Эрэгтэй хүн л худлаа хэлснээс ийм явдал үүсдэг…

0825cf8bfa2d16e7e75b62f1a2a47405

Би одоо хорин нас дөнгөж гарч яваа бүсгүй. Одоогоос жилийн өмнө өөрөөсөө тав ах залуутай танилцаж байсан юм. Эхэндээ тэр хүнийг мэдэх тусам улам л дасаж байлаа. Анхандаа эхнэр хүүхэдгүй, гадаадад найз охин нь байгаа гэхдээ бид 2 бараг л салсан гэж байсан юм. Гэвч дараа нь хүүхэдтэй, бүр гэрлэлтээ батлуулчихсан албан ёсны эхнэртэй болж таарсан. Эхнэр нь энд байдаггүй. Энэ мэдээг сонсоод үнэндээ гутарч билээ. Анхны найз залуу маань намайг хуурч, дараагийнх маань намайг хүн чинээ тооддоггүй хүн байсан. Харин энэ залуутай уулзаж эхлэсний дараа He is the one гэж бодож байв. Гэхдээ юм болгон санаснаар болдоггүй л юм байна. Ингээд энэ мэдээг сонсны дараа би харицаагаа таслахаар шийдсэн. Тэр залуу намайг зөндөө ятгаж эхнэр бид хоёрын дунд хайр байхгүй хүүхэд л байгаа, бид хоёр угаасаа сална гэсний дараа эргээд харилцаатай болсон. Одоо бодоход би тэр өдөр яах гэж эргээд ниилье гэж зөвшөөрсөн юм болоо гэж харамсдаг.

Ингээд бид 2 эргээд нийлж, хэсэг хугацаанд ч гэсэн аз жаргалтай инээд хөөртэй байсан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж үнэн үг байхаа. Тэр хүн над луу залгаж хайрын үгтэй мессеж бичиж зав л гарвал уулздаг байлаа. Нэг л мэдэхэд хайртай болчихсон. Надад ч гэсэн хайртай гээд л… Гэхдээ би үргэлж энэ хүн хүнийх ш дээ гэж бодно, тэгээд салмаар санагдана. Нөгөөх маань надад эхнэрээсээ салж байгаа, шүүхээр орж гэрлэлт цуцлахад ямар бичиг баримт шаардлагатай байдаг гэдгийг судласан гээд л ярина. Одоо ирэхээр нь сална, өөрөө ч гэсэн сална гэсэн гээд л… би бүгдэнд л итгэж байсан. Бүр маш их итгэдэг байсан.

Гэтэл нэг өдөр л эхнэрт нь баригдсан даа. Тэр үед би бүр шоконд орж билээ. Юун эхнэрээсээ сална, харин ч хайртай дуртай гээд л утсаар ярьдаг байсан гэсэн. Ингээд нөхөр нь өөр хүнтэй явдаг байсанг мэдсэн эхнэр аягүй хурдан хүрээд ирсэн. Намайг утсаар аймар их дарамтлана. Ямар сайндаа утсаа солисон чинь мессенжерээр дарамтладаг болсон. Сүүлдээ миний сургууль дээр хүртэл очсон байсан. Сургуулиар чинь зургийг чинь тараана, сонинд гэр бүл бусинуулсан гэж нэр устай чинь ярилцлага өгнө гээд их л дарамтласан даа.Би ууг нь амихандаа л уучилалт гуйгаад л, доромжлолыг нь үг дуугүй л сонсодог байлаа. Байдал бүр хэрээс хэтэрсээн… Надад худлаа хэлж хуурч нэг газар уулзан эгч нартайгаа нийлж зодсон. Би тэр үед өөрийгөө хохь чинь чиний л буруу гээд л орхилоо. Тэр үед ингээд надтай хийх тооцоогоо дуусгалаа л гэж бодсон. Гэхдээ үгүй байсаан, болсон явдлын талаар эцэг эхэд минь худлаа үнэн зөндөө юм ярьчихсан байсан. Тэрнээс нь болоод би гэртээ ямар ч нэр хүндгүй хүн болж хувирсан. Энэ үед ээж минь намайг ойлгож тайвшруулсан даа. Аав минь одоо бол намайг үздэг ч үгүй. Нэг гэрт байж надтай юм ярихаа больчихсон. Үг дуугарвал тэрийгээ цэвэрлэ энийгээ янзла л гэж дуугарна, муухай царайлчихаад суухыг нь харах надад маш хүнд байдаг. Угаасаа л намайг харахаар дургүй нь хүрээд байдаг юм шиг санагддаг. Энэнээс болоод би дандаа үхчих юмсан гэж боддог, гэхдээ яг цагаа тулахаар чаддаггүй юм байна лээ.

Түүний эхнэр аягүй ааштай эмэгтэй, тийм хүнтэй яаж хүн тогтох юм бэ гэж боддог. Нэг тийм хлорек эмэгтэй, юм л бол хүүхдээрээ түрүү барина. Хүүхэд нь түүнд эрдэнэ нь биш бамбай нь юм шиг. Би тэр хүнд нөхөр ингэсэн болохоор ийм байдалд хүрсээн гэж зөндөө тайлбарласан, гэхдээ ерөөсөө ойлгоогүй ойлгохыг ч хүсээгүй. Бүх юмыг миний буруу болгож, над луу дайрсан даа. Гэхдээ одоо яахав дээ, эхнэртээ хүнтэй орооцолдсон миний тэнэгийн гай нь ингэж гарч байгаан байгааз.

Өөртөө тохиолдсон энэ явдлыг бичиж илгээж байгаараа би залуу охидууддаа энхэртэй хүнтэй чамд юу ч амлаж байсан, юу ч хэлж байсан битгий итгэж өөртөө гай хураагаарай гэж хэлмээр байна.

Харин нөхөрт гарсан бүсгүйчүүддээ нөхөр чинь араар чинь тависан байвал хамгийн түрүүнд нөхөр чинь буруутай гэдгийг олж хараасай гэж хүсэж байна. Нөхөртөө хайртай болохоор бурууг түүнд өгөхөөсөө илүү явж байсан эмэгтэйг харааж зүхэж буруутгадаг. Гэхдээ тийм биш шүү дээ.

секс.мн дээр ирсэн захидал

43 Comments

  1. ЗУЛ says:

    Сайн байцгаана уу.
    Надад ийм явдал яг л тохиолдоод байна. Хүний сэтгэл гэж болохгүйг нь мэдсээр байж тэмүүлээд байдаг хэцүү юм. Би айлын ганц охин, ээж маань ч ганцаараа л байдаг. Энэ амьдралыг ганцаараа туулах гэж сөрж, тэмцэж явдгийм ээж минь. Би айлын ганц охины хувьд багаасаа л гэр бүлээ авч явах ёстой гэдгээ ухамсарлаж дэг журамтай, хичээл номондоо анхаардаг, ер нь л буруу юм хийдэггүй хүмүүжилтэй гэхүү дээ. Гэвч сэтгэлээр унамтгай, ганцаардахаас айдаг зангаасаа болоод намайг халамжилсан эрэгтэй хүнтэй холбоотой болоод 3 жил болж байна. Эхнэртэй, 2 хүүхэдтэй. Мэдээж та нар эхнэртэйг нь мэдсээр байж гэх байхаа. Тиймээ би эхнэртэйг нь анхнаасаа л мэдсэн. Намайг халамжилж, дэмжиж, зөвлөж, хайрладаг тийм л хүн. Гэвч энэ харилцаа сүүлийн нэг жилд хар дарсан зүүд шиг л болж ирлээ. Хүн өөртөө таалагдаж буй зүйлээ өөрийн болгох гэж хичээдэг тэр зан надаас аймшигтай ихээр гарч байна. Би өөрийгөө ч танихгүй байна, хянаж чадахгүй байна. Хэзээ надаас яваад өгөх бол, би энэ хүнгүйгээр яах юм бэ гэж бодогдох юм. Мэдээж би буруу гэдгийгээ 100 хувь мэдэж байна. Өнөөдөр намайг гэртээ байж бай гэж хэлээд уурлана гэдгийг минь мэдээд эхнэртэйгээ хамт найзууд руугаа явж байгаагаа хэлээгүй. Гэхдээ би мэдчихсэн, тэгээд утсаа авахгүй болохоор нь эхнэр лүү нь залгаад намайг яриул гэж хэлсэн. Тэнгэр минь гэж, би энэ үгийг хэлж байхдаа яахаас ч буцахгүй байгаа юм шиг санагдсан. Би эхнэр лүү нь залгаснаараа харьцаагаа таслах зүйл хийсэн байж магадгүй, мэдээж эхнэрээ эцэст нь сонгох байх гэж боддог би. Инг, ээд ярьчихсан чинь сэтгэл онгойгоод явчих шиг, сүүлийн нэг жилд шаналж, уйлсан зовлон минь арилаад явчих шиг, тэр одоо эхнэрээ сонгоод явах байхаа. Эхнэр нь над дээр ирдэггүй л юм бол энэ бүхэн дахин үргэлжлэхгүй байх. Мэдээж би нууц дугаараас залгасан . Эхнэртэй хүнтэй уулзах үнэхээр сэтгэлийн зовлон юмаа охидуудаа….

  2. заавар says:

    Эр хүн эрнэрээ муулаад сална гээд яриад байхаар нь Эхнэрийнхээ учирыг олчихоод ир, тэгвэл чамтай өөрөөр ярина гээд хэлээд үзээрэй, тэд шууд алга болдог юмааа

  3. mg says:

    Сайн байцгаана уу. Надад энэ охинд тохиолдсон шиг зүйл тохиолдсон ч өрнөл, үр дүн нь өөрөөр гарсан. Надтай уулзсан тэр залуу анх эхнэр хүүхэд байтугай насаа ч худал хэлсэн.Салаад удаагүй хүүхэд нь хүртэл жоохон байсан.Сургуулиа төгстлөө хэнтэй ч дотно харьцаа үүсгэхгүй гэж бодож явсан миний хувьд сургуулиа төгсч мэргэжлээрээ ажилж эхлэн амьдралруу сайхнаар харж байсан тэр үед хэн нэгнээс сайхан үгтэй мессэж авч, хүнд таалагдаж байгаагаа мэдрэх хамгийн жаргалтай үе минь байлаа. Хэнийг нь ч мэдэхгүй тэр залууг анх хараад л надад таалагдсан цаашид үерхэхгүй байсан ч хамаагүй түр зуурын учрал байсан ч хамаагүй хүнтэй харьцаанд орох цаг нь болсон гэсэн үүднээс анхны болзоо,анхны хайрын үгс,анхны секс гээд бүх зүйлийг түүнтэй л хийж үзсэн.Бичиг баримтыг нь цэгцэлж байхдаа олж уншсан тэр өдрийг хүртэл үнэхээр жаргалтай үеүд байсан.Ажилд орсон хуучин анкетан дээр эхнэр тэр гэсэн бичиг байсаныг хараад өөрийгөө солонгос киноны гол дүр шиг л тэнэг байдалд орж яахаа ч мэдэхгүй хэсэг явж билээ.Юу болсныг тэр асууж шалгаасан ч хэлэх зориг надад хүрээгүй.Тэгсэн бүр ч дор зүйл олж мэдсэн.Тиймээ би хүүхэдтэй гэж хэлсэн.Ингээд л жаргалтай үеүд минь сэтгэлийн зовиураар үргэлжлэх болсон.Нэг хэсэг уулзахгүй явж үзлээ эмэгтэй хүн хайртай юу гэж бодож амжаагүй байхдаа үнэхээр ихээр дасдаг юм билээ.Тэр мин үнэхээр болоогүй бүтээгүй амьдрал хүү маань харин баллуурдаад арилдаггүй тийм л зүйл хүүхэддээ хичнээн хайртай сандагаа ярьж уйлж байсан юм.Надад хэлсэн энэ үгнүүд нь одоо ч бодогдож явдаг.Хүн шоронд орж гарч ирчээд буцаад ороо гэвэл орох уу чи хэлдээ би тамаас гарч ирж амьдрах итгэл урам зориггүй байхдаа чамтай учирч дахиж амьдарч хайрлаж болохыг мэдэрсэн.Чи залуу хүн амьдрал баялаг хэдэн ч хүнтэй уулзаж таних,сайн хүнийг олж авах нас байна өөрөө л шийддээ гэж хэлж байсан юм.Би дассан сэтгэлээрээ түүнийг хаяад явах зүрх хүрээгүй 2жил гаран хамт амьдарлаа. Энэ хугацаанд эхнэр гэх хүн нэг ч гарч ирэлгүй тэр маань харин хааяа хүү дээрээ очдог байла.Наанаа тоохгүй байгаа мэт боловч энэ хүн чин ааваа гэж дуудах хүүхэдтэй хүний хүн шүүдээ хүүхэд үнчрүүлсэн өөдгүй эмэгтэй шиг санагдаж нууцхан уйлж шаналж явсан.Хичнээн чамаас болооогүй угаасаа чамтай учирхаас өмнө салчихсан болоод өнгөрсэн амьдрал битгий өөрийгөө буруутга гэж хэлдэг байсан ч үнэхээр хэцүү үеүд байсан.Гэнэт л гадаадаас картнаас эхнэр нь залгах болсон.Орой бүр залгана нэг ч удаа утсаа авахгүй сүүлдээ бүр байнга л утсаа унтраачихна.Энэ байдал хэдэн сараар үргэлжилсэн.Яагаад ярьж болдоггүйн бэ энэ байдал чин надад хэцүү байна гэж хэлэхэд ярих шаардлага байхгүйээ битгий санаа зов гэнэ.Хааяа ч энэ хүнтэй цаашид амьдрах үгүйгээ миний хувь заяа хаашаа эргэхийг бодхоос л элэг эмтэрдэг байсан.Нэг өдөр утас нь дуугарч хэнийг нь ч мэдэхгүй тэр аваад хэсэг яриад Монголд ирсэн гэнээ уулзаж гэрлэлтээ салгуулмаар байна гэж байна гэлээ.Ашгүй ингээд 2 тийшээ болох нь гэж бодтол миний санасан шиг байсангүй ирсэн цагаасаа эхлээд өдөр бүр мессеж бичиж,залгана, шөнө хүртэл унтуулахгүй.Манай хүний утас ч бүр асаалттай байдаг үегүй боллоо.Дугаараа сольдог юмуу гэхээр хүүтэйгээ уулзах гэхээр холбоо барина гэнэ.Миний ч амьдрал явсаар 2 жил гаран жаргалтай байсан үеүд минь улам л замхарч орой бүр хэзээ утас нь дуугарах бол гэж түгшиж, хааяа дугарахгүй болхоор нь яасан юм бол гэж бодхоор дахиад л утсаа унтраагаад тавьчихсан байна.Ингэж байхаар нэг тийш нь асуудлаа шийдье үнэхээр хамт амьдрая гэж бодож байгаан бол очиж уулзаад учир байдлаа хэлээд хүүхдээ өөр дээрээ аваад амьдар гэж хэлнэ.Сүүлдээ бүр хэлж байсан үгнүүдэд нь эргэлзэж яагаад бүр салсан юм бол байнга залгаад байдаг юм бэ чи худлаа яриад салаагүй гадагшаа явсан хойгуур нь надтай уулзсан юмуу гэж асууна.Үнэхээр хэцүү байгаа бол би ганц бие хүн цаашаа амьдраад явахад хэсэг л сэтгэлээ өвтгөнө тэгээл мартана шүү дээ.Чи буцаад оч гэж хэлж үзлээ.Дахиж хармааргүй уулзмааргүй байна гэрлэлтээ салгуулая гэхээр бүх бичиг баримт тэрэнд байгаа гэсэн шалтгаан хэлнэ.Сүүлдээ миний уйлахыг хараад тэр ч шаналж гэрлэлтээ салгуулах гэж 2 3 н ч удаа өөртэй нь гэрийхэнтэй нь уулзахаар очсон сална гэсэн хэрнээ бичиг баримтаа өгөхгүй дахиад л хэдэн сар боллоо.Нэг өдөр ажлын байранд нь ирээд бид хоёрын альбомыг авч зургийг маань хараад албан ёсоор мэддэг болоод тэрнээс хойш доромжилсон үгтэй мессеж байнга явуулдаг боллоо.Зарим нэгийг нь би олж уншиж өөрийгөө буруутгаж уйлна.Намайг ажлаас ирэхээс өмнө заримыг нь устгачихдаг хажууд нь байхад ирсэнийг нь уншуулахгүй шууд устгана.Сүүлдээ чамайг ална,хүний хаягдал дээр ажилдаг хөөрхий амьтан,янхан,хүүхэд үнчрүүлээд гээд л сэтгэлээр минь алж байлаа.Бүр сүүлдээ үрийн зулай үнэрлэхгүй эм гэж хүртэл хараана.Би хүнд ингэж хэлүүлэх зүйл хийлүү гэж бодож өөрийгөө зөвтгөвч тэр зүгээр л өнгөн дээр цаанаа хоол ч хоолойгоор давахгүй зовж байсан.Хичнээн нэгэндээ хайртай ч хүүхэдтэй болох хугацаа болоогүй гэж хойшлуулсаар өөрийгөө хүүхэд олно гэдэгтээ хүртэл эргэлзэж эхэлсэн.Үнэхээр тэр хүүхний хэлсэн шиг юм байна гэж хүртэл итгүүлж байлаа.Нэг мэдэхэд би өөрийн огт хүсч,төсөөлж байгаагүй жигшдэг амьдралыг өөрийн биеэр туулж яваагаа мэдэж гутарч байсан юм.Уулзахгүй салахаар хүртэл 2 сар хамт байсангүй.Хоёр гэрийхэн минь бид хоёрт 2лаа сайн найз нөхөд минь мэддэг болцгоосон бидний зүгээс хэрэлдэж байсан удаа хүртэл байгаагүй энэ бүгдийг бодохоор зориглоод зүтгэмээр санагдавч тэр хүүхний үгнүүд намайг өөдгүй нэгэн болгож байлаа.Надтай уулзсанаасаа хойш уулзаагүй 2,3сарыг эс тооцвол тэр мин нэг удаа надаас хол байж үзээгүй үргэлж миний дэргэд, нэг ч удаа эхнэртэйгээ ярьж байгаагүй.Энэ бүгдийг нь бодхоор түүнийг өрөвддөг байлаа.Ажлын хаалган дээр нь янз бүрийн юм бичээд явчихна,машины цонхыг нь хагалчихаад явчихна.Дугаараа солиод л барина шүүхэд салах өргөдөл өгсөн утасруу чинь ярьж хэлнэ гэсэн гээд л шинэ дугаарыг нь авна шүүхээс дуудалгүй хугацаа өнгөрсөөр.Энэ бүгдээс сүүлдээ залхаж ямар ч байсан сална гээд эхнэрлүүгээ ярьсан чин эрэгтэй хүн утсыг нь авсан.Гэрт нь очоод аавтай нь уулзахад гадаадаас ирэхдээ л хүнтэй болоод ирсэн тэрэнтэйгээ амьдардаг гэж хэлсэн.Ингээд хүнд гэмтэй юм шиг бодож явсан мин өөрчлөгдөж өөрөө хүнтэй суучихаад давхар дарамдалдаг байсаныг олж мэдлээ.Салах өргөдлөө ч өгч иргэний бүртгэлээс бичиг баримтын лавлагаа авч шүүхэд өгснөөр 2 тийш нэг мөр болоо.Шинэ нөхөр нь шүүхээс гарч ирэхэд нь сайхан торт авч явж байга юм шиг эхнэрийг нь аваад зугтаах нь холгүй явахад нөхөр маань нуруунаас хүнд ачааг минь авч явсанд дотроо тэр залууд баярлаж байлаа гэж хэлсэн юм.Хүүхдийг нь өөрөө сонгох нас хүртэл нь ээжтэй нь байлгана гэж шийдсэн.Нэгэнт хүүтэйгээ байнга хамт байхгүйгээс хойш горьдлого түрүүлж очиж уулзахаа болино гэж шийдсэн.Би уурлахгүйгээ чи очиж уулзаж бай гэх боловч очих болгонд намайг авч явах болов уу гэсэн харцаар хардаг аваад явж чадахгүйгээс хөөрхийг бас өөрийгөө зовоохын нэмэр огт уулзахгүй байж л тэр хүүхэнтэй дахиж тааралдахгүй амьдарна гэж хэлсэн.Нэг бодлын тэр нь ч надад амар байна хувиа хичээсэн явдал боловч сэтгэл зовиургүй байх жаргалыг мэдэрч байна.Бид хоёр гэрлэлтээ батлуулж,тусдаа гарч,одоо би 3 сартай хөөрхөн маамуутай болох гэж байгаа.Амьдралын жаргалыг одоо л мэдэрч байна.Тэр хүүхэн ч гэсэн тэр залуутайгаа суусан гэсэн одоо ч урьдны адилаар бүх зүйл ил болчоод, дуусчаад байхад нөхөрлүү минь урьдны амьдралаа санаж байна уулзах юмсан энэ тэр гэсэн мессэж бичиж байдаг.Нөхөр маань дахиад л дугаараа сольсон. Амьдрал гэдэг хэлж мэдэхгүй таамаг шиг л.Ирээдүйд миний үр хүүхэд сайн сайхан амьдарч эрүүл энх,элэг бүтэн байгаасай л гэж хүсэж байна.Гэхдээ л тэр нэг хаягдсан хүүхэд миний хүүхэдтэй нэг цустай ах дүүс шүүдээ.Яалтай ч билээ.Тэр хүүхэд сайн хүн болоосой л гэж найдаж байна.

  4. монгол says:

    шал тэнэг янхан бэ чи эхнэр хүүхэдтэй гэж байхад нь заваараад явж л бдаг. Нялх хүүхдийг нь бодох хэрэгтэйш тэ өөр дээрээ бодоод үзээч хар нялхад чинь аав чинь хаяад явбал ямар байх бол??? Бяцхан амьтны зүрхийг шархлуулахыг хоног тоолоод баярлаад хүлээж суусан гэдгээ бичээд чи ч хэдэн үеээрээ бузартчихсан жинхэнэ янхан бна даа.

  5. hi all says:

    zarim talaar nuhur buruutai zarim talaar ter yavaldaj bgaa huuhen bas buruutai6 uursduu altsganaj urduur hoiguur n guij bgaad yanz bur boldog ehnerteig n medseer bj

  6. auau says:

    ер ни эxнэр битгий xэл найз xууxнтэй xунтэй явалдаж болоxгуй. найз оxинтой гэвэл за дараа болиё гээд боличиxож бай. найз оxинийг бол жийж болно. эxнэрийг бол болоxгуй гэсэн юм энэ xууxнуудийн дунд иx байx юм. тийм учраас чамд найз оxинтой өөр юмгуй гэж xэлсэн бна. чи ч гэсэн найз оxин бол яxав, жийжиxий л гэж бодож л дээ. зайлуул. гэтэл эxнэр ачаалагдаад баларсан юм бно л доо. товчдоо xоxи чинэ. чи ямар анxнийx ни биш, бас суулчийx ни биш, энэ амидралаас зарим ни дандаа олоол, зарим ни дандаа шулуулаал явдагийн, чи бол шулуулдаг тал ни байна.

  7. naran says:

    huhedtei ehenrtei huntei bitgii yavarai gej ih bichsen bainaldaa gehdee odoo uyd huuhnuud ehnerteich baisan hamaagui taalagdval salgaad suunal gej yaridag bolson baileeshdee.uneheer aimaar hunii amidral busniulj ur huuhdiig ni onchruulj suuchihsan hun ooroo jarganj chadna gejuu.ehneruud nohroo oor huuhentei yavaldahaar nogoo huuhen ruuni dairdag.enend yahav 2 tal baigaa baihaldaa 1t nohor ni ter huhendee ehner huuhedgui gej heldeg salsanch gedeg yumuu.ingevel medeej nohroos ni shatlgaalsan gesen ug 2t ehner huhedteig ni medseer baij yavalddag huuhnuud . medeej chamruu ehner ni dairch baigaach gesen gertee nohriigoo ch budaa bolgojl baiga . ter zaluu chine ehnereese aigaad salj ch chadahgui baiga yum bishuu.

  8. toogii says:

    сайнуу.би бас уурийн бодлийг бичий гэж бодлоо л доо.чиний зув гэж хэлж чадахгуйээ.бусдийн нухуртэй явчихаад эхнэр ни ааштай гэж хэлж болохгуй ш дээ.Мэдээж нухуруу уур хуухэнтэй явж бгааг харсан хун уу тиймуу гээд чамтай инээмсэглээд ярина гэжүү.яг унэндээ би бас нэг залуутай явдаг байлаал даа гэхдээ чамааас уур ни би туунийг эхнэртэй болохоос ни ч умну танидаг байлаа.надтай гэрлий гэхэд ни гэрлээгүй юм л даа тэр надаас 10 насаар ах байсан.би 20 ч хурээгүй байлаа.тэгээд тэр нэг хуухэнтэй суусан.би туунтэй явсан хэвээр л байсан.би туунд унэндээ хайртай байсан юм шиг бн лээ.туунийг орхий гэхээр орхиж чадахгуй нилээн явсаан.тэр надад манай эхнэр хуухэд туруулэх чадваргуй энээ тэрээ гээд л би чамд хайртай гээд л байдаг байлаа харин нэг удур би тууний эхнэр жирэмсэн удахгуй турух гэж байгааг хунээс мэдсэн. би хуухэд унчруулэхгүй гэсэн узэл баримтлалтай л даа тэгээд л шууд туунээс салсан. дахиж ч уулзаагуйээ.эхнэр ни бид 2ийг уулздаг байхад утасаар залгаж элдэв юм яридаг л байлаа унэнэдээ эхнэрийг ни тэнэг хуухэн энэ тэр гэж боддог байсан.харин суулд ни урувдсуун адилхан бусгуй хун л юм чини нухур ни уур хуухэнтэй маяглаад байхаар яаж сайн байхав дээ гэж.Тэгээд охидууддаа хэлэхэд эхнэртэй хуухэдтэй хунтэй али болох битгий уулзаж учираарай гэж хэлмээр бн цаана ни бас л нэг бусгуй хун зовж бгаа шуу дээ.

  9. cakmotop says:

    Эртхэн мэдсэн ни дээр байна ш дээ. чи жирэмсэн болсон бол яана. наад эргүү нөхөр чин шилээ маажаад зогсох байх даа.
    яахав, хийх ажилгүй авгай 2,3 ни сар дөвчигнөнө биз. тэр яахав.
    Аав чин харин шог зан гаргаад байгаа юм болов уу. эсвэл аавыг чин хуурч байсан байх. тэр тал удахгуй байх аа

  10. emily says:

    Sain baitsgaana uu? HUmuusees iim ih namaig demjsen commentuudiig huleej avna gej bodsongui bayarlalaa. Yur ni adilhan yum amssan humuus l namaig iluu oilgoson bh. Zarim humuusdee helehed bi ter emegteid yuruusuu buruu uguugui shuu dee, uurtuu buruugaa uguul salsan. Tegej nuhriig ni bulaah gej, huuhdiig ni unchruuleh gej ulairaagui, tiim yum bodoochgui. Gehdee yumiig hucheer shiidne gedeg hamgiin buruu uildel, yos zuigui hunii shinj gej bodoj bna

  11. indra says:

    Манай хүн ингэвэл би нөxрөөсөө алдааг хайна.Али болгон эмэгтэй хүмүүстэй нөхрөөсөө болж муудаx бэ

    Хүүхнүүд ээ нөxөрүүдээ сайн хаямагдаж зэмлэж зарчимж хандаж байгаарай

    Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ.

    Эрчүүд ни ч тэр илүү харж явна энд тэнд охин эргүүлээд л явна охидууд ни ч тэр бие амар мөнгө саагаад явж байx санаатай мэдсэн ч мэдээгүй зарайлаад л байдаг шүү дээ

    Эртхэн учрийг ни олохгуй яасан бэ дээ

    Тэр нөxөр шиг юумыг ни дуудаж 3 уулаа уулзахгүй яасан вэ

  12. indra says:

    Манай хүх ингэвэл би нөxөрөөсөө алдааг хайна.Али болгон эмэгтэй хүмүүстэй нөхөрөөсөө болж муудаx бэ

    Хүүхнүүд ээ нөxөрүүдээ сайн хаямагдаж зэмлэж байгаарай

    Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ.

    Тэр нөxөр шиг юумыг ни дуудаж 3 уулаа уулзахгүй яасан вэ

  13. Moron says:

    Чамд 1 хан харуйлт угий – хогчин !!!

    Хуухнууд уурсдоо зувшоорогуй бол оор хэрэг !!!

    Чиний уурийн чин буруу байшдээ харваас ….

    Уурийн буруугаа бусдад халдаах гэж битгий зутгэ

  14. Life is game says:

    за охидууд мини хуний алдаанаас суралцдаа. Энэ бол том жишээ байна аа. Миний дуу донгож 20 хон настай бас амдрал эхлэх гээд л алдаа оноотой ум хийж байгаа ум байна аа. Дахиж уманд xонгон хандаж болохгуй шуу!!!!!!!!
    Аавийн чини хувид бол чиний эцэг ум чини чамд хайртай л байгаа тэгээд тэр хуухэн буруу зоруу мэдээлэл огсон байх. тэгийг бодоод чамайг оровдоод бас бачуураад байгаа байхаа. Аавдаа тэр залуу эхнэр хуухэдгүй гэж хэлсэн гэж хэлээ оорийнхоо бодлийг хэлээд дахиж ийм алдаа хийхгуй гэдгээ хэлээ.
    тэгээд сургуул хичээлдээ анхаардаа.
    амдралдаа маш хэрцүү бай.
    энэ хумуусийн бичсэнээс суралцдаа дуу мини
    Амжилт

  15. haraa says:

    эхнэртэй хүнтэй юу гэж явсан юм бэ! залуу сайхан эрчүүд зөндөө л байж бна ш дээ. хөгшин хар юмтай юу гэж явдаг юм бэ. одоо яая гэхэв. зовлонгоо амсах нъ зөв. авгай нъ их энэрэнгүй юм. би бсан бол чамайг эргэлзэлгүй алах бсан юм. амъд үлдсэндээ баярлаж яв.

  16. eelereg says:

    chinii orond bsan bol ter ger buliig bur busniulah bsiin.. bi sayhan 1 single zaluutai taniltsaad ooriigoo nz ohin n gej bodjiison chin ehner gdg hun n zalgahaar n aimar shokond orj bilee, gehde ter zaluu nadad yamar ch buruu ogoogui bas nadaa tegj salna malna gej hudla helee ch gui zuger ehner huuhdee bodoj amidran gsn bolhoor bi zugeer ongoroosiin, herve engej 2 tald hudlaa yariad yavaad bsan bol bi lav oort n ter zovlongiin medruuleh bsiin.. ter zaluu cham shig uyan busguitei taarsanda bayrlah heregtei dee… tegj ih deerelhuuldeg hmmm

  17. Ари says:

    Мэдээж эрчүүд үүнд хамгийн ихээр буруутай. Тэд эхнэртэй хүүхэдтэй байсаар атал дандаа илүүг хайдаг. Чамаас буруу хайх юм бол чи нэгэнт хүний хүн, эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдсэн л бол шууд харилцаагаа таслах ёстой байсан юм. мэдээж эхнэрээсээ салж чамтай суухгүй нь тодорхой. чамаар уйтгартай амьдралаа сэргээдэг байсан байх л даа. Нөхөртэй нь явалдсан л бол эхнэр хүн, ялангуяа эмэгтэй хүн шулам шиг авирладаг юм шүү дээ.

  18. bodol says:

    амьдралд олон хүнд хэцүү зүйл тохиолддог юмаа тэр болгонийг хөнгөн хийсвэр бодолгүй нухацтай сайн бодож алдаа болгон дээрээ суралцаж байгаарай. хэн ч юуу ч амлаад яаж ч магадгүй шүү. мөнгө төгрөг бол хараад ч хэрэггүй хичнээн мөнгөтэй байгаад аз жаргалгүй амьдрач байснаас сайхан ухаанаараа хайр энэрлээрээ амьдрах шиг сайхан зүйл үгүй. сэтгэл санаагаар уналгүй өөдрөг цоглог бай хичээл сургуульдаа шамд эмэгтэй хүн боловсролтой чадалтай хүний дор орохгүй болтлоол сайн сур боловсро. одоохондоо чиний хувьд эрт байнаа. хүнтэй найз нөхөрлөж шинжиж яв. алдаж бие сэтгэлээрээ хохирч болохгүй. хүсээгүй жирэмслэлтээс хамгаал. одоо монголд гэр бүлээсээ хол тусдаа байдаг хэн нэг нь амьдралаа өөд татчих царайтай зүтгэж байх хооронд хэн нэгэн нь буруу зүрүү алхамж хийж нэг нэгнээ гомдоох асуудал их бий шүү. ухаарч амьдраарай алдаагаа бүү давт сургамж аваарай амжилт.

  19. busgui says:

    манай нохор ургэлж л хуухнуудэд эхнэртээ хайргуй салах гэж байгаа гэж яриж амрагийн холбоо уусгэж явдаг.15н жилийн хамтийн амидралийн турш тэгж холбогдсон эмэгтэйчүүдийнх н тоог би алдчихсан.нэг удаа буур гар утасандаа одор н буудалд унтсан хуухэнийхээ зурагийг авчихсан байсанаа арилгахаа мартаад гэртээ ирчихсэн байсан.би тэр нутсгэн хуухэнийх н зурагийг угаалгаад авсан боловч тэр хуухэний эсрэг ашиглаагуй.тэр хуухэн нэгэн шинээр байгуулагдсан тэлэвизийн ажилтан О хэмээх хуухэн байсан. би тэр хуухэн руу залгаад хэлсэн л дээ.чи манай нохорийн хувид зугээр л ээлжит хуухэлдэй н гэж.тэгж хэлээд байхад ч ойлгохийг хусдэггүй эмэгтэйчүүд байдаг юм байна лээ.надтай буур оороо залгаад утасаар ярих гээд байсан боловч би тийм эмэгтэйтэй харицхийг ч хусээгүй.ихэнх эрчүүд шалиглаж,завхайрахийг амидралийнхаа гол утга учир болгочихсон байдаг н нуутс биш л дээ

  20. bbb says:

    erchuud gej doodhoo hangahin tuld ingeed l yu ch hiihees buzahgui adguusnuud shig baiga ayum daa gehdee bugd bish ch gesen diilenh ni iim bga daa. tegeed nohorluugee bish emegteiruu ni dairch bga ehner bol archaagui doroi hunii hiideldee nohroo hayad yavchihval yana gej uhtlee aidag ooroo amidrah chadvargui bertegchin amitad tiim doroo uhamsartai bga herev uhaantai emegtei bol iim uyd asuudald arai ooroor handana daa hun heleeri mal holooroi gedeg yum bi neg zaluutai uchraj bilee gehdee ehner huuhedgui l daanch eh ni gej yag l ehner ni yum shig bainga ardaas ni utasdana huudee bol her haldaahgui chi manai huugees salaad ogooch geed l nadruu uurlaj yarina huu ni bolhoor bi chamaas salaj chadahgui gej uilaad gonshignood manaihaas yavahgui yooy yadargaa shuu ter uy sanaand orchihloo gehdee ter uyd bi ehed ni ene gonshgor huugee oorsdoo avaache yadargaatai yum gej uurlaj neg ch ug heleegui za uuchlaarai mini buruu huugees chin salna gej l heldeg baisandaa harmsdag yum

  21. hi says:

    naad uulzaj bn eregtei chini teneg bolood l ehner ni tiim teneg bhgui yu, er ni emegtei hun er nuhruu l dagadag shdee. tsewer ter zaluugiin buruu baina. shantraad hereggui ee, ayandaa gaigui bolchino, yumand yaarj hereggui ee ireh yostoi hun chini tsag ni bolhod hureel irne

  22. setgel says:

    хэцүү л юм эрчүүд яагаад ингэж худлаа ярьж явдаг байна аа.Сална гэж байхад нь итгэдэг чиний буруу.одоо хүнтэй үерхэх юм бол иргэний бүртгэлээс тодорхойлолт авч бай хэхэ

  23. Zaluu says:

    би эрэгтэй хун л дээ.гэхдээ ийм зуйл болсон бол уучилаарай гэж тэр новшийн омноос чамаас уучилалт гуйж байна.Бух эрчүүд ийм биш шуу.гэнэн томоогуй жоохон охидуудийг хуурч явдаг эрчүүд зондоо бий.гэхдээ охидуудаа та нар чин хун блхоор ядаж ийм зуйл тохиолдсон сургамжийг санаж дахин дахин ийм алдаа буу хийгээрэй.унэн ээ хэлчих чадалгуй бж ях гэж ийм зуйл хийдэг бнааа энэ эрчүүд.хийвэл буу ай,айвал буу хий гэдэг уг бдаг биз дээ миний монголийн эрчүүдээ

  24. Chupa chups says:

    хахах энэ баярмаа яг нөгөө эхнэр ни байхаа хаха

  25. khongorkhon says:

    эрчүүд ер нь тэгж хэлдэг юм шиг байгаа юм. шал тэнэг тэрүүнд нь бид нар бас итгээд л. надад ч бас ийм юм тохиолдож байсан гэхдээ чинийх шиг ийм олон гай авчраагүй тэр хүнд харин зөндөө гай болсон доо. ккккккк

  26. bayarmaa yg nuhurtuu araaraa taviulsan aash muutai huuheen says:

    ясан муухай будуулэг хуухэн бэ

  27. bayarmaa says:

    уучилаарай нэг юм хэлчихиэ чиний мэдээж чин эхнэр бур хуухэдтэй хунтэй ябасан чин чиний тэнэг хэдий ч нухур н санла гэж бсан ч чи эрүн хуухэд унчруулэхгэдэг хэн бээ хуухэдтэй улс учираа олох талаас н орхих хэрэгтэй бсан юм бишуу дээрээдс н эхнэр н их муухай ааштай гэсэн чин ю гэж бга юм бээ тэр хуухэн ямар ааштай бна чамад ямар хамаа бна заавал чамшиг бх алабгуй биздээ бух хуухнууд заавал сайхан ааштай бх эстөи юмуу муусайн салтаандаа мэдүүлсэн малууд

  28. батаанаа says:

    энэ үнэн шүү өөр хэлэх үг алгаа би уг нь эрэгтэй хүн л дэ

  29. venus says:

    нэг юм санаанд орчихлоо. нэг гайгүй залуутай танилцлаа гэсэн чинь…. хэ хэ хэ. Надаа чинь чухам эхнэр хүүхэд байхгүй энэ тэр гээд л. байсан. найз охин гадаад байдаг гээд байсан чинь юун гадаад. Энд 10-р хороололд авгай хүүхэдтэй амидардаг новш байсан юм байгаа даа. Охидуудаа л гэж хэлэхэд сайн танихгүй хүнтэй эрт дотносож итгэх дэмий шүү. Одоогийн залуучууд барьцгүй хүнийг ална. Бүгд л чухам би хүүхэдгүй, авгайгүй гэж худлаа шаана пазданууд

  30. ХАЙР says:

    за ийм л байгаам даа охидууд сайн унш.
    бас эрэгтэйчүүд ийм муухай байгаам даа.
    эхнэргүй л гэнэ хүүхэдгүй л гэнэ эсвэл бараг салах гэж байгаа гэнэ хайргүй л гэнэ ингэж хэлээд толгой эргүүлж орхино.
    ганцхан чамд л хайртай л гэнэ. энэ нь тэдний нэг арга заль нь. тэгж тэгж ашиглаж аваад эцэст нь баригдахлаараа өөрийгөө маш цэвэрхэн аваад үлдэнэ. тэгээл нөгөө эмэгтэй, эхнэр 2 ийн хооронд бөөн асуудал.
    эрчүүдээ боль л доо……

  31. hench bish says:

    Er hun bolgon iim baidaggui umshu busguichude helmeer baina gagtshuu jinhen er hun tegej hudal helj zavhairj yvdaggui um ta nar uurusdu l Archaguinud dan urihduulad daraan dandaa olon doloo um bichdeg bizdee emegteichud uurusdu joohon sereglen baigaad sain eriig olood avaach tegeed saihan amidraad yvj baigaa busguichud bishguil negeeree baigaashd ER hun bolgon tiim gedegtei sanal zurulduj baina bi lav ingej chadahgui gedegee helchi ter chin harin jinken novsh bnaa!! Ene ohind handaj helhed uuruu joohon ovosgotoi baigarai busgui mini..Chi uuruu joohon unjuu negen umshig bnaada 3zaluud daraarj huuragdad ymarch tsailgan amitanb de gehde etsesde er hund itgelee aldarval tsaashdin amidrald chin surug ur dagvar l bolj ulden tiim bolohoor sain er hun baidag umshu teriig n zaaval olood uerherei amjilt husie!! Chamd,,

  32. saran says:

    er hyn iim l bdag bh.2tald 2hyniig huurch huurchaad barigdahaaraa novshin zan gargadgiim shig bgaan.ter chamaig amidralaasaa ilyy tavihgyi hezeech.yynees hoish ene aldaagaa davtahgyi bnga sanaj zov amidraarai.

  33. xaxa says:

    кк бас л харицангуй ойлголт л доо

  34. sarnai says:

    bg-n bichsen unen shuu. ter chamd hairgui. hairtai baisan bol chamaig iim evgui baidald uldeehgui bsan bh. ehnert ni bas hetsuu l baigaashdee. odoo bugdiig ali boloh hurdan mart doo.

  35. bg says:

    Хэрэв тэр залуу чамд үнэхээр хайртай байсан бол чамайг ийм байдалд оруулалгүй эхнэрээсээ өмөөрөх байсан. Чамайг ердөө л ашиглаж байсан байна.тэр эхнэрт нь бас л хэцүү байгаа шүү дээ. Энэ сайтад дандаа л ганцаардаж гиүрсэн нууц амрагууд ордог юм шиг байна.Одоо болиоч ээ эхнэргүй эрчүүд олдохгүй байна уу.Эрчүүдийн үгэнд хэзээ ч битгий итгэ. итгэвэл чи өөрөө тэнэг гэдэг үгийг мэдэхгүй юу.

  36. woman says:

    erchuud er ni ontsgui dee. zarim ni yag naad zaluu shig chin ehner huuhdee nuugad yavna, zarim ni bur ehner huuhdiinhee nuuren deer ontsgui zan gargaad yavna. chi uund buruugui ee. yamar chi ehner luu ni eldev msg bicheed eldevleed baisan bish. naad ehner ni yun archaagui yum. deer ulsuudiin bichsentei sanal neg bna. chi ehner huuhedteig ni medeegui iim yum bolson baihad chamaig haraaj zagnaad baidag. zarim ailiin avgai nar chin bur aimaar tumen huuhdee chircheed l ailiin aav eldeed baidag yum. chi ch gaigui bna. yamar ehnerteig ni medseer bj suuna niilne gd buduuleg avirlaad yavtsan bish.

  37. unen says:

    үнэнштээ муусайн эрчүүд өөрсдөө далчигнаж гүйж ирээд байхад нь цаад авгайчуул нь нөхрөө барьж чадахгүй байж дийлэхээр нь хүүхнүүд рүү нь л дайрдаг юм

  38. bichigchid says:

    chi uneheer ehner huuhedteig ni medeegui bj bgad iim yum bolson chin unen bol naad huuhnee bitgii too. teneg nuhruu l haraaj eruunu biz. naad huuhen chin teneg yum. bi naad huuhnii chin orond bsan bol chamtai 2 ug solihgui shuud l nuhurteigee l yarina, ger mert chin ochood l yun bardam setgelgui hun be. naad zaluu chin ch jinhene novsh bna daa. chi erthen salsan ni bolj. adilhan emegtei hunii huvid bol naad zaluugiin chin ehner l uruvdmuur yum. iim muuhai nuhurtei. ehner huuhdee ogt baidaggui gej yarij yavdag. baidag l neg sex -n tuluu. odoo naad ulsuudaa hurdan martaad dahiad iim zaluu buu taaraasai gd l zalbir.

  39. Mr. M says:

    хохь чинь

  40. bvsgvid says:

    vnen bichij bi eregtei gexdee chi goliig ni olood xeljee. oortoo jooxon itgeltei amidaraarai bvx xvn ter zaluu shig bdaggvi yum shv

  41. Tulip says:

    Чиний бичсэн зүйлс бусдад сургамж болоосой билээ. Нөхөр хуурсан бол эхлээд нөхөртэйгээ учраа олох хэрэгтэй гэдэг үнэн гэхдээ тэр залуу өөрийгөө юу гэж өмөөрч, чам руу буруугаа чихсэн эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Эрэгтэй хүний байгалийн араншин нь ч гэлээ буруугаа зоригтой хүлээж чаддаг нь даанч цөөхөн эхнэрийнхээ араар нуугдаж энэ тэрийг ярьдаг хулчгар эрчүүл дэндүү олон болсон бололтой. Ухаантай хүн байсан бол та 2ын хооронд ийм бантан хутгахгүй байх байсан.
    Эмэгтэйчүүд маань ч учир зүйг нь олохоосоо өмнө сүрдүүлж, харааж ерөөж бас хүч хэрэглэдэг нь харамсалтай. Надад ч бас өмнө ижил зүйл 2 ч удаа тохиолдож байлаа гэхдээ бүхнийг өнгөрсөнд орхиод цорын ганц хүн амьдралын ханиа хүлээсэн тэгээд ч миний хүсэл биелсэн.
    Чиний нас залуу амьдрал дөнгөж эхлэж байгаа бүү шантраарай жинхэнэ хайр дурлал удахгүй ирнэ гэдэгт итгээрэй.

  42. zaluu 27 says:

    задарсан нөхөр нууц амрагууд нь үүнийг уншиг тэгээд ухаараг. Баярлалаа.

  43. hi says:

    yag unen erchuud l buruutai. ternees haa hundlungiin hen ch yalgaagui uursdiiguu l bodohoos uur huniig bodohgui. tiimees novshiin er hun l buruutai. aa harin ehner huuhedteig ni medseer bj yavsan bol uur hereg. chi naad huuhnee bitgii too. uuriinhuu nuhru zagna zod gej hel. yun davartsan yum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.