Аюулгүй секс буюу мөрдвөл зохих 7 санамж

z7iz5c47

1. Тэмбүү өвчин нь хавьталд орсны дараа 3-4 долоо хоногийн дотор илэрдэг. Гэтэл эрхтэн дээр тод улаан өнгийн, зовиургүй хатуу яр гардаг. Хожим нь яр шарх нь ул мөргүй арилах боловч тэмбүү нь бие организмд “тэнүүчилж” эхэлнэ.

2. Бэлгэвч нь бэлгийн замын бүх өвчлөлөөс найдвартай хамгаална гэж байхгүй. Жишээ нь өвчтэй эмэгтэй хүний үтрээний шүүрэл нь бэлгэвч байхгүй эрхтний угт дусахад өвчин авна.

3. Ер нь бэлгэвчийг бэлгийн хурьцалд орохын өмнө, хөвчирсөн тохиолдолд углах нь зөв. Тэгээд үрийн шингэн гарсан дор нь тайлах ёстой. Шинэ бэлгэвч углахын өмнө бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй. Нэг л бэлгэвчээр бүх хэлбэрийн сексийн харьцаанд орж болохгүй.

4. Хэрэв ямар нэгэн эвгүй шинж тэмдэг илэрвэл хойшлуулалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй. Өөр ямар шинж илрэх бол гэж хүлээгээд байвал түргэн эдгэрэхэд улам хүндрэлтэй болно.

5. Хурьцалд орсны дараа шууд шээх, бэлгэ эрхтнээ угаах зэрэг энгийн аргууд нь 100%-ын найдвартай биш ч гэсэн нян, бактери орох эрсдэлийг ямар нэгэн талаар бууруулдаг.

6. Тэмбүүгээр хүн бүр өвчлөхгүй ч хломидиоз гонорей зэрэг хөнгөн хэлбэрийн бэлгийн замын өвчнийг маш амархан авдаг.

7. Тэмбүүг эмч мэргэжилтнүүд “ДОХ” -ын өмнөх үе гэж нэрлэсэн нь хүний дархлааг гэмтээдэгтэй холбоотой юм. Иймд гүйцэд, ямар ч үлдэцгүй эмчлүүлэх шаардлагатай.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.