Би хэнийх нь саналыг дагаж яах ёстой юм бол

Сайн байцгаана уу удам нэгт Монгол ахан дүүс нараа. Намайг А гэдэг. Их сургуулийн ахлан ангийн оюутан. Надад танай энэ сайт их дажгүй олон түмэнд хэрэгтэй зүйл шиг санагддаг. Яагаад гэвэл дөнгөж амьдралын босго алхаж буй залуус бид нарт мэдэхгүй зүйл эргэлзээ тээнгэлзээ их л гардаг. Тэр болгоныг залуу хүний хувьд ээж аав гэр бүлийхнээсээ шууд асууна гэдэг их зориг хүч шаарддаг барагтай л бол асуухаас ичдэг. Харин энэ сайтын ачаар асуудлаа сэтгэл доторх бул хар чулуугаа ил гаргаж бусадтай асуудлаа хуваалцаж энэ асуудлыг шийдэхэд үнэтэй зөвлөгөө авдаг. За тэгээд олон юм нуршсанд хүлцэл эрэе. Дүү д нь нэг асуудал гараад байна. Би нэг сургуулийнхаа нэг дажгүй царайлаг охинтой үерхээд 4 сар болж байна л да. Тэгээд бид 2 энэ хугацаанд аз жаргалтай гоё л байна. Би сүүлийн үед түүнд улам л хайртай болоод байна. Харин түүнийгээ би заяаны минь хань гэрийг минь гийгүүлэх гэргий минь байгаасай гэж хүсэх юм. Даан ч хүслээр бүх юм болохгүй юм даа. Яаг л дуунд гардаг хайрлаж болохгүй хайр гэдэг шиг л юм болоод байх юм. Манай ээжид тэр минь ерөөсөө таалагдахгүй байна гэсэн. Яахав хүн /бөө лам /амьтнаас асуусан л гэсэн. Гэхдээ түүнийг их л муу хүн гэж хэлсэн байх юм. Наадхантайгаа хүүгээ суулгавал хүү чинь их л уруудаж их муу явах юм байна гэж хэлсэн гэнэ. Тэгээд ээж минь яаж ч байсан наад хүүхнээсээ сал. Эртэхэн хөндийр гээд байх юм. Би болохоор түүнд улам л хайртай болоод байна. Одоохондоо надад тйим ч муу хүн шиг санагдахгүй л бгаа л да Гэхдээ би цаашдаа яах ёстойгоо сайн мэдэхгүй байна. Надад үнэтэй зөвлөгөө өгч туслаач

секс.мн дээр ирсэн захидал

27 Comments

  1. Эр хүн. says:

    4хөн сар, тэгээд заяаны хань дээрээ тулаа юу? Энэ сайтыг уших нь ч яахав, юу уншиж байгаагаа ухаарч уншаач!!! Хэн хэнийгээ таниагүй байж -“бид 2 бие биедээ ухаангүй хайртай байсын, тэр минь шижир алт шиг сайн хүн байсын тэгээд суугаад 1 жил болж байна, тэгсэн тэр минь одоо ингэж зовоогоод байна, шал өөр хүн болчлоо” гэсэн нийтлэл энэ сайтаар дүүрэн бий. Жоохон хүлээж болдоггүй юмуу?

  2. md says:

    би чамайг сал нийл гэж хэлкү ч хуний эх хун совинтой бдг юм гэсн хуухдээ хани болох хунийг мэдэрдэг гсн шуу ухаантай бн шийдвэр гаргана гдг т итгж бн

  3. kk says:

    хайртай л бол яадгийн хайрал

  4. Tuvshuu says:

    олон хүнэй санал нэг байна: 4 сар гэдэг бол маш богинохон хугацаа дахиад удаан хамт бай ядаж 2 жил бол: Багаар бодоход шүү: Тэгээд дараа нь өөр шийд дээ]]]

  5. Uur says:

    Duriin 1 teneg buu yu gej helne teriig dagana gej yu bdiin hairtai chine unen l yum bol etsesiig ni uzehgui yu

  6. saraana says:

    эцэг эхийнхээ үгийг дагахад нээх алдахгүй байх. эх хүн бол үр хүүхдийнхээ амьдралыг зөнгөөрөө бас зохицуулж байдаг юмаа. ээжтэйгээ сайхан ярилцаад үз. гэхдээ эсэргүүцэж байгаа нь ээжийн чинь үг биш бөөгийн үг байна. манай нөхөр бид 2-г бас анх таарч тохирохгүй л гэсэн одоо хүртэл сайхан амьдраад л явж байна. харин ах эгч хоёрыг сайн таарна гээл байсан одоо салчихсан л байна. аль хүний үгээр амьдрах вэ. ээжтэйгээ ярилцчихаад ээжийгээ бас гомдоохгүй шийдвэрлэх хэрэгтэй.

  7. MONGOL SETGEL says:

    Надад чамтай адил зүйл тохилолдчихоод бас хэцүү л байна. Гэхдээ би дээр хүмүүсийн хэлж байгаа шиг бөөгөөр биш өөрөө амьдралаа шийднэ гэдгийг нь сонгоод л явж байна. Харин ээжтэйгээ энэ талаараа ахиад ярьж чадахгүй л явна, тэр тухай ярилцвал муудалцах юм шиг санагдаад ярилцахгүй л байна. Ээжийгээ гомдоомооргүй байна. Хэрэв тийм юм болбол бид 2-ийг улам л эсэргүүцэх байлгүй. Харин чамаас ганц ялгаатай нь тэр бөө нь миний хайртай хүний амь насыг нь аварсан юм. /Манай хүн уушиг элэг хавсарсан хорт хавдартай эмнэлэгээр эмчилгээгүй болсон гэж байсыг тэр хүн эмчилж байна/ тийм болохоор ор итгэхгүй байж чаддаггүй юмаа. Гэсэн ч бид 2 бүгдийг болгох гээл хичээж л байна. Чамд ч бас амжилт хүсье дээ найзаа.

  8. hench bish says:

    хайртай юм бол юундаа эргэлзээд байгаан Ээж нар нээрэй алнаа бас бөө мөө үзүүлэд амжцан айн би нэг охинтой зүгээр үерхэж байсан чинь манай ээж аль хэзийнээ судлаад амжцан л байгаамда тэгээд чамтай таарахгүй гэд л яс юмандээрэй бол ээж тэр охинтой их дотноссон кк худлаа худлаа битий итгэ зүрх сэтгэлээ даг чи чинь хүний үгээр яваад байвал Ээжтэйгээ ямар насан туршидаа хамт байх биш дэ! Аа бас алдаж ондог хорвоо алдаж байж хүн ухаардаг юм эрсдэлээс татгалзаад байвал хэзээ ч амьдрал сонин биш шдээ хумсаа нууж явсаар тэгээд нэг өдөр өтөл болоод юунаас айдын залуу юм байж эрсдэлээс бүү ай хор хийчэхгүй л бол сайхан шдээ хайр дурлалдаа шаналах сайхан эрх чөлөөг мэдэр залуу минь залуу насанд эрч хүч байна юү юүл байна бүү ай амжилт!

  9. Obama says:

    ЗА ЗАЛУУ МИНь БОЛь ЗА. ТЭГЭЭД ОДООНООС БҮХ ЗҮЙЛЭЭ БӨӨГИЙНХӨӨ ХЭЛСЭНЭЭР ХИЙХ БОЛЖ ДЭЭ. ҮНЭНДЭЭ АМьДРАЛ ДЭЭР БӨӨ ГУАЙ Л ТАНЫ ӨМНӨӨС Л БУХ ЗҮЙЛИЙГ МЭДЭЖ ХИЙХ Нь ЭЭ ДЭЭ.

  10. VOGUE says:

    eostsoi meedku chinii zaya l medeh bhdaa

  11. hoorhon dambo says:

    hi dongoj 4 sar bolj bj yun hurdan suuh talaar boddog ym be bi lav neg zaluutai 5 jil naizlaad taarj tohirohguigee medeed salj bsan naizlaj uerheed yvah gerleh gedeg ch shal oor asuudal amidariin hani gedeg chini nasan turshdaa jargal zovlon buh l zuild hamtdaa bh hariutslagtai zuil za cham shig setgeliin hoorol,boo naraar amidralaa shiiduulj bg humuus chini salaj niilj ur huuhdee onchruuleed bg ym sh dee sain bod za yu olon dundaas l songolt hiih heregtei sh dee

  12. bbb says:

    юн хурдан суух дээрээ тулдаг юм билээ дээ дуу мин амидрал яагаачгуй бн битгий яар яарвал даарна гэж… боо нараас илуу мэргэн угнууд бн шуу дээ заяни хану зам дээр гэх жишээтэй аяандаа болно доо болох юм ни болно болохгуй юм ни болдоггуй хорвоодоо

  13. dovdon says:

    нээрээ 4сар гэдэг юу ч биш, гэрлэж бараалахад дор хаяж 2 жил хамт байж шийдэх хэрэгтэй, нэг бөө юм уу ламын хэлсэнээр хамаг амьдралаа шийднэ гэж юу байхав, үерхээд л тэр хүнийг яг ямар хүн байна гэдгийг нь тандаад л явж байхгүй юу.

  14. ha ha ha says:

    би лав өөртөө итэгдэг бөөд бол үгүй.

  15. eni says:

    er n etseg ehiin zowlomj unetei shuuu

  16. Zaluu says:

    Yun haraal idsen buu udgan ene ter beee. ter shaarnuud er ni yu meddiin. Hun amidralaa uuruu meddiin. Uuruu shiiddiin. Ter muu hogiin buu chinii amidralaar amidrah uu. Eej chin chinii amidralaar amidrah uu. Yu yriad bgaan be.

    Zugeer l neg jishee. Neg biznimen zaluu zah zeelee sudlaad. er ni buh suadlgaa ene ter yumaa gargaaad. Zah zeeld mash undur ashig olj boloh uneheer goy ajil olj avaad Yag ajilaa ehleheesee umnu neg lam esvel buu deer ochood za odoo bi yah be gej asuujee. Nuguuh ni tegsen. uu chi shuud dampuurna. Naad ajilaa bitgii hii gej hutsaad ter zaluug modiig ni bariulj bna shd. Ene uneheer zuv uu?

    Amidral bol hen negnii zaavraar yavaad bdag yum bish bh gej bi bodoj bna. Chi uuruu shiidver gargaj uuruu tuuniihee hariutslagiig uhamsarlaj amidrah estoi bh gej bi oilgodog. Ene bol zuvhun minii bodol. Zaluu min chi setgel zurhee dagasan deer biz dee. Eejees chin iluu hun gej yu bhav gehdee setgel zurh chin chamd hudla helehgui bh ooo.

  17. 만약에 says:

    ээжийгээ дага аа. эх хүн зөнтэй байдаг юм ок

  18. .. says:

    za chamd l gej zovlohod anhnaasaa l eejiige amidralda bitgii hutgalduulaarai da.Naanaas chini hadam eej beriin taagui haritsaa uusej huuhed shuuhad gargasan hoinoo salah sarnih deeree tuldag yum shuu de.Hadam eej avgai nar unen zevuun shd.Huugee bereese haramlaad bulaatsaldaj heruuliin alim shideed bdagii shd.Chi anhnaasa eejiinhe ugeer orj nz ohinoo/ireeduin hania/ gantsl udaa gomdoovol tegeel nasan turshdaa ter sedeviin heruul tasardaggui yum shd.Bi l lav amidralaara tuulj bn.namaig anh nohorteigee taniltsaj bh ued eej n ih l sonin sonin yum yaridag bsan.Terend n bi gomdood salaya geheer nohor salahgui geed l.Huuhed gargasan hoino ch ter zangaa tavihgui odoo boltol heruuliin alimaa shidseer l bgaa.Bi zarimdaa uneheer zalhaj nohriigo ter eej deeree och geheer yavdaggui.Dund n nohor l zovj bgaa yum chini.minii ergen toirniihon namaig zan aash saitai,setgeleree,nudend dulaahan saihan ohin l gdg.Bi ch bas ooriigoo tiim muu hun bish baih l /hadam avgain helsen shig/gej boddii shd.Tegeel dan boo lamaar yavaal namaig hezee huude hayagdahnav geel asuuj suraglaal yavjiidag yum shig bn le.
    Hadam eejuud beree bish huuge hamgaas iluu zovooj bgaa gedgee ogt oilgodoggui yum shig bn le.Zarimdaa bi hadamiinha helj bsan ugnuudiig bodohoor genet uur hureed nohrooso heruul guigaad bdag bolchihson bsan.Zugeer bsan huniig hadmuud oorsdoo l olon 7n yum shal shal geseer bgaal zang n evdchihdeg yum shig sanagdsan.Bitgii l eejiinhee ugeer orj setgeleere bgaa huniig gomdoogooroi do.

  19. mmmm says:

    янзан бүрийн худал үнэн бөө удган их болсон цагт итгэх ч хэцүү дээ. Гэхдээ ээж чинь үнэхээр өөрт нь дэмий санагдаад тэгээд байгаа бол ээж аавынхаа үгийг дагаад алдсан хүн бараг байдаггүй л юмдаа. Эх хүний зөн совин гэж ч байгаа, биднээс амьдралын туршлага ч ихтэй байгаа.

  20. julia says:

    Bi l lav eejdee l itgene.

  21. Agnet says:

    заяний ым гэдэг заянийх л байдаг шуу дэ. энэйиг ээж чинэ ч тэр боо ч мэдэхгүй шд. тэрийг гантшан чи л шийдэнэ. хуний эх л ым болсон хойно хуугээ зовчихвий л гэж бодож байгаа. 4 сар гэдэг бол эөстөи ногоохоноороо байгаа л гэсэн уг. нэг жилийн дотор ч танигддаг зуйл биш дэ. харин тэр охиндоо ээж боо 2 ингэж тэгэж байна гэж хэлж болохгуй шу хуний сэтгэл руу ус хийсэн хэрэг болно. чи ч гэж чи юу юуний туруунд ээждээ хэлжил байдаг. суух гэсэн бусгуйгээ л ээжтэйгээ танилтсуулж энээ тэрээ болдог байгаа да. уэрхэсэн охин болгонийг лам боо гээд гуйгээд байвал хэцүү биз дэ айн????? эцэст ин хэлэхэд энэ бол хэнийх ч биш чиний л амидарал. оорийнхоо амидаралийг оороо л зохио буу сусэгээр зохио тэд бол монгоний л хумуус шу дэ

  22. LadyBird says:

    тийшдээ одоо бүүр яаж баахаа лам хуврага бөөгөөр заалгах ёстой юу 4хөн сар шдээ ахиад удаан найзлаад үз дараа нь 1-2 жил хамт амьдраад үз тэгэж бж л хүн танигдана шдээ өнөө маргаашгүй үр хүүхэд гаргаад суугаад амьдрах гэж бгаа биш юу яриад бнаа нээрээ ээждээ харин сайн ойлгуулаарай ! за амжилт

  23. erhemseg says:

    – Za yu veee? Heden haltuurnii boo nar hynii amidraliig shiiddeg boltsiimuu? Chi ingej zyylegtej bhaar ooroo naad hyniihee tsaad hyn chanar,hen be gedgiig heseg hugatsaand tanih geed yz…Neeh muhar sysegtei shtee manaihan.Odoo aild barag 1-2 boo bhgyi n holgyi l bgaa shyy.Bygd boo mon yum uu? Jinehen tsaatand uuland l boo bdg bh…Hotiin heden haltart byy itge.

  24. lord says:

    за да шууд тэр үгээр нь сална гэдэг байж болохгүй асуудал бх да. үерхээд удаачгүй юм бн. цаг хугацаа бүхнийг харуулна шүү дэ. үерхээд явжил бай хүн хүнээ таньж мэдэж байж гэр бүл болоход таарах эс таарахаа мэднэ. түүнээс одоо ч сайн муу нь мэдэгдэнэ гэж юу л байв гэж. хүний л үр шүү дэ тэр чинь муу хүнийг нь яж мэдээд бгаан бол до. яахав хос хоёр тохирох тохирохгүй л гэж байдаг хойно тэгтлээ чамд муу үйл хийнэ гэдэг юу л бол ямар кино бишдэ. цаг хугацаа бүхнийг харуулна сүүлд харамсах сэтгэл өөртөө өвөрлөхгүйн тулд ядаж бие биеээ мэдэртэл үерхээд үзэхэд алдах зүйл бга гэж үү. амжилт

  25. cahirmaa says:

    үерхээд ч танигдахгүй хамтдаа дор хаяж жил амьдарч байж ямар хүн бэ гэдэг нь мэдэгдэнэ, эхлээд үерхээд л явж бай, тэгэд хамт амьдраад үз болохгүй бол тэгээд орхи, ээжтэйгээ харин хэрүүл урүүл хийж зөрөх хэрэггүй, би юу юугүй суугаад хурим найраа хийхгээгүй байнаа, ядаж бэлгийн амьдралаа бөөгөөр заалгуулалгүй би өөрөө мэдьедээ, санаа зоволтгүй одоохондоо таны бодож байгаа шиг чухам юум болоогүй байна гээд тайвшруул

  26. Xman says:

    Учиргүй өнөө маргаашгүй суух гэж байгаа биш үерхээд явж л байхгүй юу 4 сар гэдэг бол богинохон хугцаа нэг нэгнээ хангалттай таниж мэдэх болоогүй бн аа. Үерхээд явж байхад чинь нөгөө охин чинь ямар хүн болох нь танигдаад ирнэ ээжийн чинь хэлсэн шиг муу хүн байвал салчихгүй юу. Харин эсрэгээрээ бх юм бол ээжийгээ тэр охиндоо сайн болгох арга бодохгүй юу. Эцэст нь хэлхэд шашин зурхайгаар хувь тавилангаа дагана гэх юм бол утаггүй хэрэг шүү хүн зүрх сэтгэлээ л дагах хэрэгтэй.

  27. Shoniin mend! says:

    Янаа ымар xэтсү асудал үэ,би лаү ээждээ л итгэx бсн,xуний этсэг эx xунд муу юм xэлэxгвиэ,ютай ч xарж л бxгви юда,xун угааса болоxгви гэд бxад зороод бдг юм xойно,алдаж бж л уxаараx бxдаа,чини л мэдэx асуудал,Yanaa ymar xetsu asudal we,bi law eejdee l itgex bsn,xunii etseg ex xund muu yum xelexgvie,yutai ch xarj l bxgvi yuda,xun ugaasa boloxgvi ged bxad zorood bdg yum xoino,aldaj bj l uxaarax bxdaa,chini l medex asuudal,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.