БИ ЭГЧИЙГЭЭ САНАЖ БАЙНА. ЗАГНУУЛМААР БАЙНА…

76133723

БИ ГАЗАР ДЭЭР ГАНЦХАН ЭГЧТЭЙ. ЭГЧДЭЭ Ч ИХ ХАЙРТАЙ БАЙСАН. ЭГЧИЙНХЭЭ ҮГЭНД ОРДОГГҮЙ МУУ ОХИН БАЙЖДЭЭ. ОДОО БОДООД БАЙХ НЬ ЭЭ ХАРАМСАХ ЮМ. ЭГЧЭЭРЭЭ ЗАГНУУЛЖ ЗОДУУЛЖ ЗЭМЛҮҮЛМЭЭР БАЙВЧ ХЭТЭРХИЙ ОРОЙТСОН ЮМ ШИГ. ТОМООГҮЙ ЯВЖ ДЭЭ. ЭГЧДЭЭ ХЭДИЙ ИХ ХАЙРТАЙ Ч ГЭСЭН УУРЛАЖ ЗАГНАХАД НЬ МИНИЙ АМ ХЭЗЭЭ Ч ДУУГҮЙ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ. ЭГЧ МИНЬ ЯМАР ИХ ГОМДДОГ БАЙСАН БОЛ ДОО. БИ ЭГЧТЭЙГЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БОЛОХ БАЙСАН. ҮҮРДИЙН ХАГАЦАЛ ҮЗЭХГҮЙ БАЙЖ БОЛОХ БАЙСАН. ТЭР ЖАРГАЛТАЙ АМЬРДАЛЫГ МИНЬ ХУЛГАЙЛСАН ЧАМАЙГ БИ ҮҮРД ҮЗЭН ЯДАХ БОЛНО!!! ОДООНООС 3 ЖИЛИЙН ӨМНӨ 2007/11/12-НД МИНИЙ ЭГЧ ЭНЭ ХОРВООГ ОРХИСОН. ЯАГААД ГЭЭЧ 10/24-НД ТЭР НОВШ МИНИЙ ЭГЧИЙГ ХҮЧИНДЧИХСЭН. ТЭГЭХЭД МИНИЙ ЭГЧ ДӨНГӨЖ 18-ТАЙ БАЙСАН. ЭГЧ МИНЬ ИХ СУРГУУЛИЙН 1-Р КУРС, ХАРИН БИ 15-ТАЙ 10-Р АНГИ БАЙСАН. ЭГЧ АСУУГДАХ БОЛОХООР ОРОЙТНО ШҮҮ ГЭЭД УТСААР ЯРЬСАН. 7 ӨНГӨРӨӨД ХАРАНХУЙ БОЛЖ БАЙХАД АНИА УЙЛЧИХСАН ОРЖ ИРЭЭД ЭЭЖИЙГ ТЭВРЭЭД УЙЛСАН.

ЭЭЖ ААВ 2 ЦАГААД МЭДЭГДЭЖ ХЭРЭГТЭНГ ХАЙСАН Ч ОЛДООГҮЙ. ТЭР ӨДРӨӨС ХОЙШ ЭГЧИЙН МИНЬ ЦАРАЙ НЭГ Л ГУНИГТАЙ НЭГ Л УЙТГАРТАЙ ЗОЖИГ БОЛЧИХСОН. БАЙНГА Л ЦОЧООД, ХАР ДАРААД Л ИХ ДАРАМТТАЙ БАЙГАА БОЛОЛТОЙ БАЙСАН. 11/12-НД ЭГЧ МИНЬ ЗАХИА ҮЛДЭЭГЭЭД АМИА ХОРЛОЧИХСОН. БИ ОДОО ЭР ХҮНЭЭС АЙДАГ ҮЗЭН ЯДДАГ. ХЭЗЭЭ Ч ГЭРЛЭНЭ ГЭЖ БОДДОГГҮЙ. ШҮҮХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БАС ТЭР ХҮНД ТУЙЛИЙН ИХ ГОМДОЛ ТЭЭЖ БАЙНА. БИ ЭГЧИЙГЭЭ САНАЖ БАЙНА. ЗАГНУУЛМААР БАЙНА. БИ Ч БАС ЭГЧИЙНХЭЭ ХОЙНООС ЯВЧИХМААР БАЙНА. ЭНД ЭНИЙГ БИЧСЭН ШАЛТГААН НЬ ХЭЗЭЭ Ч ХЭНД Ч ЯРЬЖ БАЙГААГҮЙ СЭТГЭЛИЙН ЗОВЛОНГОО ХАРУУСЛАА НИМГЭЛЭХ ГЭСЭН ЮМ. ХЭРВЭЭ ТЭР ХҮН ЭГЧИЙГ ТАЙВАН БАЙЛГАСАН БОЛ ЭГЧ МИНЬ ОДОО МИНИЙ ХАЖУУД БАЙХ БАЙСАН ЮМ…

cekc.mn дээр ирсэн захидал

36 Comments

  1. asas says:

    harin bi emegtei huniig uzen yddag. umnuur min tehees teg gesen shig umnuur min alhdag. ataarhal setgel gutral nomoi bdl archaagui er hun huch chadalgui hen ch bish gedgiig buruu baidlaar todorhoilj bolichimgui teneg shiidveruud n urgelj minii ur zurhiig siichdeg.

  2. anand_amjilt@ says:

    Аймар юм хэцүү юмаа

  3. a says:

    ooo balai ym be bi ch bas egchtei odoonoos egchiigee xairlanaa

  4. unshigch says:

    чи одоо эгчийнхээ өмнөөс сайхан амидрах хэрэгтэй…
    эгчийнхээ хийгээгүйг хийж узээгүйг узэх хэрэгтэй
    эгч ни чамайг дээрээс харж бгаа шдээ
    хэрэв чи хүчтэй боловсролтой мундаг эмэгтэй болчуул эгч чин хичнээн баярлах бол бас их бахархах бх даа
    чи чин эгчийн дүү шүү дээ
    хүчтэй бай амжилт…энгийн нэгэн ушигчаас…:)

  5. yahavdee says:

    хөөрхий амътан 18 хан настай. уншаад нулимс урсчихлаа

  6. eejuuded says:

    ээж н хэрэгтэн хэрэгтэн гэж гүйлгүй сайн ярилцаж, тайвшруулах хэрэгтэй байсан юм бн. хүн сэтгэл санаани цочролд орсон үэд хажууд н түших хүн хамгаас илүү хэрэгтэй байдаг. бас гэр бүл н магадгуй онгон байдлийн талаар их хатуу ханддаг байсан бол, магадгуй их бага хэмжээгэр нөлөөлцөн байж болно. болгоомжлоорой. харамсалтай бн. тийм хэрэг хийдэг адгийн шаарууд хэнд ч хэрэггүй үхвэл таарна

  7. itge!!! says:

    тэр адгуус бол хүн бишээ. харин чамтай хамгийн сайн эр хүн таараасай гэж эрөөэ. эр хүн болгон тийм биш,. аавигаа, ах нарийга, өөрийнхөө хүндлэл хүлээлгэдэг хүмүүсийг хар,. ухаалаг сайхан, чамайг үнэн сэтгэлээсээ хайрлах хүн учрах болноо. өөдрөг байгаарай. дээрх хүмүүц хангалттай бичсэн бн.

  8. hmm says:

    уншаад л уйллаа ымар аймар хүн бэ тэр…

  9. aranjin says:

    á¿ãäýä íü õ¿íä áàéãàà, ààâ ýýæ ÷èíü ÷àìàéã áàéãàà áîëîõîîð ë àìüäàð÷ áàéãàà. õè÷íýýí õýö¿¿ áàéñàí ÷ òèéì ìóóõàé ç¿éëèéí òàëààð áîäîõ ÷ õýðýãã¿é ø¿¿,сайхан цаг ирж л таараа сэтгэлээр бүү унаарай

  10. Oyuka says:

    Уншаад сэтгэл их өвдлөө. Зөндөө их уйллаа. Ямар аймаар юм бэ? Бодох тусам уйлмаар болоод байна

  11. lol says:

    сайнуу. би эмэгтэй л дээ бас эмэгтэй дуутэй. миний дуу надаас 4 насаар дуу, эгч дуусийн холбоо гэдэг маш нандин зуйл гэдгийг би мэднээ. унэхээр хэцүүхэн юм болжээ. ээж аавийгаа бодоод сайхан амидраарай л гэж хэлийдаа

  12. Ganaa says:

    Сайн уу?
    Юуны өмнө чамд гүн эмгэнэл илэрхийлье! Энэ хорвоо дээр олон хүн зовж байгаа шүү дээ. Хайртай хүнээсээ хагацах, сүүлд нь тэгдэг байж ингэдэг байж гээд харамсах үнэхээр хэцүү. Би мэднээ…
    Би ч гэсэн сайхан эгчтэй байлаа. Одоо бол Загнах, зөв бурууг маань хэлж ойлгуулах хүнгүй болхоор хичнээн сайхан найзууд байгаад ч Ганцаардах л юм. Тэглээ гээд яахав дээ. Эхэндээ үгүй байлгүй дээ гээд итгэж чадахгүй хэцүү л байсан. Оршуулах өдөр нь баруун өвдөгнөөс нь адис авахдаа л Хайрт эгчийгээ үүрд алдсанаа ойлгож билээ. Тэр өдрөөс хойш ядаж л эгчийгээ зүүдэлж сэрсэн өглөөд л жаргалтай байхым даа.
    Надад ч гэсэн хэцүү байсан. Тэглээ гээд яахав аав, ээж чинь чамаас илүү зовж байгаа ш дээ найзаа. Нэгнээсээ, чамаас нууж уйлаад л сэтгэлээ эмтэлж амьдарч байгаа ш дээ. Амьдрал хатуу хатуу…
    Гэхдээ би ирээдүйн сайхан амьдралд итгэдэг. Аав ээждээ эгчийнхээ оронд сайн охин нь байхын төлөө, эгчийгээ аль болох үгүйлүүлэхгүй эгчийнхээ орон зайг нөхөхийн тулд, бас аав ээжийнхээ ачийг нь хариулах юмсан гэж хичээж явна даа.
    Найзаа хоёулаа мснжрээр холбоо тогтооё. ganuush.s@gmail.com хаягаар эмайл илгээгээрэй.

  13. Ира says:

    Солонгоо чи ямар тэнэг гар вэ.
    Хүн тийм цэцэглэж яваа цэцэг цэврүү шиг гэрэлт насан дээрээ нүгэлт гөрөөчинд хүчиндүүлвэл яаж амьд явах, сайн сайхнаар ирээдүйгээ харах хүсэл төрөх юм бэ.
    Тэгээд ч шилжилтийн насны 18хан настай охинд энэ амьдралынх нь маш том хар толбо болсон нь тодорхой ш дээ.

    Ум ма ни бад ми хум. Эргэж дүүдээ төрөөсэй дөө л гэж маань өргөе

  14. solongoo says:

    юу яриад байгаан амиа хорлоно ч гэх шиг. хүмүүжлийн юмуу генийн доголдол яалт ч үгүй байх шиг байна даа

  15. zuv says:

    эмчид л оч. болохоо байх талдаа орчихсон бна шдээ. Бясалгал энэ тэрд явдийм уу яадийн.
    бэртэгчин хумуус л амиа хорлодог гээд байгаам шдээ. ээж аавийгаа боддог байгаа даа

  16. indra says:

    Миний дүү цэтгэл зүйн эмчид хандвал зүгээр биш үү.

    Эгч ни сэтгэл санааний гүн хямралд ороод амиа хорложээ.

    Миний дүү сэтгэл зүйн эмчид хандаад үз

    Ийм бодол удаан тээж явж болохгуй шүү

    Иймэрхүү сэтгэл зүйн өвчин байдаг юм.

    Голдуу сэтгэлийн дарамтаас үүсдэг.

    Бүр хүндэрсэн бол уу гэж бодож бна

    Хүсвэл энд захиа үлдээгээрээ.Би эмэгтэй.
    Болж өгвөл туслая
    Холбоо тогтооё

  17. reporter says:

    чи хэн нэгэнтэй ярилцмаар байвал энэ хаяг руу бүртгээд ороод ирээрэй reportersmail@yahoo.com тэгээд бас миний дүү битгий муу муухай бодол тээж бай, хүн ямар ирээдүй хүснэ түүнд тийм л ирээдүй байдаг гэдэг юм, сайн сайхныг хүсээд амьдрал гэгч өнгөт ертөнцийн цагааныг харж, мэдэрч,бас ирээдүйн амьдралаа, эцэг эхийнхээ амьдралыг цагаанаар будаж амьдар. Хар бараан бүхэн болоод өнгөрсөн. нэгэнт өнгөрсөн цаг хугацааг буцааж чадахгүй. тиймээс чадах зүйл чинь ирээдүйг өөрчлөх. хэрвээ чи хайртай эгчийнхээ хойноос явчихвал хэзээ ч эгчийнхээ мөрөөдөж байсан тэр сайхан зүйлсийг гүйцээж чадахгүй ш дээ, чамайг эгчийн ухаантай дүү гэдэгт итгэж байна…

  18. Covex says:

    Mini du setgeln tenxetei bgarai. Egchde xairtai l bl tim alxam xj boloxgui shu. Egch n dres xarj bga chmg times chi sxan amidarwal egch chn bayarlana shude duu min. Sain sxnig xusie.

  19. saran says:

    setgeliin tenheetei baidaa ohin mini,yamar haramsaltai yumde.ter hyn yiliin yree zaaval amsaj zovlongiin eroold jivne.
    amia egyytgene gej byy bod.hyn bolj torsondoo bayarlaj yav.tohioldson zovlongiin omno byy buuj og.egch chini ergej chamd irne gedegt itgeerei.

  20. Lonsdale says:

    миний дүү амиа хорлож ёстой болохгүй шүү чи л одоо ээж аавыхаа ганц нар нь шүү. эгч нь чиний хажууд үргэлж бгаа гэдэгт итгээрэй эмэгтэй хүн хайртай хүнийгээ 3 жил харж хамгаалж явдаг юм гэсэн чи л эгчийхээ үргэлжлэл шүү! хэзээ нэгэн цагт тэр муу хөгийн новш үхлийн муугаар үхэх болноо!

  21. dfgt says:

    чи эгчдээ ийм их хайртай юм чини, эгч чини чамд чиний охин болоод эргэн торноо

  22. Life is game says:

    харамсаж байна. Миний дуу сэтгэлээр оодрог сайн сайхан ум бодож эгчийхнээ гуйтцээгээгүй уйлсийг бутээдээ. Амдрал их хатуу умдаа.Ээж аав чини бас хэцүү байгаа шуудээ. Тэр эгчийнхээ араас явна гэж тийм ум битгий дахиж бодоорой. Оороо сайн сурч боловсрол мэдлэгтэй оороо оортой эзэн болоо дуу мини.Тэгээд сайн сайхнийг хусэн эрөөэ.
    Оодрог байгаарайдаа дуу мини.

  23. hi says:

    хөөрхөн дүү мини ийм юм яриж болохгүй ээ. тэр муу новш заавал хийсэн юмнийхаа горийг амсах болно. хүн гомдоосон хүн заавал шийтгэлээ амсдаг юм. энийг харин чамд амлая.
    одоо сэтгэл санаагаа тайван байлга, ээж аавийгаа бодохгүй бол болохгүй шүү. тэр 2 н бүр хэцүү байгаа болхоор дээр н нэмж тэнэг юм бүү хийгээрэй. чамайг сайхан амидрал хүлээж байгаа шүү. сайн сайхан амидарч муусайн хараал идсэн өлөгчингүүдээс заавал хариугаа авна шүү.
    амжилт!

  24. xongorzul says:

    -duu mine egch chine hajuud chine baigaa ter chamaig urgelj harj hairlaj uheh tuhai bodhod chine uilj baigaa daa

    -chi egchiinhee husel moroodoliig bieluulj tuunii tolbogui amidraliig urgeljluulj achiig ni hariulah heregtei!!! Egch chine uuniig l husej baigaa daa

  25. Ramirez Sanchez says:

    Хүмүүс энгээд л бгаа юмаа зөб үнэлдэггэй юм. Харин эчийг чинь өрөвдөж бна. Бас гүнээ эмэгнэл илэрхийле

  26. ul itgegch says:

    Сонин л юм даа.Иймэрхүү зүйлийг энэ сайтад бичмээргүй л юм даа.Эр хүнийг үзэн яддаг нтр гэчээд ийм сайтад юу хийж явна вээ????????

  27. john says:

    Хүн жаргал даахгүй зовлон даадаг юм.Чиний урд зөндөө амьдрал байна.Сайхнаар сэтгээд амьдар.Ээж ааваа бод.

  28. sapphire says:

    сэтгэлийн тэнхээтэй байж, эгчийнхээ эдлэх бсан жаргалыг нөхөн амьдар. үүнд эгч чинь ч бас баярлах болно.
    тэр өөдгүй новш муугаа үзнэ.

  29. hmm says:

    Egch chin urgelj chinii derged bgaa. Tiim uchraas duu mini sain saihan yavbal egchiin chin suns amar amgalan baih bolnoo. Chi yavaad ugvul turuulj usgusun eej aav chin yah bilee. Sain bodooroi duu mini.

  30. girl says:

    амиа хорлох талаар бодохийн ч хэрэг бхгуй шуу, эгч чин бсан бол юугаа дэмийрээд солиороод бгаан, ээж аавийгаа бодохгуй амиа бодсон хар хог гэж загнах бсан бх шуу

  31. Edy says:

    Яасан ч хэцүү юмбэдээ. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай .

  32. ХАЙР says:

    тэр хүн үхлийн муугаар үхнээ.

  33. Selenege says:

    миний дүү ээж аав 2 оо бодоорой

  34. uujgii says:

    миний дүү тийм бодол бодох хэрэгггүй ээ эгч чинь бурханий оронд чамайг харж бгаа миний дүү эгчийнхээ бодож сансан бүх үйл хэргийг чи бүтээх ёстой энэ хорвоод сайн хүн муугаасаа хавгүй олон бдаг шүү дутуугаа дүүргэж дундуураа нохох хэрэгтэй шүү ард үлдсэн аав ээжийгээ амьд байхад нь жаргаах үр нь чи юм шүү чамд аз жаргал ах нь хүсье бурхан миний дүүг дандаа ивээх болноо амжилт чи шүү охин минь.

  35. cahirmaa says:

    миний дүү сэтгэлээр битгий унаа, эгч чинь хажууд чинь байсан бол чамайг аз жаргалтай сайн сайхан амьдрахыг чинь л харахыг хүсэх байсан байхаа, би ч гэсэн эгчтэй, ээжээсээ ч илүү хайртай, намайг ээжээс илүү ойлгодог болохоор тэр, гэхдээ чи өөрөөсөө гадна хөөрхий муу ээж аавыгаа бодох хэрэгтэй, охиноо алдчихаад чамаас дутуугүй шаналж байгаа, амиа хорлох тухай битгий бодоо энэ чинь дэндүү амиа бодсон хэрэг, чи өөрөө энэ хэцүү үед ээж аавыгаа орхиод явчвал дэндүү харгис хэрэг болно

  36. хүн says:

    харамсалтай юмдаа. Хүний амьдрал гэж яасан хэцүү юмбэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.