Хайр сэтгэл

love

Хайр бол хүний амьдралын агуу таашаал юм. Сэтгэлийн их аз жаргалыг бид хайраас амсдаг. Хайр дурлал хүний сэтгэлийг хэмжээлшгүй их эрч хүчээр цэнэглэж өгдгөөрөө гайхамшигтай. Амьдралын энэ сайхан таашаалыг өөртөө байлгаж чадах эсэх нь хоёр биенээс биш ганцхан өөрөөс л шалтгаалдаг. Яагаад гэвэл хайр нь сэтгэлийн нэг хэлбэр юм. Тиймээс сэтгэл дотроо түүнийг сайхан хэвээр байлгахын төлөө тэмц.

Түүнийг агуу, сайхан, хүчтэй хэвээр нь яаж байлгах вэ? Цэцгийг услахгүй, арчлахгүй бол хатаж үхдэгтэй адил хайранд өдөр тутмын арчилгаа хэрэгтэй. Хайрыг тордсон хүн сэтгэл санааны хувьд их аз жаргалтай амьдарч хайрыг хайраар л хариулдаг.

Юуны өмнө хайрынхаа тухай өчүүхэн ч муухай зүйл бодохгүй, сэтгэлийн хир суулгахгүй. Ийм хирийг хүн авчирч танд наадаггүй, та өөрөө л муухай бодлоор хайраа хиртүүлчихдэг. Амьдралд юу ч болсон хайраа хамгаалж, цэвэр ариунаар нь, анх авсан таашаалаараа байлга. Мөн хайртай хүнээ хүндэлж, гомдоохгүй байж чадаж байгаа тэр хүн сэтгэлийн жаргалтай явна. Хайраа гомдоосон хүн маш их цухалддаг.

Бусад хүнтэй үг сөргөлдөөд амархан мартаж чаддаг бол хайртай хүндээ гомдоох үг хэлбэл өөрөө дараа нь удтал сэтгэлээ зовоодог. Гэтэл багахан тэвчээр гаргахад л ийм зовлонгоос бид ангижирна. Хайртай хүндээ сэтгэлийн харамгүй ярь, түүнийгээ сэтгэл тавин хайрлаж халамжил, түүний зөвхөн сайн сайхан бүхнийг бод.

Дутагдал бүрийг нь уучилж чадвал бидний хайр ариухнаараа мөнхөд оршино. Хэрвээ хайртай хүнтэйгээ хамт бие сэтгэлээ харамгүй зориул. Хүнд сэтгэлээ зориулж чадаж байгаа та сэтгэлээр баян амьдарна. Хэн нэгэнд хайртай болно гэдэг нь тэр хүн танд дээд зэрэг таалагдсан гэсэн үг. Хожим ямар ч юм тохиолдлоо гэсэн анхны таашаалаараа сэтгэлдээ үлдээ.

Хамтдаа байсан ч, салсан ч, холдсон ч, анхны тэр л ухаангүй дурлал хэвээрээ таны сэтгэлд оршиг. Түүнд хир бүү хүргэ. Хиртээх зүйл бүү бод. Үүний ачаар энэ ертөнцөд та тэнгэрлэг орших болно. Энэ бас сэтгэлт махбодийн аз жаргал юм.

/Гэр бүлийн хөгжил төвөөс танд зөвлөж байна/

4 Comments

  1. Temuulen says:

    Хонгорзулаа танилтсая. Хусвэл teardrops_lonely@yahoo.com add hiigeerei ok

  2. Xongorzul says:

    -Neeh saihan hairtai uchirah yumsaan gej

  3. ssss says:

    HI taniltsi? busguichude tsveverhen undur dajgu zalu bn add me temka27@yahoo.com

  4. uchral says:

    сxан нийтлэл бна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.