Ээждээ бичсэн захидал

untitled-4_44d66e35

Сайн байна уу Ээжээ? Удахгүй ээжүүдийн баяр болох гэж байна. Би хэндээ ч очих билээ. Тийм болохоор таньдаа захиа бичиж сууна. Та минь яваад яг 5 сар болж байна. Юм хэлэлгүй, алтан сургуулиа хайрлалгүй гэнэтийн тохиолдлоор яваад өгсөнд тань охин нь гомдоогүй ээ ээжээ. Бодвол та тэр сайхан бурхны оронд ээж, аав, дүүтэйгээ уулзсан байлгүй дээ.

Таны тэнгэрт хальсан тэр өдөр өчигдөр л юм шиг тод санагдаж байна. Би чихэндээ итгээгүй, таныг диваажингийн орныг зорьсон гэхэд энэ бүхэн зүүд байгаасай гэж хичнээн хүссэн ч жамын юм жамаараа миний амьдралд дэндүү эрт айлчилсан. Ээжээ таныг таалал болсны дараа хүн болгон адилхан санагддаг юм билээ.
Гандан дээр ном уншуулах юмуу энд тэнд явж байхад та минь явж байх юм. Үгүй ээ ээж энд юу хийж яваа юм бол гээд дөхөөд очиход биш л байдаг. Сэтгэл дотор минь бачуурч хоолой зангирч би андуурснаа бас хүний хорвоод торойж үлдсэнээ урсах нулимс, зангирах хоолой, чичрэх зүрхтэйгээ хамт мэдэрсэн. Гомдож, туних, сэтгэлээр ядрах, өвдөхдөө таныгаа бүр их санаж байнаа. Алдаж, гэнэдэж, уруудаж, буруудаж явахад минь ээж минь та л уучилдаг. үрээ гэсэн сэтгэлээр та бүгдийг уучилж, зааж зааварлан энэ амьдралын хүнд ноогдох бүхий л баяр баясгалан, зовлон гуниг, үүрэг хариуцлага, өөртөйгөө адилхан эх хүн болох хамгийн гайхалтай зүйлийг бэлэглэн хүн болгон төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн билээ.

Сэтгэл дотор таныг гэсэн орон зай онгойсоор л байна. Хэзээ ч битүүрэхгүй бизээ.

Ээжээ би таныхаа амарыг хүмүүний нарт ертөнцөөс эрин мэндчилж байна. Харин миний байгаа газар таны байгаа диваажингаас хэр зайтайг  мэдэхгүй байнаа. Миний байгаа газар өвөл болж цас их орж байна. Ээжээ таны байгаа газар цас ордог уу? Цас, бороо орохоор сэтгэлд минь таныгаа бодох бодлын хэлхээ улам бүр хэлхэгддэгээ. Заримдаа та надад ойр байгаа нь мэдрэгддэг. Яагаад гэвэл ямар нэгэн юм болохоо байхад та үргэлж надад тусалдаг юм шиг мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмжиндээ би итгэдэгээ ээжээ. Таныг байхад сайхан байж дээ. Хорвоо нэг л гоё солонгын өнгөтэй. Ээжээ та санадаг уу намайг бага байхад халуурч өвдөхөд ээжийнхээ өвөрт унт халууныг нь авъя гэдэгсэн. Ээжийнхээ элгэнд тэврүүлээд хэвтэх тэр агшин хэзээ ч дахиж ирэхгүй дээ. Харин би таныгаа халуурч бүлээрхэд элгэндээ нэг болов удаа тэвэрсэн билүү дээ.

Харуусал гэдэл оройтол. Дараа нь ингэж амаа битгий бариарай, Одоо л амьдад нь хайрлаж, баярлуулаарай гэж найзууддаа би хэлдэгээ. Таныгаа гомдоож явсан бол уучлаарай гэж би сэтгэлдээ шивнэдэг. Гэхдээ та минь надад хэзээ ч гомдож байгаагүй ээ. Үрээ гэсэн гэгээн, агуу бурхан сэтгэл таниас л гардаг шүү дээ ЭЭЖЭЭ.
Ээж минь та бидэндээ болоод энгүүн нэгэн ард түмэндээ ариун гэгээлэг үйлсээрээ буян болж нарт хорвоогийн тоосыг хөдөлгөж явах заяа хайрлаж эмчилж, сувилж явсан алдар хүндтэй ачтан билээ.

Таны   цагаан халадтайгаа ажилаа хийж явсан баяр хөөртэй төрх, үр хүүхэд ач зээ нартайгаа бужигнаж суусан тэр л дүр сэтгэлд минь хоногшиж үлджээ.

Хүмүүс намайг эжийтэйгээ  адилхан болж байна гэдэг. Би их баярладагаа. Нээрээ ч  адилхан юм шиг. Таныг явсанаас хойш ээжийн тухай дуу, шүлэг сонсох тоолонд, мөн таньтай холбоотой ямар нэгэн баяр болохоор “уйлчих” гээд байдаг шүү. Гэхдээ би диваажин бий, хойд насны амьдрал бий гэдэгт итгэж явдагаа.

Танаас хойш би өөрөө өөртөө ээж болж явна даа. Гэхдээ таныг гүйцэхгүй юмаа. Хичээж л байна охин чинь. Санаа битгий зовоорой. Нартад намайг төрүүлсэн ээж минь. Санаж байна таныгаа. Үгүйлж байна таныгаа. Зүүдэндээ таньтай учирдаг шүү. Нэг ч болов үнсүүлэхсэн дээ таньдаа.

Ээжээ та энэ хорвоод хүү болон мэндэлсэн байна гэсээн. Жирийн амьдралтай айлд эрүүл энх өсөн торниж байна гэсэн шүү. Тийм болохоор ээжээ зөн совин учрал гэж байдаг бол таны тэр хойд дүрийг чинь нэг хараад сэтгэлээ амраах юмсан.

Ээжээ би таньдаа зориулж гоё юм бүтээх юмсан гэж мөрөөддөг. Тэр юу вэ гэвэл би таньдаа зориулж дуун суварга бүтээх юмсан гэж бодож явна. Үүний төлөө зүтгэнэ ээ. Үүнийг би хийж чадвал таньдаа дуулгана аа.

Ээж минь та олонтой явсан
Ээж минь та охидтой явсан
Ээж минь та сүү шиг ариун сэтгэлтэй явсан
Ээж минь та хийморьтой, энэрэлтэй явсан
Ээж минь та бурууд хатуу, зөвд зөөлөн явсан
Ээж минь та талын Монгол шигээ агуу явсан шүү
Миний бурхан эжий
Хорвоогийн бүх ээжүүд урт насалж удаан жаргах болтугай!

2010-03-05 өдөр
cekc.mn дээр ирсэн захидал

35 Comments

  1. temuulen says:

    bi basn eejdee haitaai

  2. uugii says:

    Ижий мини амид сэрүүн, би 30 хуртэлээ хамт байгаа ни хичнээн сайхан бэ? Хүний амидралыг ээжтэйгээ байх цаг, ээжгүй амидрах үе гэж 2 хуваадаг юм шиг санагддаг. элэг бүтэн, сэтгэл дүүрэн гэж ээж аавтайгаа хамт байхыг л хэлдэг бололтой. Эвий мини дээ сэтгэл чини хоосроод л, гол харлаад л, өвдөх зовох үед ямар их угуйлж байгаа бол доо ээжийгээ. 2 үр мини намайг өнгөрөхөөр бас л элэг ни эмтрээд ингэж бэтгэрч явах байх даа. Бид чини амыг ни удцэн юм шиг баярлалаа, уучлаарай гэдэг 2 үгэнд ямар ч харам юм дээ. Дарга нартаа бол хэдэн мянга хэлсэн байгаа шдээ бид. гэтэл үнэгүй шахам хэлэгдэх энэ үгийг амин хайртай аав ээждээ хэлэхээр юу унах гээд байдаг юм бол доо. Би нэгэн Март-8-аар ээждээ хайртайгаа илэрхийлж сэтгэл гарган 4 хуудас захиаг бараг сар гаран бодож, бичиж өгсөн юм. Ээж мини тэр захиаг мини уншсан ч гээгүй уншаагуй ч гээгүй тэр талаар юу ч хэлээгүй юмдаг. Тэхээр ни жаахан гомдох аястай явж байтал, манай эгч нэг өдөр ‘чиний захиаг ээж сэтгэл ни жаахан эвгүй болсон үед, бие ни өвдсөн үед дандаа уншаад уйлдаг’ гэж хэлж билээ. Эвий муу ээж мини. Цүнхэн дотроо миний муу захиаг урагдтал ни хадгалааад явж байсныг би оороо харсан юм. Ээжүүд урээсээ юу ч нэхдэггүй ч хайртай гэдэг ганцхан угийг сэтгэл дотроо, цунхэн дотроо уурд хадгалан санадаг юм билээ. Захиа бичээд узээрэй хумуусээ ижий чини амид сэрүүн байгаа бол.

  3. Bayarmaa says:

    chi bid 2 vnheer adilhan yum aa bi ch gesen eejiigee zvvdlej eejdee vnsvvlehiig hvsdeg shvv bid chine ih teneg yum aa te amidad ni hairlaj chadaagvi hoino ni l haamsah yum daa bi eajdee zaaval suvraga bvteene gej boddog zaaval nutagt ni my nz ch gesen tegj bolno shdee te

  4. mmm says:

    gerelt horvoogiin burhanlag saihan eejvvd emegteichvvd hoid vyiin mine ireedvi bolson saihan saihan ohiddoo martiin naimnii mendiig hvrgii.bi bvr uilj orhiloo.bi ch bas eejdee hairtai eejiigee ochnoon zovooj sanaag zovooj yavsandaa haramsaj yavdag ch odoo vgvi ee. mongoliin mine saihan emegteichvvdee hairlaj yavaarai noyn nuruutai tengerleg zaluus mine.

  5. Amanka says:

    EEJDEE mash ih hairtai shuu!!! tanid ingej helj bgaagui ch gesen bi zurheeree heldeg.ta bgaa bolhoor l bi ene gert amdarch bna daa.margaash tanid ymar beleg barih uu gj bodoj bna shonojin bodoh bh.egchteigee niileed sain yriltsanaa.eejee bi tanid hairtai.margaashnaas ehelj bi eejiigee gomdoohguee bi eejiigee denduu ih gomdooson.uvhir n bi denduu erh bas muuhai aashtai.gehdee bi 1ch udaa eejinhee ner deer muu ner zuuheer muu yum hiij bgaaguee.zugeer l muuhai aashtai erhiin teneg.buh yum maan belen baigaasai gj boddog amdraliig sain oilgodoggui ohin.eej n ohiniigoo oilgodog uuchildag bhaa.eejee margaash bi ert bosoj gal tulj tsai chanaj ognoo.ta bol minii ami shuu.Buh eejuuded bayriin mend!!!eejiigee unslee odoo saihan ovort n orj untanaa bi ene delhiin hamgiin jargaltai ohin.22nastai bj odoo hurtel eejteigee hamt untddag bi aztai yumaa

  6. aki says:

    goy goy

  7. n says:

    би уншаад уйлчлаа, би нээрээ ээжийгээ аймар санаж бнаа…би бас гадаадад одоо бутэн 3 жил болож бна, гэрлүүгээ нэгч xариагуй…унуудур ээжтэйгээ утсаар ярисан ээждээ очиж сxан эрxэлмээр л бxийн даа…

  8. Lonsdale says:

    Ум мани бад мэ хум.
    Хүний ээж хүүхдээ 3 жил хардаг юм гэсээн , чиний ээж биеэр чамтай хамт байхгүй ч үргэлж чамайг гэж харж яваа ! Сэтгэлийн хаттай байгаарай сайн сайхныг хүсьедээ,
    Хорвоогийн бүх сайхан ААВ нар ЭЭЖ нар минь Урт Насалж Удаан жаргаарай

  9. TJ says:

    ee chaavaas… emzeg sedev hondoh yumdaa. Ijilhen yum bnaa. Bi ch gsn eejiigee aldaad 5n sar bolj bn. Daan ch dee. Yamar hetsuu yum be amidral. Uuchlaarai eejee taniigaa saihan amidruulj aguu ih hairiin tani achiig hariulah gej bas ooriin tavisan zorilgodoo hurehiin toloo end irsen bish taniigaa huu n aldchih yum gej daan ch yaaj medhev. Uuchlaarai eejee uuchlaarai. Ta min bsan bol tanidaa emegteichuudiin bayariin mend jargaltai n argagui hurgehsen. Uuchlaarai uuchlaarai. Tanidaa amlasan amlaltandaa huu n hureh bolnoo eejee… Ter tsag ta min ter l jargaliin ornoos namaig harj baysaj huugeeree baharhah bh. Uuchlaarai.

  10. fate says:

    Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

  11. ХАЙР says:

    миний дуртай шүлэг байна баярлалаа найзаа

  12. Zolboo says:

    Bi eejdee hyzgaargui hairtai. Eejee huu ni tanidaa hairtai shuu. Nogoodor boloh Torson odriin mend bas Martiin 8nii mend hurgey

  13. Chaagii says:

    Xонгорзулд аавуудийг ч гэсэн орхиогүйд бас хайж явсан шүлэг тависан баярлалаа

  14. hey says:

    Eej maani hajuu uruund bgaa ch gesen uilmaar bolchloo.

  15. Tsoomoo says:

    Xайр баярлалаа

  16. ХАЙР says:

    та бүхэндээ дуртай дуугаа зориулж байна. таалан соёрхоно уу. энэ сайтийн бүх хамт олонд зориулав..http://www.youtube.com/watch?v=nkkwu2KcVJA&feature=player_embedded

  17. eej says:

    bugd odoo eejruugee zalgaad eejee tanidaa hairtai gej heltsgeey

  18. Emegtei says:

    Миний дуу энэ тависан зураг шиг гэрэлтэж яваарай.

  19. life is game says:

    Ойлгож байна чамайг.Ынэхээр сайхан бичсэн байна. Баахан уйллаа. Энэ хорвоо дээр ээжээс унэтэй зуйл угуй билээ.Миний ханийн ээж жилийн омно нас барсан ум. Тэгээд манай хани надад ингэж хэлж билээ: чамд одоо хорвоо онголог чиний сэтгэл зурх чини дуурэн байгаа харин ээжгүй болсон уэд хорвоогийн онго арай л саарал сэтгэлд нэг онгойгоод байх умаа гээд уйлж билээ:.Дуу чамд эмэгтэйчүүдийн баярийн мэнд хургэ. Миний дуу сэтгэлээ сайн бариж бусадтай сайн оорийгоо зуйрлуулж бодоорой жишээ ни хуухэд донгож гараад л эхийгээ алдсан байдаг. энэ хуухэдийг бодоход би бас ээжтэйгээ амдралийн аз жаргалтай мочийг онгороосон гэх мэт. Унэхээр хэцүү умний нэгээ. Би ч бас хайртай ахийгаа энэ хорвоогоос удсэн. Би хойт нас байдаг гэдэгт итгэдэг ум. Ээж чини диваажинд амар амагаланг олоод чамайг байнга харж хандаж яваа шуу дуу миний. Тэгээд эрүүл энх аз жаргалийг хусэн эрөөэ дуудээ. Хийморлог цогтой яваараа миний дуу. Хун зовлон даадаг ум шуу. Ээжийнхээ толоо бутээх уйлс чини амжилт хусэ.

  20. Улйй says:

    ёёёё

  21. shuurga says:

    хамаг хулмис барчих юмаа

  22. chimgee says:

    ҮНЭХЭЭР ЭЭЖИЙГЭЭ САНАЖ БАЙНА ХУРДХАН МОНГОЛДОО ОЦООД ЭЭЖТЭЙГЭЭ УУЛЗАЖ ҮНСҮҮЛЭХ УМСАН УЙЛМААР САНАГДАЖ ДОТОР ОГСИЖ БАЙНА ЭНЭ ДЭЛХИЙН БҮХ САЙХАН ЭЭЖҮҮДДЭЭ УДАХГҮЙ БОЛОХ БАҮАРИЙН МЭНД ХҮРГИЭ ЭЭЖДЭ ЗААВАЛ ДУУН СУВРАГА БОСГООРОЙ АМЖИЛТ ХҮСИЭ

  23. undra says:

    Нээрээ би ээждээ Ээжээ би тандаа хайртай гэж хэлж байгаагүй юм байна лээ. Үүндээ хамгийн их харамсдаг. Лав үхэн үхтлээ харамсах байх даа. Та нар минь энэ сайхан үгийг өдөр болгон ээждээ хэлж байгаарай. Хэлсэн бол ээж минь яаж баярлах байсан бол доо гэж бодохоос л ………..

  24. undra says:

    уншаад бүүр уйлмаар санагдчихлаа. Би уг нь хоер сайхан ээжтэй байсан. Нэгийг нь бурхан аваад явчихсан.Сэтгэл хоосроод их л хэцүү байдаг юм билээ. Найзууд минь ээжийгээ баярлуулж яваарай. Хүн хожим нь харамсдаг юм байна лээ шүү.Энэ л хамгийн хэцүү нь. Тэгж байхгүй ингэж байхгүй яав даа гэж бодохоос л. Миний хадам ээж их сайн хүн байдаг юмаа. Ээжийг минь өнгөрснөөс хойш намайг улам илүү хайрлах болсон. Яг л миний төрсөн ээж шиг л байдаг.Тийм болохоор би хадам ээждээ баярлаж явдаг.Ийм сайхан ээжийн хүүг би насан туршдаа хайрлаж, хайрандаа үнэнч явах болноо.

  25. Xongorzul says:

    -Ta bugdiin eejuuded bas aavuudad Bayariin mend, mongoliin eejuud aavuud tum bum bologee

  26. Xongorzul says:

    -Hunii nutagt ooriin nutagt yalgaagui
    -Er em gej yalgalgui
    -End ordog buh tsoglog erchtei huchtei zaluusdaa (sexlogich nartaa kkk za togloom shuu)
    -Xair chamd ch bas Zoriulaad

    O.Dashbalbar. Tenger shig bai (ta nar kkk)
    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

    Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
    Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
    Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
    Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

    Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
    Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
    Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
    Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

    Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
    Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
    Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
    Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

    Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
    Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
    Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
    Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …

    Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
    Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
    Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
    Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

    Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…

    Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
    Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
    Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
    Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

    Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
    Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
    Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
    Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…

    Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
    Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
    Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
    Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

    Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
    Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…

    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
    Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
    Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

  27. DDZ says:

    сайхан юм бичсэн бна шү.уншаад л нулимс мэлмэрч бна шү.би ч гэсэн ээжийгээ алдаад үнэхээр их шаналдаг байсан.одоо харин багасаад бгаа.чамд гэж хэлэхэд дуун суваргаа заавал босгоорой.одоо л амжихгуй бол дараа гэж хойш тавибал чаддаггүй юм бналээ.ээж чини чамаар байнга бахархаж явах бноо.

  28. ХАЙР says:

    ХОНГОРЗУЛАА эмэгтэйчүүдийн баярын мэнд найзаа…

  29. ХАЙР says:

    Бүр ээжийгээ саначихлаа. Яг уйлах гээд. Би ч бас Ээжийгээ санаад хэцүү байна. Ойрд ээжийгээ бодоод болохоо байсан. Саяхан Ээжийгээ өнгөрчихөж гэж зүүдлээд хичнээн их уйлваа. Энэ зун дахиад монгол явах санаа байна. Ээждээ эрхэлж байгаад ирдэг ч юмуу гэж бодохийн. За тэгээд дэлхийн бүх эхчүүд аз жаргалтай байх болтугай. Та бүхэнд эмэгтэйчүүдийн баярын мэнд.

  30. Xongorzul says:

    🙁

  31. Namu says:

    Ene delhiin buh eejuud zuu nasalj,zurgaadaa tayag tulah boltugai! Eruul enh baij,az jargalaar duuren,setgel taivan amidrah boltugai! Udahgui boloh emegteichuudiin bayariig buh eejuuddee hurgie!

  32. G.N says:

    Bi 2 eejtei hun gej heleled bolno. Minii eejiin maani eej, minii emee bol minii huvid minii eej yum. Ene horvoo deer hamgiin iheer hundelj hairladag,nasan turshdaa hairlaj,sanan dursah hun bol minii emee.. Bi emeedee hen buhnees iluu hairtai.. Taniigaa uurd dursah bolnoo.. Minii emee enh amgalangiin orondoo esen mend suuj baigaa baihdaa.. Tanidaa hairtai shuu..

  33. G.N says:

    Тиймээ,энэ хорвоогийн бух ээжүүд хамгийн сайхан хумуус.Би оорийн чини сэтгэлийг маш сайн ойлгож байна.Би ч гэсэн ээждээ маш их хайртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.