СОЛОНГОС ЭРЧҮҮДТЭЙ ГЭРЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

9zwzp70y

Өмнөд солонгос эрчүүдтэй  гэрлэх камбожи эмэгтэйчүүдийг бүртгэх ажлыг түр зогсоох шийдвэрийг Камбожийн Засгийн газар гаргажээ. Энэ нь хүний наймаанаас сэргийлэх зорилготой гэж Камбожийн  ГХЯ мэдээлсэн байна. Бүртгэлийн ажлыг түр хугацаагаар хойшлуулсан талаар Камбожийн Засгийн газар Пномпень хот дахь Өмнөд Солонгосын ЭСЯ-д мэдэгджээ. Камбожи эмэгтэй хотоос зайдуу бүс нутгийн 25 охиныг өмнөд солонгос эрэгтэйд зуучлан хүний наймааны золиос болгохыг завдсан учир түүнд 10 жил шоронд хорих ял оноожээ. Энэ хэргийг шүүн тасалснаас хойш нэг өдрийн дараа буюу гуравдугаар сарын 5-наас гадаадын иргэнтэй гэрлэлтээ батлуулах ажлыг зогсоосон байна. Ёнхап агентлагийн мэдээлснээр, гадаад хүнтэй суусан камбожи эмэгтэйчүүдийн 60 хувь нь өмнөд солонгос хүнтэй гэрлэжээ. Камбожийн Засгийн газар 2008 онд дээрхийн адил шийдвэр гаргаж байсан ч найман сарын дараа шийдвэрээ цуцалж байжээ.

5 Comments

  1. argabeleg says:

    neere xetsuu yma

  2. Lonsdale says:

    Монголчууд одоо болимоор юмаа . иймэрхүү таслан зогсоох хуулиа гаргаачээ улс маань БӨӨН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУДААР ДҮҮРЛЭЭ БНА

  3. Mgliin tur zasag Kambojioos ichih heregtei says:

    Kambojid ochij bailaa, unher hul tolgoindoo barigdchihsan awilgaltai uls oron, bas Mongoltoi adilhan yaduu, ern mgld bgaa muu saihan bugd l tend baidag, hediigeer yaduu buurai tur zasag ni ard irgedee gej anhaardaggui awilgald idegdsen oron ch gsn iim zuw shiidwer gargaj baina, getel manai mgl yaaj bn? ern hunii naimaatai temtseh alham hiij bn u?
    ern oorsdiin tusgaar togtnol undesnii ayulgui baidal udmiin sangaa hamgaalahiin tuld yadaj Hyatad bolon Solongos irgedtei hurimlan suuhiig tur hugtsaagaar ch bolow horgiloh heregtei, manaih ene Kambojiig muulaad bailtgui oorsdoo suraltsah heregtei! ichij uhmeer…..

  4. ana says:

    манайд ийм шийдвэр гаргавал хүний эрх зөрчлөө гээд бас жагсаад сүйд хийх байлгүй дээ. нөгөө эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын хэдэн цэндгэр авгай нар ярих юмтай болоод л

  5. bada says:

    Yduu oron ch gesen ohid busguichuuddee anhaaral tawij bn shd.Tegehed manaih hunii naimaanii esreg oligtoihon ch huuli gargachihgui.Iimerhuu turliin gemt hereg hiisen humuusiig estoi hashraah heregtei shd.Tsuuhun hun amtai humuus ohid busguichuudee ontsgoi anhaarah heregtei yum shig.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.