Японы олон ангит кино “Хувин дүүрэн нулимс” киног мэдэхгүй монгол хүн бараг байхгүй байх. Энэ киноны гол дүрд тоглосон хөөрхөн бүсгүй Erika Sawajiri их аварга Асашёрюүд хайр зарласан гэнэ. Тэрбээр сумогийн их аваргыг нууцхан хайрлаж, харж явсаар удсан агаад сэтгэлдээ тээсэн нууцаа олонд дэлгэсэн сурагтай байна. Уг нь эл бүсгүй нууцхан хайраа сэтгэлдээ тээн, сумогийн барилдааныг алгалсалгүй үзэж суудаг байсан боловч их аварга зодог тайлан арлын улсыг орхих нь нэгэнт тодорхой болсон. Нөгөө талаар гэр бүлийнхээ хүнээс өрх тусгаарлаад удаж байгаа болохоор хожим харамсахгүйн тулд нүүрээ улалзуулан нууцхан хайраа илчлэхээр шийдсэн тухайгаа нэгэн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн юм байх. Харин их аварга маань жүжигчин бүсгүйд баярлалаа гэж имэйлээр мэдэгдсэн агаад Японд очихоороо оройн хоолонд хамт орох урилга илгээхээ ч мартаагүй гэсэн. Гэхдээ тэрбээр оройн хоолны үеэр галав юүлж байсан ч япон бүсгүйтэй гэрлэхгүй гэдгээ эвтэйхэн ойлгуулж, хий горьдон цагаа үрэлгүй, амьдралаа бод гэж зөвлөхөөр төлөвлөсөн тухай ховч шаазгай шагширсаныг дамжууллаа.
Улаанбаатар таймс
13 Comments
huurhun ohin bn herwee nadaas tegej asuusan bol bi shuud ug duugui zowshoornoo kk
хэн ч итгэхгүй,хэрэггүй зүйл бичиж байх юмааааааа
битий худлаа залж бай л даа
Энэ шал худлаа!!!
Эрика чин гэрлээд удаагуй, гадаадад амидарч бгаад одоо л японд ирж бгаа хун шуу дээ ха ха ха
наад хачин хүүхнийг хэн тоох юм бэ. тэглээч наад мэдээлэл чини али 4 сарин омно л сайти уудад гарч бсан шдээ
ийм таг худлаа юм бичэхээ болимоор юм. ЭЭ-гийн линкийг н тависан бичлэгийг харна биз. Энэ хүүхэн чинь Японы цэнгээнт нэвтрүүлэгт орж бгаад шийтгүүлж бгаа нь бхгүй юу, Шийтгэл н асашёорюу чи надаа таалагддаг/хайртай??/ гэж орилох.
Юмийг нээрээ шал эсрэгээр нь хүмүүст ойлголт төрүүлчих санаатай. Аса яахав дээ, хүүхэмсэгээрээ алдартай штээ…мэйл бичсэн нтрийг н бол мэдэх юм алга, ямар ч бсан нэвтрүүлгийн хувьд үзэж бсан.
очиж очиж ийм хүүхэн бас тэгээд япон кккк энэ хүүхүн манай абаргад бол дэндүү жулдна ккккк ямар сэрүүн зүүдэлсэн хүүхэн бэ кккк
saihan l huuhen bna.
Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijing@yahoo.com.cn
хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米
Аваргийн гарнийнх ни шуус болох гээд энэ хуухнууд их харамлаж байх шив дээ. Наад япон хуухэнтэй ни суулгачихвал нэг ч гэсэн монгол бусгуй зовохгуй юмсан
шаазан хүүхэлдэй шиг турьхан эмзэг япон хүүхэнтэй суухгүй байхоо, манай Дагваа.
сайхан Монгол бүсгүйгээ сонгоно байх. манай эмэгтэйчүүд гоо сайхан, ухаан тэвчээр гээд олон талаараа мундаг шд.
Монголчууд бид бүгд их аваргадаа хайртай.
(за ингээд биччихээр чи санаархаа юу гээд эхэлнэ дээ кккл. бид эр эмгүй л аваргыг хүндлэж хайрладаг)
Энэ ёстой худлаа мэдээлэл байна. Эрикагийн нэг аль дээр үеийн нэг бичлэг youtube дээр байсан /аль 2007 оны бичлэг/. Асашарёо чи надад таалагддаг ч билүү нэг тиймэрхүү юм хашгирч байгаа. Тэрнээс санаа аваад л бүлтэрчих юм аа.
Хүмүүсээ энэ бичлэгээс хараарай. Аль дээр үеийн бичлэг.
http://www.youtube.com/watch?v=iiisgraqr9E&feature=related
Битгий худлаа юм бичээ .(Токиогоос)