Энэ сарын эхэнд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан 64 дэх тохиолдол бүртгэгдэж, халдвар тээгч нь 30-35 насны ганц бие эмэгтэй байсан талаар мэдээлсэн. Тэгвэл саяхан ХДХВ/ДОХ-ын 65 дахь тохиолдол хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Халдвар тээгч нь 25-29 насны эмэгтэй бөгөөд орон нутагт, мэс заслын тусламж авахаар эмнэлэгт хандах үедээ шинжилгээ хийлгэж халдвар авснаа мэдсэн байна.
Холбогдох байгууллагууд тус тохиолдол бүртгэгдсэн аймгийг нууцалж байгаа бөгөөд голомтын тархварын судалгаа хийж байгаа талаар мэдээлсэн юм.
Монгол улсын хэмжээнд тус өвчнөөр есөн хүн нас бараад байгаа бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлын 79.6 хувийг эрэгтэйчүүд, 20.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Харин вирүсээр халдварласан эрэгтэйчүүдийн 80 орчим хувь нь ижил хүйстэн бэлгийн чиг хандлагатай хүмүүс байгаа бол эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь биеэ үнэлэгчид аж.
Судалгаанаас үзэхэд, нийт ХДХВ/ДОХ-ын вирүсээр халдварлагсадын дийлэнх хувь нь 30-35 насныхан байна.
3 Comments
Монголчууд мини хун бор дор дороо ухамсартай байх хэрэгтэй шуу. Энэ монголийн маани цоохон хун ам ийм овчинд нэгвэдвэл уу улдэх бэдээ. Тиймээс ур хуухэд бол залуучуудад эр эмийн харицаа болон бэлгийн ажлийн хумуужилийн талаар сайн хичээл орох хэрэгтэй ум. намайг сургуулд байхад ямарч ийм хичээл ордоггуй байж билээ. Би оороо монголд амдардаггуй л дээ. энд харж байхад аймаар гоу сайхан залуучууд хуухнууд их HIV халдвар авсан байх ум. харахад хэнч унэмшмээргүй боловсролтой сайхан хувцасласан гэнтлэмэн
залуучууд. Охидууд мини гадаадийхан л гэнэ их болгоомжтой байхгуй бол хэцүүднэ шуу.
Замбраагуй сэx бол Ухэл шуу!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ЭНЭ ХҮҮХНИЙ БУРУУ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ. НӨХӨР НЬ ЖААХАН НООЛУУРАА ХОТ РУУ ОЧИЖ ЗАРААД МӨНГӨӨРӨӨ ЯНХАН ХУСААД ГЭРТЭЭ ОЧООД ЭХНЭРТЭЭ ХАЛДААСАН Л БАЙХ.ЭНЭ ХҮҮХНИЙ ҮЙЛИЙН ҮР ГЭДЭГ Л БАЙХ ДАА. БҮР ӨРӨВДЧИХЛӨӨ. ТЭГЭЭД ХӨДӨӨНИЙ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД НЬ ТЭР ТЭГСЭН ГЭЭД АЙМАГ ДАЯАРАА НЭР УСЫГ НЬ ЦАЦААД. ЁСТОЙ НҮДЭНД ХАРАГДАЖ Л БАЙНА.
oron nutagt ilerch bgan bol tuhain aimag yaahiin be? haramsmaar yumaa. heleh ch ug alga.