Энэ миний буруу юу?

4334979_b3c6b8e1

Сайн байцгаануу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 30 настай эмэгтэй, нөхөртэйгээ суугаад 4 жил болж байна. 1 хүүхэдтэй. Бидний амьдрал байдаг л жирийн сайхан, илүү ч үгүй дутсан ч юмгүй болгоо л байна. Анх сууж байх үед мэдээж нөхөр бид хоёр бие биедээ хайр халамжтай, сонирхолтой үнэхээр гоё байсан. Нөхөр маань нэг хувийн компанитай, би өөрөө нэг хувийн байгууллагад боломжийн ажил хийдэг. Харин сүүлийн үед бидний харьцаа нэг л баргар болчоод, нөхөр маань нэг л барайсан ууртай царайтай, миний ярьж хэлж байгаа юмнууд дургүйг нь хүргээд байгаа юм шиг. Миний яриаг урьдынх шигээ анхааралтай сонсохгүй, ийм юм ярьж л байдгийн гэж байгаа юм шигээр надтай харьцаад. Би ч дуугаа хурааж, надтай ярихыг хүсэхгүй хүнтэй юм ярихгүй байхаар шийдсэн. Тэгээд нэг л хөндий хүйтэн, урьд нь би ажлаа тараад гэртээ харихыг хүсээд яаран ирдэг байсан бол, одоо тэр хүйтэн хөндий газар очих нээх их хүсэлгүй болоод ч байх шиг. Гэр орноо авч явах тал дээр бид бие биедээ туслаад хамжиж дэмжээд аваад, хэн мөнгөтэй нь юм хумаа төлөөд болгоод л байдаг. Хааяа дутах, мөнгөгүй болох ч үе байдаг. Тийм үед бүүр ч бухимдаад байгаа юм шиг санагдаад байгаа.

Тэгээд мөнгөнөөс болж хэрүүл хийнэ. Байнга надаас би гэр бүлээ авч явж чадаж байгаа биздээ, би та нарыг юугаар ч дутаахгүй байж чадаж байгаа юу, чамайг надаас өөр хэн ч ийм жаргалтай байлгаж чадахгүй биздээ гэж ирээ л байнга асууна. Би ч тиймээ чамаас өөр сайн эр хүн байхгүй л гэдэг. Сексийн хувьд бид 2 асуудалгүй. Өдөр болгон шахуу л хийнэ. Харин ингээд ярвайгаад барайгаад хачин болчоод байгаа болохоор надад секс нь ч бас нэг л хэлбэр төдий юм шиг санагдаад байна. Сексээ нэг зүгээр хийсэн болчоод унтаад өгч байгаа ч юм шиг санагдаад. Надад хайргүй болж байна уу гэхээр үгүй, өөр хүүхэн энээ тэрээ болчоод байгаа юмуу гэхээр тийм юм ер ажиглагдахгүй, би ч угаасаа хааяа мангар мангар юман дээр хардаж зовоодог л доо нөхрийгөө. Эсвэл би өөрөө нөхрийгөө анх ямар байсан яг тэрүүгээр нь байлгахыг хүсээд, ийм амьдралын өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй давраад байгаан болов уу? Тэгээд зөнд нь орхичихоё гэхээр ингэж байгаад бид хоёрын хайр улам хөрөөд, дотно жаргалтай гэр бүл биш, нэг нийтлэг байдаг бие биеэ тээршаасан сонин уур амьсгалтай гэр бүл болчихвол яанаа гэж айж байна. Нөхөр эхнэр гэсэн нэр зүүсэн сонин гэр бүл байдагдаа, тийм байх үнэхээр утгагүй тээ? Яаж нэг гоё уур амьсгалтай байлгаж, нөхрийгөө тайвшруулж, уйдаасыг нь гаргах вэ? Эсвэл ухаан санааг нь над руу эргүүлэхийн тулд би жоохон сахилгагүйтэх хэрэгтэй юм болов уу, сонирхолтой болгохын тулд??? Зөвлөгөө өгөөч хүмүүсээ?

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. Уянгаа says:

    Тххххх чиний л буруу

  2. Aliuna says:

    Tewcheertei uhaalag baida. Ymarch hvn neg ynzaara bn gj bhgvishde. Anh taniltsaj bsan vyiinh shige bainga bn gj yu bhaw.
    Nuhurt chin shiidej chadahgvi bga eswel bvtelgviteed bga asuudal bga ym bolu? Eswel ymar neg ajil ehlvvleh gd bodold awtaad bnu?
    Ene vyd ni ta uhaalag bj eldew.n aar shaarhan geriin ajil, hvvhed ene ter gesen asuudliig nuhurteige yrilgvi uuru shiidej, nuhurtu neg heseg bodold awtaad bga zvil.g ni boduulah hugatsaa ugsun ni deer bha.
    Nuhur chin ger bvle tejeeh, dotno haritsaatai bh zergiig uuriin vvreg gj het hvleej awaad, deerees ni ajil.n achaalal ni ihseed stressteed bh shig bn.

  3. Bayar says:

    Уран зураг үнхээр сайхан бичжээ. Би санал нэг бнаа

  4. erhemseg says:

    – Deerh gemgyi nerten gemtei l amitan bn daa.Busdiin zovlongoos honjoo haigchid yamar ih yum be? Nyh l bval hamaagyi gsn zarchimtai bololtoi…deerh bysgyig yadaj neg harsan bolood iim sanal taviasai daa! Oh!

  5. GEMGUI says:

    ХЭН ХЭН ИНГЭЖ ХУДАЛ ДҮР ЭСГЭХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ЖААХАН САХИЛГАГҮЙТЭХГҮЙ ЮУ. АМЬДРАЛ БАЯЛАГ Ш ДЭЭ. УУЛЗИЙ УЧРИЙ ГЭВЭЛ НААШАА МЭЙЛ БИЧЭЭРЭЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ХҮН НЭГ Л АМИДАРДАГ ШҮҮ.zuulun@chinggis.com

  6. unen says:

    тэр хамгийн эхни охин хоосон толгойтой хөлдуу хар новш бхда дөнгөж ид залуу нас 30 насыг эмээ гэж бгаа бол чи сэтгэхүйн доройтолтой мал бна да манайхаас өөр өндөр хөгжилтэй оронд 40-50 нас ч залуудаа ордог дээр хэлсэнээр чи 30 хурэлгүй мажийна да энэ чигээрээ ухаан муутай мал бодолтой мал шиг яриатай бвал xаxа.

  7. bodol says:

    бухимдуу гундуу байгаа учир чалтгаан байж л таараа сайхан сэтгэлийг тайвширтал ярилц 2 биентэйгээ ний нуугүй ярилцаж байж л ойлголцож бэрхшээлийг туулна шүү дээ эмэгтэй хүн чи ухаантай бай магадгүй чи тэрийг ни асуудаггүй 1 юмаа яриад л уурийг нь улам хүрэгдэг ч юмуу чи өөртэйгөө сайн ярилц би яасан билээ ингэж болох билүү ханиа гээд л арга зам гараад л ирнээ. эсвэл 2 уулаа сайхан нам гүмхэн газар хооллонгоо сайхан ярилц гое фантастик бай. хүн болгон л шинэ юм мөрөөдаж гое амьдархийг хүсдэг шд байнга л бантан шиг байгаад байвал сонирхолгүй. /бантан гэхдээ гое хоол шүү хэхэхэ/ бүсгүй та ухаантай байж уйдах завгүй амьдраарай халуун ам бүлээрээ аз жаргалтай байгаарай.

  8. zaaz says:

    зураг үнэн хэлжээ.

  9. uran zurag says:

    сонин юмаа, нөхөр гэдэг хүсэл биелүүлэгч, бодлыг таагч биш!!!
    ажил төрөлтэй, хөрөнгө мөнгөтэй нь миний нөхөр таашаал өгөгхгүй бн,,, нууц амрагтай болмоор байна,,, сонирхол буураад байна,,, гээд л уртаас урт үргэлжилсэн гомдолоор амьдраад л…
    амьдралаа аз жаргалтай гэр бүлээ бөх бат байлгахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо илүү хэрэгтэй. яагаад гэхээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өргөн сэтгэж, торгон ухаан хоргүй залиа гаргаж чаддаг, эрчүүдээс илүү жүжиглэж чаддаг улс.

  10. Lonsdale says:

    ёооё та нар юун ахиад хүүхэд төрүүл мөрүүл гээд эргүүтээд бгаам бээ,.хөөхэд төрүүлэхээр шууд нөхөр нь урьдых шигээ болно гэсэн баталгаа хаана бна
    миний бодлоор бол нөхрийн чинь ажил жаахан бүтэмж муутай түүнээсээ болоод жаахан стресстээд бгаа юм шиг бна аа бас чи нөхрөө боддоггүй юм шиг бна би би гээл өөрийн тухай проблемоо яриад байдаг бололтой. ядраад уурлаад ороод ирвэл миний хань яасан бээ гээд үнсээл ажил нь яаж бна энээ тэрээ гэж яриачдээ. бүтэмжгүй юм бвал найз нь туслая ингэвэл тэгэж болно энэ тэр гээд жаахан ажилд нь туслаачдээ, манай нөхөр ч гэсэн олон улсын онгоцны тийзний албан ёсны борлуулагч заримдаа ууртай байдаг тийз авдаг хүмүүс нь цөөрөөд эсүүл тэд нар нь илүү юм хүсээд биз энэ тэрээ хөөцөлдүүлнэ энэ тэр болдог гар хөлийх нь үзүүрний ийм ажилд нь би гүйдэг жаахан бие биенийхээ ажил төрөлд нь туслаад ярьж хөөрөөд байх юм бол тэгээд гэр бүлийн чинь уур амьсгал шаал өөр болоод ирнэ ганчан өөрийгөө бодоод байлгүй нөхөртөө цзх бас халамж тавь гэж хэлмээр бна

  11. beautiful says:

    одоо 2 дохи хүүхдээ гарга. тэгээд л ахиад халуун дулаан гэр бүл бүрдэнэ.

  12. korea-s says:

    -Амьдралын аар саар асуудлаас болж стрессдэх бол байх л үзэгдэл. нэгнийгээ яаваа чи минь? гээд хөлстэй магнайг нь арчиж өгөөд үнсэж байгаад асуувал эр хүн нэг өөрөөр л хариулах байх. Энэ ингэж байвал гээд барьцаад давах гээд арсалдаад байвал улам л холдоод ан цав гараад байна. асуудлыг удааж архагшуулалгүй цаг тухайд нь шийдээд шийдээд эвлэрээд эвлэрээд хайрлаад хайрлаад л явчих. сүүлдээ бүр яг юунаас анх муудсанаа мартаж санаад хэн нь хэндээ бууж өгөхөө мартаад балиартахгүй хэ хэ.

    -Хэнийг ч бай хайрлаж байж л хайрлуулна уу гэхээс өөрөө гэдийчихээд л хүссэнээ хийлгэх гээд байвал шал онцгүйшд.

    -Ахин дахин тэгж асуугаад байна гэдэг чинь хариулт хэлэх төдийхөнд чинь ханах биш өөрөө ч бас өгч байгаа шигээ хайр энхрийлэл авмаар байна гэдэгээ хэлээд байгаа санаа юм бишүү?

    -Өгсөн шигээ ав! Авсан шигээ өг! амархан байншд

  13. Asiana.asie says:

    Сонирхолтой л юм. Байдаг л асуудал энэ байдлынхаа давуу талыг юу байна вэ гээд нэг бодоод үз. Яг энэ асуудлаар секс хийхийн өмнө нэг асуугаад үзэхгүй юу. Юу гэж хариулах нь тэр их сонин байлгүй

  14. chuhal says:

    зугээр ээ! санаа зоволтгуй. угаасаа хосуудийн амидралд сууснаас хойш 4-5 жилд иймэрхүү асуудал гардаг юм. энэ уыийг хичээгээд хамтдаа давчуул бух юм зугээр болчино. гол н хэн хэн н ухаантай л бх хэрэгтэй. нээрээ хуухэдтэй бол гдг бс зугээр л зөвлөгөө бн да!

  15. та 2 болзоод уз нохортэйгээ сайн ярилц чамаас их юм шалтгаалана шуу

  16. jek says:

    ХАМГИЙН ЭХНИЙ ОХИНД. чи битгий эмээ болоорой ! эртхэн ухээрэй !

  17. MAK says:

    ХАМГИЙН ЭХНИЙ ОХИНД. чи битгий эмээ болоорой ! эртхэн ухээрэй !

  18. би says:

    1/ зайлуул ажил нь амжилт муу болоод тэгж магад шүү тэрнээсээ стрестээд айн
    2/ нөхөр чинь ком-тай гээ бүз дээ тийм хүн яахаараа мөнггүй болдог билээ комани нэрэн доор тамхи такси талханы мөнгөө олдог юмуу

  19. Yr ni nuhriin chn yag neg uurchlugduh l uy bna shte. Bitgii sanaa zov. Zugeer saihan neg nuhurteigee taivan yriltsval yaj bna ?

  20. saran says:

    amidral gedeg ehner hynees ih uhaan tevcheer shaarddag yum shig bgaan.er hyn amidraliin olon asuudald dotroo shanalj teriigee hynd yaridaggyi bolohoor ih buhimddag utsaarladag yum shigee.orhiin tergyyn geheerl byh achaalal tolgoi deer ni bgaam shig sanagdaj hetsyy l bdg bh.ugni er hyn naanaa hatuu yumshig bolovch tsaanaa zoolon setgeltei emzeg gomdomtgoi hairluulj halamjluulj erhleh durtai yum shigee.tiimees bysgyi mini chi ger bylee avariya gej bodoj bga bl odoonoos byh sanaachlagiig gartaa avch nohortoo byyr ih anhaaral handuulj halamjilj sain saihan yum yarij ineej haniaj hogjiltei saihan uur amisgaliig gertee byrdyyleh heregtei.chi ehlehgyi bl er hyn hezeech ehlehgyi.hamgiin chuhal ni ta 2 barag odor bolgon sexddeg gj bnshde.ene chini hamgiin chuhal.nohor chini oor hyyhen hoogood gyihgyi bgaad chin setgeleese bayarla.chamd setgel ni bgaa hyn chamaig saihan bval butsaadl hevendee orno.magadgyi chi anhaardaggyi bolohoor tuniad odor honogoor ter ni nemegdeed ulam buhimdaadch bj bnoshdee.tiimees uragshaa bysgyi mini.harin haniasaa oor erchyydtei holbogdoj savaagyitej bgaad byyr amidralaa alavaa.muu yum muu l yr dagavar avchirna.ailiin ehner ynench baival amidral zaaval tegshirne.ger byl gedeg hamgiin tom az jargal yumshyy.bysgyi mini byh zyil chamaas shaltgaalna.hicheegeerei amjilt.

  21. Agnet says:

    тийм шуу энэ уэд эхнэр хун л ухаантай байх хэрэгтэй. ум болгон ногоон гэрэлээр байнга байна гэж ю байхав дэ. гэр бул болгонд л байдаг л асуудал шу дэ. эмэгтэй хун гэрээ хуйтэн хондий гэж хэзээ ч хэлж болохгуй шу. эр хунд эхнэр, хуухэд шиг ин ариун нандин ым гэж хаач байхгуй. чиний гэр бул бол боломжийн аытайхан л ум байна шу дэ. чи надад халамж ахнаарал тавихгуй байна гэж гомдоллож болохгуйшд. харин чи л туунд тавидаг халамжаа 2дахин нэмэгдүүлээд узэл дэ хун оорийг ин гээд байхад хайрлахгуй эр нохор гэж юу байхав дэ. тиймээс хэв магагаа оорчилоод уз. сэкс-г ч гэсэн сонирхолтой чи удирдсан байдалтай хийж энэ хун ю болов гэмээр бай л да. ок бусгуй минэ амжилт

  22. болдоо says:

    тан нар хүнд хэрэгтэй зөвөлгөө өгч чадахгүй бол битгий орж ирээд сал сал гэдэг ганцхан үг хэлж байгаач гэр бүлийн амьдрал нөхөрөөсөө салах үр хүүхдээ өнчрүүлэх тийм амар асуудал юм уу энэ сал сал гэдэг зөвөлгөө өгдөг хэдэн нөхдүүд бүүр нөхрөөсөө салаад олон нөхөр төй болоод догь суусан авгай нар байгаа эсвэл нөхөрч үгүй амьдрал ч үгүй хүний амьдралыг үрэн таран хийсэн нууц амраг мэтийн нөхөд л байгаа даа

  23. Urnaa says:

    Дахиад нэг хүүхэдтэй болоод үзхүү 30тай юм бна шдээ дахиад нэг хүүхэд гаргах хэрэгтэй л нас бна даа.

  24. minii bodloor says:

    гэр бүлийн урт удаан амьдралын явцад иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. яагаад вэ гэвэл байнга л ямар нэгэн үүрэг хариуцлага үүрч зогсолтгүй ажиллах шаардлага эрэгтэй эмэгтэй 2 хүний өмнө тулгардаг. танай нөхөр энэ байдлаас жоохон шантраад байх шиг байнаа. хийхийг хүсч байгаа олон зүйл байгаа тэр бүгд нь санаснаар бүтэхгүй ажил төрөл нь олигтой явахгүй байх шиг байна. тэгээд бухимдсан бухимдлаа танд гаргаад байгаа байхаа.
    бас нэг талаас та 2-ын дотно харилцаа нилээн алдагдсан бололтой.харилцаагаа урьдных шигээ сайхнаар авч үлдэхийн тулд та маш их хичээж тэвчих хэрэгтэй. нөхөр чинь танд хайртай хэвээрээ л байгаа.
    амьдралд идэвхгүй хандах энэ үед нь та өөрөөсөө холдуулах юм бол та 2-ын харлцаа улам холдоно. анх учирч байсан шигээ зөөлөн дулаан бие биенээ гэсэн нөхцөл орчинг дандаа үүсгэж байгаарай. өөрийгөө зоригтой өөрчилж нөхрийнхөө анхаарлыг өөр дээрээ татах хэрэгтэй. гэр бүлдээ нөхөртэйгөө хамтдаа цаг өнгөрөөж сур. хамт байхдаа юу ч хийж болно шүү дээ. шинэхэн хосууд шиг байх гээд оролдоод үзээрэй за танд амжилт хүсье.

  25. Цэцэг says:

    Нөхөр чинь ажлын стресстэй байгаа юм байна л даа. Тэгээд өөртөө итгэлгүй болоод байгаам байлгүй дээ. Ийм үед эхнэр хүн ухаалаг тэвчээртэй байж, аль болох эвтэйхнээр зохицуулахыг хичээсэн нь дээр байх аа. Гэхдээ гуйж гувшиж, хэрүүл өдөж, гомдоллож өөрийгөө битгий доош хийгээрэй. Чин сэтгэлээсээ айван тайван ярилцахад шийдэж чадахгүй асуудал гэж байдаггүй юм шүү. Ер нь эхнэр нөхөр 2 гэр орондоо бараг л бие бие рүүгээ эгцэлж харж ярилцах боломж олддоггүй. Хааяа гадуур хамтдаа хооллож, юм үзэж, хэлж ярьж ойлголцоогүй асуудлаа цэгцэлж байхгүй юу…

  26. sss says:

    та 2 удахгуй салах байхаадаа суугаар 4хэн жил болж байж ингэж байгаа юм чин 10 жил болбол яахуу сал сал

  27. erhemseg says:

    – Negen heviin amidral l iim bdald hyrgej bgaa bhaa daa.Yumnii tyryynd setgel sanaagaar unaj bsnaas hev maygaa oorchlood neg yz l dee.Gaduur dotuur hamt yavaach.Yadaj l kino shiind yavaad amralt zugaalga,tsaniin baaz maaz yav l daa.Uurtai hynii oodoos duugaa huraah yum uu uurlah n sain zyild hyrgehgyi ulam l holduulnashtee.

    – Tanai hyn nileen stresstei bgaan bn.Iimerhyy ye ger byld tohiolddog yum shiug bgaan.uhaantai davchuul ta 2-iin haritsaand sev suuhgyi ee.Shiri shirid hamt yavbalbas tanai hyn oortoo dygnelt hiij uur aashaa bas zasah bh shyy.Arga bol zondoo bn daa egch min! Shantralgyi yzeed bj dee!

  28. Girl says:

    одоо хүүхдээ л сайхан өсгө дөө. эмээ өвөө нар минээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.