Анхны секс амжилтгүй болвол хэн буруутай вэ

Анхны бэлгийн харьцаа эвгүй сэтгэгдэл үлдээх нь охид хөвгүүдийн мэдрэл сэтгэцэд нөлөөлж эмгэгтэй болгодгийг эрдэмтэд олж тогтоосон байна. Үүнээс болж амиа хорлох оролдлого олонтоо гардаг нь ч нэгэнт тодорхой болоод буй.

-Айж ичиж өнгөрөөсөн анхны шөнө,
-Ариун нандин учрал,

Энэ бүхнээ нандигнах хүсэл орь залуу насанд их байдаг. Бие биедээ хайртай охин хүү хоёр хоёулаа амиа хорлосон тохиолдол ч байдаг. Секстэй холбогдсон учрал тохиол аль ч улсын иргэдийн сэтгэлийг түгшээдэг юм.

Ганцхан жилд Москвад гэхэд 3000 залуус амиа хорлох гэсний 500 нь нас барсан ажээ. Учир шалтгаан нь секс, хайр дурлалтай холбоотой. Өсвөр насныханд сексийн боловсрол олгох нь туйлын чухал юм.

Өөрийнхөө бэлэг эрхтнийг 14 см урттай байгаад сэтгэлээр унаж амиа хорлох гэсэн тохиолдол ч гарч байсан гэдэг. Учир нь найз нөхөд хэвийн бэлэг эрхтний урт 20 см юм гэнэлээ гэцгээснээс болсон аж.

Эмэгтэй хүнтэй дөнгөж ойртоод үрийн шингэнээ асгаснаас ичсэн хөвгүүн маш их айсан байдалтайгаар эмчид хандсан байдаг. Энэ нь эр эмийн ажил нь 30 минутаас доошгүй үргэлжлэх ёстой гэж тэр хөвгүүн хатуу чанд ойлгож явснаас үүдэлтэй байдаг.

Энэ мэт тодорхой мэдлэггүйгээр сексийн диваажинд хөл тавьж хожим нулимс унагаахад эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, эмч нар л буруутай юм.

/Хань/

2 Comments

  1. jack says:

    эрэгтэй хуний бэлэг эрхтэн ердийн хэмжээн хэдэн см байдаг юм бол.

  2. хөөрхөн шт ккк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.