Эр хүн байсан ч болоосой

ifa154659

Өчигдөр Баянзүрх дүүргээс гуравдугаар сургууль хүртэл микронд суув. Нэг буудал яваад л суусан унаа маань урагшаа гишгэхээ больчихов. Учрыг асуувал хүнээ дүүргэж байж явна гэлээ. Ашгүй нэг их удалгүй ганц нэг хүн сууж эхлэв. Нэлээн өндөр, бадриун биетэй залуу орж ирээд кондукторт үнэгүй зорчих эрх бүхий үнэмлэхээ харууллаа. Кондуктор үнэмлэхийг нь нэлээн нухацтай харсан бололтой. Өнөөх залуу юугаа хараад байгаа юм гэж ундууцлаа. Удалгүй 20 орчим минут зогссон микро хөдлөв. Дараачийн буудлаас тор дүүрэн хүүхдийн тоглоом барьсан нэгэн бүсгүй микронд орж ирэв. Тэрээр түрүүчийн залуутай зэрэгцэн суулаа. Түүнийг суугаад удаагүй байтал өнөөх залуу “Би одоо бууна шүү” гэж байна.

Бүсгүй түүний үгийг сонссонгүй юу эсвэл хариу хэлэхийг хүсээгүй юм болов уу дуугарсангүй. Хоёр буудлын дараа суудлаасаа өндийсөн залуу бүсгүйд хандаж “Хойшоо болж бай би буулаа” гэв. Бүсгүй энүүгээр тойроод гарчих багтахаар зай байна шүү дээ гэж хэлж дуусаагүй байтал залуу чанга дуугаар хараал хэлэн түүний мөрөн дээр албаар чанга даран буулаа. Өнөөх эмэгтэй ч нэлээн уур нь хүрсэн бололтой түүний араас ганц хоёр удаа цохив. Харин өнөөх залуу их л бухимдалтай байгаа бололтой түүнийг зөрүүлэн шууд л хэд хэдэн удаа цохиод авлаа. Микро ч явдагаараа явж бүсгүй өнөөх залууг нийгмийн хог шаар хэмээн хоцорлоо. Микронд хамт явсан хүмүүс яасан бүдүүлэг залуу вэ. Өмссөн зүүсэн байгаа байдал нь гайгүй л юм шиг байх юм. Ямар хүмүүс микронд үнэгүй суудаг юм. Цагдаа нар байх шүү хэмээн шивэр авир хийнэ. Үүнээс Монголд эмэгтэйчүүд ямар үнэ цэнэтэй байдаг юм бол хэмээх бодол төрөв.

Манай улсын хүн амын 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл турьхан биетэй уяхан бүсгүйчүүд маань хаагуур юу хийж явна вэ. Миний мэдэхийн нэлээдгүй хэсэг нь биедээ баймгүй чадал гарган эрээнээс авчирсан хэдэн “гахай” бараагаа өөрсдөө үүрч дүүрсээр галт тэрэгнээс бууж харагддаг. Бас болоогүй авчирсан бараагаа өвлийн цагт мөсөн хөлдүүс болсон дээвэр, ханагүй хүйтэн зах дээр өглөөнөөс үдэш хүртэл өөрөө зогсч зарна. Зун ч мөн адил нарших шахан байж хэдэн төгрөгийн бараа харна. Энэ хүүхнүүд бүгд өрх толгойлсон эхчүүд байдаг уу гэвэл бас үгүй. Хэдэн хүүхдийнх нь эцэг, айл гэрийн ноён нуруу болсон эр нөхөр нь хүүхдээ харсан нэр зүүгээд гэрээс үл гарах жишээ олон. Эдгээр бүсгүйчүүдийн хоорондох яриагаар бол “Манай энэ гэрээс гараа л бол архи уучихдаг юм. Явснаас эс юм болно. Мөнгө төгрөгөө алдана. Аягүй бол амьгүй болоод ч ирж мэднэ” гэх юм билээ. Ер нь хамаг л тэсвэр тэвчээр шаардсан хэцүүхэн газарт бүсгүйчүүд маань л чардайж байх. Нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгах үүрэгт ажилтай тохижилт үйлчилгээний ажилтнуудын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд өвөлжин хүйтэн төмөр атгаж хөлдүү мөс нүднэ. Шөнийн 02 цагийн үе, үүрээр гудамжаа цэвэрлээд зогсч байдаг юм билээ. Ингэж өдөржин шөнөжин цэвэрлээд эдгээр эмэгтэйчүүд хамгийн бага цалин авна.

Бас нийслэлийн ой ямар нэгэн баяр тэмдэглэлт явдлаар тэдний нэр гарч, ямар нэгэн шагнал авдаггүй. Бүсгүй хүний нуруун дээр хүндхэн ачаа үүрүүлдэг манай нийгэм, зарим нэг олхиогүй эрчүүдээс болсон уу монгол эмэгтэйчүүдийн 76 хувь нь “эрэгтэй болж төрсөн болоосой” хэмээн боддог тухай судалгаа гарчээ. Нөгөө талаас бүсгүйчүүд мөнгөний төлөө өөрийн үнэ цэнээ алдах нь сүүлийн жилүүдэд олширов. Арван зургаан настай жаахан охин өөрөөсөө үе мултарсан ах гадаадын хүн дагаж алга болоод эцэг эхээ хүрээд ир хэмээн уйлан хайлан гуйсан ч энд амьдрахад арай тухтай байна. Наана чинь очоод яах юм хэмээсэн жишээ ганц хоёр биш. Зарим нь үр хүүхдээ тэжээхийн тулд хар тамхи залгиж харийн оронд хоригдоод сууж байна. Энэ бүхнийг хөл толгой нь мэдэгдэхээ больсон өнөөгийн нийгэмтэй холбож тайлбарладаг. Гэвч бид хэцүү бүхнийг хамтдаа л даван туулна. Амьдралаа авч явах гэж ядаж яваа бүсгүйчүүддээ эд материалын тусламж үзүүлж чадаггүй юмаа гэхэд тэдэнд урамын үг өгөхөд боллоо шүү дээ. Тэртээ тэргүй бүсгүйчүүд маань хийдгээ хийгээд л явж буй хүмүүс.

Ядахдаа хаалгаар хамт орох гэж буй бүсгүйн урдуур дайрч орох бус түр хүлээгээд хаалгыг нь онгойлгоод оруулахад тэр бүсгүй яасан их баярлах бол. Бүхэл өдөржин сэтгэл нь өөдрөг сайхан явах ч юм билүү. Харин бүсгүйчүүд бидэнд дандаа ийм л байгаасай гэмээр сайхан өдөр жидц нэг удаа тохионо. Энэ өдөр эрчүүд ээж, гэргий, охиноо өөрийн чадал хэрээр баярлуулна. Тэр байтугай танихгүй жолооч хүртэл зам гарах гэж бүлтэгнэн зогсоо бүсгүйд уриалгахан нь аргагүй зам тавьж өгнө. Энэ бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар мартын найман билээ. Яг л энэ өдөр шиг бүсгүйчүүдийн маань нүүрэнд үргэлж инээмсэглэл тодорч байгаасай. Мөн эрчүүд минь бүсгүйчүүдээ “эр хүн байсан ч болоосой” хэмээн олон бүү халаглуулаасай.

Т.Сэлэнгэ
Нийслэл таймс

17 Comments

  1. Эр бор харцага says:

    Òèéìýðõ¿¿ ìàëíóóä õàÿà áàéæ ë áàéäàã þì. Àëààä õàÿ÷èõìààð. Ýõ õ¿íýýñ òºðººã¿é þì àèã øààðíóóäûã àëæ áàéâàë òààðíà. Åð íü èéìýðõ¿¿ äóðàêóóäûã çàõèàëãààð õàøðààæ ºãäºã ÷ þì áèë ¿¿?

  2. Aliuna says:

    Nadad ch haaya eregtei hvn bsan ch boloosoi gsn bodol turdug shv. Herew eregtei hvn bsan bol bi ilv ih zviliig hiih hvch chadaltai baih bailaa.
    Iim bodol er hvnii tvshig tulguur tutagdaj bga emegtei hvn bolgond turdug bh.
    Negent l eh hvnii tsagaan svvgeer horwoog zo’olloh gj l to’rson bolhoor saihan aali, sereglen zangaaraa erchvvdee argadaj bj l bid az jargaltai amidrana shvde.
    Emegteichvvd bidniig halitarsan vyd tvsheed awah erchvvd olon bga gdgt itgej bn

  3. t1 says:

    Би байнга сонсдог зүйл бол Монгол эрчүүд…………… гэж бүх эрчүүдийг хамааруулж хэлдэг. Тонгол хүүхнүүд явдалтай гэж эрчүүд хэзээ ч хэлдэггүй ш дээ.

    Нэг хэсэг гадаад эр хүн ёстой л сайн нөхөр энээ тэрээ гээд байсан. одоо яасан бэ хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр зарим хүүхнүүд зүгээр л боол мэт амьдарч байгааг би мэднэ. Гадаад хүнтэй суусан эмэгтэй 2-3 жил болоод л салахын түүс болж болсон болоогүй Монгол нөхөнртэй болохын түүс болдог.

    Мэдээж олон хүний дэргэд сайн, муу олон л хүн бий. Сайныг нь сайнаар нь тууг туугаар ялгаж цэгнэж чадахгүй бол яаж амьдарна даа.

  4. Zaluu says:

    zaass gene uu nusan taglaa odoo yu gene uu. Yamar oligtoinuud n mikrond suudgiin ch geh shig. bi mashintai ch mikrond suuh hereg gardag tegeed ch ihenh hesegn mikrogoor yavj baigaa n unenshd.
    Bi japand baij baigaad irsen tendehiin ovoo emee nariin baridag huuchin cresta mark2 barichihaad ooriigoo tengeriin hun geed bodchihson nusan taglaanuud gazartaa buugaad haltar mashinaa ugaachaad olon yum yaridaa.

  5. Hmmm says:

    ӨӨ үнэн үнэн тхдээ инэнх залуучууд ийм биш шдээ

  6. mgl zaluu says:

    manai huuhnuud eersdee uneheer uramgui shuu dee. Huleej baigaad ch hamaagui haalga bariad egne, zai taviad egne hunii urmand tend hun zogsood eeriig ni emegtei hunii ni huvid hundleed zogsoj baihad hun baina ch gej harj tooj baigaa shinjgui (herev magadgui tend nohoi zogsoj baival aigaad ch bolov harah baih l daa, esvel eregtei huniig tegeed zogsoj baival nud ni yum harahaa bolichihdog yumuu)”bayarlalaa” gej heleh bol bur goridsonii garz gemeer gants ug ch gan hiihgui engereed l yavdag shuu dee. Harin yagaad tegdegiig ni uneheer oilgohgui yum daa. Herev hed heden udaa tiim baidal garsnii daraa ter eregtei hun ter zergiin hundleliig dahiad emegtei hund uzuulne gedeg ch naidahad berh l boloh baih daa. Yamar tegeed zogsoj baih yostoi zarts uilchlegch bish dee, zugeer emegtei hunii “bayarlalaa” geh eyldeg zeelen ug ni l baihad boloh zuil shuu dee, ugtaa bol, tiim biz dee.
    Uuniig unshih emegteichuud mini negiig bas bodchihgui yu daa. Hen medeh ve dee uramshsan zaluu dahin dahin emegtei hund yadahad haalgiig ni bariad egchiheer hicheeh l bolno shuu dee. Ugui bol huuhnuud mini urmiin gants ug haramlachihdag bol haalga bariad egsengui gej gomdol tavih hereggui boloh baih daa.

  7. zaluu says:

    Эр эм гэж талцахаа болимоор юм. Эм нь гахай үүрээд явж байгаа л гэнэ, эр нь харийн нутагт хүний боол болоод явж л байгаа ш дээ. Эрэгтэйчүүдэд эрх гэж юм байдаггүй юм шиг загнах юм. Эрчүүдийн эрх хамгаас илүү нийгэмд зөрчигддөг боловч эрчүүд гомдоллоод байдаггүй. Ганцхан жишээ хэлье, 7.01-ний үйл явдалд оролцсон хүмүүсийг өршөөх зарлигт эмэгтэйчүүд, хүүхдүүд өршөөгдсөн. Эрчүүд нь шоронд суух заяатай гэж үү?! Тиймээс эмэгтэйчүүд минь бүгд л амьдрахын төлөө хамт зүтгэж байна, олон дунд сайн муу аль аль нь байгаа, эрчүүдээ муулж, өөрсдийгөө өрөвдүүлж суух тийм сайхан санаа биш шүү.

  8. Xongorzul says:

    -Olnii dundah hunii adag ni l taarsan baina, hamag zaluus hunii ornii hogjild hamtsui shumlaj dairaad zavgui eh oron ehner huuhed ni ezgui ..neg iim l bgaa sh de

  9. Gadaadad bolovsrolo deshluled MONGOLDOO says:

    хун болгон адилхан биш шуу дэ, гэр орноо аятайхан сайхан аваад явж бга залуучууд монголд бий,харамсалтайн цөөxөн байx,гэхдээ монголд эрчүүдээ хэлэх хэлэхгүй угээр хэлэхээ болицгооё,

  10. he he says:

    ene emegtei tsergiin bayriin mend erchuuded iimerhuu maygaar devshuulj b.gaa yun b.hdaa hediigeer tsergiin alba haagaagui ch heregtei ued eh orniihoo toloo haluun amia ch hairlahgyu temtseh hovguuddee tushaal irehed batlahaa ovortlood gereesee garah beltgel tsereg turuuch ofitser bolon odoo hiliin manaa haluun tseguuded uurgee guitsetgej b.ga mordos zuusen erchuuddee er tsergiin bayriin mend hurgii

  11. ma says:

    Эр хvн байсан ч болоосой (Vнэлгээ: 0)
    by Guest on Monday, March 15 @ 15:59:02 EDT
    eoh selenge boli tegeh uu tegeed nogoo l heden heldeg ugeeree tsoon heden oodgui erchuudiin jisheegeer erchudiig aavuudiig ah naraa duu hovguudee muulaad l doosh ni hiigeed l ingej bicheheer chin gadnii horongo oruulalttai toriin bus baiguullagiinhan chamd mongo ogj bna uu aan ta nar tsoon heden iim archaagui bodoltoi jender ene ter yarisan huuhnuudees bolj mongol er huniig uzen yadah setgel niigemd tolovshij bgaag uhaaraach suuld ni helehed tanii huu esvel ach huu chin erchuudiig buruutgasan doosh ni hiisen ad uzsen tiim l niigemd amidrah b.h daa er em 2 huisiig bitgii ingej hogiin yumaar hoorond ni haritsuul za 76 huvi er hun boloh yumsan gej boddog genuu haana hezee hen tiim sudalgaa hiisen yum bitgii sanaanaasa zohio tegj yarival ene muu ohiniig l deed surguulid oruulay ene bandi yah ve shorond orchihgui bol har ajil hiigeed amidrana geseer bgaad erchuudiin bolovsrol hotsrood bgaag medeh uu deed surguulid heden em heden er oyutan bdgiig medeh uu aan estoi 76 huvi no emegteichuud bdag bhaa

  12. Ramirez Sanchez says:

    Нийгэм гэлтгүй ийм шударга бус асуудал бсан бсаар бгаа бха ч болно хамгийн голно бүгд энэ асуудалаас сургамж аваж дор бүрнээ хичээх л хэрэгтэй.

  13. khongorkhon says:

    Цэцэрлэг болон 10 жилийн боловсрол олгохдоо энэ бүгдийг оюун ухаанд нь суулгаж өгөх бас эцэг эхчүүд бас маш их анхаарал хандуулж хүмүүжүүлэх хэрэгтэй

  14. cahirmaa says:

    угуй ээ ядаж цэцэрлэг сургуулийн хуухдуудийн ховгууд ни охидуудаа хундэлдэг соёлтой найрсаг хандлагатай болгож осгож хумуужуулбэл аяандаа эмэгтэйчүүдтэй харицах харицаа ни эергээр толовшиx байлгуйдээ.

  15. xaku says:

    xуний нийгэмд ёс суртxуун гэж xэм xэмжээ байдаг л даа. xун болж төрвөл xун алж болоxгуй, xулгай xийж болоxгуй, бусдийг xоxироож болоxгуй гэx мэт. багаасаа л xуний нийгэмд амидраxад шаардлагатай xамгийн наад заxийн xэм xэмжээг мэдэрч өсдөг. тэгээд ч өндөр ёс суртxуунтай xун насан туршдаа өөрөө xэзээ ч уншиж узээгүй xуулиа ердөө ч зөрчиxгүйгээр амидарч чадна. ёс суртxуун гэж юм унэндээ унэн дээр тулгуурладаг. тэр унэн ни сайн, муугийн туxай ойлголтоор илэрдэг. дэлxийн иxэнx улсад сайн гэдэг юм манайд ч сайн байсан, дэлxийн иxэнx улсад муу юм манайд ч бас муу байсан. энэ унэлэмж шилжилтийн гэx жилуудэд иx өөрчлөгдсөн, бас байраа солисон. өөрчлөгдөx юм өөрчлөгдөx ёстой л байx, гэxдээ өөрчлөx ёсгуй юмнууд бас өөрчлөгдсөн, энэ л манай шилжилтийн гамшиг юмшуу дээ. ууний нэг ни xулгуй xийж болоxгуй гэдэг буx нийгэмд байдаг муу зуйл манай нийгэмд иxэнx д ни чадаx байгаа юманд арга алга, би байсан бол ингэx л байсан гэx мэт. яг унэндээ xулгай xийж байгаа иx xурлийн гишуудээ xараад нэг иx узэн ядаx сэтгэл төрдөггүй юм шиг байгаа юм дотроо атаарxаад л би ч гэсэн тэнд очвол ингэндээ гэсэн шуу юм бодоод л. тэгээд буx xунийг энэ ч гэсэн тэнд очоод тэгэx л гэж байгаашдээ гэж xардаад л. товчдоо сайн муугийн байр солигдсон шуу. эр эмдээ биш, бугд. эргэд байрандаа ортол овоо л зовоx байxдаа. эр эмгүй, бугд.

  16. zaaaaaaaasssssss says:

    za daa micrond ymar l oligtoi yumnuud suuv gej dee.tsagdaa nar bol ugaasaa todorhoi sh de ali surguuli soelgui uldsen gudamjnii nuhduud tsagdaa boldog sh de.

    Ereenees baraa zuudug heden avgai naraar bi mongoliinhoo buh busguichuudiig tusuuldegui shig, arhichin , mikronii konduktor, tsagdaa ene terheneer buh erchuudiigee bitgii tusuulj bgaach. Ene busgui bol uuriinhuu hureend l setgesen bna chamd gej helehed mikro, narantuul ene terees arai uur gazar yvj arai uur humuustei taniltsuul shal uur sh de, uuriiguu sain bolovsruul hugjuul teg jk baij toim tom dugar za.

  17. hehe says:

    ёстой унэн шу унэхээр гомдмоор иймэрхүү дээрэнгүй асуудал нийгэмд байгаад байнгийн ундууцал хургээд л

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.