Ямар эмэгтэйгээс болгоомжлох вэ?

3052935_10a9aa4b

Болзож буй эмэгтэй чинь галзуу, салж өгдөггүй, хөнгөн хуумгайг та мэдсэн хэрнээ тачаангуй байдгаас нь болоод салж чадахгүй байна уу? Урьчилан сэргийлэлт бол хамгаалалт. Та болзоонд явахаасаа өмнө доорх зөвлөгөөг уншаарай.

Аюултай 10 эмэгтэй

Хуурамч гоо үзэсгэлэн. Тэр бол таны харж байсан эмэгтэйчүүдээс хамгийн сайхан нь. Таныг урхиндаа төвөггүй оруулж мэдэх бие цогцостой. Гоо сайхан нь түүний гол зэвсэг. Гэвч тэр амлалснаа хэзээ ч биелүүлэхгүй. Түүний эцэс төгсгөлгүй худлаа хэлэхээс залхах үед тэр юу ч болоогүй мэт богино даашинзаа өмсөөд л гарч одно. Найзуудын чинь анхааруулга толгойд чинь орж,таныг амьдралдаа харамсахад хүргэх энэ бүсгүй бол номер нэг аюултай этгээд.

Аавын эрх охин. Түүний аав энэ ертөнц дээрх цорын ганц эр хүн бөгөөд таныг үргэлж түүнтэй харьцуулна. Таныг буруутгах зүйл байнга гарч, галзуурахад ганц хуруу дутна. Танд түүнийг ойлгох боломж гарахгүй.

Мөнгө хүүлэгч. Таны араас гүйх өөр нэг аюултай этгээд. Таны өгөөмөр занг урвуулан ашиглана. Түүний урхинд орвол та бүх зардлыг нь даах болно.Тэр таны түрийвчийг хоослож, үүнийгээ танд илүү сайхан харагдахын тулд гэж хэлнэ.

Яахаас ч буцахгүй эмэгтэй. Тэр байнга ирж, явж байдаг. Хэзээ ч туйлбартай байхгүй. Тэр харьцаандаа ихийг хүсдэг ч юу ч хийхгүй.

Бүхнийг заагч. Түүний хошуу оролцохгүй юм гэж байхгүй. Түүний хувьд таны хийж буй юм огт таалагдахгүй, зөвхөн өөрийнхөөрөө байлгах гэж оролдоно. Бүх зүйл түүний зааснаар явах болно.Тэр эхлээд санал болгож, яваандаа тушаал буулгах болно. . Танд энэ таалагдах болов уу?

Илгээлтийн эзэн. Тэр таныг гэгээрүүлэх замд оруулахаар ирсэн тэнгэрийн элч л гэсэн үг. Тэр юу хэрэглэвэл цоо шинэ, хамгийн сайн болохыг мэддэг. Бас ямар шашин шүтэх хэрэгтэйг танд ойлгуулах гэж зүтгэнэ. Түүний ятгалга маш хүчтэй, уран цэцэн. Таныг аргандаа оруулахаар гуйж гувшиж, усан нүдэлж ч мэднэ.

Биеэ үнэлэгч. Тэр сексийн их туршлагатай. Хүн болгон түүнтэй унтсан байдаг. Тэр танаас өмнө олон эрчүүдийг ашигласаар ирсэн. Тэр бол дүрээ хувиргасан аюултай этгээд. Тантай хамт байхдаа дараагийн азгүй амьтныг урхиндаа хэрхэн оруулахаа төлөвлөсөн байгаа. Гэртээ, ажилдаа байгаа гэж болзоог хойшлуулах нь түүний урхи. Үнэн хэрэгтээ тэр огт өөр газар байдаг.

Салдаггүй этгээд.Таныг төөрөгдүүлж, аажмаар ойртож эхэлнэ. Байнга утсаар ярьж, хажуугаас чинь огт салахгүй дагана. Тэр таныг өөрийн өмч мэт байлгахыг хүсдэг.

Хартай мангас. Түүнд унаж туссаныхаа дараа л та таны харц болгон түүнийх байх ёстойг ухаарна. Таны хувьд танил эмэгтэйн нэр, дэлгүүрийн худалдагч бүсгүй бүгд хараал болж хувирна. Тэр эхлээд утсаар уучлал гуйж, дахин бүх зүйлс эхэлнэ.

Архичин. Тэр хэтэрхий их ууж, согтуурсны эцэст байдал бүр дордоно. Анхны болзоо чинь тайван өнгөрч болох ч хоёрдах, гурав дах нь аядуу байхгүй л болов уу? Эцэст тэр үйлчлэгч эсвэл хажууд суугаа бүдүүн хүн рүү “ Юугаа хараав” гэж хашгирч эхэлнэ. Тэдэнтэй болзоо тогтоох амархан ч салахад хэцүү байх болно.

Бэлтгэсэн Н.Энхтуяа
SOURCE: news.mn

7 Comments

  1. Erdenechimeg says:

    Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай. Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг… Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн… Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, Богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий… Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг. Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх. Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

  2. tuya says:

    энэ бүх чадваруудыг эмэгтэй хүн эзэмших хэрэгтэй шүү дээ. яг үнэн дээ. тэгж байж эмэгтэй хүн гэсэн үнэ цэнээ алдахгүй амьдрана шүү дээ энэ амьдралд…………

  3. Hoff says:

    маний хайртай охин энэ бух нөхтсөл бурдсэн хун бдийм бна(бодоод байсан чн) одоо яанаа туслаарай

  4. cahirmaa says:

    хэрвээ эрэгтэй гэсэн бол ээждээ нөхөр нь юм шиг хардуулж цагдуулж хянуулж байдаг эрчүүдээс шууд зайгаа аваарай

  5. ХАЙР says:

    ямар эмэгтэйгээс болгоомжлох вэ гэх шиг.
    бас эсрэгээр нь хэлбэл эрэгтэйчүүд ч гэсэн илүү аймаар ш дээ. бүр энүүнээс аймаар гээч

  6. Amaraa says:

    Аллах тэнгэр минь эдгээр үл бүтэх нөхдүүдээс хол байлгаж үзээрэй амень………

  7. wowoowo says:

    надад àëü àëü íü áàéñàí þì øèã áàéíà. çàðèì íü îäîî õ¿ðòýë áàéãàà

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.