Яагаад худлаа хэлдэг юм бол ойлгохгүй юм…

3052926_ac61472e

Сайн байна уу? Танай сайт маш их таалагддаг. Хэрэгтэй мэдээллээ авна, хүмүүсийн ямар бодолтой байдаг талаар мэдэр авна гээд сайн зүйл их байдаг. Залуучууд, бүсгүйчүүд ч өөрт тохиолдсон зүйлийнхээ талаар хэлж сэтгэлээ хуваалцдаг байх. Надад бас нэг зүйл тохиолдоод байна. Би 26 настай, нөхөртэйгээ хүүтэйгээ манайд амьдардаг. Манай нөхөр уг нь байртай л даа. Гэхдээ ажил төрлөө хийх хэрэгтэй болохоор хүүхдийг маань харах хүн хэрэгтэй. Манай аав, ээж 2 анхных нь зээ болохоор хүүд минь маш их хайртай тэгээд өдөр ээж минь хардаг болохоор манайд байдаг. Манай нөхөр сайн хүн байдаг л даа. /сайн мэднэ/ Намайг хуурч мэхэлдэггүй, гомдоодоггүй, амралтын өдрөөр би хоол хийнэ гээд л хоол хийнэ. Хоол хийх дуртай. Хүүтэйгээ дандаа тоглоно. Архи ууддаггүй, харин тамхи татдаг. Гэхдээ гэртэй байхдаа татдаггүй.

Түүнд ганц л дутагдал байдаг. Ажлаа тараад шууд гэртэй ирдэггүй. Ажил нь орой 18 цагаас тардаг. Гэртэй ойрхон. Гэтэл биллиард тоглоод 19.30 заримдаа бүр 21 цаг гээд л гэртээ орж ирнэ. Бараг 7 хоногт 2-3 тоглодог. Би анхандаа нөхөртөө итгэхгүй нууцаар хаа очдогийг нь мэдэх гэж хэд хэдэн удаа хүртэл дагаж мөшгисөн. Гэтэл ажлаасаа гараад манай хажууд байдаг биллиарданд ороод тоглоод суучихна. Тэгээд утасдахаар ажил ихтэй байна. Жоохон байж байгаад очье гэж худлаа хэлнэ. Уг нь би тоглоод байгааг нь мэдээд намайг хуурахгүй байгаад нь сэтгэл амардаг боловч яагаад худлаа хэлээд байдагийг нь ойлгохгүй юм. Заримдаа илэн далангуй ярилцахаар би танайд байгаа болохоор санаа зовоод тэгээд ажил дээрээ суудаг гэж хэлэх юм. Манай аав, ээж 2 нөхөрт минь маш сайн.. Манай гэрийнхэн орой махан хоол хийдэггүй болохоор ээж орой нөхөрт маань л хоол хийж өгдөг.

Гэтэл надад биллиард тоглосон гэдгээ хэлэхгүй юм. Өмнө нь хэд хэдэн удаа оройтоход нь би уурласнаас болсон юмуу гэхээр үгүй гэх юм. Яагаад худлаа хэлдэг юм бол ойлгохгүй юм.

cekc.mn дээр ирсэн захидал

46 Comments

  1. Chimgee says:

    Chi bol yamar ch asuudalgui l emegtei baina sh dee. Yundaa shanaldag yum be. xudlaa xelvel xelj l baig.

  2. hi says:

    naaduul chini tusdaa garaad ch oroitoj irne de. Er hun hal uur sonirholtoi baidgiin baina lee. Gertee ireed gurvuulaa suugaad baih bish naiz nuhudteiguu togloh uuj idej yarij suuh l durtai uls. Teriig ni iheehen horiod ireheer huntei suusandaa bagar haramsch eheldiin bish uu. Er ni heeriin zadgai aranshintai uls shu de huurhiis

  3. zochin says:

    эрэгтэй хүн нохой хоёрыг сул тавих тусмаа үнэннч гэж яридаг юм байна лээ хэхэ ямар хүүхэнтэй орооцолдсон биш дээ хурдхан л тусдаа гарах гүй юудөө

  4. Тайван says:

    Хадамындаа байх нь битгий хэл хадам манайд ирээд хэд хоноход л биеэ бариад, чөлөөтэй ч байж болохгүй бага зэрэг төвөгтэй байдаг юм шүү дээ. Мэдээж аль аль талаасаа л сайхан байх гэж мэрийцгээнэ шүү дээ. Мэрийнээ гэдэг чинь л тав тух алдаж байнаа гэсэн хэрэг шүү дээ. За тэгээд тав тух алдахыг алийг тэр гэхэв. Гэхдээ л хүн өөрөө дурлан байж тав тухаа алдахыг чармайдаггүй л байхгүй юу.

  5. p.mardai says:

    давраад байгахарай ххүхэн гуай

  6. cahirmaa says:

    хүн тэгээд худлаа сайн хүн болох гээд жүжиглээд ирэхээрээ стресдээд эхэлдгийн бишүү, стресдэхгүйн тулд л тэгж байхгүй юу, гэхдээ ээж аавууд хүргэндээ сайн бэрдээ харин арай өндөр шаардлага тавьж өө сэв эрдэг нь л онцгүй

  7. samdan says:

    тусдаа амъдар. тэгвэл нөхөр чини гэртээ эрт харидаг болно.
    хэдий сайн хадамтай бсан ч эрт очихоор хадам бгаа болохоор дэмий. манай хадам дажгүй боловч би хадмындаа очих дургүй. тийм болохоор цагаан сараар нэг очдог.

  8. alla says:

    чи их сайн нөхөртэй юм бна. ийм нөхөр ховор шүү. цаашдын чини амидралд сайн сайхныг хүсе.

  9. Wolf says:

    Ер нь бол Хадмынд байх тэнэг байдаг юм даа.Анхандаа хүү минь хүргэн минь гэж байснаа сүүлд нь хуцаж эхэлдэг байхгүй юу. Хамгийн сүүлд 1 зун хадмындаа 2 сар хэртэй зусдаг юм байна. Ёстой там гэж тэр байсан. хадмууд хүргэн бэрүүд хоорондоо таардаггүйг тэгэхэд л ойлгосон. Тэр үед юун эрт харих тараад найз нөхөдтэйгөө 1 нэг юм уугаад л, тоглоод л шөнө болсон хойно очино ш дээ. амралтын өдрүүдээр шууд л ажилтай гээд л зугтаадаг болсон. Арайхийж намар болоод гэртээ ирж санаа амарсан даа. Тэрнээс хойш хадмынд хонон гэдэг үгийг үгийн сангаасаа хасаж хаясан даа. тэр үед эхнэртэйгээ байнга муудалцдаг байлаа. Ер нь айлд орсон хүргэн, авдар дээр тавьсан бурхан 2 хүндгүй гэж үнэн үг шүү.

  10. sedeegch says:

    унтах цагаа тулгаад л орно ш дээ….. айлд байх үнхээр хэцүү чи ч яахав гэртээ байгаа болхоор сайн ойлгохгуй бгаа юмааа…… би бол нэтэд орж сууж бгаад ордийиш дээээ…….. манай эхнэр бас зөндөөө л юм шалааад хардаад бдг юм би ч юм хэлдгүй лдэээ надад итгээ учир н би чамд хайртай л гэдэг юм ……..

  11. Badraa says:

    Эрчүүд ийм л арчаагуй.

  12. Bayar says:

    Ямар ч байсан Билл үнхээр гоё бичсэн байна. Чамайг хуураагүй л юм байна шдээ дуртай зүйлийн битгий л хориорой доо бүсгүй минэ азжаргал хүсий та гэрт

  13. nisdeg_melkhii says:

    хэхэ амьдрал гэдэг сонин шүү ийм нэг даварчихсан хүүхэн бас нэг ядарсан эр хадмийнд бх ч хэцүү шүү бас нээрээ чи өөрөө биллиард цохиж сураач давгуй шд тэгээд хамт тоглоол ширээн дээр ни сэксдээд л аан?хахах

  14. Lonsdale says:

    хадмын хаяаа түших ямар л олигтой л байв гэж хажууд нь чангахан ч унгачиж болохгүй хэцүү л байдаг байлгүй тусдаа л гараачдээ.өглөө эрт хүүхдээ ээждээ хүргэж өгөөд орой аваад байхгүй юу. сайхан амьдарч байж энэ зарим хүүхнүүд нээрээ илүү их юм хүсэхийнмаа алтан загасны авгай шиг байхаа болиорой!биллярд тоглож л байг лдээ нэг бол сайхан тоглуулаад явуул нэг бол тусдаа гар!

  15. Gvnjgvi Hanhvv says:

    Svrteimaa~ ingej dalichaga dalichaga gj baij shaalgah boovgui bolkoj bgaan! daramtan dund amidardag gar bnaldaa ter nuhur. neg l odor garaad ywchihwal sain zaluus haa ch gazardahgui cham meteer dutahgui shd…

  16. bodol says:

    тусдаа байртайм бол гэртээл байхгүйдаа илүү аз жаргалтай амар нэг нэгнийгээ хүлээсэн үр хүүхдүүдтэйгээ бужигнаад ханиа дураараа хайрлаж эрхлээд л сайхан уур амьсгалтай байх болноо. хичнээн аав ээж чинь сайн байдаг ч гэсэн эр хүнд чинь өөрийн гэсэн орон гэртээ сайхан налайж суух чинь илүү жаргал шүүдээ. бор гэртээ богд хар гэртээ хаан мэт гэдэг биздээ тусдаа бай жаахан эвгүй тухгүй байдаг болхоороо естой цаг нөгцөөж биллярд тоглож байгаа байхаадаа. эрэгтэй хүн биллярд тоглох байдаг зүйлээ гэхдээ өдөр болгон гэхээр хүнд л юм. чамайг таагүй гомдоочихно гэж бодоод хайрлаад хэлдэггүй биздээ. энэ бүхнийг ни ойлгоод тулгаад тоглоомоор асуугаад л үнэнийг нь хэлүүлээд энэ үнэнгээ хэлж бай ханьдаа гэхгүй юу агуу их эвлэрлийн, үнэний төлөө амжилт.

  17. hehe says:

    хэхэ ойлгомжтой юм байна шдээ хадамийн байна гэдэг чин айлд л байгаа гэсэн уг би бас хадамийнд нэг хэсэг байхад чухам ажилтай гээд нилээн оройтож хайдаг байсан манай хадамууд надад хуу шигээ сайн л даа гэхдээ хавчигнаад сэтгэл санаа тогтохгыи хэтсүү байдаг байсан ажил дээрээ зума тоглоод л суудаг байлаа

  18. saran says:

    kk,bill yamar goe helee vee!byyr ineed hyrchlee.gehdee yneheer zov heljee.kk

  19. sony says:

    хэрэв ээ үнэнээ хэлээд л байвал энэ нь хадмуудынх нь хувьд сонин санагдаад эхэлнэ гэдгийг нөхөр чинь зөн совингоороо мэдрээд байна. мэдээж наанаа бол айхтар дургүйцээд байхгүй ч гэсэн нөхрийн чинь тухай таагүй бодол толгойд нь эргэлдээд эхлэх болов уу. хэрэв ээ чи охинтой, тэр чинь хүнтэй суусан байлаа гэж бодвол, хүргэн чинь орой болгон яс мэрээд л ширээ тойроод алхаад байвал чи юу гэж бодохоо төсөөлөөд үз.

  20. Хаос says:

    Эмэгтэй хүн хадмындаа байх шиг хэцүүм хаана байна аа. Ер нь айлд байхад өөрийнхөөрөө ч байж болдоггүй биеэ бариад байдгийн. Худлаа ярьдагийг нь даамжруулаагүй дээрээ тусдаа гараа. Ээж чинь гэрт чинь ирж ачаа хараад орой явж байна биз.

  21. ANGEL says:

    haaha “bill” ymar unen ym helee weee neree zarim huuhnuud tgd bga taltai shuuu.

    EHNERUUD MIN DAWARCH BOLKU SHUUU SAIN HANIA GOMDOOGOOD ALDCHIW DA
    tgd ehnergui zarim n mani hedees aigaad bdag bollooo shoo

  22. ANGEL says:

    ehnii hun zow heljee . harin unenee helsengui gj bitgii aaashlaarai daa

  23. korea-s says:

    -Мөрийтэй тоглодог болоод хэлэхийг хүсэхгүй байж болох юм. Чи -Хамтдаа тоглоё л доо гээд хамт очоод л үзчихгүй юу. ороод харахад л шууд мэдрэгдэнэ.

  24. bill says:

    ene xyyxhnyyd odoo bid nariig er ni ymar bailgah durtai yum boloo? amidralaa avaad yavahaar uidaad baina xuruud baina gene, arxi uudgyi amijirgaatai bolohoor gert hool hiihgyi baina gene , ajil turluu hiigeed ynencheer zytgeed huurahgyi yavaxaar billiard togloo d baina gene, ygend ni orood tomootoi yavahaar unjgar doroi archaagyi gene, hamag yumaa yariad ehleheer hyyhen hoshuutai genen yaamaar ch yum be hadan aguid amidrach baih yed ch saixan baij dee 🙂

  25. blah says:

    hen ch baisan naiz nartaigaa yaria halaad ehleheer yawah durgui bg bizde, yalanguya erchuud bur tiim bg yum shig bgan.

    uur bodoh yum olddoggui bolhor ingediimu? durtai yumaa hii l dee, sportoor hicheelleh ch yum uu, goyo kursend suuh ch yum uu neg yum hiij sanaa bodloo uur yumand tuwluruu l dee gej zuwlue

  26. sar says:

    nohor chine chaavaas gert ni hadam ni baigaa bolhoor ajilaa tarad hurdan gertee irehiig bodohgui baigaa yu bainadaa. gert orj ireheerl neg hun suuj baidag nutsgen shaldanch yavj bolohgui(bur shaldang heleeguishuu dotuur huvtsataigaach yumuu)tegeel chamtai zholootei yum ch yarij chadahgui hajud ni dumbiigeed suugaad baihch hetsuu. er nl hetsuudee huu chine ovoo bolj baigaa bol eejiigee yavuulsan ni deerdee esvel eej dee gert ni ochij haruulj baihgui yudaa nohorteigoo baihiin tuld ogloo oroi guiigeedl zoohgui yyuu.tegehgui bol nohor chine ingej baigaad oor hun amitantai bolchih viidee.

  27. khongorkhon says:

    бүх л хүмүүс зөв л хэлж байх шиг байна. та 2 тусдаа гараад амьдраад үзэхгүй юу даа тэгэхлээр яах бол. нөхөр хэзээч эхнэртэй нийлж тоглодоггүй юм аа гэж. хадам бол хадам л байдаг хичнээн сайн хандаж байгаа ч гэсэн төрсөн гэр орноос өөр шүү дээ.

  28. зочин says:

    Тусдаа л тэгээд гарчаач дээ

  29. eni says:

    kkkk yana manai nohor tanai nohor naizuud bish bizdee manai nohor ba ajlaa taraad lga bolchdog gehdee hadmiind bish ooriinho gert bdag l daa teged namaig heleher i ymar huuhen erguulj arhi dars uusan bish sonirholtoi zuilee l hiij bn gedeg

  30. Life is game says:

    энэ биллард тоглох бол жирийн зуйл шуудээ. Харин ч сэтгэл санаа тайширдаг ум. энэ бол проблэм бишээ хуухэн мини. Чамайг монго тогрог урээд гэж хэлнэ гээд л нуудаг байхаа. Бас айлд амдардаг болоод тэр. Чи унэнийг хэлээд зугээрээ гээд хаяа оороо цуг тоглож бай. Манай хун бас биллард тоглох дуртай.Бас намайг даруулж явах дуртай шуу. Давгуй л тоглоом байна лээ. Чи энийг ни хориод хэрэггүй шуу. Бас энийг ээж аавдаа хэлээд хэрэггүй ээ. Xогшин хумуус ойлгохгуй шуу.
    Чи нохортоо найзаа хаяа 2 -уулаа биллард тоглий гээд тоглохгуй уу. сайхан шуудээ.
    За амжилт шуу.

  31. TAIJ says:

    Хэхэхэ. Тэнэг авгай минь тэр биллиард руу нь ороод үзээч. Тэнд нөхөр чинь Герман кинон дээр гардаг шиг биллиардын ширээн дээр нэг хүүхэнийг сайхан янзалдаг байхүй юу. Гоё …

  32. saran says:

    zayagiin helsniig demjij bn.tusdaa amidraachde.

  33. saran says:

    zayagiin helsniig demjij bn.oron gertei yum bol tusdaa amidar za.

  34. saran says:

    zayagiin helsniig demjij bn.

  35. erhemseg says:

    – Ter chamd ynengee l helsen bn shtee.Er hyn hadmiindaa bhiig neeh taashaahgyi.If uhaantai l bol…Ert harihaar ebgyi l bdiin blgyi dee.Chi oilgoh l yostoi! Tanai hyn chin sain zaluu bn shyy!Sress-ee l tailaa biz yaahav dee.naad hyn chin bas hyn!

    – Zaluu 27-d helehed byh ynengee negd negengyi heldeg zaluu UB-t bdgiin shyy! Tyynd nuuh shaardlaga ch bhgyi! Negendee uusahaaraa hyn yum nuudaggyi.

  36. uran zurag says:

    мөрсөд мөшгөөд, хардаж цагдаад байхаар худлаа хэлэхээс яах вэ.

  37. hun says:

    saak-aa haygaa ugurei mashin sonirhdog gesen bizdee

  38. Chi odoo yun surtei avgai ve huush ! Nuhruu jaahan sul taviach. Ymar chinii suuder yum uu ? Yavj l baig, billiard togloj baigaan bol. Ymar 10 jiliin ohinoor boovoo huhuuleed yavj baigaa bish. Bitgii iim jijig yuman deer sur badraa,enenesee bolj salna shu chi.

  39. Заяа says:

    Нээрээ тийм шүү. Гэртээ л биш бол тэгээд оройтоод байдаг юм бна лээ. Танай нөхөрт хадмууд чинь их сайн ханддаг болхоор тэр итгэлийг нь алдахгүй гэж хичээдэг болхоор тэгж худлаа ярьдаг байхаа. Чи хэлэхгүй юу даа /миний хайраа чамайг ингээд бидний итгэлийг алдахгүй гэсэндээ худлаа ярьж бгааг чинь ойлгож байнаа, гэхдээ миний хайр надад үнэнээ хэлж бай, би аав ээжид чамайг ажилтай гэж хэлж байя, хайрт нь чамд бүрэн дүүрэн итгэж амьдрах хэрэгтэй бна шүүдээ/ гээд нэг эвтэйхэн хэлэхгүй юу. Тэгээд ер нь эхнэр нөхөр болсон хүмүүс тусдаа л байсан нь дээр. Хар гэртээ хаан бор гэртээ боол гэдэг шиг эрэгтэй хүмүүс өөрийн гэртээ байхаар шал өөр байдаг юм байна лээ.

  40. sdfgdfg says:

    Би нэг хэсэг байраа зараад дахин байр авталаа хадамынд 2 сар байсан. хэдийгээр хадамууд надад сайн, хоол цай гээд л сүйд болдог ч айлд байна гэдэг надад таатай байгаагүй. ядаргаатай санагддаг байсан. тэгэхлээр нь би ажил дээр их оройтдог,,,,,,,
    тусдаа байвал өөр байна байх аа. санаа зоволтгүй.

  41. Norov says:

    Би нэг хэсэг байраа зараад дахин байр авталаа хадамынд 2 сар байсан. хэдийгээр хадамууд надад сайн, хоол цай гээд л сүйд болдог ч айлд байна гэдэг надад таатай байгаагүй. ядаргаатай санагддаг байсан. тэгэхлээр нь би ажил дээр их оройтдог,,,,,,,
    тусдаа байвал өөр байна байх аа. санаа зоволтгүй.

  42. auau says:

    огцом т-нгтнээ гэж чи ю. энэ дээрxи сда.

    суртэй ш дээ. xудлаа xэллээ л гэнэ. наадаx чинэ xудлаа xэлэx биш, асуудлийг чамд эвтэйxэнээр зоxицуулж байxад чинэ.

    тусдаа гараач ядаргаа чинэ. ийм юм асууж байxар.

  43. asuult says:

    сэдэвт хамаагүй 1 юм сонирхоод асуучая. Улаанбаатарт эрэгтэй хүн тайчдаг газар байхгүй биз. Байвал зааж өгөөч.

  44. hnnn says:

    аав ээж чин хичнээн сайн байдаг ч гэсэн гэр шиг ни биш санагдаад эвгүй л байдаг юм байлгуй дэ. худлаа хэлээд хуухэн эргүүлээд явдаггуйд н баярлах хэрэгтэй юм шиг л санагдах юм. зарим хумуус яагаад ийм гоё зугээр байгаа амидралаас элдэв 7 хэрэггүй юм шаарддаг байнаа. хичнээн хуухэдтэй болоод хамтдаа амидрал туулах гэж байгаа ч гэсэн эхнэрт бай нухурт ч бай уурийх н орон зай байх хэрэгтэй шдээ. чи тэрүүнтэй н дэндүү хутгалдаад тийшээ н орох гээд байна тэгэх хэрэггүй. тэгээд ч ийм юмыг худлаа ярисан гэдгүймаа, эрэгтэй хумуус чин ийм юм байдаг шдээ.

  45. zaluu 27 says:

    хэхэ. Огт худал хэлдэггүй далан булчирхайгаа тоочдог эр хүнийг энэ хорвоогоос хайгаад олчоорой айн. Эрэгтэй хүн айлд байна гэдэг хүсээд байх юм биш би ч гэсэн аль болох оройтохыг л бодно. Сайн нөхөр байна шд. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур л даа. Энд тэнд тоглоод явж байна гэхээр чамайг дургүйцэх байх л гэж худлаа хэлж байгаа байх. Тэгээд л орхичих л доо. Жаахан даврах гээд байгаа хүүхэн үү үгүй юу энэ чинь.

  46. Q says:

    Би эрэгтэй. би бас л ингэдэг байсан юм. Яагаад гэвэл би тэр үед хадмындаа байдаг байсан. Эрт очихоор хийх юм олдохгүй хичнээн хадмууд сайн ч гэсэн хажууд нь зүгээр хэвтээд байлтай биш. Тэгээд л ажил дээрээ сууж оройтож байгаад л очоод хоолоо идээд л орондоо ордог байсан тэр нь надад амар байсан даа. Харин тусдаа гарсанаар энэ асуудал байхгүй болсон доо. Гэр лүүгээ яардаг болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.