Гоолиг болохын төлөө голоо таслахад бэлэн хүмүүс

731893955

30 хүртэлх насны арван бүсгүйн бараг ес нь загвар өмсөгч, топ модель хэн шиг гоолиг биетэй болохын тулд динозаврын өндөгнөөс эхлээд акулын төмсөг хүртэл юу ч ууж идэхэд бэлэн байгаа гэвэл нэг их том хэтрүүлэг болохгүй байх. Охид бүсгүйчүүдийн турах гэсэн энэ их хүслээр далимдуулаад таван гурван төгрөг цохихгүй бол нүгэл болно гэсэн бодолтой хүмүүс мундахгүй олон. Тийм ч болохоор эртний миссир, эсвэл атлантидын нууц жороор хийсэн зуун хувийн баталгаатай тураадаг шүүс, жүүс, коопээ, кофе, байхуу, майхуу, цай, май зарна гэсэн зартай булан тойроод л таарч болно. 

Богино хугацаанд найдвартай, зуун хувь тураад тураад байна гэж хэзээ ч байдаггүй. Байлаа ч гоолиг болох донд хэт автаад идэж уух юмнаас хэт татгалзаад ирнэ гэдэг тун удалгүй анагаахын багш оюутнуудын нүдийг хужирлах үзүүлэн болохын ёр гэдгийг мэддэг хүн цөөн байдаг нь харамсалтай.

“Аа худлаа худлаа” гэж маргах гэж байгаа хүмүүс доор байгаа зурагнуудыг нэг хараарай. Эд бол цөм гоолиг болохын төлөө голоо таслаж байгаа гэдгээ ч мэдэхээ байтлаа донтосон хүмүүс. Энэ донг нь анорекси гэдэг. Анорекси гэдэг нь грекээр хоолны дуршил үгүй болох гэсэн утгатай. Энэ дон үүсэх шалтгаан нь тун энгийн. Элдэв гялгар хавтастай сэтгүүл, кино, загварын үзүүлэн зэрэг дээр гардаг шиг гоолиг биетэй болохын төлөө элдэв эм тан, цай май ууж эхлээд, удалгүй хоолоо сойх оддын жор руу хадуурна.

Маш богино хугацаанд их жин хасна гэдэг өндөр төлбөртэй нарийн мэргэжлийн эмчийн хяналтан доор,  түр хугацаанд л хийгүй бол үр дүнгүйн дээр, эрүүл мэндэд муу. Харин чи нөгөө нэг хэний эхнэр алдартай од л биш бол тэгэж их мөнгө төлж чадах нь юу л бол. Ингээд тэрмуу, эсвэл энэмуу чадаад байхад би заавал чадах ёстой, бүр илүү гарч чадна гэсэн богино холбоо тархинд нь үүсээд хамгийн дөхөм аргаар буюу хоолноос санаатайгаар татгалзах замаар жингээ хасаж эхэлнэ.

Нэгэнт тархинд нь богино холбоо үүсчихсэн болохоор цаашдын үйл явц цасан нурангийн зармчаар явна. Эхэндээ өөрийн мэдэлгүй бага зэрэг юм идчихнэ. Дараа нь толинд биеэ хараад яанаа таргаллаа гээд албаар бөөлждөг болно. Тэгснээ биеийн жин нь цааш улам бүр хасагдаж хүсээд байсан гоолиг хэмжээндээ оччихоод байхад толинд харчихаад арай л болоогүй байна гэж бодно. Цаашлаад жаахан юм идсэн ч өөрийн мэдэлгүй бөөлжиж гаргадаг болно. Яваандаа идэх юм бүр идэж чадахаа байна. Албан хүчээр идүүлсэн ч хэт их жин алдаснаас болоод бие махбодь нь шингээж чадахаа байна. Тэгээд тэгээд энэ зураг дээрх шиг “зомби модель” болно. Биеийн жингийнхээ тавиас илүү хувийг энэ мэтээр алдана гэхээр ямар олиг байх вэ. Эвгүйтвэл амиа алдана.

Эдгэрлээ ч насан туршдаа ойролцоох эмийн сан, эмч хоёрын найдвартай үйлчлүүлэгч гэсэн улаан дарцаг авч 5% хөнгөлөлтийг сардаа нэг эдэлдэг болохоос өөр юу ч болохгүй.

Өөртэйгээ адил зомбитой таарахгүй бол хүн тоохгүй. Таарлаа гэхэд зөөлөн салхи үлээхээр хийсчих гээд, шиврээ бороод орохоор дусалд нь цохиулж үхэх гээд гадуур гарч чадахгүй. Тэжээлийн бодисын хүчтэй дутагдлаас болоод бэлгийн дур хүсэл, хүүхэд гаргах чадвар хоёр нь алга болно. Мессенжэрт ороод “Hi” гэж бичихэд л хамаг хөлс нь цутгаад амьсгаадаад байдаг болно.

Турахыг хүсч байгаа охид, бүсгүйчүүд минь ээ, ийм болсноос сайхан махтай шөлтэй, нүүр дүүрэн инээмсэглэж явсан нь дээр шүү. Юмыг яаж мэдэх вэ ийм асуудалтай тулгарсан хүнийг таньдаг бол сэтгэцийн эмнэлэгт хандаж яаралтай үзүүл гэж хэлэхээ мартуузай. Цаадуул чинь хэмжээнд хүрчихээд байгаа атлаа өөрсдийгөө толинд харахаараа ахиад турах хэрэгтэй юм байна гээд байдаг гэж байгаа юм шүү.

152738011

161423171

166973724

220363228

445701429

524060599

612051174

771676559

927065242

813384829

1251545545

1276251369

1440608048

1463680340

1882871034

2049050397

2127174644

27 Comments

  1. busgui says:

    заваан сэжгийн хуур бэ ясан бузар булай юмнууд

  2. MUTANT says:

    АЙМААР

  3. Jerry says:

    кк за энэ ч арай хэтэрнээ.гэхдээ л бүдүүн байх муухай шүү.Будуун гэж хүний нүдэнд харагдаж бхаар туранхай нь арай дээршд.Би 58 кг хэрнээ л со-д махлаг талдаа ороод бнашд.Хүссэнээрээ болдог бол 48 болчмоор бхийн тэгсэн эд нар шиг л болчих юм шиг бна болий 53 бхад болох юм бна 5 кг яаж хасах вээээээ

  4. avatar says:

    зарим ни эвлүүлэг бнаа

  5. hench bish says:

    аймар аймар ямар ч өрөвдөлтэй юм дээ! Энэ бүсгүйчүүд бүр өрөвдөөд нулимс гоожих гэж блаашд аз болж зурган дууслаа,

  6. apple says:

    Бурхан минь

  7. MunkhGal says:

    Xоол идэж байxдаа битгий үзээрэй ГЭж Сануулаxад Яадаг юм!!!!!!!!!!!

  8. mmm says:

    ene bol photo shop bishee manai mongold iim hvn baidaggvi ch gadaadad iim hvn zondoo baidag yum ene niitelsen hvnii bichsen zvil yag vnen ene chine neg torliin ovchin setgetsiin ovchin yum. eneniihaa esreg bas ideed baidag ovchin baidag yum bilee.

  9. uka says:

    hun iim aimar turanhai bolchood tegeed amidarch chaddagiin baih daa!! Yanz buriin vitaminii dutagdal edr boldogguim boluu? Naad zah ni l us edr ni unamaariiin …. bur aichlaaaa!!

  10. baganaa says:

    яагаад нуур н туранхай биш байгаа юм бол.

  11. zuraach says:

    би турмааргуй байнаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

  12. beautiful says:

    турах хүсэл үнэхээр буурлаа баярлалаа.

  13. Gvnjgvi Hanhvv says:

    zarim n Photoshop l baishdee
    hudlaa ymand tuilshirhaa bolij surtsgaay ldaa!

  14. Undraa says:

    ene chini anorexic gedeg nertei ovchin baihgui yu daa. Humuus tolind ooriigoo harhad denduu buduun haragdaad, tegeed dasgal hiij hooloo horisoor baigaad iim bolchdog yum. Oorsdiigoo ene humuus harchaad denduu turanhai baina gej meddeggui, harina ch buduun baina geed l turaad baidag. Iim ovching hajuud ni hun tusalj demjij sain hool ogohgui bol mash muuhai ovchin shuu. humuusee!!!!

  15. setgegdel says:

    ээ бурхан мини ээ аймшиг-ийн юма

  16. 2010 says:

    Амараагийн бичсэнийг уншиж савж унатлаа инээлээ шд

  17. hoorhon dambo says:

    ийм хүмүүс europ-д зондоо байдаг юмаа зурагтаар байнга л гарч байдаг юм эрэгтэй хүмүүс ч гэсэн байдаг юм байна лээ

  18. setgel says:

    ямар аймааар юм бээ.

  19. Тайван says:

    Энэ арай өвчин зовлонтой хүмүүсээр даажигнасан зурагнууд биш биз дээ? Хүнд өвчин тусаад, хэвтэрт, юм идэж чадахгүй тэжээлийн дутагдалд ороод арай гайгүй болж байгаа хүмүүсийг хуурч байгаад зургийг нь авсан юм биш бээз. Хэрэв тийм бол хүнээр даажигнах муухай, үгүй бол ийм юмаа гайхуулж байдаг эдгээр гарууд сэтгэцийн өвчинтэй юм байна.

  20. би says:

    ёоооооооооооооооё бөөөөөөөөөөөөөлжөөөөөөөөөөөөөөөөөд гол тасарлааааааааааааааааааааааа ууууууууууааааааааааааайййййййййййййййй новш гэж

  21. leaf says:

    шижгийн юмаа пото шоп юм биш уу?

  22. cahirmaa says:

    манай монголд ингэтлээ турсан хүн байхгүй ээ, яанаагаас цаашгүй идээл байдаг штэ, туржийна гээд улам л таргалаад байдаг

  23. Man says:

    Арьс нөмөргөсөн араг яснууд байна шүү дээ. Мах шөл нь таарсан хүүхнүүдтэй бөгсөн талаас шаах ч гоё шүү. Зөөлөн бөгс нь бомболзоод л. ийм хүүхнүүдийг шаах юм бол яс нь хавираад дээр нь арьсар хучихсан араг ястай сексдэж байгаа юм шиг муухай санагдах байх даа.

  24. зочин says:

    What the Fuck!!!! Amid skeletonuud bnashtee

  25. Powerful girl says:

    ээжээ иииииииииииииии аймшигтай юмаа арй үгүй байлгүй дээ африкийнхан л тураалдаа ороод ийм байдаг юм билээ

  26. hehe says:

    ямар аймар зураг вэ? заваан бна

  27. Amaraa says:

    Ааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа…………………………….яаж байгаан бэ нэгнийгээ ингэж цожоож болохгүйшдэээ…….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.