Үнэн хэрэгтээ энэ бол тун хялбархан зүйл л дээ. Нэг зүйлийг сануулахад эрчүүд та бүхэн галбир муутай, тарган, хэнэггүй эмэгтэйчүүдийг таашаадаггүй. Тийм ч болохоор таргалалт эмэгтэйчүүдийн эмзэг сэдэв байдаг. Харин эрчүүдийн хувьд асуудал арай өөр шүү. Хамгийн гол нь эрчүүд өөрийгөө бялдаржуулах ёстой. Эмэгтэйчүүдэд хүчирхэг, цэмцгэр эр хүн таалагддаг. Бас онцгой сайхан эрчүүд.
Эр хүний сэтгэл татам байх гэдэг нь тун энгийн ойлголт. Гол нь хатагтайнхаа зүрхэнд та давтагдашгүй нэгэн гэдгийг мэдрүүлэх л чухал юм. Яагаад гэвэл эмэгтэйчүүд байгалаасаа тун итгэмтгий хүмүүс болохоор тэр л дээ.
Эмэгтэй хүнийг ямар эр хүн гайхуулж чаддаг юм бол? Энэ асуултад хариулахын тулд бид эрхэм хатагтайн нүдээр эрчүүдийн гадаад төрхийг шинжиж үзье.
Бүсгүй хүнд нуруулаг эр илүүтэй таалагддаг гэсэн явган яриа бий л дээ. Гэвч дээрх үг тийм ч үнэний ортой биш. Хайртынхаа нүд рүү харах гээд байнга л дээш өлийж, тэр бүртээ малгайгаа унагаад байх нь эмэгтэй хүнд таатай биш. Өндөр өсгийт өмсөнгүүд хайртыгаа дээрээс нь өнгийж харах болчихвол бас л хүсмээр зүйл биш.
Сэтгэл татам яриатай эрчүүдийг эмэгтэй хүн илүүтэй таашаадаг. Товчхондоо ярих авъяас бүсгүй хүнийг татах эрчүүдийн гол зэвсэг гэж ойлгож болно. Эр хүн сайхан ярихын хэрээр сайн сонсогч байх ёстой. Ярих үедээ ямар ч тохиолдолд бүсгүйгээ буруутгаж болохгүй. Харин ч түүнд энэ хорвоо дээрх хамгийн ухаалаг эмэгтэй “Чи шүү” гэсэн мессежийг илгээн, эелдэгхэн инээмсэглэ. Энэ тохиолдолд бүсгүй хүн эрчүүдийн гадаад төрхийг анзаарахаа больж, дэргэд нь эргэлдэх дур булаам залууг ч үл хайхран, зөвхөн таны ярианд уусан, ухаан алдан дурладаг юм.
Бүсгүй хүний сэтгэлийг эзэмддэг бас нэг эрхтэн нь харц. Залуу таны харц зөөлөн хэрнээ тачаангуй байх ёстой. Та секси төрхтэй харагдах гэж байгаа биз дээ. Гэхдээ ухаалаг харцыг бүсгүй рүүгээ илгээхээ мартав аа.
Ихэнх эмэгтэйчүүд улс төр, спорт, дээд тооны тухай яриаг тун бага сонирхдог. Санхүүгийн нууцын тухай байсан ч нэг их ойшоохгүй. Болсон явдлын тухай яръя л даа. Нэгэн залуу зул сарын баяраар согтчихоод дэргэдээ сууж байсан бүсгүйд интеграчлалын тухай ярих гэж… Мэдээж хэрэг бүсгүй тэр дорхноо л түүнээс үргэнэ биз дээ. Энэ бол чухал сургамж шүү.
Дахин хэлэхэд хамгаас чухал нь эр хүний секси төрх. Зөвхөн секси төрхтэй мэт харагдах бус. Секс стилээр хувцаслах нь хамгаас чухал.
Мэдээж та яаж хувцаслах билээ гэж бодож эхэлж байгаа биз. Хэмжээ нь таараагүй шуудайрхуу хэлбэрийн уранхай жинсэн өмд, тоймгүй олон шивээс, гинж зүүлт. Энэ бол экстрим, адал явдал эрэлхийлэгчийн сонирхол.
Бүсгүйчүүдийн нүдийг дэгжин ажил хэрэгч костюмтай эр л шууд татдаг юм. Мөн үнэтэй үнэртэй ус хамгийн чухал зүйл.
Танил бүсгүй маань надад нэгэн удаа “Миний залуугаас хуучны танил шиг үнэр ханхлах юм бол би түүнээс шуудхан хөндийрнэ” гэж хэлж билээ. Тэгэхээр үнэр чухал байгаа биз.
Эмэгтэйчүүд, сайхан үнэртэй эр хүнд дуртай. Усанд орж, сахлаа хуссан, үсээ зохимжтой засуулсан цэмцгэр төрхтэй эр хүн бүсгүйчүүдийн харцанд хэдийнэ өртчихсөн байдаг юм. За тэгээд сайн чанарын, үнэтэй бренд фирмийн гутал өмссөн эрд бүсгүйчүүд “унаад л өгнө”.
Эр хүнд зориулсан нандин нууцаас дэлгэвэл, Болзоонд “гэр бүлийн” дотоож өмсч хэзээ ч битгий очоорой. Танаас онцгойлон “гуйж” байна шүү! “Гэр бүлийн” гэсэн тодотголтой нэвсгэр дотоож ямар ч сайхан хөлтэй эр хүнийг бүрэн гундаадаг юм. Болзоондоо та “Плавки” –ийн төрлийн богино дотоож өмсч очоорой.
Эрчүүдийн хөлийг эмэгтэйчүүд огтхон ч анзаардаггүй хэмээн бодохын ч хэрэггүй.
Бүсгүй хүнтэй та нээлттэй байх ч бүдүүлэг, ойлгомжгүй авир гаргахын хэрэггүй. Эмэгтэй хүн эр хүний эрээ цээрээгүй ичгүүргүй занд дургүй байдгийн адил зүрхгүй аймхай занг бас таалдаггүй юм.
Ямар ч тохиолдолд бүсгүйгээ яаран ор руу түлхэх хэрэггүй. Эмэгтэй хүн таны хүссэнийг өөрөөс чинь илүүтэй хүсч байж болно шүү дээ. Түүнд таныг болон өөрийгөө мэдрэх боломж олго. Эр хүний бүдүүлэг, дээрэнгүй авир ямар ч эмэгтэйг үргээдэг юм.
SOURCE: news.mn
4 Comments
Ãàäààä òºðõºíººñ ãàäíà õ¿¿õí¿¿äòýé ìàø ýíãèéí ç¿éëýýñ ÿðèà ºäºæ ýõëýýä ò¿¿íèéã ñîíñîã÷èéí ä¿ðä òýâ÷ýýðòýé òîãëîõ þì áîë ÷ ººðñ人 òàòàãäààä èðíý äýý.
Нээрээ үнэнд дөхөж байна. Яг өөрт нь таарсан костьюмтай залуу нүдийг ч ёстой унагаана даа. Харин таараагүй бол… Өмсөөд ч хэрэггүй
erhemseg bas unen heljee…
– Ynen bichjee…Er n er hyn tsever tsemtsger ooroo ooriinhoo bgaa hemjeend amindaa archaatai,gol n bysgyi hyniig ynen setgeleesee sonsoj chaddag bhad emegtei hyn amarhan tatagdana l daa.Er n tseverhen zaluus l hamgiin aytaihan haragddag yum daa.
– Er hyniig neeh sex mexy geh n haashain be? Ugaasaa saihan hyn tsaanaa l oor bdg shyy dee.Uhaalag er hyn ooriigoo yaaj avch yavah,emegtei hyniig herhen oortoo tatahaa meddeg.