Бэлгийн ажлыг таслах тухай янз бvрийн санал бодол, төөрөгдөл байдаг. Эрэгтэйчvvд vрийн шингэнээ vтрээний гадна тавихад бэлгийн ажлыг таслах арга оршино. Ингэснээр эр бэлгийн эс эмэгтэй хvний vрийн сувагт очихгvй, улмаар vр тогтохгvй гэсэн vг юм.
Энэ нь хамгийн эртний, хамгийн тvгээмэл арга юм.
Тийм ээ. Библи дээр Онаныг vрийн шингэнээ гадуур нь асгасны төлөө бурхан шийтгэдэг. /Дашрамд хэлэхэд энэ тvvхээс “Онанизм” гэсэн нэр томъёо гарсан бөгөөд энэ гар хангалгад биш харин бэлгийн ажлаа таслахтай холбоотой юм./
Өнөөдөр дэлхий дээр бэлгийн ажлаа таслах нь жирэмснээс хамгаалах хамгийн тvгээмэл арга болоод байна. Учир нь гурав дахь ертөнцийн орнуудын хvн амын дийлэнх нь vнэгvй бөгөөд хvртээмжтэй энэ аргыг ашигладаг байна.
Бэлгийн ажлаа таслах нь жирэмслэлтээс 100% хамгаална!
Энэ огт тийм биш. Нэгдvгээрт, эрэгтэй хvн бvр дур тавих vеэ мэдэрч хариуцлагатай мөчид өөрийгөө хянаж чаддаггvй. Хоёрдугаарт, эр бэлгийн эсийн зарим хэсэг бvр бэлгийн ажлын эхэнд гадагшилдаг ба энэ нь vр тогтоох магадлал маш өндөртэй байдаг. Ер нь энэ аргыг хэрэглэхгvй байсан нь дээр.
Бэлгийн ажлаа таслах нь эрэгтэй хvний мэдрэлийн системд хортой бөгөөд бvр саажуулж ч магадгvй.
Бэлгийн ажлыг тасалснаас болж саажихгvй ч хvндрэл vvсч болзошгvй. Сексийн vед бэлэг эрхтнээ эмэгтэйн vтрээнээс сугалах ёстой гэсэн шаардлага дур ханах мэдрэмжийг алдагдуулан секст дур ханамж эдлэхгvйгээс болж зан төлөвт нөлөөлж болзошгvй. Эр бэлгийн эрхтний толгой дур тавихын өмнөх сvvлийн секундэд өдөөгдөөгvйгээс эрэгтэй хvний бэлгийн сэрэл мэдрэлд ноцтой хvндрэл vvсч болох юм.
Хэрэв өдөр бvр секс хийдэг бол энэ аргыг хэрэглэх хэрэггvй. Учир нь vрийн шингэн гvйцэд боловсорч амждаггvй.
Тийм биш ээ. Хэдийгээр өдөр бvр секс хийхэд vрийн шингэн дэх эр эсийн тоо vнэхээр буурдаг ч зарим нь дотроо vлддэг. Нэг мл vрийн шингэнд 120 сая эс байдаг ба байнгын бэлгийн ажлын vед тэдний 60-40 сая нь л гадагшилдаг. Энэ нь vр тогтооход хангалттай юм.
Бэлгийн ажлаа тасалсны дараа эрхтнээ угаахгvйгээр дахин сексдэх хэрэггvй.
Нэг удаагийн угаалт хангалтгvй! Амьдрах чадвартай эр эсvvд бэлгийн эрхтний гадна төдийгvй дотор vрийн хоолойн хананд vлддэг. Нуугдаж vлдсэн “партизан”-уудыг зайлуулахын тулд бэлгийн ажлын дараа бие засах хэрэгтэй. Гэхдээ энэ нь 100 хувийн баталгаа биш. Тиймээс эмч нар бэлгийн ажлаа таслах аргыг хоногт нэгээс олон хэрэглэхийг зөвлөдөггvй.
Vрийн шингэнээ эмэгтэйнхээ бие рvv бус өөр тийш нь гадагшлуулах хэрэгтэй.
Тийм шvv. Эмэгтэй хvний бэлгийн эрхтэний гадна талд, тvvнчилэн гэдэс, өгзөгөнд эр эс очихоос зайлсхийх хэрэгтэй. Учир нь vрийн шингэн гадагшилснаас хойш 3-5 минутын дараа урсан vтрээ рvv очиж болох юм.
Бэлгийн ажлаа таслах vед эр эс бvгд гадагшилдаггvй.
Хэрвээ vрийн шингэн ялгарч секс дур ханалтаар дууссан л бол vvнд санаа зоволтгvй.
Урьдчилан сэргийлэх энэ аргыг хэрэглэх vед эмэгтэй хvн дур ханадаггvй!
Бэлгийн ажлыг тасалсан vед эмэгтэйчvvдийн 60 хувь нь дур ханадаггvй болохыг тогтоожээ. Тиймээс эрэгтэй хvн vрийн шингэнээ гадагшлуулсныхаа дараа эмэгтэйгээ дур ханахад нь туслах ёстой. Удаан хугацаагаар энэ аргыг хэрэглэснээс эмэгтэй хvний бага аарцганд өөрчлөлт орж өндгөвчний vйл ажиллагаа алдагдаж, бэлгийн хөрөлт vvсэхэд хvргэдэг.
Шулуун гэдсийн сексийн vед бэлгийн ажлыг таслах аргыг хэрэглэх хэрэгтэй.
Хvссэнээрээ л бол. Эмэгтэй хvн ийм сексийн дараа заавал бие засах хэрэгтэй. Үvнээс гадна шулуун гэдсээр секс хийх vед эмэгтэй хvн халдвар авах магадлал өндөр байдаг. Тиймээс эрэгтэйгээ бэлгэвчгvйгээр ийм секс хийхийг хориглох хэрэгтэй.
5 Comments
бурхан мини гэж!!! би анх найз бандитайгаа унтахдаа бэлгэвчгүй хийчихсэн… тгээд тавичихвий гж санаа зовоод суглаад авцихсан тгсэн чин дахиад л хийчихсэн тгхлээр жоохон байзнаж байгаад дахиад л суглаад авчихсан… яг тависан эсэхийг ни мэдэхгүй байнааа…. урийн шингэн ни орчихсон бол би хаашаагаа харж ухнээ
бурхан мини гэж!!! би анх найз бандитайгаа унтахдаа бэлгэвчгүй хийчихсэн… тгээд тавичихвий гж санаа зовоод суглаад авцихсан тгсэн чин дахиад л хийчихсэн тгхлээр жоохон байзнаж байгаад дахиад л суглаад авчихсан… яг тависан эсэхийг ни мэдэхгүй байнааа…. урийн шингэн ни орчихсон бол би хаашаагаа харж ухнээ
нухур бид 2 энэ аргийг 6 жил хэрэглэж бна ямарч асуудал уусч бгаагуй хуухэд ч олж бгаагуй энэ юу гэсэн уг вэ дн; ургуйн болов уу
manai nz zaluu sex hiij bgaad genet l taviagui hirnee bolichdiin,ene yagaad ingediin boloo,taviagui bj sexdehee bolichihoor nadad hetsuu bdiin,tegeed bi bodohdoo bi teriig taviulj chadkuu bas terend taashaal ugch chdkuu bgaan bolvuu tegeel tavikuu esvel genet hiimeergui sanagdaad l bolidiin bolovuu gej bodogdood bhiin.yaval deer ve?yamar uchiraas my nz zaluu taviagui hirnee genet hiihee bolichdiin boloo?
durgunii usan tsahilgaan stantsad ajildag. ingener zaluu mungutei shuu.
tsalingaa avaad ureltseh huuhen haij bna shuu. utas 99068546 dohi bi zalgay