Сайн байцгаана уу, Та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юм. Би энэ жил 30 настай ганц бие бүсгүй. Шүүдэрцэцэгийн зохиолд гардаг шиг өглөө бүр зүрх зүсэм ганцаардал дунд сэрдэг. Насны тоо 20 той сонсогдож байгаа дээр хань ижил үр хүүхэдтэй болъё гэж их хүсдэг байсан ч санаснаар болохгүй 30 хүрчихлээ. Мэдээж энэ хооронд 2 найз залуутай байсан ч амьдрал зохиож чадсангүй. Ялангуяа сүүлийн 3 жил найз залуугүй ганц бие явна даа. Би та бүгдээсээ чин сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юм.
Би 3 жилийн өмнө сүүлийн найз залуугаасаа салсаны дараа их сэтгэлээр унасан. Түүнд би амьдралынхаа 5 жилийг зориулсан байсан болохоор их хайртай ч байсан.
Тэгээд тэр жилийн зун манай их сургууль төгссөн ангийнхан зуны амралтаараа Хөвсгөл явж амрая гээд бид хэдүүлээ Хөвсгөл явсан юм. Тэгэхэд Хөвсгөлийн цаатнууд уулнаасаа буугаад ирчихсэн бид хэд тэрүүгээр зураг дараад явж байсан юм. Тэгсэн чинь нэг урцны гадаа зөндөө хүмүүс дугаарлаад зогсож байсан. Манай ангид нэг Хөвсөлийн охин байдаг байсан. Тэр охин хэлэхдээ энэ урцанд нэг сайн бөө байдаг. Их үнэн хэлдэг болохоор жилийн жилд хүмүүс их ирж үзүүлж засал хийлгэдэг гэж хэлэхэд манай ангийнхан бүгдээрээ ч гэсэн үзүүлье гээд бид хэд дугаарлаж зогссон. Нэг нэгээрээ орж үзүүлээд миний ээлж ирсэн. Мэдээж би хэзээ хань ижилтэй болохоо асуусан. Тэгтэл тэр бөө надад БАЙХГҮЙ гэж эрс шийдэмгий хэлсэн. Тэр үгийг сонсоод би шоконд орсон. Дэлхий цөмрөх шиг, Толгой дундуур том алхаар татаад авсан юм шиг сонин болсон.
Гарч ирээд өөрөө өөрийгөө тайвшруулахыг хичээсэн. Үнэн ч юмуу худлаа ч юмуу гэж бодоод тоохгүй байхыг хичээсэн.
Бид хэд эргээд майхандаа ирээд унтахаар хэвтсэн хойно тэр охин анх жаахан хүүхэд байхаасаа эхлээд гэрийнхэн нь тэр бөө дээр очиж үзүүлж байсан талаар, хэлсэн ярьсан бүхэн нь хэрхэн биелсэн талаар зөндөө л юм яриад байсан. Тэр охины эмэгтэй дүүг жаахан байхад нь тэр бөө хараад энэ хүүхэд том хөлтэй юм байна, их хол явна гэж хэлж байсан. Тэгтэл тэр дүү охин нь америк хүнтэй суугаад америк явсан гэх мэтээр тэр охин тэр бөөгийн үнэн хэлдэг гэдгийг батлах бүр би ямар их шаналж зүрхээр хатгуулж байсан гэж бодно. Бие засахаар майхнаасаа гараад далайн эрэг дээр очсон. Тэнд уйлаад л ямар ч амьдрах хүсэл төрөхгүй байсан. Тэгээд би далай руу хөлөө дүрсэн. Цаашаа хэсэг зуур явсан. Ус яг миний бүсэлхийгээр татах үед ээж аавыгаа бодсон. Нэг бөөгийн худал үнэн хэлсэн үгнээс болж ээж аавийгаа дээлтэй нь хатаагаад яхав дээ гэж бодсон. Бас ямар ч гэм зэмгүй ажлаа хийгээд амрахаар ирсэн ангийн бусад хүүхдүүдээ хэрэгт хийж хүмүүсийн амьдралд гай болоод яахав. Үхэхээр болвол Улаанбаатарт очиж гэрээслэл бичээд хэнд ч хал балгүй үхсэн нь дээр гэж бодсон. Тэгээд би эргээд эрэг дээр гараад ирсэн. Нулимсаа арчаад өөрийгөө тайвшруулж заавал хүнтэй сууна даа, түүнийгээ дагуулаад энэ муу бөө дээр авчирч харуулна даа гэж шүд зууж бодсон. Хэдий тэр бөө зөндөө зүйлүүд үнэн хэлдэг ч гэсэн бас алдаж болно шүү дээ гэж бодсон.
Хотод буцаж ирээд али болох тэр талаар бодохгүйг хичээсэн. Тэгтэл саяхан манай ангид байдаг тэр Хөвсгөлийн охинтой би уулзсан. Тэгээд намайг шөнө далай руу явсан хойно манай ангийнхан тэр бөө өөрсөнд нь юу юу гэж хэлсэн талаар, тэр бөөгийн хэлсэн ярисан зүйлүүд ямар үнэн байсан, эхнээсээ биелээд байгаа талаар тэр надад хэлсэн. Ннэг охиныг нөхрөөсөө сална гэсэн, манай тэр найз охин нөхрөөсөө салсан. Манай ангиас нэг хос гарсан юм. Тэр 2 гэрлээд 8 жил болоход ерөөсөө хүүхэд гараагүй. Тэр 2 ыг хүүхэдтэй болно гэсэн, үнэхээр болсон. Нэг охиныг хүүхэд чинь өвдөөд урд зүг рүү эмчилгээнд явах юм байна гэсэн чинь үнэхээр явсан… гэх мэтээр тэр охин зөндөө юм яриж яриж явсан. Тэр үнэхээр мундаг сайн чадалтай бөө байж дээ.
Яг нэг кинон дээр гардаг шиг. Бусад хүмүүсийн талаар хэлсэн бүх зүйл биелээд байхаар надад их айдас төрөх юм. Мэдээж сайн сайхан хэлсэн зүйлүүд нь биелэхэд баярлаж, муу хэлсэн юмнууд нь биелэх вий гэж айх юм даа.
Үнэхээр тэр бөөгийн хэлдэгээр би хань ижилтэй болохгүй юм болов уу. Хэрэв тийм бол надад амьд явах хэрэг ер нь байна уу. Сүүлийн үед би энэ талаар их бодох боллоо. Би одоо бодоход нэг юм дутуу асууж. Хэрэв хань ижил байхгүй бол үр хүүхэдтэй болох болов уу гэж асуух хэрэгтэй байж дээ.
Хань ижилгуүй ч үр хүүхэдтэй болвол надад нөхөр тийм чухал биш л дээ. Ганц бие хүүхдээ өсгөөд явж байгаа сайхан эхчүүд зөндөө л байна. Хүмүүсээ та нар дотор хэрэв Хөвсөлийн хүн байдаг бол надад зөвлөгөө өгөөч. Тэр хүн үнэн хэлсэн боловуу? Би ер нь яах ёстой юм болоо?
секс.мн дээр ирсэн захидал
67 Comments
зүгээрдээ бүх зүйл сайхан болно Нөхөртэй болход юу саад болоод байгаагаа л ойлгочих нас бол залуу бна
30 гарсан хойноо хүнтэй ойртож дотносох гэхээр хүнийг нэг л өөнтөглөж сонжиж харах гээд байх юм. Хүн болгон адилгүй байх л даа. Гэхдээ л 30 хүртлээ ганц биеэр явсан хүн гэнэт хэн нэгэнтэй хамт нэг дор амьдрахад хэсэгтээ л дасаж өгөхгүй байх шиг байдаг. Энэ бүсгүйд хэлэхэд амьдралаас явна гэдэг тийм амархан зүйл биш шүү дээ. Зарим нь 1 өдөр, 1 цаг амьд байхын төлөө маш их тэмцэж хүсдэг
Ханийн заяаг хаана дуудуулдаг юм бэ? Уншуулдаг ном байдаг уу хэлж өгөөч
Сайн байна уу?
Би Хөвсгөлийн Хатгалд төрсөн хүн. Тэр цаа буга авч ирээд байдаг цаатан дархад хүмүүсийг мэднэ. Тэр бөө нар сүүлийн үед худлаа хуурамч хүмүүс байдаг юм. Эрт үед их үнэн хэлдэг бөө нар олон байсан гэсэн. Би олон бөөд очиж үзсэн ер нь худлаа их хэлээд байдаг юм. Тийм болохоор тэрэнд итгэх хэрэггүй. 30 нас бол их залуу байна да. Оройтсон биш гэж бодож байна да. Do not trust shamon.
Охин минь чи тэр бөөгөөс өөрийнхөө хүссэн зүйлээ л сонссон байна даа. Чи хүнд өөрийгөө зориулах сэтгэл дутаад байгаа учраас үерхэл чинь бүтэхгүй болсон байна. Өөрийгөө өөрчил. Тэгвэл чи ямар ч бөө, ламаас асуусан удахгүй сайхан ханьтай болох юм байна гэдэг хариу сонсоно. Эхлээд бие галбир, дүр төрхөө өөртөө таалагдтал өөрчил. Дараа нь бодол санаа чинь аяндаа өөрчлөгдөнө. Бүх зүйлд эерэгээр хандаад эхлэхээр сайхан учрал аяндаа ирнэ дээ. Амжилт хүсье. Би чадна, охин минь.
Хүмүүсээ бөө нарт хэзээ ч битий үзүүл хэзээч битгий итгэ энийг л хэлийдээ.
иймхэн юманд снаа зовох хэрэг бна уу би ч гэсэн гэр булгууй 30 гаржийн оорийнхоо амидралийг илуу бусдад ур бутээлтэй болгоэ л гэж бодож бгаа бол оордог бай. гэр булгуй насийг барсан ч эр ни ядгийн тийм хумуус бна ш дээ. гол ни чи оорооо л ингэд бодоод шаналаад бхийм бол амидрал бур л утгагуй болод бх болно ш дээ одроод одорт. тэгэд ч одоо хун дитгэж амидарч аз туршиж оорийнхоо амидралийг тамн болгож бхаар ганцаараа бж бсан ни дээр юм шиг ээ
Хүмүүсээ надад нэг юм хэлж тус болохгүй юу би нэг хүнтэй суугаад 2 жил болж байна гэтэл тэр гадаадад сурах гээд явсан хүмүүсийн хэлснээр тусдаа удаан байвал салдаг юм гэх юм би тэрнээс салахийг хүсэхгүй бна…Тэгээд бөөгөөр дуудуулж болдог юм боловуу надад хэлж өгч туслаач
хм… хэн нэгэн тэгж хэлсний толоо амиа хорлох тухай бодож л байдаг, чи чин харин овоо гар уу гуй юу… згр л оортоо итгээд урагшаа тэмүүлж амидар. угаасаа мгл эрчүүд ни бугд гадагшаа гарсан. гэрлэх насанд хурсэн 8 эмэгтэй ч билуу нэг эр ногдож байна гэсэн, тэгсний зоргоор бид ухээд байвал юу болох юм пээээээээээ??? сонин юм,,,
Хог гэж энэ муухай ганцаардлуудыг чөтгөр аваасай би бас хань болох хүнээ олж чадахгүй шаналж дууслаа өглөө бас л ганцаараа хамгийн гол нь итгэж найдах хүнгүй сэрэх хамгийн гунигтай зүйлийн нэг байх аа. Ахиа л ганцаараа гэж бодохоор сэрмээргүй тэр чигээрээ унтчихмаар санагдахийн. Энэ захидлийн эзэн уншвал заавал тэртээ тэргүй хань ижилтэй болж чадахгүй байгаа хүмүүс алдах юм байх биш сайхан сэтгэлээ онгойлгодог найзууд болж болно шүү. Хамаагүй ээ zaluuzurkh гээд ороод ирээрэй
Хэхэ надруу мэйл бич дээ бүсгүй минь
санал 1 байна,гэхдээ новшийн бөө гэдэг буруу шүү миний дүү!амаа бодож яриарай.
найзаа боо нарт битгий итгэж бай гэж яридгийшдээ новшийн боо нар чин взввлсэн хвнийхээ амидралийн зургийг зохиочихоод иргэж ирж оороор ни заавал засуул;хаар болгочихдог байхгви юу чи тэр боо дээрээ дахиад очивол нз залуутай болгоод угчихыж чадна гэхдээ бас л нэг юмийг чин болохгви болгоод хаычихна тэгээд л чи амдирлаараа боо рыы явдаг болийшдээ хоо боо нар тэгэж хвний амидралийг зохиож засаж амдардаг бхгви юу даа
тэнэгийн. тэр уэд ни тэр боотэй уулзаад яабал хани ижиктэй болох уу гэдгээ асуухад тэр боо чин засал энэ тэр хийж огох байсан байх. засал хийлгээч.
чамд гэж захиxад чи үнэxээр тэр бөөгийн xэлсэн үгнээс айж байвал….Монголд биш гадаадад очиж амидар тэгээд чиний энэ бодол толгойноос чинь арчигдана тэндээ сайхан амидарч тэндээ xүнтэй суу.тэгээд тэр орнийxоо Мэрэгч төлөгчид үзүүл чамд сайxан зүйлийн туxай хэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Áººãèéí õ¿÷ ÷àäàë áàéõã¿é ãýæ ¿ã¿éñãýæ áîëîõã¿é.Æèíõýíý Ẻ õ¿í áîë ¿íýíèéã õýëäýã þì. Þìûã áîëñîíû äàðàà áèø áîëîõîîñ íü ºìíº àðãàëóóëæ çàéëóóëæ áîëäîã þì.ͺ㺺 Ẻ äýýðýý î÷îîä ãóéñàí ÷ áîëíî. Áºº ãýäýã ÷èíü òýð õ¿í ººðºº õóäëàà ¿íýí äºâ÷èãíººä áàéãàà þì áèø. Òýð õ¿íèéã óäèðäàæ áàéäàã îíãîä ãýý÷ äàëä åðòºíöèéí õ¿÷ áàéäàã þì. Æèíõýíý Ẻ íàð îíãîäûíõîî õýëñýí ¿ãèéã áèäýíä äàìæóóëäàã þì. Óã íü õºâñãºëèéí òàéãàä ë æèíõýíý îðèã Ẻ íàð áàéäàã þì ø äýý.ÓÁ-ä ÿíç á¿ðèéí õóóðàì÷ Ẻ íàð çºí人 ãýäãèéã àíõààð.
боовон хад гэж байдаг юм тэнд очиж эр нөхөр үр хүүхэд гуй тэр сайн хад юм шүү
ер ни чамд л гэж хэлэхэд боо гэдэг чини внэхээр хар зугийн юм шуу дээ, сална овчин тусна явна гэсэн бугд ни биелээд бгааг бодоход тэр хун оороо муу юмаа хийгээд бгаа юм шиг. ци итгээд ухнэ ч гэнүү тэнэг зуйл яриж яваа чини утгагуй юм даа.30 нас гэдэг чини амидрал эхэлж бн, боогоор очоод яадийн одоо сайхан сэтгэлээ муу бодлоо авч хаяад оорийнхоо толоо яв. чамд сайхан ирээдүй бгаа, ламаар ор ном уншуул сайн шарийн шашний хумуус бдаг шдэ тийм юманд итгээд амиа хорлосон гэвэл хун дооглоно до
ер ни чамд л гэж хэлэхэд боо гэдэг чини внэхээр хар зугийн юм шуу дээ, сална овчин тусна явна гэсэн бугд ни биелээд бгааг бодоход тэр хун оороо муу юмаа хийгээд бгаа юм шиг. ци итгээд ухнэ ч гэнүү тэнэг зуйл яриж яваа чини утгагуй юм даа.30 нас гэдэг чини амидрал эхэлж бн, боогоор очоод яадийн одоо сайхан сэтгэлээ муу бодлоо авч хаяад оорийнхоо толоо яв. чамд сайхан ирээдүй бгаа, ламаар ор ном уншуул сайн шарийн шашний хумуус бдаг шдэ
chi bitii sanaa zowoo amidral dunguj ehelj bn yund ni tegj setgeleer undiin be?
ene setgegdeliigunshwal nadruu mail bicheerei h_urlee@yahoo.com chamd amidral hairalsan eej aawaa l zowoono shuu?dee az jargal hezee negen tsagt ireh l bolno bitii gutar
hun meregchid uuriguu uzuulehde tegj ireeduige asuuj boldoggui gesiish teed asuuchihaar hunii tarhi uuriigu yag tegeed tsoojilchihdog gesen,tegeed yag teruugeeree hiigeed bdag,iimees hamgiin gol uchir ni hunii uuriin segel zurhendee bnaldaa, deer uyed bolson neg yavdal yarij uguy,neg mgl zaluu tuvd yavj lam bolj nom uzeheer yavj baij geneldee,tegeed zamdaa neg meregchtei taarsan gene,tegsen ter hun ni uuriig ni mergelj uzeed chi tend ochood mash ihiig medej erdemtei lam bolchood daraa ni horlogdoj uheh um baina geed helj l dee,ter zaluu tegsgeel martchihaj,Teed ter zaluu tendee ochood olon jil sursnii dara uneheer erdemtei tom lam bolood daraa ni mash tom lamiin suudald suuh bolj l dee,tegsen neg l baidal bishdeed l humuus uuriig ni horloh geed sanagdaad baij gene,tegeheer ni nuutsaar lam bagshaa duudaad yah ve gej asuuj l dee,tegsen bagsh ni tegj gene, chi zaluudaa uuriiguu mergeluulj bsan u gejee,ter zaluu genet sanaad mergeluulj bsan bas yu bolsonoo helj gene,tegsen bagsh ni ter mergeluulelt chini demii baijee, chi uuriiguu tegeed tiim yum yag bolno gej bodood tsoojilchihson baina,tiimees yag odoo chimeegui eh nutag ruuga hend ch medegdelgui butsaad yav end ayultai gejee,tegeed ter zaluu ter shunuduu nuutsaar mgl ruugaa butsaad yavsan gedeg. yadagch meregchinii helseneer ter hun uheegui l um daa teheer buh huvi zayaa tanii gart bgaa gesen ug bn daa.tanii setgel hamgaas huchtei teheer ta l uuriguu shiidne shuu dee.
30 тай хуухэн андашгуйшд , бугс унжаад макх ни сулраад , тэр 30 тай хуухэн ялгахгуй байгаа билгийн нудгуй залуусийг алийг гэхэвдээ . Ёстой жимэнд яваал хуурчихдаг бол гоэ л ум байна . Гэхдээ ууроо 30 тай бол тэгээл 35 аас дээш насний залуу хайсан дээршд . Угаасаа чиний еийн залуус чин 25 тай хуухнуудуугл харж байгаашд , бас умаа мэдэж хар умаа хаймаар умаа ?
Би л лаб бөөгийн шашинд итгэдэг ээ. тэр чинь шашин шүү дээ. тэгээд ч хэн дуртай нь бөө болоод байдаггуй байхаа, итгэх эсэх нь чиний л асуудал ш дээ чи нэг лам юмуу эс бол зүгээр л нэг үзмэрч зурхайч дээр очисон бол ингэж бодох байсан уу? энэ бол чиний сэтгэл зүйтэй л холбоотой асуудал ш дээ. бух юманд учир байдаг, тэрний нэг хэлбэр нь бөөгийн шашинд шашинд байдаг гэж боддог ямар нэгэн юмний учирийг гаргаж хэлээд засаад л өгдөг ш дээ. чи өөрөө яагаад гэдгийг лавлаж асуугаагуй юм чинь ахиж тийшээ очих дэмий байхаа даа өөр газар очоод үзүүлээч дээ Улаанбаатараар нэг удган зайран байхад заабал тийшаа явж яадаг юм бэ, харин чадалтайг нь олж үзүүлээрэй ер нь бол удган зайран хүмүүсийн улаач биеэнд юм хэлж үзүүлэх дэмий ш дээ шууд л онгодтой нь уулзвал дээр байдаг юмаа хүн итгэх итгэл үнэмшил хүртэл өөр байдаг юмаа, тэгээд учирийг нь асуу ях ёстойгоо асуу. Хэрэв итгэж чадахгуй бол үзүүлээд хэрэггүй ээ сэтгэлийн сэв ш дээ. Би ч гэсэн 30-н настай хань ижил алга л байна гэхдээ дуудуулах арай болоогуй байгаа гэж бодож байгаа шүү
За бүсгүй минь амжилт хүсэе, эцэст нь хэлэхэд чи өөрөө л өөрийнхөө эзэн байх болно ш дээ, муу бодлоор өөрийгөө хэзээ ч битгий хөглөж байгаарай
Би ер нь бол бөөд итгэдэг гэхдээ мухар сүсгээр биш. Тэр тусмаа хөвсгөл цаатны бөө сайн байх ёстой. Гэхдээ нэг чухал зүйл бна. Бөө хүн хүний амьдрал хэлэхээс гадна бас засал хийдэг шдээ чи яагаад ахиад очоод боломжтой бол тэр бөөгөө олоод засал хийлгүүлж болно шдээ. Нэг америк гэр бүл бүр зориж явсаар байгаад олоод галзуу ч юм шиг хүүхдээ эмчлүүлээд буцсан шд ээ сая кино нь гарсан бна лээ хэдэн жилийн өмнө ирсийн. Эдгээгээ л тавицан даа. чамайг бол аргалчих байлгүй дээ. Үхнэ гэдэг бол буруу л даа ер нь явж явж хүн өөрөө л итгэвэл бүх юм бүтнэ гээд байгаа шд чи тэр бөөгийн хэлсэн үгийг хэт бодож тэрэндээ итгээд ганцаараа яваад байгаа байж болно Тэр нууц гээд кино бол бас л хоосон юмны талаар яриагүй юм шиг бна лээ өөрөө итгэ хичээ өдөр болгон ханиа дагуулаад хэрэлдээд муудалцаад эвлэрч бна муу хог араар тавиад гээд хэхэ бодоод бай олдож л таарна сөрөг бодлоо л орхих хэрэгтэй амжилт хүсий
Битгий санаа зов доо . тэр хун тэгээд хэлсэн болохоор чи тэр зуйлийг бодсоор бгаад тэр зуйлээ биелуулээд бна . Чи удахгуй хунтай сууж хуухэдтэй болох юм бна . амжилт
хэрэв хэлсэн зүйлийг нь үнэн гэж бодвол баталгаа нь олддог л юм. хэрэв худлаа гэж бодвол бас л баталгаа нь олдох л болно. чи нөгөө бөө дээрээ очоод би аймшигийн муу нөхөртэй тэрнээсээ яаж салах вэ? арга чарга байна уу гээд түрийвч мүрийвчээ ухаж байгаа дүр үзүүл. Тэр үед цаадах чинь бөөлж бариад сүйд болох вий дээ хэ хэ хэ. ер нь тэр бөө олон хүн цуглардаг газар луу(хөвсгөл нуурын эрэг дээр)уулнаас бууж ирэх ямар хэрэгтэй байсан юм бэ? тийм л эрдэмтэй чадалтай бол хүмүүс уул руу мацна биз дээ. нээрээ мартсанаас нөгөө бөө чинь чамайг нөхрөөсөө салж чадахгүй насан туршдаа зовох болно гэж хэлж магадгүй. харин тэр үед нь дахиад амиа хорлох эсэхээ сайн бодохгүй юу доо
ханийн заяагаа дуудуулж болно,
Энэ арай дэндэж байнаа.
Нэг муу луйварчны хэлсэн худал үгнээс болж нэг хүн амиа хорлох гэж байна ш дээ.
Хэрэв энэ хүн ингээд амиа хорлочихвол хэн хариуцлага хүлээх вэ? Ийм луйварчдад дураараа дургих боломж олгож байгаа төр засаг хариуцлага хүлээж чадах уу???
Бөө удган гэж байхгүй. Энэ бол зөвхөн итгэл үнэмшлийн асуудал ш дээ. Та нар өөрсдөө тэр хүнийг мундаг гэж итгэсэн итгэлдээ ховсдуулчихаад байгаагаа ойлгооч. Энэ бүхний учрыг шинжлэх ухаан аль хэдийн тайлбарлачисан ш дээ. Тэр хүн хүн болгонд яаж ч гуйвуулж ойлгож болохоор бөөрөнхий юм хэлчихдэг. Дараа нь та нар тэр үгийг нь нөхцөл байдалдаа тохируулж тайлбарлаад төөрөгдөөд байна ш дээ.
Чөтгөр байдаг гэж боддог хүнд харагддаг, байдаггүй гэж боддог хүнд харагддаггүй гэж мэдэх үү. Байдаг гэж боддог хүн өөр юмыг чөтгөр болгож хардаг.
Чи бусдын зурсан замаар явалгүй, өөрийнхөө гаргсан замаар явж ирээдүйгээ өөрөө бүтээх хэрэгтэй.
Наад луйварчнаа тэгж хэлэх тусам өөдрөг сайхан явж сайхан хань ижил, үр хүүхэдтэй болоорой.
Чи чадна гэвэл чадна, чадахгүй гэвэл чадахгүй.
Аль ч тохиолдолд чиний зөв.
Тэр бөө тэгж хэлсэн юм чинь би өнгөрсөн хүн гээд унжийгаад царай алдаад яваад байвал чамайг хүн тоохгүй ш дээ. Нэг ёсондоо тэр бөөгийн хараал биелэх юм.
Харин эсрэгээр өөдрөг байж, тэгэх тусам нь чадна ш дээ гээд цовоо сэргэлэн биендээ арчаатай байвал чамайг гэх сайн залуу өөрөө аяндаа гүйгээд ирнэ.
Амжилт хүсье.
Чи унэхээр ухаантай сайхан зулугуу угдэг шуу баыраллаа
бөөд үзүүлэх ер нь дэмий юм байна лээ. хүний амьдрал гэдэг чинь сайнтай муутай л байдагшд. бөө болхоор дандаа муу талыг нь харж хэлж хүнийг сэтгэлээр нь алдаг юм бна лээ. чи зурагтаар японы эрдэмтэд усны энергийн талаар судалсан байсан үзсэнүү. усан дээр янз бүрийн туршилт хийсэн байсан. 3 аягатай усанд будаа хийгээд. нэг дэх усанд нь баярлаа, 2 дох устай будаанд нь чи тэнэг, 3дахыг нь огт тоохгүй байсан гэсэн. гэтэл 1 дэх будаа сайхан үнэр ханхалуулж сайхан эссэн байсан, 2дох нь хөгцөрсөн байсан, 3дах нь бүр харлаад муудчихсан байсан гэсэн. хүний биеийн 80 хувь нь ус байдаг учраас хүн ч гэсэн яг үүнтэй адил. энэ устай будааны туршилт бидэнд маш сайн сургамж боллоо гэсэн байсан. усанд бүх сайн муу энерги хуримтлагддаг. лам бөө нар бусад бүх гадаад шашинд усыг ашигладаг шүү дээ. эдгээрийг үзэж байгаад би нэг зүйлийг ойлгосон. юу гэхээр хүн өөрөө бурхан өөрөө зөн билэгтэн гэж. монголчууд өглөө бүр цайныхаа дээжийг өргөдөг нь бас учиртай. өглөө бүр цайныхаа дээжтэй хүслээ шивнэж бай. бүгд биелнэ. бас чи зүгээр л хүс, юу ч хийхгүйгээр зүгээр л хүссэн байхад л бүх хүсэл биелдэг гэдэг үг байдаг шүү дээ. үргэлж сайн сайхныг төсөөлж мөрөөдөж хүсэж бай.
эмэгтэй xунд нөхөрт л гарч байвал ээж аав ч xамаагуй юм байна лдаа. ер ни амидрал гэж юуг xэлээд бнаа. xууxнудийн яриx ни нөхөрт 1) сэкс 2) xууxэд 3) мөнгө xэрэгтэй учраас гэдэг. би ойлгоxдоо сэкс дутагдад бга юм бна гэж ойлголоо. царай муутай байx ни. xууxэд гаргаx уг ни эмэгэтэй xуний л шийдвэр баймаар юм. тэгэxээр бур сэкс xийx ч xун олддоггуй байx ни. за тэгэд амиа авч яваx тал дэр ч xэцүүxэн байx ни. тэгээд л нөхөрт гарч чадаxгуй гэxээр амиа xорлоx гэдэг юм байxдаа.
Дэмий юм бодож байхаар эргүүлээд сайн бөөгөөр ханийн тэнгэр дуудуулах хэрэгтэй.Өөрийгөө сайхан цоглог байлга.Өөрийгөө эрчүүдийн хараанд өртөхөөр сайхан авч яв.Тэгээд эргүүлээд байгаа эрчүүдийнхээ нэгийг сайн судалж байгаад сонгохгүй юу. Юун амархан сэтгэлээр унаж амиа хорлох тухай боддог гутранги хүүхэн бэ. Өөрийгөө цоглог байлга тийм байхад л бүх юм ок
Тэр boo deeree bytcaj ochood nadaa zasal hiigeed og gej hel. Zasal hiideg sh dee. Tiim bolon geed haraad bh yy. Ter bvhniig tyylah estoi yum yy. Sorj amidar.
бүх юм 2 талтай байдаг шүү дэ. өөрөө бол дандаа муу буюу нэг талаас хараад байгаа юм болов уу. амьдрал гэдэг чинь жаргал зовлон ээлжилж байдаг хорвоо шүү дээ. 30хан насандаа амьдралыг үзэх үзэл нь ийм гутранг байх ч гэж дээ. хүний хэлсэн үгнээс авахаа авч, хаяхаа хаяж сурах хэрэгтэй. дахиад 50,60 жил амьдрахыг хэн байг гэх вэ. худал үгийг олон давтвал үнэн болдог гэдэг шиг. та тэр үгэнд хэт итгэн өөрийгөө үнэмшүүлэн сэтгэл зүйн хүнд байдалыг өөртөө үүсгэсэн байна. энэ байдлаас гарахад тань та болон таний өөрийгөө өөрчлөх чадвар тань нөлөөлөх болно. гарч наргиж цэнгэ, шинээр хүнтэй танилц, амьдралын голдиролооо өөрчилв зоригтой бай та чаднаа.
Би сайтыг унших дуртай, сонирхолтой, мэдээлэл өгдөг сайн сайт гэж боддог. Гэхдээ надад нэг санал байна мэдээг ерөнхийд нь уншиж үзэхэд голдуу хар бараан мэдээ, сэтгэгдэл байх юм аа. Тиймээс бүгд аль болох бас сайхан, гэгээлэг мэдээлэл оруулж байя гэж хүмүүсийг уриалмаар байна
би бол ямар нэг бөө мөө тэгж олон юм донгосвол ташуурдаж зодно.
Амьдрал үргэлж хүнийг шалгаж байдаг. Чи энэ шалгуурыг сэтгэл санаагаар давж чадах ёстой. Хүн сэтгэл санаагаар тэжээгдэн амьдарч явдаг. Үр хүүхэдгүй хүн хэт их хүүхдийн тухай бодсоноос болоод хүүхэд тогтохгүй байж байгаад огт бодохгүй байхаар шийдсэн мөчид хүүхэд олсон тохиолдол маш олон байдаг. Нөхөргүй байгаадаа хэт их шаналсанаас болоод сэтгэл санаа хямралтай байгаад байвал хэзээ ч нөхөр олдохгүй. Бөөгийн үг үнэн мэт санагдсаар л байх болно. Харин тэр тухай огт бодохгүй, өөрийгөө өөдрөг байлгаж дотроосоо гэрэлтээд ирэх үед захын залуус чамайг анзаараад эхэлнэ. Би бас л 30 хүртэлээ нөхөргүй явсан. Нэг залуутай үерхэж байсан ч би өөрөө гадаадад сурч байсан болохоор хүнтэй гэсэн нэрнээс цаашгүй л байсан даа. Монголдоо ирээд нэг хэсэг учраа олохгүй байсан. Тэгээд л ажилд ороод хамт олонтой болохын зэрэгцээ хамгийн гол нь фитнесст явсан. Эмэгтэй хүн фитнесст явахын нэг ач холбогдол нь сэтгэл санаа маш өөдрөг болдог. Хүн өөртөө сэтгэл хангалуун байсан нөхцөлд л өөдрөг, бардам, эрч хүчтэй, гялалзсан байдаг юм шиг байгаа юм. Тэр үед одоогийн нөхөртэйгээ танилцсан. Намайг 30 тай гэхэд итгээгүй. 25-26тай л гэж бодсон гэсэн. Би 30 хүрсэн байсан нь бид 2-ын насны зөрүүг улам л их болгосон. Гэвч тэр аль хэдийн надад үнэн сэтгэлээсээ дурласан байсан даа. Нөхөр маань ганц хоёр л эгч биз гэж бодож байсан гэдэг. Одоо бид 2 сайхан хүүтэй, аз жаргалтай амьдарч байна. Тэгэхээр миний дүү сэтгэлээр бүү уна, хүний үгээр бүү үг хий, өөртөө итгэлтэй өөдрөг бай, фитнесст яв, үргэлж инээж бай, би сайхан хүүхэн гэж үргэлж бодож бай, өөрөөрөө бахархаж бай, сайхан сэтгэлтэй бай, хүнд муу бүү сана, хэрүүлээс хол бай. 30 нас эмэгтэй хүний хамгийн сайхан болж эхлэх нас. Бөөгийн тухайд хэлэхэд тийм сэтгэлд сэвтэй дэмий хүмүүсийн үгэнд битгий итгэж бай. Чи өөрөө л амьдралаа зохиож амьдарна. Мэдээж бурханд сүсэглэж болно шүү дээ. Өглөө бүр наранд цайны дээжээ өргөдөг монгол ёс тийм ч дэмий зүйл биш гэж би боддог. Монгол хүн алтан нар алаг дэлхий газар усаа тэнгэр бурханаа шүтэж ирсэн болохоос бөөг шүтэж хүнийг биширч яваагүй. Ламаар ханийн болон үрийн тэнгэр дуудуулна гэдэгийг сэтгэл зүйн засал гэж ойлгодог. Тэгсэнээр чи өөрөө ханьтай болно гэдэгтээ итгэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэрнээс тэр лам үүлний цаана байгаа хэн гуайд нөхөр олоод ир гэчихэж байгаа хэрэг биш шүү дээ. Хамгийн гол нь чамайг өөрийг чинь итгүүлж сэтгэл санаагаар эвлэрүүлэх гэж л байгаа хэрэг. Тэгсэнээр чи нөхцөл байдалтайгаа эвлэрч энерги чинь нөхөртэй болоход нөлөөнө. Бөө чамд нэг үг хэлэхэд л энерги чинь эвдэгдэж, нөхөргүй байх тухай үргэлж бодох болсон нь бас л сэтгэл санааг нөхөргүй байхад бэлтгэж орхисон байна. Тэгэхээр нэг хэсэг өөрийгөө л бод. Гоё сайхан бол. Сэтгэл санаагаа л зас. Тэр үед захын залуу дагаад эхэлнэ. Харин чи өөрөөл зөв сонголтоо хийх ёстой болно. Амьдралыг эхлэх эцсийн шийдвэрийг эмэгтэй хүн гаргадаг. Цаашдаа амьдрал ямар байх, гэр бүл ямар байх нь эмэгтэй хүнээс л шалтгаалдаг юм шүү.
тэр бөөгөөсөө Зоригийг хэн алсан гэдгийг асуугаад орхиоч хө. Цагдаагийн газраас 500,000,000-ын шагнал амласан байгаашдээ.
за за юн ухэх вэ
Нухуртэй нухургуй амидрах л хэрэгтэй.. Чамайг туруулсэн этсэг эхээ бодооч.. Буу тийм унэнэ хэлдэг гэж уу
энд бичсэн хумуусийн хэлснээр завгуй бай.. уурийгуу хугжуул..
хэн нэгний үгээр амидралаа заалгуулж амидрана гэж юу байсан юм.тэр бөө шашин лам хуврага чин хэнд хэрэгтэй юм.энэ харанхуй мунхаг бүдүүлэг монгол тэнэг ухамсраасаа салаач.хүн өөрийн гэсэн толгойтой,толгойндоо ухамсартай ухаантай бодолтой бдаг юм бга биз дэ.хэдий ядарсан ч амид явах сэтгэлийн тэнхээтэй амидралийн зорилготой бх шиг сайхан юм бдаггүй л юм да.
huntei suusan bolgon jargadaggui ym daa duu mine uhaantai bai chi ymar bogino bodoltoi ym be
ёоо наадах чин худлаа нээрээ шуу би ч гсн иймэрхүү хумууст итэгдэг л байлаа унхээр унэн хэлдэг ч бугдийг бол унэн хэлдггүй л юм даа чи зугээр л боогийн угийг хундээр тусгаад тэрэндээ итгэзэн л явж бн даа чи хунтэй суужил таараа ш дээ
Uheed yahiin yu hojij ym be.Suugaad zaabal az jargaltai baidag gej hudlaa sain hun amitnaas huuhedtei bolood tuuniihee tuluu saihan amidraach dee.Uhej bolohgui tend chamaig hen huleej baigaa ym be.Saiham naiztai bol zasal hiilgebel nuhurtei boloh ch ym biluu esbel ter buu deeree ergej ochij zasal hiilgebel zugeer chi itgeed baigaa ym bol ter buu deeree ochood unenee heleed zasal hiilgebel zugeer ym bishuu
Тэр муу чинь хараал ид гэж үнхээр үнэн хэлдийн. Тэхдээ чамд л гэж хэлхэд амьиа хорлох юм бол тэгээд зөгнөл билнэ гэсэн үг шдэ тийм болхоор зөгнөлийн эсрэг зүйл хийхдээ бас болгоомжтой бгаарай тэр чинь бас амь насанд аюултай бдаг гэсэн шүү за тэгээд амьдралийн хуурах гээд үз дэ
хүн гэдэг сэтгэлийн амьтаб шүүдээ бид бүгд нэг юманд итгэж найдаж явдаг шүүдээ тэр найдлага бгүй бол сэтгэл санаагаар унаад дээшээ тэнгэр хол ддошоо газар хатуу бдаг чи муу зүйлд хэтэрхий их итгэж гүн шок-д ороод үүнийгээ улмаар бодит болгож амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа юм шиг байна. Чи юу бодож хүснэ яг зүйл чинь биелэлээ олдог хэрэв чи эсрэгээр болно бүтнэ гэж сэтгэлээ засаад сайн сайхныг мөрөөдөөд хүсээд хичээгээд амьдраад үз 30 настай амьдрал цэцэглэх үедээ үхэж хатах тухай бодоод ч хэрэггүй шүү,бүүр болохгүй бол үнэхээр мэддэг чаддаг хүн дээр очоод арга заслыг хийлгээд үз чи л болгоё бүтээе гэж зорих юм бол болж бүтнэ уруу харж дорой царайлахгүй шүү монголын ариун эх болох бүсгүй хүн та үргэлж инээж аз жаргалаар дүүрэн яваарай АМЖИЛТ
за яршигаа би ч гэсэн 30тай энэ жил. нөxөргүй л байнадаг тэглээ гээд үxий энэ тэр гэж бодогдоxгүй л байна шүү. европт 30нас чинь жинxэнэ амьдрал эxлүүлэx нас байxгүй юу манайxан 20xүрэв үү үгүй юү xүүxэд гаргаад 30гээд л xөгшрөөд ирж байx юм. чөлөөт цагаа зөв өнгөрөө фитнесст яв бүжиг дугуйлан юу байна. өөрийгөө xөгжүүл залуучууд өөрсдөө гүйгээд ирнэ ээ өөртөө итгэлтэй бай. 30 нас сайxан нас шд би 20той байснаасаа сайxан xарагдаад өөртөө баярлаад байгаа шд ккккк
үхээ үх үхэхээс өөр арга алгаа чамд хэрвээ чи хүүхүдтэй болмоор байвал 93096060 залгаарай өвчингүй бол болжил байна
angilal 1. Buu gej tiim ontsgoi chadvartai kun baidag ni uneen. Khamgiin gol ni tedgeer khumuus khenii tuluu yu hiideg ve gedeg ni sonirkholtoi. Ene bol shashnii l neg helber shuu dee. Ter khun chin uneheer tiim tugs erdemtei buu yum bol nugel hiideggui, khun huurdaggui, khudlaa heldeggui zuvkhun khumuusiin sain saihnii l tuluu amidarch, erdem medlegee zoriulj yavah yostoi shuu dee.
angilal 2. Ene asuudal 90-eed onoos khoish joohon buruu tal ruugaa yavaad business helbert shiljeed ashig oloh zorilgotoi bolchood baigaa shuu dee. Deer ni setgel zui sudlal jinhneesee bodit shinjlekh uhaan. Khumuusiin zovlon, shanalal, tsukhruliig dalimduulj mungu olno gesen ug. 2-r angilald khamragdah lam, buu, zasalch naraas setgel sudlal, setgel zui sudalsan, zalitai ovjin nuhduud ni 1-r angilald bgaa khumuusees iluu shutegdej bna shuu dee unuudur. Khunii mungiig hulhidaj avahiin tuld yaj ch hudlaa helj chadna.
tailbar: chinii uzuulsen buu deerhi angilaliin alind ch hamragdsan chamd 2-uulaa ashigtai. 1 bol buur sain. tiim chadamjtai kun yug ch oorchilj chadna. Neg khunii khani baitugai nileen heseg khumuusiig hamaatan sadnaar ni shuu dee.
Herev 2 baisan bol chamd bas l sain. Hudalch hund huurtsanaa oilgood naiz zaluutai bolood terenteigee gerleed saikhan amidarnoo. tegeed oloon jiliin daraa haaya nuguu buugiin helsen ug sanaand chin orood haaya hania harj ineene.
Naiz nart chin tohioldson yavdliin khuvd unen baij bolnoo. Ugaasaa magadlal 50/50 shuu dee. Jishee ni bi chamaig og medehgui ch chaimig khoorkhon, eyeldeg, dur bulaam, ajil heregch, zorilgotoi, mungutei, deed bolovsroltoi, itgeltei, itgemgii /ene bol yag unen shuu/, bas joohon aimkhai, hamt olonch, naiz nariihaa dund ner hundtei, shartai, bas haaya joohon uurtai, gehdee busdad saad boloh durgui, amarch ayalah durtai, terendee mungu hairladaggui, kino uzeh durtai, geed helchii. Minii helsen barag 50-huvias iluu shuu. Bas solongos kino hezee ch bitgii uzee. Yunih ni amia horloh ve. Jinhene ene web deerhi yumnuudiig medreh nas ruugaa orj ircheed.
Za amjilt. Saikhan hanitai bolooroi.
тэр САЙНААД битгий худлаа ум суртчилаад хуний толгой эргүүлээд бай!!!!!!!!!!!!
Уншлаа. 30 нас чини оройтоогуй харин амдралийн сайн мууг бусад найз ноход болон оорийн амдралийн туршлагаасаа мэдэж авсан байна шуу.
чамайг тэр боо гэж нэг бутэлгүй умний уг их шоконд оруулсан байна. Битгий итгэ тэр боо нар бугд худалч шуудээ. Тэр найз охинтой ч битгий итгэ. Энэ хуний хэлсэн уг чамайг их сэтгэлийн хаямралд оруулсан байна. Чи оортоо итгэлтэй дандаа сайн сайхнаар умийг бод. Тэр (нууц) баримтад кино болон номийг олж заавал уншаарай.Энэ нолмноос чи их зуйл ойлгоно оо.
Чи залуу л байна шуудээ. Харин ч оороороо бахархах хэрэгтэй шдээ. Манай монголчууд чини 30 насийг хогшин гэж боддог ум уу. Харин гадаадад бол жинхэнэ амдралаа эхэлдэг нас шуудээ.Чамд сайн сайхан хани удахгуй ирнэ ээ.
Тэр боо гэдэг умний угийг март!!!!!!!!!!!!!!
Худалч умнууд шуу.
Чиний амдралийг чи л оороо удирдана шуу.
Амжилт.
za hani ijilgui l bh huvi zayatai l um bol uuriinhuu tuluu neg huuhedtei bolchih hen neg gaigui zaluugaas tegd l huuhdiinhee tuluu zutgeed baildaa amidral goe shd
chii ooriigoo dutuu asuusan bna.ter boo deeree ahij ochood ahiad bi hani ijiltei boloh uu gej asuu.tegeed yagaad gedgii n bas yaval deer ve yaj hani ijiltei boloh ve geed asuuhgui uu.ta nadad tusal zasal ene ter bdag bol hiij og gehgui uu.
сэтгэлээр унаад яхв дээ. хэрвээ тийм бол амидралийг уудругуур хараад уз л дээ. монголоор дуурэн л гантс биэ ээжүүд байна ш дээ хэхэ
Shal utgagvi yma. Yasan ch aharhan bodoltoi ym bede. Amidral bayn shv. Hvvhed gargaal uuriinhuuru saihan amidarna l bizde. TANID L GJ HELHED ERVVL SARUUL, ERHTEN BVTEN AMIDARCH BGADA BAYRLA.
TA BITGII HEL TANIAS TSAADAH TAHIR DUTUU, GROUPTEI HVMVVS JARGALTAI, SETGEL HANGALUUN AMIDARCH CHADAJ BN. Iimhen teneg zvild ingetlee setgel.r unaj bga tanias ichchikhlee bn.
шал тэнэг
zowlogoo
1. Shuugeend baigaa ter Shuudertsetsegiin nomoo hogiin sawand hii
2. Tegeed odoo emegteileg shinjee hadgalj eregchinguudiin anhaarliig tat
3. Hamgiin suuld taniig haraad ch baigaa yum shig sanagdsan zaluutaigaa yunii ch yum tuhai yria od
daraagiin alhamaa sain bodood zorigtoi heregjuul
үнэн гээд итгэээд байхаар үнэн болж хувирдаг хүний бодол их хүчтэй чи бодол санаагаа цэвэрлээд дандаа сайхан юум бодож бай бөө мөө гэж алж байгаа байхгүй юу.
Бусгуй мин. Бөө нар болон лам нар ханийн тэнгэр гэж юм дуудадгийшд. тэриг ни хийлгэрэй. Нөхөртэй болно гэдэгт чин итгэлтэй бна
харин чи тэр үед нь бурхны орон руу явчихсан байвал чамайг яаж олох болж байна.
би ч гэсэн 30 настай. Нөхөргүй л байгаа. гадаадад эрдмийн зэрэг хамгаалаад одоо дуусч байна. Зав муутай болохоор заримдаа л нөхрийн талаар үнэхээр санаа зовдог ч гэсэн тэр бол миний амьд явахын утга учир гэж боддоггүй ээ. Аав ээж, эх нутаг, бурхан багш л миний амьдралын гол цөм нь. Нөхрийн төлөө алтан сайхан амь насаа хороох юм бодвол заяа буян чинь гомдоно шүү. Орчин үеийн хүмүүс их стресстэй, бачуу давчуу болоод байгаа гэнэ лээ. Уужуу бодолтой байж асуудлаас байнга гарах гарцыг хайж бай найз минь. Нэгэн сайхан нартай өдөр хань ижил чинь болох тэр сайхан залуу чамтай учирч л таараа.
Сүүлд нь ингэж санаагаар унах байсан юм бол юугаа бодож асуудаг юм дээ.
Та зөвхөн ханьтай болох гэж амьдардаг юмуу?
чи тэр бөө дээрээ эргэж очих хэрэгтэй гэж бодож байнадаа, ингээд яах ийхээ мэдэхгүй шаналж гиюүрээд байхаар дахиж олж уулзах хэрэгтэй, та намайг хань ижилтэй болохгүй гэсэн тэрнээс хойш миний амьдрал там болчлоо, надад яах гэж ингэж хэлвээ, би яаж заяаны ханиа олох вэ, нөхөр хүүхэдгүй надад амьд явах утга алга гээ ( мэдээж чи ингэж бодож байгаа бол шүүдээ)
tiim shuu huuhed baihad nohroor yah yum be ene site-ig haraldaa bugd l hani ijil nohor suudreesee bolj zovson humuus bga biz dee neg ch hun huuhdeesee bolood zovj bn gej bicheegui bn bugd l huuhdee harhaar l zovlongoo martdag gej bn shuu dee tiimees sain gentei hunees huuhedtei bol tegeed amidral chin utgatai bolno mini neg tanaih hun huntei suuhgui yum bn gej neg boo bas helej bsn gesen getel say 40 garsan hoinoo huntei suugaad anhniihaa huuhdig garagj bn sh dee amidral hanitai bolhin tuld bish hun ur udmaa uldeehin tuld amidardag yum shuu dee
Монголд үздэг мэддэг түргэн хүн байдаг юмуу.Бүгд шалгалт өгөөд унаа биз дээ.Тэгээд ч чи нэг хүний муйхар хэлсний төлөө янз бүрийн юм бодоод байдаг буруу.30 нас байтугай дээшээ насан дээр амьдрал зохиогоод сайхан амьдарч байгаа жишээ зөндөө байна.
Амьдралтай зорилготой, буөсдад тустай сайхан яв аа.ханьгүй байлаа гээд ингэж үхэх тухай бодож болохгүй ээ.Бичсэнээс чинь үзэхэд гайгүй боловсролтой бүсгүй юм шиг байна.30 нас гэдэг чинь цэл залуу нас шүү дээ.Нөхөргүй ч гэсэн хийсэн бүтээсэн юмтай, эцэг эхээс заяасан нэрээ сайнаар гаргаж гялалзтал амьдар гэж зөвлөе.Английн тэр Сюзан Боил гээд ТВ шоугаар тодорсон эмэгтэй 50 гарчихсан.ганц бие хүн.Өнөөдөр хичнээн сайхан амьдарч явна. Харин бөөгөөс асуусан асуугаагүй чи хүсвэл хүүхэдтэй болж болно шүү дээ.Урагшаа хараад сайхан амьдралын төлөө зүтгэ.Үхэх тухайгаа март.Амжилт.
Snu?chi xuntei suuj sxn ger bultei,jargaltai amidranaa,bi itgej bna,chi teriige martaad oorto itgeltei bai,xun ux gewel uxexu?ugui bizde,chi zaawal bolno.biti setgeleer una,oodrog bai l gej xelmeer bna,chi itgexgvi bol bielexgvi,chi dendu gutrangi uzeltei yuma,iim bxaa bolio,sxn bolno ged l bodood dotroso oorchlogd,amjilt!
hey uilaj uxliin talaar muu muuxai ymu bodoj bsanaas sain boogoor uzuuleed xani ijilee duuduulaad saixan amdraxaa bodoodchee 30 nas gedeg chin dunguj amdral exelj l bna shtee darxad@yahoo.com deer ix chadaltai boo bdag yumaa xuwsguliin tsagaannuuriin. ter xunruu xandaad uzeech yamar negen arga oldoj l taaraa. yund n setgeleer unaxaw dee