Бүсгүй таны гэр бүлийн амьдрал аз жаргалаар дүүрэн байна уу. Нөхөр чинь танд гайхалтай халамжтай хань гэдгээ харуулж, энхрий жаахан үр чинь та хоёрт аз жаргал бэлэглэсээр өсөн томорч, гэр бүлийн тань санхүү өдрөөс өдөрт нэмэгдэж байна уу. Тэгвэл та хоёр удахгүй үрээ дүүтэй болгохоор төлөвлөх болно. Аз жаргалтай гэр бүл болгоны л хүсэл. Харин өргөө гэртээ бүл нэмэх төлөвлөгөөндөө хүүхдийнхээ хүслийг анхаарч үзэх хэрэгтэй.
Хүүхдүүд чинь 3-5 насны зөрүүтэй байвал зүгээр. Энэ тохиолдолд хүүхдүүдийн тань дунд үл ойлголцол гарах нь цөөн байдаг. Том хүүхэддээ чи удахгүй дүүтэй болно гэж сэтгэл санааных нь хувьд бэлтгэ.
Түүнд багынх нь зургийг үзүүлээд ямар ч хүүхэд багадаа ийм байдаг. Аав, ээж нь, чи ч бас ийм байсан, одоо бас ийм дүүтэй болно гэж тайлбарлаарай. Дүүг нь төрүүлэхдээ ээж нь хяналтад орж,эмнэлэгт хэвтэх ёстойг “Чамайг төрүүлэхдээ ч гэсэн ээж нь эмнэлэгт хэвтсэн” хэмээн тайлбарла.
Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө хүүхэддээ дуртай тоглоомыг нь худалдан авч өгвөл аав, ээжийн хайр халамж хувираагүй байгааг тэр ойлгоно.
Бүсгүй та нярайлсныхаа дараа том хүүхэддээ анхаарал тавь, Яагаад гэвэл хүү чинь дүүгээсээ илүүтэйгээр ээжийгээ хүлээж байсан. Мэдээж нялх хүүхэд илүү их арчилгаа, асаргаа шаардах ч ядаж л бага хүүхдээ унтаж байх зуур ууган хүүхэддээ анхаарал халамж хандуулж байгаарай.
Шинэ хүнийхээ төлөө хэт их санаа битгий зов. Ялангуяа түүнээс болж том хүүхдээ загнаж, зодож болохгүй.
Хүүхдүүдээ тэр нь аавынх энэ нь ээжийнх гэж ялгаварлан үзэх нь инээд наргиан байлаа ч хүүхдэд хүнд сэдэв болж үлддэг. Хүүхдүүд чинь нэг л мэдэхэд өсөн томорч та хоёрын хүссэн аз жаргалыг бэлэглэх болно. Тэр үед аав ээжийн хүүхдүүд хоорондоо маргалдвал маргааныг даруй таслан зогсоох нь чухал. Түүнээс биш шүүгч хийх хэрэггүй.
Ах дүү хоёр маргалдаж, зодолдож байвал хоёулаа адилхан буруутай гэдгийг нь хэлж өгөөрэй.
Боломжтой бол хүүхэд бүртээ тус тусад нь ижилхэн тоглоом худалдан авч өгч бай.
Энхрий үрсээ хайрлах тусам тэд гэр бүлийн чинь аз жаргалыг танд бэлэглэх болно. Үрсээ хайрлацгаая, монголын үрс маш олон болтугай.
SOURCE: news.mn
4 Comments
том охин маань 11тэй. . одоо дүү төрүүлбэл 12 насны зөрөөтэй болох гээд… охинд маань хэцүү байх болов уу? би өөрөө айлын ганц болохоор охиноо ганцааранг нь байлгасан ч яахав гэж боддог ч шинэ нөхөртэй болсон чинь хүүхэд нэхээд..зовлон юмаа
-… yu vee yu gej tegeed ugee duusgaachee gehiinmuu kkk
Хүүхэдтэй болох хүслийн маань бүүр нэмэгдүүлчилээ
Xонгорзулаа чамтай би уулзмаар бна чи