Араар тавилтад дааврууд буруутай

araar-tavih

Гоо үзэсгэлэнгийн төлөөлөгчид маань эстрадиолын өндөр агууламжийн уршгаар хэд хэдэн хамтрагчтай байх сонирхол, чадвартай болдог байна. Техасын Остины их сургуулийн эрдэмтэд 17-30 насны 50 гаруй эмэгтэйчүүдэд энэ төрлийн судалгааг явуулсны дүнд уг дүгнэлтийг хийсэн аж. Мэргэжилтнүүд хоёр сарын туршид эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн үеийнх нь дааврын төвшинг хэмжжээ. Мөн энэ үеэр эмэгтэйчүүдээс бие махбодийн байдал, хүсэл сонирхлыг нь асууж байж. Бусад мэргэжилтнийг ч томилон эмэгтэйчүүдийг ажиглуулсан байна. Судалгааны явцад эмэгтэйчүүдийн 78 хувьд нь сексийн идэвхжлийг хангагч даавар дээгүүр байдаг нь тогтоогджээ. Ийм даавар өндөртэй байгаа эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татахдаа ч өөр болох нь илэрсэн аж. Учир нь тэд сексийн идэвх сайтай тул эрчүүдтэй сээтэгнэх, үнсэлцэх, нэг шөнийн секст татагдах зэрэгт асуудалгүй ордог.

Мөн уг судалгаагаар, хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийн цусанд экстрадиол дааврын агууламж өндөр тохиолдолд нэг хүнтэй удаан харилцаанд байж чаддаггүй, хамтрагчаа ойр ойрхон солих магадлалтай нь тогтоогджээ. Энэ сацуу Флоренцийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүд эмэгтэйчүүдийн нөхрөө араар тавьдаг явдлыг багасгадаг бэлдмэл бүтээснээ зарласан байна. Уг бэлдмэл зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг агаад дааврыг тэнцвэржүүлэх нөлөөтэй үйлчилдэг ажээ.

6 Comments

  1. zaluuzurkh says:

    хөөрхий өөрсдө буруугүй юм байна шд энэ муу даавар уу. хэхэ

  2. auau... says:

    тэр эмнээс xэдийг олж аваад эxнэртээ өгчиxөөд санаа амар гадуур xонож яваx юмсан. xиxи…

  3. Дэмжиж байна says:

    Rameriz-iig demjij bna

  4. bg says:

    Ийм эмийг эрчүүдэд л зориулж бүтээвэл таарна.Байгаа олоогүй судалгаа байна.

  5. Guy says:

    daavriin yilchilgeeg hyanaj zohitsuulj bh uchirtai saaral esiin homsdol ilyy buruutai bolov uu

  6. Ramirez Sanchez says:

    Тэгээд тэрнийг нь устагадаг ямар 1 химийн зуйл бдаг юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.