthen amidarlaa bodooche muusain erchvvdig xarj amidarna gej yu bdin be.. eostoi yashig l bna xvn gants l amidarna shvv de tiim bolxoor mini nz yu xvssenee xiij amidar za ichidegvi amitan be yasan torson vreese mongo xaramlana gedeg chini yu gej bgan araich de… iim xvn chamd xezeech xani bolohgvishh de.. zaza chamd sain saihan bvxniig xvsen eorooe yu xvssen 9 xvsel ni setgelchlen bvtex bol tugai..

  3. mongol zaluu says:

    сал сал хэзээ ч наад хүн чинь хань болохгүй юм б.а эр хүн ийм бдаггүй юм

  4. javkhaa says:

    сал сал. өөрийн хүүхдээ ингэж байгаа хүн чинь өөрөөсөө өөр хүнийг хайрлаж чадах уу. үйлээ дагамаар байвал яах вэ дээ өөрийг нь ирж гуйхыг хүлээгээд үзэхгүй юу дээ.

  5. mancha says:

    гү эээ чи наанаа бээжий
    салий малий гэхгүй зүгээр дуугай л бжий
    болох юм болдгоороо л болно өөрөө очоод хэрэггүй солиотой юм шиг
    өөрөө ирээд нэлээд юм болгожийж оч
    нэлээн сайн айлгах хэрэгтэй
    тгэд иркү бол аз л биз бүр т1 бол иркү за юу кк

  6. sool says:

    соко эмэгтэй xуний мөн чанар чи шоо.

  7. SOKO says:

    эмэгтэй хун ях гэж хунтэй суудаг юм бэ 3-хан шалтгаанаар.тэр хунээс байнга монго авах, хуухэд гаргах,сэкс ингээл болоо энэ 3-г хийж чадахгуй бол тэр тэнэгээр ях юм бэ салсан ндээр.хунтэй суух дон туссан биш.эрн ийм хун засарсан туух бдаггуй.нэг хуухэдтэй бгаа дээрээ сал .дахиад гаргавал чамд л хэтсүү.тэр оорийнхоо жаргалийг хоогоод л явна.тэрний ир гэсэн угэнд битгий хууртаарай.тэр оороо ирээд авахад ядгийн.дараа чамтай хэрэлдэхдээ чи оороо л хуухдээ чирээд ирээ биздээ гэж хэлэх гэж бган за юу?салж уз ядаргаа муусайн золбин эрчүүдээр дутах юмуу яршиг л бн.

  8. supra says:

    tbold11@yahoo.com orood ireere setgeleese yariltsay

  9. Nomii says:

    Xumuus ingej busdin amidrald ingej hamagv oroltsoj boloxgv. Zuger l terhen ueiin setgel hudlulur unshsn zuilde xyanalt tawilgui shuud sal gj helj bolku! Ter hunig henbe! Yug.n ch medku bj iimerhu maygar zuwlugu ch bish yu ch bish imerhu setgegdl bicheed hereggv l bolowu. Ul suuritai bh heregtei. Chini amidral uun.g haash erguuleh n chini l shiidver

  10. Mongoljingoo says:

    Манай монголчуудад нэг том дутагдал байна аа. Танилцаад нэг гэрт орж амжаагүй байхдаа хүүхэдтэй болчихдог. Тэгээд хамт амьдраад ирэхээр хоорондоо таарч нийлэхгүй, амьдралын бөөн асуудал тулгардаг. Хүүхдээ бодоод амьдралын хүнд ачааг нуруурндаа үүрэх үү эсвэл салаад хүүхдээ өнчөрүүлэх үү гэдгээ сонгоход хүрэх юм. Тиймээс залуус та нарт хандаж хэлэхэд хүний мууг ханилж байж мэддэг болохоор хэсэгтээ хүүхэд гаргалгүй хамт амьдраад бие биенээ таньж мэдвэл цаашдын хамтын амьдралд чинь тустай болов уу гэж бодож байна.
    Нийтлэл бичсэн охинд хандаж хэлэхэд юу ч гэсэн хэсэг хугацаанд 3-лаа амьдраад үз, болохгүйгээс болохыг нь хүртэл тууштай яв гэж хэлмээр байна даа.

  11. bimaa says:

    Чи хэзээд ч салж болно. Өнөөдөр ч, маргааш ч салж болно. Бүүр болохгүй бол шөнө унтаж байхдаа ч салж болно. Юундаа юм юмны духанд хүрэлгүй учиргүй салах гээд зүтгээд байгаа юм бэ. Харин эргүүлээд муу ч бай сайн ч бай амьдрал босгох нь чиний дураар шийдэгдэхгүй л болов уу.
    Энэ хүмүүс яахаараа дандаа юм юмны трүүнд сална болино гэж зүтгэж байдаг юм болоо. Амьдралыг анх яаж босгосон яг тийм байдлаараа нурааж чаддаг гэж үнэн байхаа.

  12. Special One says:

    Амьдрал гэдэг сонин юмаа зарим нэгэнд нь шоуддаг нөхөр таарч байхад нөгөө хэсэгт нь рс-ддэг гар таарч байх юм нөхрөө архи уулгахгүй байхыг хичээдэг нэгэн байхад нөгөө нь нөхрөө рс-нээс гаргах гэж үйл тамаа үзэж байх жишээтэй наад залуу чинь хүнд хань болох хүн биш байна өөрөө мэдээд шийдвэрээ гарга даа

  13. Сайн зөвлөх says:

    Нялуунаас шулуун нь дээр гэдэг юм. Сал за юу. Илүү их асуудал үүсгээд энүүгээр одоо би яахав гээд бичих хэрэг гарна. Хүн ер нь өөрчлөгдөнө, засрана гэж байдаггүй юм. Багадаа яаж хүмүүжиж төлөвшсөн яаг тиймээрээ л дуусна. Хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Хүүхдээ хараад өөрчлөгдөх болов уу ч гэх шиг гэнэн юм бодох хэрэггүй.

  14. жирийн бүсгүй says:

    Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага гэж юу болох, хайр сэтгэл гэж ямар үнэ цэнэтэй, үр хүүхдийн эцэг эх байх үүрэг хариуцлага зэрэг гэр бүлийн суурь ойлголтоо мэдэж чадаагүй ойлгоогүй яваа залуу байна даа. Нөхөр хүн ямар байх ёстой, ямар үүрэг хүлээж хариуцлага үүрдэг тухай бүр ч мэдэхгүй байгаа юм байна. Анхандаа мэдэхгүй байж байгаад л эрт орой нэгэн цагт уг нь ойлгодог л юм. Ганц бие явсан залуу хүн зугаа цэнгэлтэй байсан үеээ сайхан үе байж гэж бодож, гэр бүлийн хүлээсэнд орохгүй гэж боддог л байх л даа. Гэхдээ үр хүүхдээ дэргэдээ байлгаад өвдөж, инээх бүх л зовлон жаргалаа хуваалцаад, эмчийн үүдийг хамт сахиад, ийм тийм эм тариа авах хэрэгтэй, тэдэн төгрөг юм байна, авах мөнгө төгрөг гээд л, хүүхдийн цэцэрлэгт концерттой, түүнд эцэг нь очих нь мэдээжийн асуудал гэдэгийг ойлгуулаад, эхнэр хүний халамж, гэр бүлийн дулаан уур амьсгалыг мэдрүүлээд ирэхээр аяндаа өөрөө татагдаад би хийх ёстой, миний гэр бүлийн асуудал, би хариуцах ёстой гэсэн ухамсар сууж өгдөг юмаа. Чамайг хайрлаад суусан бол, чамд хайртай бол нэг их удахгүй ойлгоно гэж бодож байна. Мэдээж хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэж үг бий. Өмнө нь гэр бүл зохиож хариуцлага үүрч үзээгүй залуу хүн эхэндээ алдаж байгаа байлгүй дээ. Гэр бүлээ аврах, цаашдаа өрх толгойлсон эмэгтэй болохгүй гэвэл эмэгтэй хүний мяндсан ухаанаа гаргаж тэмцэх хэрэгтэй. Би гэр бүл салж, үр хүүхэд өнчрөхийн эсрэг байдаг хүн. Хүнд сал гэж хэлэх амархан. Гэр бүл ямар их үнэ цэнэ, хүч хөдөлмөрөөр бий болдогийг мэдэхгүй хүн тэгж хэлдэг байх. Тиймдээ ч залуу охид бэлэн гэр бүл хайж 9911-тэй дугаар руу мессеж бичиж явдаг байх гэж боддог шүү. Цаана нь тэр гэр бүлийг хамт босголцсон эмэгтэй заавал байдаг юм. Нөхөр ийм тийм гэхээсээ өмнө би ямар вэ гэж дүгнэлт хийж үз дүү минь. Нөхрөө зугаацаж яваад ирэхэд хэдэн удаа хувцасыг нь тайлж халуун хоол ундтай унтуулав, хэдэд нь хялав цэхэв хийгээд архины тухай хэрүүл өдөв. Хүн би тэгж яваад ирэхэд энэ миний төлөө ингэх ч гэж дээ гэж ичтэл нь, юм бодтол нь халамжил. Ах дүүдээ туслах үедээ туслалгүй яадаг юм. Харин нөхөртөө тэрийг ойлгуулах хэрэгтэй. Миний ах дүүд мөнгө ингээд тэгээд хэрэгтэй гэж биш. Өөрийнх нь ах дүүд санаа тавь. Хадам аав ээждээ даралтны цай ч болсон аваад өгчихөж бай. Энэ тийм юманд сайн гэсэн гэх мэтээр нөхөртэйгээ тэр тухайгаа ярилцаж, аавд ээжид сайн юм байна хоёулаа аваад өгчихье гэх мэтээр өөрийнх нь талынханд санаа тавь. Эргээд нөхөр чинь чамайг ах дүүдээ туслахыг энгийнээр хүлээж авдаг болно. Энэ бүхнийг нөхөр чинь санаачлахгүй байвал чи өөрөө санаачилж, нөхөртөө зааж, заахдаа эвтэйхнээр тархинд нь суулгаж өгдөг болохоос чи ингэ тэг гэвэл за гээд хийчих эр хүн байдаггүй байх өө. Ер нь эмэгтэй хүний ухаан гэдэг чинь маш нарийн юм байдаг шүү дээ. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг бол, эм хүний дотор эр хүн эмээл хазаартай морьтойгоо багтдаг гэж ярьдаг юм шүү. Харин хэчнээн халамжлаад, хайрлаад байхад ойлгохгүй давраад байвал би гэр бүлээ аврах тал дээр бүхнийг хийсэн үнэхээр яаж ч болсонгүй гэсэн сүүлчийн мөчид л салах шийд гаргах байх даа. Хүн өссөн орчин, суурь хүмүүжил өөр байдагаас амархан өөрчлөгддөггүй. Тэгээд ч насанд хүрсэн хүнийг өөрчилнө гэж юу байхав. Гол нь амьдралын утга учрыг ойлгуулж, чи амьдралыг ямар өнцгөөс харж байгаагаа нөхөртөө зөвөөр ойлгуулсаны үндсэн дээр нөхөр чинь чиний хүсэл мөрөөдлийг хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээнд буулт хийх шийдвэр гаргана л гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ шийдвэрийг нөхөр чинь өөрөө бодоод олсон гэж өөртөө итгэх нь чухал. За дүү минь амжилт хүсье. Гэр бүлээ аварч, охиноо сайн хүн болгоорой. Элэг бүтэн өсөх гэдэг хүнд хамгийн чухал зүйл байдаг юм шүү.
    Бас нэг зүйл хэлэхэд зөвхөн хувцас угааж хоол хийснээр халамж хэмжигдэхгүй шүү. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байвал эр хүнд өөр орчинд тухгүй сэтгэгдэл төрж гэртээ байх сайхан гэсэн бодолтой болдог байх гэж боддог юм. Тийм эрчүүд найзуудтайгаа уулзсан ч давраад алга болчихдоггүй. Эрчүүд хааяа нийлж уух, ярилцах гэх мэт байлгүй яах вэ. Харин мөнгө төгрөгөө зөв зарцуулдаг, ууж иддэг мөнгөө өөрөө олдог болгох хэрэгтэй.

  15. Asiana.asie says:

    Зиак тэгэхээр нөхөртөө эхлээд нөхцөл болзол тавьдаа. Энэ зэргийн бэрхшээл байхыг алийг тэр гэхэв дээ. Тэр нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл нэг хэсэгтээ л тусдаа амьдарсан нь дээр байлгүй дээ. Гэхдээ би сал гэж хэлээгүй шүү. Харин чи боломжтой хэлбэрээр ажил хийгээд амвдарсан нь дээр. Мэдээж эр хүн болсон хойно шоудах энэ тэр байлгүй яахав гэхдээ мөнгөө олдог, эхнэртээ өгдөг жаахан жудагтай байх хэрэгтэй биз дээ. Чи ч бас мөнгө үрэх бүрэн эрхтэй хүний нэг ш дээ.

  16. beegii says:

    neg l sain, er huniig uhaartal n yariltsah l heregtei ym shig bn shdee

  17. baagii says:

    сайн уу салаад хэрэггүй л болов уу ягаад 3 уулаа хамт амдарч болдоггуй юм насан туршдаа аав ээжтэйгээ хамт амдрах биш дээ болж огвол тусдааамдар

  18. wow says:

    уу миний салсан нухурч нэг тиймэрхүү залуу байсан, 10 гарав жил ажил барагтай хийхгуй мөртлуу нэг хэдэн $ болохоороо бур цаашаа шуу, мөнгөө нуугаад, гэхдээ нэг өдөр бур хэдэн 100 мянгаар зугаална гээч. 40 хуртлээ тэгэж яваад суулдээ ч би бур салсан, тэгсэн чин шуух дээр 2 хуухэд надад мөнгө өгөөгүй биш 14 жилийн дотор 3 сая төгрөг өгсөн гэдэг байгаадаа, тийм хогийн умнууд хэзээч засардаггуй умаа. салсан дээр

  19. monhor says:

    Сал

  20. ogi says:

    Зүгээр л ирээдүйгээ өөдрөгөөр хараад сал да дүү минь. Сайн эр хүн л лав биш бна.

  21. ХАЙР says:

    дахиад нэг боломж цаадахдаа олго. үзээд алд бас сайн ярилц. за тэгээд болохгүй бол салахгүй юу даа

  22. Ramirez Sanchez says:

    Салсан дээр дээ. Тийм юм ойлгохгүй тэ1 гар охин та 2 илүү л дарамт болно ш дэ!

  23. Xongorzul says:

    -sonin zaluu yu daa harin ch neg,yutai ch ohinoo avaad neg evlereed uz dee, ailiin erh huu amidral medehgui bgaan bailgui

    -etseg hun huuhdee haraad oor boloh bailgui ,ohintoigoo ochood hoyulang ni orhiod ajil geed yavaad baihad huuhded yu heregtei gedgiig jaahan ch gesen medreh bailgui de

    -ohinoo etseggui osgoh muuhai shu de

  24. amina says:

    гэр бүлийн үнэ цэнэ гэж баймаарсан ..охин чин нас бага сална гэж хэцүү дээ..хэсэгтээ ажиглаа хүүхдээ хараад ямар ч болоо билээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.