Бие махбодид хомхой вирусны учруулах аюул

Египетийн фараанийг хүртэл үхэл рүү хөтөлж байсан хамгийн эртний өвчний нэг нь хомхой. Хүн төрөлхтөн олон өвчин тахал, тэмбүүг хүртэл ялж дийлсэн боловч хомхой нь одоог болтол бидэнтэй хамт амьдарсаар байна.

Хомхойгийн олон улсын нэршил нь герпес. Эртний грекийн энэ үгийг орчуулбал “мөлхөө”. Томчуудад энэ өвчний вирус дотны харилцаа буюу уруулаар дамжиж халдварладаг. Жирийн хомхой нь наанаа аюулгүй мэт боловч үнэн хэрэгтээ үхэлд хүргэх өвчний эх суурь болдог. Уруул дээр гэнэтхэн л хомхой гардаг.

Хаанаас халдвар авсан байх вэ? үүнд хүмүүс төдий л санаа зовдоггүй. Хомхойны эсрэг тос түрхээд ч юм уу эсвэл халуун юмаар хайраад асуудлыг шийдчихдэг. Гар доорх эмчилгээний үр дүнд хоёрхон долоо хоногийн дараа яр шарх ул мөргүй алга болно. Санаа зовох юм энд юу ч алга. Хомхойны вирус нь хүнд 3-4 настай байхад нь халдчихдаг. Түүнийг үүссэн эцэг эх болон уг вирусын тээгчээс халдварладаг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ өвчний вирусыг тээгч нийт хүн амын 90 хувийг эзлэх болсон аж. Нялх хүүхдээ үнсэж үлгэж эрхлүүлж буй томчууд үнэндээ аюулт өвчний вирус халдааж байгаагаа төдий л мэддэггүй. Хүний биед орсон уг вирус голомт үүсгээд тухалж авдаг.

Тэгээд тухайн хүний бие махбодь хямарч дархлал сулрахаар вирус идэвхжиж “ажлаа” эхэлдэг. Төв мэдрэлийн системд үүссэн голомт дархлаа сулрахаар идэвхжиж, яг хаанаас халдвар авсан тэр газраа очиж өвчин үүсгэдэг. Энэ газар нь ихэнхдээ уруул байдаг юм. Уг вирус идэвхжихдээ эрүүл эсийг олноор гэмтээж, бие махбодийг бүхэлд нь хамарсан өвчин үүсгэдэг. Энэ нь ихэнхдээ ханиад хэлбэрээр илэрдэг юм. Хомхойн вирус зөвхөн идэвхжээд өвчин үүсгээд зогсохгүй мутацид орж шинэ шинэ хэлбэрийн вирус үүсгэдгээрээ тун аюултай.

Өвчний идэвхжилтэй энэ үедээ халдвар тээгч өөрт нь ойртсон бүх хүнд халдвар тараадаг. Хомхойн вирус хүний мэдрэлийн системийг барьж өвчлүүлдэг ба идэвхтэй үедээ хамгийн захын мэдрэлийн эд эсийг ч гэмтээдэг. Энэ л хомхойн гол аюул байдаг. Хомхой зөвхөн уруулаар халдварладаг юм биш.

Мөн бэлгийн замаар ч халдварлана. Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул үтрээ хавьд яр шарх гардаг бол эрчүүдэд бэлэг эрхтэний толгой дээр гарна. Энэ нь хомхойн нэг хэлбэр. Бэлгийн хомхойн үед бөөр давсаг өндөр халууруулж толгой өвдөнө. Үнэндээ ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илрэх тул хүмүүс түүнтэй андуурах нь элбэг. Өмнө нь бэлгийн хомхойг энэ төрлийн өвөрмөц хэлбэрийн вирусны халдвар гэж үздэг байсан бол одоо уруулынх ч тэр, бэлгийнх ч тэр ижил вирусээр үүсгэгдсэн өвчин гэдэг нь тодорхой болжээ.

Уруулынх мөн бэлгийн хомхой ч бие махбодийн дархлаа сулрахаар гарч ирдэг. Иймээс биеэ чийрэгжүүлэх нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн оновчтой хувилбар юм. Хомхойн эсрэг антибиоток хэрэглэх нь ямар ч үр дүнгүй. Антибиоток нь зөвхөн бие махбодид буй ашигтай бактерийг л устгаж харин ч өвчилж даамжрах нөхцлийг бүрдүүлдэг. Вирусын устгах арга үгүй зөвхөн дарангуйлж л болно.

Учир нь вирус нь ердөө л бие махбодийн нэгэн хэсэг тул устгана гэдэг боломжгүй зүйл агаад өөрийгөө л хөнөөнө гэсэн үг. Иймээс яг уг вирусны эсрэг тусгай бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Сүүлийн үед вирусын эсрэг тусгай бэлдмэл хэрэглэх болсон. өмнө нь хомхойны вирус уруулаар дамжиж халдварлахдаа амны хөндиигөөс шууд төв мэдрэлийн системд очиж голомт үүсгэдэг.

өвчин үүсгээгүй үедээ уг вирус мэдрэлийн эсээр “хооллох” амьдарч байдаг бидний мөнхийн дагуул болдог. Уг вирусын халдвар авсан хүн хоол хүнсэндээ жимс ногоо, тахиан мах, загас, өндөг, түлхүү хэрэглэх хэрэгтэй ба харин хушга, шоколад,кофе, гаазтай ундаа, согтууруулах ундаа, майонез, кетчуп болон халуун ногоо хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хүн төрөлхтөн сүүлийн үед аймшигт өвчнөөр өвчлөх нь элбэг болсон нь олон янзын вирусын халдвартай холбоотой гэдгийг эрдэмтэд батлаад байна. Ерөөсөө бид олон янзын аймшигт вирусыг тээгч.

Эдгээр вирус нь биднийг үргэлж өвчлүүлж байдаг төдийгүй хэзээ ч биеэс гадагшладаггүй бие махбодийн дархлал сулрахыг хүлээн отож байдаг аж. Бидний мэдэх хомхой л ийм аюултай өвчин хүнд нүүрлүүлж байдаг бөгөөд цаана нь хичнээн нь ч ийм вирус бие махбодьдоо тээж явааг өнөөгийн анагаах ухаан тайлаагүй билээ.

7 Comments

  1. Хомхой халдаад хэр удаан хугацаанд. Илэрч гарч. Ирдэг бол би ягтусчииажээ тэгээд эхнэртэйгээ хэд хэд унтсан манай хүн яах ч үгүй юмаа. Уул нь би өөр хүнтэй энэ тэр болоогүй юм. Л даа 

  2. Азгуй нэгэн says:

    Uhaan muutai yavsnii shiitgel denduu haramsmaar irlee belgiin homhoi taraagch ….. -g tenger n nirgeg 

  3. аймшиг says:

    Би саяхан эмчид үзүүлсэн чинь бэлгийн хомхойтой байна гэсэн.  би яахаа мэдэхгүй их балмагдсан. бичиж өгсөн эмийг нь ууж байгаа. гэсэн ч бүрэн эдгэдэггүй гэхээр айдас төрж байна

  4. monda says:

    ямархэцүү юм бэ. бид яж амьд яваа юм, бэ .. бүр айчихлаа.

  5. bi helii says:

    гэхдээ xаоц-н хэлсэн тос эм 2 зөвхөн гадна гарсан яр шархийг түр зуур л эдгээнэ(хааяа эдгэхгүй тохиолдол бий)..virus-g edgeeh em tam odoohondoo erdemted haraahan gargaj amjaagui bgaa…neeh udahgui garah bailgui de

  6. Хаос says:

    Зовиракс гэж тос, ацикловир гэж эм лав байдаг.

  7. LadyBird says:

    одоо тэгээд яаая гэхэв өвчин тусаж үзээгүй ганц ширхэг хүн дэлхий дээр бвал түүнээс зөвөлгөө авахсан байхгүй юм чинь тэгээд яахийн бээ? Тэр вирусны эсрэг ямар тусгай бэлдмэл байдгийн ядаж нэрийг нь бичээд тавьчхаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.