Орой төрөлт муу юу, сайн уу?

motherbaby11_30eba33f

Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий.

Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, хүмүүжүүлэхийн хувьд ч нас тогтсон эмэгтэй илүү туршлагатай байна.

Оройтож төрүүлэхэд давуу тал байдаг ч сөрөг хүчин зүйлс мөн байгааг анхаарах нь зүй. Гучин наснаас хойш эмэгтэй хүний бие организмд хөгшрөх процесс эхэлдэг. Энэ нь бүх эрхтэнг хамрах тул хүүхэд тээх, гаргахад хүндрэл үүсгэж болзошгүй. Гуч гарсан эхчүүд гол төлөв “хийсвэр” хагалгаагаар хүүхдээ төрүүлэх нь түгээмэл болжээ.

  • Гучин наснаас эмэгтэй хүний мэдрэлийн систем стресст “идүүлсэн” байдаг. Орчин үеийн эрчтэй хэмнэлд зайлшгүй зүйл. Үүнээс улбаалж дархлааны систем сулрах нь бий. Эдгээр хүчин зүйлс төрөх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байж чадахгүй. Гэхдээ хэрэв жирэмслэлт болон төрөлт үлэмж хүндрэлтэй явагдсан тохиололдолд л хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүйг эмч нар тодотгож тайлбарладаг. Эмч нар орой төрөлтөөс айх хэрэггүй, зөвхөн заавар, журмыг л мөрдлөг болгоход хангалттай гэж үздэг.
  • Жирэмсэн болохоос өмнө өөрийн эрүүл мэндийн талаар эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Үүний дараа л хүүхэдтэй болох эсэхэд эцсийн дүгнэлт, шийдвэр гаргаж болно.
  • Үр хөврөл 20-26 долоо хоногтой байх үед мэргэжлийн эмчид хандаарай. Эмч анализын тусламжтай төрөх хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй хүчин зүйлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлнэ.
  • Ямар ч төрлийн стресс, сөрөг нөлөөллөөс зайлсхийх
  • Зөв хооллолт, салхинд гарах, биеийн дасгал хийх, хорт зуршлаас татгалзах зэрэг эрүүл амьдралын хэв маягийг баримтлаарай.

9 Comments

  1. bbb says:

    эрт хуухэд гаргаад хожсон ч хумуус бдг л байхдаа л гэхдээ гэр бул салалт эрт гэр бул болсон хүмүүст хамгийн их тохиолддог бх дээр бичсэн хумуус ядаж нэг л салсан л хун бга даа орой торвол гэр бул батжих сайн талтай. тэгээд яг хуссэн хуухдээ торуулнэ гоол алдаад бэлгэвч хэрэглээгүйн улмаас бий болсон хүүхэд бол тэр эрт хүүхэд гаргасан гэр бүлд байдаг бх

  2. hehe says:

    энд зайлуул дандаа эрт хүүхэд гаргасан гарууд сэтгэгдлээ бичсийн бналдаа хаха..сураад хөдөлмөрлөөд явжаахийн оронд хүүхэд этр гаргаал гэрийн авгай царайлах н юу н л сайхан байхвэдээ Lonsdale zuv helsen shuu!!!

  3. hen negen says:

    oroi toroh tiim ch muu bish bhaa, bieiin huvid baga zereg oorchlolt bhaas surtei hundrel ene ter gaigui, gol n setgel sanaanii asuudal shde, ert torson humuus teel odoo sanhuugiin, esvel kareiriin huvid yamarch bsan buur sain togtvortoi bish bha, nuhuriin gariig hardag, uuriin tsalin n hedhen tsaas l bga, er n bol mongol shig orond emegteichuud n ediin zasgiin niigemiin huvid bolomjtoi bolj bj huuhedee gargah n zuv.

  4. Lonsdale says:

    та нар ичээч албатай юм шиг хүүхэд гаргаад аав ээжээрээ өсгүүлэх юм хөхөө шиг новшийн тэнэг хүүхнүүд бас байхымаа хэдэн настайдаа төрөх нь ч надаа хамаагүйлдээ гэхдээ ээж ааваараа өсгүүлнэ гэдгийг би лав эрс эсэргүүцдэг

  5. INTIMATE says:

    Intimate.ucoz.com Online sex shop (gereer hurgej uguh uilchilgee)

  6. saihanaa says:

    тиймээ,би ч бас 19 настай л турсун одоо хуу мини надтай хамт усууд сайхан л бна.аав ээжийнхээ залуу чадалтай дээр хуухэд гаргаад тэднээрээ асруулах ни дээр шуу.ямарч бсан уурийн ээж аав болхоор сайн найдвартай харж хандаж тусалж угдуг юм.тэр хооронд ни харин ажил сургуулиа амжуулна шуу дээ.тэгээд ч залуудаа турвул биэ организмийн хувид ч гэсэн таатай.ягаад гэвэл залуу биэ гэдэг эрүүл саруул бдаг юм даа.хуухэд ч ууруу эрүүл саруул турну.ээж ни л муу зуршилгуй,сэтгэл санаа тайван бхад болох ни тэрдээ гэж би боддог шуу.

  7. Xongorzul says:

    -Oroi toroh minii bodloor muu gej bodoj bainaa
    -Medeej nasnii zaluud toroh ni eruul mend talaas hundrel baga bas oortoi chine zeregtseed osno, ert tus demtei bolno shuu

    -egch ni 19teidee tom huugee bagiigaa 21teidee gargaj bailaa, odoo bi ch barag geriin ajil hiideggui 2 huu yah iihiig zaadiish de

    -erthen torvol amar yum shigee

  8. mongol busgui says:

    би 22той төгсөх кустээ л хүүгээ, 25тайда охиноо төрүүлж байлаа. хүүгээ төрүүлж байхдаа гэдэс томрох тусам гадаа гархаасаа ичээд сургуульдаа явхаасаа санаа зовоод гэдсээ даавуугаар дарж боож байгад ээждээ загнуулж байлаа хүүхэд алах нь гэж одоо бодход хүүхэд байждээ. эрт хүүхэд төрүүлсэн амар юмшигээ миний хувьд бие ч хурдан тэнхрээд эргээд хурдан хэвэндээ орно. хүүхдүүд чинь ороохгүй 2 биентэйгээ тоглоод өөрсдийгөө саатуулчихна. ажил хийсэн ч хүүхэд гараглаа чөлөө авлаа гэх юм байхгүй туйшдаа сайн ажлаад тушаал дэвших ч боломжтой. мөн аав ээжийгээ залуу чадалтай байгаа дээр нь хүүхдээ өсгүүлээд авчихна. за энэ миний л бодол шүү бүсгүйчүүдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.