25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?

2474913_157c93bc

25 нас нь хүний амьдралын маш чухал үе. Энэ насанд ихэнх хүмүүс сургууль соёлоо дүүргэн, ажилд орж, их амьдралд хөл тавьчихсан байдаг. Улмаар олон зүйлийг үзэж харж, давж туулаад амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн болоод бүрэлдчихсэн байдаг.

Ийм ч болохоор 25 настай эмэгтэй хүн гэдэг болзоо, хайр дурлал, гомдол доромжлолтой таарч, эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж таньдаг болсон байдаг. Улмаар эрэгтэй хүн таалагдлаа гэж бодоход хөл алдан гүйгээд байлгүй ажиглаж, таньдаг хүмүүсээс болгоомжтой асууж сураглан, өөрийгөө эвгүй байдалд оруулахаасаа болгоомжилно. Олж мэдсэн бүхнээ өнгөрсөн амьдралаасаа олж авсан туршлага дээрээ суурьлан харьцуулан боддог.

Олон зуу, мянган жилийн турш мөрдөгдсөөр ирсэн нэг бичигдээгүй хуулийн дагуу  эр хүн эхнэр, үр хүүхдээ аваад явчих чадвартай байх ёстой. Үүнийг 25 настай эмэгтэй хүн сайн ойлгодог болсон байдаг нь маш их давуу тал юм.

Өсвөр насны охид эр хүний гадаад байдалд илүү татагддаг байхад 25 хүрсэн бүсгүйчүүд нь хүний дотоод ертөнц, чадварыг илүү сонирхож, үнэлэх болно. Жишээлэхэд, эмэгтэй хүнтэй харьцах онцлог, амьдралаа аваад явчих материаллаг тал, мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь г.м.

Гэтэл ямар нэг шалтгааны улмаас нөгөө залуу өөрт нь тохирохгүй байлаа гэхэд үүнийг ойлгоход шаардлагатай хугацаа нь 17 настай охидуудаас хавьгүй бага. Амьдралын ээдрээг өөрсдөө цаг алдалгүй тайлж байх хэрэгтэй гэдгийг  25 настай бүсгүйчүүд сайн ойлгож байдаг.

Ийм ч болохоор эхнэртэй залууд дурлаж, амьдралынхаа хэдэн жилийг дэмий үрэх, тоохгүй хүний араас гүйх зэрэг алдаа гаргах нь цөөн.

Гэвч эмэгтэй хүн заримдаа дэндүү орой энэ бүгдийг ухаардаг нь харамсалтай.  Ийм учраас сэтгэл татам сайхан байдаг 25 настайдаа өөрийнхөө залууг зөв сонгож амьдралаа эхлээрэй. Хожим хойно хэзээ нэгэн цагт чиний урам хугарвал энэ хариуцлагыг танаас өөр хэн ч хүлээхгүй шүү дээ.

SOURCE: www.103.mn

12 Comments

  1. mr. says:

    bi bas 25 xurjin surguulia tugsuud ajil deer garaad xuviin asuudluuda zax zuxaas n tsegtselj l baina. Exner bolox xunee ix l bodox yum golj shilne gedeg n l bolood baix shg baina baragtain xun taalgadaxguin. Gaigui bolovsroltoi, uxaalag, xumuujil saitai… geed l oldox bailgy de xixi…

  2. эзэнд says:

    БИ 25 НАСТАЙ. САЙХАН НАС. ГЭХДЭЭ БАС Л ГАНЦААРАА ЯВЖ БАЙНА. ЕР НЬ ИХ ГОЛЖ ШИЛДЭГ БОЛДОГ ЮМ БАЙНА. ЯВЖ БАЙГАА, ИНЭЭЖ БАЙГАА, ТЭРЧ БАЙТУГАЙ ГАРЫГ НЬ ХҮРТЭЛ ХАРААД ГОЛДОГ БОЛДОГ ЮМ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ЖААХАН ЭРТХЭН Л ХҮНТЭЙ ТАНИЛЦАЖ СУУСАН НЬ ДЭЭР ЮМ ШИГ. ИХ Л ГОЛЖ ШИЛЖ БАЙНА ДАА. ГОЛЖ ГОЛЖ ГОЖИН ДЭЭР НЬ ШИЛЖ ШИЛЖ ШИЖИН ДЭЭР НЬ ЮМ БОЛОХ ВИЙ ДЭЭ ГЭЖ АЙЖ БАЙНА ШШҮҮ. ХЭХЭ ХЭХЭ

  3. hi says:

    18 taigaasa harah ontsog oor bolohoos baga nastai dre genen guij yawaad sain ertei taarah ni iluu ih bdag bhaa minii huwiin bodol

  4. busgui says:

    Би одоо 25 настай жинхэнэ хайртайгаа учраагүй л явна. гэхдээ хайргүй хүний хойноос хөөцөлдөнө гэдэг цаг алдсан дэмий зүйл гэдэгтэй санал нэг байнаа

  5. ... says:

    би одоо 24 тэй, дараа жил 25 хүрнэ гэтэл одоо ийм сайхан насан дээр ийм аз жаргалгүй амьдрах гэж, өнөө маргаашгүй үхмээр л байна.

  6. xongorzul says:

    -Xair goe shuleg bainaa tnx

    25-tai daa ch bi baga huu 4 nastai, bas oyutan, bas ajiltai barag yadarch baigaagaan ch medehgui guideg baij dee… ue ue nuhurtuu gomdohoos ooroor ch estoi gunihiig medehgui hamt olon naiz nuhud dundaa ineej yavaj

  7. smile says:

    ¿íýí ë áè÷ñýí áàéíà. áè 25 õ¿ð÷ ÿâíàà áàñ ë ãýð á¿ë çîõèîæ àìæààã¿é ë áàéíà. ñóðãóóëü ñî¸ëîî ä¿¿ðãýýä àæèë äýýð ãàðààä îäîî ë àìüäðàëàà áîäîõ çàâòàé áîëæ áàéíà äàà. ãýõäýý îäîî áèä ÷èíü 17, 18-òàé îõèä áèø ø äýý. ñàéí õàíüòàé ó÷èð÷ ñàéõàí àìüäðàë çîõèîíîî. 25-òàé á¿ñã¿é÷¿¿ääýý àìæèëò õ¿ñüå

  8. ХАЙР says:

    Хорин таван насны өдөр
    Хорвоотой хундага тулгахуй

    Урьд шөнө би хорин тав хүрлээ
    Унтаад сэрэхэд хөгширсөн байлаа
    Өгсөж гүйдэг насны алтан оргилоос
    Өнөөдөр би уруудаж эхэллээ
    Өө яадгийм…
    Уртай инжааны алхан дороос алтны ширхэг
    үсрэх шиг
    Уруул дээр тогтож ядах инээдээ алдсаар явтал
    Уулгамч хонгор залуу нас надаас зугтааж
    Уйлж гуйгаад ч нэмэргүй нүүр бууруулан одов
    Уугаарай, хорвоо минь
    Уй тайлах хундага юм шүү
    Дураараа нас минь эцэслэв
    Дуустал нь уугаарай!
    Борооны дусал орон орсоор шалбааг болгохгүйн төлөө
    Бум олны дунд ууссаар би үгүй болгохүйн төлөө
    Бодлын минь хань надтай адилгүй байхын төлөө
    Болор хундага хундага жин жин дуугаргая!
    Дэмий амьдарсан бол миний л буруу шүү
    Дэндүү залуу насыг минь уучлаарай.
    Хорин тав хүрээд ухаан суугаагүй бол
    Хорвоо минь Та намайг данснаасаа хасаарай.
    Дараачийн хундагаа суллаж орхиё
    Дахиад уух уу? битгий согтоорой!

  9. Kazah says:

    хайр юу бна . 25 тай байхад чинн нэг таарах юмсан

  10. ХАЙР says:

    сайхан нас

  11. Saraa says:

    би ч бас 25тай. Одоог хуртэл жинхэнэ хайртайгаа учраагуй л явна. Тоохгуй хуний араас гуйх дэмий шуу

  12. Gunjee says:

    Сайxан xэллээ шуу. Би яг одоо 25 настай, бас л нэг тоохгуй залууд дурлачиxаад явж байна даа. Бас л яг дээр бичсэний адил ногоо залуугаа судалж, хун амитнаас сураглаж л байна. Гэxдээ тооxгуй xуний араас удаан зууралдаж цаг алдаж болохгуй гэдгийг ойлголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.