Би тэрэнтэй унтсанаас хойш хүнтэй унтаагүй…

95904858

Миний захиаг уншиж байгаа та бүхэнд баярлалаа, би 24 настай гэхдээ бүр 12 сарын сүүлээр 24 хүрнэ л дээ, одоо их сургуулиа төгсөөд ажил хийж байгаа, хүмүүс намайг нэх хөөрхөн биш ч гэсэн мааш эгдүүтэй гэдэг. Би өөрийнхөө талаар хүмүүстэй ярилцах гэсиймаа. Би их сургуулийн 2 курст байхдаа нөгөө ангийхаа 1 залууд сайн болоод тэр ч бас надад гайгүй л байдаг байсан л даа, тэгээд бид 2 унтсан, тэр миний анхны эрэгтэй хүн байсан л даа тэгсэн яахав тэр баян айлын шалиг залуусын л  1 байсан юм байна лээ тэрийг сүүлд мэдсэн. Надтай унтсаныхаа дараа миний эргэн тойронд байдаг найз ч гэж хэлж болхоор охидуудыг маань эргүүлээл байнга л энд тэнд шоудаж янз бүрийн охидуудтай унтаж хэвтсэнээ ярина, би тэрэнд аягүй сайн ядаж байхад унтцан болхоор надаа хэцүү л байдаг байлаа. Тэгээд тэрнээс бушуухан холдий өөрийгөө өөрчлье гэж шийдээд зуны амралтаараа усан спорт аеробекээр хичээллээд дажгүй галбиртай болоод найзтайгаа нийлээд байнга л хөгжилтэй харц дээгүүр тэрийг тоох ч үгүй алхаж явдаг болсон. Гэтэл тэр намайг 2 жилийн дараа хоёулаа үерхий гээд намайг гуйсан, надад хандаж байгаа нь арай өөр болоод эхэлсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй ээ би тэрэнд хичнээн сайн ч намайг нэг л зовоочих хүн шиг санагдаад тэгээд ч бид 2-ын амьдрал ялгаатай болхоор намайг ойлгохгүй юм шиг санагдаад…

Тэр намайг 2, 3 сар эргүүлж гуйж байгаад өөр найз охинтой болсон л доо тухайн үед надад нэх юм бодогдоогүй, тэр найз охинтой болсон ч надад гомдож байна. 2-уулаа уулзий гээл ярьдаг байсан болхоор сэтгэл арай л гайгүй байдаг байсан, сургуулиа хурдхан төгсөөд тэрний царайг харахгүй бол мартчих юм шиг л санагддаг байлаа… Гэтэл би одоо сургуулиа төгсөөд 2 жил болж байна, мартах нь битгий хэл улам ихээр санаж өгүүлээд ямар их хайртай байснаа мэдрэх  юм, бас сэтгэл санаанд таарах ч хүн олдохгүй уг нь намайг хүмүүс эргүүлээл сайн эн тэр гээл байхийн би даанч тэрнийгээ мартаж чадахгүй болхоор хүн хүлээж авч чадахгүй байна. Хүлээж авья гэсэн ч олигтой юм олдохгүй сэтгэл санаагаар унаад байнөөө, би заримдаа өөрийгөө ямар азгүй хүн бэ гэж бодхийн.

Миний тэрэнд хайртай байсан мартаж чадахгүй болхоороо ганцаараа яваад байгаа гэдгийг миний найзууд манай ангийхан гээд л бүгд гадарладаг байхөө. Уг нь надад сайн залуучууд манай анги нөгөө ангийханд байдаг л байсийм шиг байна лээ, гэхдээ тэрэнтэй нэр холбогдцон болхоор хэн ч надад халдаж чаддаггүй юм шиг…

Гол нь би одоо хүртэл найз залуутай болоогүй, бас тэрнээс хойш хүнтэй ч унтаагүй байгаа, гэтэл тэр хайртай залуу маань нөгөө охинтойгоо суусан сайхан амьдарч байгаа. Би ийм л байдалд орчоод байна. Уг нь би юмыг муу талаас нь харахыг хүсдэггүй, аль болох л болно бүтнэ гэж боддог л доо гэхдээ бүх юм сайхан болно гэж бодсон ч заримдаа бачимдаад байхийн. Бас би тэрэнтэй унтсанаас хойш хүнтэй унтаагүй яваад байгаа нь надтай одоо учрах хүнд ямар санагдах бол? Нэг удаа л унтсан юм чинь одоо онгоноос ялгагдахгүй шд тэгэхээр ийм эмэгтэй хүн эрчүүд та нарт ямар санагдах вэ?  Уг нь би янз бүрийн хүнтэй заваарч яваагүй нэр цэвэр явж өдий хүртэл тэвчсэн юм чинь хоёрын хооронд юмнуудтай унтаж хэвтээд яваад баймааргүй байхын. Явах байсан бол надад тэгэх боломж байгаагүй биш зөндөө л байсан. Тэгэхгүй гээд найз залуутай болохоо хүлээгээд байхаар оройтох гээд байхийн. Би яах уу? Надад зөвлөөрэй хүмүүсээ…

Баярлалаа
cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. zaluu says:

    сайн уу үнэндээ гайхлаалдаа иймхэн юмнаас болоод санаа зовоод яахав дээ бүсгүй минь амьдрал бол баян гэдэгт итгээрэй тэр тусмаа залуу хүнд зүгээр л мартах хэрэгтэй юм их байдымдаа найз минь тээл бүх юм ок шүү дээ тийм юм бдож байгаа залуус бол эр хүн биш тээл болоо!!! холбоо барьж болно шүү !!!

  2. goyohon says:

    сайн байцгаана у? би саяхнаас энэ сайтийг унших болсон.БИ гадаадад 7 жил сурч ажиллаад саяхан эх орондоо ирсэн.Сүүлийн 3 жил би 1 гадаад залуутай найзалж 2 жил ни хамт амидарсан юм.Одоо ургэлж холбоотой байдаг. Бид бие биедээ их хайртай.Харин би 32 настай гадаадад удсан болоод тэрүү одоо болтол хунтэй сууж хуухэд гаргаагуй.Эгч маани бас тэнд байдаг гадаад хунтэй суугаад хуухэдтэй болсон их сайхан амидарч байгаа.Манайх 2 охинтой болохоор хүмүүс намайг монгол залуутай суу гэх юм .Ээжийн бодол ийм юм шиг байна лээ бас хамаатний хүмүүс.Тэр маани их сайн залуу.Би суулийн 5 жил хариагуй байсан болохоор тэр маани намайг явахад дэмжиж гэрийнхэнтэйгээ уулз гэсэн юм.Одоо бид хуухдийн тухай яриж байгаа саяхан шинэ ажилд орсон болохоор одоогоор ирэх болоогуй.Нас ни надаас 2 ах гадний жишгээр орой суух юм . Би хулээгээд л байх уу? миний нас бас яваад л хуухэд гаргахад оройтлоо гэх юм. Бас хумуус намайг монгол залуутай суу гэх юм надад суугаад байх сайн таниж мэдэх залуу алга .надад зовлогоо огооч.Зарим хумуус монгол залуучууд дэмий л гэх юм

  3. br says:

    чи бид 2 яг адилхан юмаа нэг л юмаараа ялгаатай бна тэр нь би арай л төгсөөгүй бна би ч гэсэн төгсөөд яваад өгвөл мартаж чадна гж бодоод л явж бна тэр ч бас миний анхний эр хүн бас анхний хайр энэ ч хэтцүү асуудал шүү гэхдээ бидний өмнө өнгөрснөөс мин илүү сайхан зүйл хүлээж бга гэдэгт итгэх хэрэгтэй шүү ок

  4. aaagii says:

    надад зовлогоо сэтгэлийн дэм урам зориг огсонд мааш их баярлалааа найзуудаа

  5. Tulip says:

    Сэтгэлийг чинь татах өөр залуу гарч ирээгүй болохоор л чи санаж байгаа байх. Өнгөрснөөсөө салахад чамд ирээдүй л туслана тийм болохоор шинээр дурла гэхдээ сонголтоо зөв хийх хэрэгтэй шүү. Өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч байгаарай гэж хүсье миний бодлоор тэр залуугаас холдсон маш зөв зүйл болжээ. За тэгээд амжилт. Амьдрал баян гэдэгт итгээрэй

  6. sony says:

    надтай нэг уулзаад үзэх үү. юмыг яаж мэдэхэв ах нь чамд таалагдах ч юм бил үү аан.

  7. uran zurag says:

    чи өөрийгөө зоригжуулж, тууштай, ухаантай байж чадсан юм чинь ахин өөртөө туслаж чадна гэж би бодлоо.
    тэр залуу амьдралтай болсон юм чинь бодсоны ч хэрэггүй.
    харин чи энд бичсэн шигээ тууштай ухаалаг бүсгүй мөн бол чамд сайн хань сайхан ирээдүй бий. удахгүй ч учрах бизээ.

  8. hench bish says:

    Сайхан залуу гарж ирнэ. Тэр залуугаа одоо март чамайг тэр хүн байсан ч юм уу байгаагүй ч юм уу мартаастай явж байгаашд! Эрэгтэй хүн гэдэг чинь тийм байдаг юм хэзээ ч өнгөрсөн амьдарлыг хүсдэггүй кк Жоохон сэтгэлийн хадтай баймаар юм тиймхэн залууг бодоод суугаад байдаг өөр залуучуд олдохгүй харагдахгүй байгаан бол өөрөө жоохон өөртөө хайргүй юм байна. Өөрийгөө хайрал тэгсэн цагт чамайг хайрлах хүн гарч ирж таарна. Өөрийгөө хайрлаж сураарай за амжилт! Хаа сайгүйл харчуул байндаг гэхдээ эхнэргүйг нь гоцолж хэлсийм шүү окээ

  9. baldag says:

    энэ залуус хүүхнүүд солиорчээ чиний л амьдрал өөрөө хичээ

  10. cahirmaa says:

    өнгөрсөнтэйгээ амьдраад байвал амьдрал ямар ч утгагүй байдаг юмшигээ,анхнаасаа чамд сайн биш байсан юм бишүү, 2,3 хан сар болоод тэсэлгүй ондоо хүнтэй суучихсан л явж байна шүүдээ, хүнтэй унтсанаа түмэн амьтанд зарлаад охин болгон эргүүлээд явдаг завхай залуугийн нэгнээс хувь заяа чамайг хамгаалжээ гээд л охичих

  11. Asiana.asie says:

    Ийш хүний үр ангирын зулзага. Амьдралын ийм жаахан бэрхшээлийг сөрж зогсож чадахгүй бол гэр бүл болоход хэцүүднэ дээ чи. Чиний насанд ийм л явсан. Одоо ч хүүхдүүдтэгж л явж байна. Сэтгэлээр унаад яах гэсэн юм бээ.Амьдрал өөрөө баян ш дээ. За гэхдээ амьдрал баян гээд өөрөө өөрийгөө буруу замд оруулав. Наадах чинь цаг зуурын л асуудал. Аавтайгаа ярилц. Аав чинь л чамайг эр хүний хувьд ойлгоно. Харин ээж чинь эмэгтэй хүний хувьд ойлгоно шүү.

  12. unshigch says:

    Өөп залуутай танилцаад үз л даа. Амидралдаа ганц хүнтэй уулзчихаад тэрүүгээрээ хорвоогийн эрчүүдийг төсөөлж болохгүй шүү. Дөнгөж 24 юм бна, урд чин бүхэл бүтэн амидрал чин бна аа хө. Хэрвээ тэр залуу чин хүнтэй суугаад тааруухан явж бсан бол чи ингэж хойноос н харж суухгуй л бсан л даа. Сайн яваа болохоор н гэмгүй атаархаад бгаа биз. Никитоний 1 дуу бдаг. Сайн явбал мартаарай, зовох цагтаа санаарай гэдэг үгтэй.

  13. MM CC says:

    Би ч бас найз залуугаасаа салсан, гэхдээ одоо болтол түүндээ хайртай. Тухайн үед хоёулаа бие биенийгээ ойлгоогүйгээс болж тунирхаад салсан. Гэхдээ хэзээ нэгэн цагт буцаад нийлэх юм шиг санагддаг. Эмэгтэй хүн ер нь тийм юм шиг байна лээ, итгэл тасрахгүй хулээгээд л байдаг. Найзууд бол одоо аль хэдийн намайг түүнийг мартаад өөр залуучууд сонирхдог л гэж боддог байх, харин би бол дотроо түүнийгээ хайрлаад л явдаг юм. Салсан эрчүүд энэ талаар юу гэж боддог юм бол доо.

  14. bodol says:

    шал дэмий юм хүлээж байгаа юмуудаа гэж бодогдлоо. анхний хайр байсан анхний хүн маань байсан гээд л боддог юм болгон хүдлаа байдаг юмоо миний дүү зүгээр сайхан сэтгэл өөдраг сайхан ажилаа хийгээд л байж бай тэр залуугаа хүлээх хэрэггүй угаасаа эхнэртэй болчихсон юм байншд хүмүүсийн дундуур орж гай болох шиг юм байхгүй .зүгээр л чамаар зугаагаа гаргах гэж л байгаан өөр сайхан залуус зөндөөл байгаа. амьдрал гэдэг чинь баян шүү дээ.амжилт

  15. busgui says:

    дурлалд сохорч болохгуйэ. эргэн тойронд чин зөндөө сайхан залуус байгаа. нэгэнт тэр хун чинийх болохгуй, бас хунтэй суусан болохоор туунийг мартахыг хичээ. нэг хунийг бодоод л яваад байвал хажуугаараа зөндөө сайхан боломжуудыг алдах болно шуу. би бас чам шиг нэг л хунийг дотроо хайрлаж яваад алдсан юм. уунийг чамайг давтаасай гэж хусэхгүй байна. нудээ нээ бусгуй мини. бас хунд итгэх итгэл гэдэг сайхан. алдаа хийхээс айгаад хэрэггүйэ. сэтгэл чин юу гэж хэлж байна тэр бугдийгээ хий. алдаа гаргасан ч харамсах хэрэггүй. алдаа хийнэ гээд айгаад байвал юунд ч хурэхгүй. алдаж онодог хорвоо шуу дэ. харин таалагдсан болгонтойгоо сэкс хэрэгцээ гээд уулзаад явж болохгуй шуу. нэр хунд хунд маш чухал. өөрийгөө хундлэх хэрэгтэй.

  16. mongol er says:

    яг чамам шиг нэг охиныг мэдэх юм байна тэрэнд би сайн харин нөгөөх нь өөр хүнд сайн наймаг гомдоогүй гэсэн дээ уулздаг байсан юм гэсэн ер хүн өнгөрсөө мартаж байхгүй бол хэцүү шүү дээ чи өөрийгөөч дараа найзлах хүнээч зовооно март хүнтэй үерэх тэрнийхээ сайханыг олж хар тэгээд аяандаа мартандаа

  17. mongolian says:

    найз олонтой яриа хөөрөөтэй эмэгтэй найзтай бол, гадагшаа гар ийм залуухан чадалтай байж уйтгарлаал суугаад байж болохгүйшдэ. өөрийгөө хөгжөөж байх чинь хүний заавал хийж байх ажил байхгүй юу. Тэгээд л сэтгэл алдуулах сайн залуу гараал ирнэ өмнөх залуу чинь чамд огт сайн биш байжээ. дурлал сохолчихдог гэж үнэн үг шүү. одоо харин битгий сохроорой. нүдээ сайн нээгээд сайн хараарай.

  18. dfgt says:

    хаха, боксоор хичээллэ бхдаа яхав дээ. Ямар хун зодох гэж бгаа биш.
    Нэгэнт тэвчээртэй хулээсэн юм чини, хулээ л дээ. Хулээсний эцэст сайн хунтэй учрах болтугай.

  19. Зочин says:

    Өөрийгөө дасгалжуулж биеэ гоё болгосон чинь сайн бн. Бас ахиж үерхий гж хэлэхэд нь өөрийгөө татаж авсан чинь маш сайн бн. Бас одоо хүртэл цэвэр нэртэй бгаа чинь бүүр ч сайн бн. Тэвчээртэй сайн охин бн.

    Ямар ч бсан хүлээх хэрэгтэй. Нэг өдөр чамд жоохон ч гсн таалагдах залуу гарч ирнэ. Монголоор дүүрэн сайхан залуучууд бхад битгий сэтгэлээр уна. Бассейнд яв, боксоор хичээллэ, найзуудтайгаа шоуд/гэхдээ тааруулж/.
    Заавал хүлээнэ шүү найзаа. Амжилт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.