Өнгөрсныг мартаж, шинэ хайртай учрахыг хүсвэл…

3052926_ac61472e

Хэрвээ таны хайр дурлал бүтэлгүйтэж, харилцаа чинь дууссан бол өрөөнийхөө мухрыг сахиж, гуньж, гутарч, суух хэрэггүй. Сайхан дурсамжууд хэдийгээр зөндөөн олон үлдсэн байж болох ч тэр бүгдийг аль болох эргэж дурсахгүй байхыг хичээ. Тэгээд ирээдүйгээ харж зоригтой алхах хэрэгтэй. Таныг зөндөөн олон гэгээн хайр, сэтгэл хөдөлгөсөн болзоо хүлээж буй.

Өөрийн харамсал, ойр дотны хүмүүсийн сөрөг хандлагад баригдаж суулгүй зоригтойгоор бүгдийг шинээр эхлээрэй. Үүнд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

1. Харьцуулахаа зогсоо. Ирээдүйн харьцаагаа өнгөрсөн хайр дурлалтайгаа бүү харьцуул. Таныг гомдоож, хуурч орхисон тэр хүнээр бусдыг төсөөлж, бусдад итгэх итгэл найдвараа үгүйсгэх хэрэггүй.

2. Дуурайгч байх хэрэггүй. Өмнө байдаг байсан шигээ байх гэж хамаг цаг зав, сэтгэл санаагаа зарцуулах хэрэггүй. Хүн бүр юм бүхэн өөр. Хоёр өөр харилцаа адил байна гэж байхгүй.
3. Өнгөрснөө дурсахдаа шудрага бай. Өнгөрсөнд юу болсон, юунаас болж хайр чинь унтарч, харилцаа чинь дууссаныг бодитоор дүгнэ.

4. Битгий эргэлз. Дахиж хэзээ ч хайрлаж, дурлаж чадахгүй гэж бүү ай. Дахиад заавал хайр ирнэ гэдэгт итгэж, айдсаасаа ичих хэрэггүй.

5. Зовсон азгүй хүн шиг байх хэрэггүй. Хувь заяандаа гомдоллож, өөрийгөө азгүйд тооцох хэрэггүй. Ийм байдалтай байгаа хүн үнэхээр арчаагүй өрөвдмөөр харагддаг бөгөөд дараачийн учрал таныг тойрон өнгөрөх болно.

6. Тэмдэглэл хөтөл. Өөрийн үнэлэмж үнэ цэнийн тухай, хуучин амрагынхаа тухай, та хоёрын харилцаа ямар байсан талаараа. Тэмдэглэл хөтөл. Ингэснээр та дараагийн удаа сонгол хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх болно.

Эцэст нь уужим амьсгаа аваад зүгээр л инээмсэглэ. Та цор ганц өөрийг чинь хайрлах хүнийг заавал олно.

6 Comments

  1. ulam says:

    үнэхээр гое зөвөлгөө байна. Би өнөөдөр салж байна. Гунигтай байгаач энэ зөвөлгөөг уншаад уртаар амьсгаа авлаа баярлалаа

  2. Gomdol says:

    би охин насаа хайртай хундээ өгөх дэмий гэдгий аймар сайн ойлогсон. зугээр л тэр нандин зуйлийг чинь уландаа гишгээл гарах иум байналээ. чамааас туунд огч байгаа хамгийн нандин сэтгэл иум шуу гэдгийг ч ул тоодгийн байналээ. бараг л авий гээгүй байхад огчоод онгонтоод байгаач гэх жишээний иум чамд хэлээд инээгээд сууж байдийн байналээ. ийм зуйл сонссон хун дахиад дуралж чаднаа гэж бодож чадахгуй шуудээ.

  3. minii huwid says:

    erchuud ihenh ni adilhan bhaa daa, tsoohon heden huwi ni sain zaluuchuud bgaa l bh. sayahan minii nz zaluu namaig huurch ooroosoo 13 egch, nohor 3 huuhedtei, chawgantstai yawaldaj bgaad buudald orondoo barigdsan daa. ter huuheniih ni nohor, 3 huuhed ni gertee yu bodoj suudag bol gej bi gaihaad l bgaa. ter huuhen ni gaaliin baitsaagch awgai. ta buhend gaaliin baitsaagch unegui yanhan heregtei bol utasdaad uzeerei l dee. 99956626

  4. lees says:

    Давгүй шүү

  5. tawilan says:

    Тийм байна аа. дажгуй бичсэн бна.Дуртай дарснаасаа уйдаж болно, дуртай дуунаасаа уйдаж болно ,харин дурлалаас уйддаг хун хаа ч байхгуй.Ингэхээр дурлаад л байж дээ.

  6. taalagdlaa says:

    saihan zuwluguu baina bi salsan bayrlalaaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.