Архи нь бэлгийн vйл ажиллагаанд янз бvрээр нөлөөлдөг. Зарим хүн архи уумагц бэлгийн сэрэл ихээр хөдөлж, дур тачаал нь оргилдог бол /26%/ заримд нь бvр эсрэгээр нөлөөлж огт дур хvсэлгvй болдог /56%/. Бэлэг эрхтэний ажиллагаанд нь огт нөлөө vзvvлдэггvй хэвийн хэмжээндээ байдаг /21%/.
Мөн согтуу vед тархи нугас архинд хордож, бэлгийн мэдрэмж суларснаас хурцахуйн vргэлжлэх хугацаа хэвийнхээсээ хавьгvй уртасч, дур тавилт нь удаан vргэлжилдэг. Энэхvv архины харилцан адилгvй vйлчилгээ нь тухайн хvний дээд мэдрэлийн vйл ажиллагааны хэв шинж, зан төрхийн онцлог зэргээс шалтгаалдаг байна. Холерик юмуу меланхолик авиртай эрчvvд, мөн тvvнчлэн өөртөө итгэл муутай, ичимтгий, бvрэг, vргэлж эргэлзэн тээнэгэлздэг зан төрхийн онцлогтой хvмvvс бэлгийн сулралд хялбархан өртдөг.
Мөн дотоод шvvрлийн булчирхайн өөрчлөлт, дотор эрхтэний системийн онцлог, архи даах чадвар, архи шингээх чадвар зэргээс шууд шалтгаална. Мөн архи уусан хугацаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Архи тогтмол олон жил уусан хvмvvст ялангуяа эдгээр хvмvvс урьд нь неврозоор өвдөж байсан бол төдий чинээ бэлгийн сулралд амархан ордог.
Үvнээс гадна архины хордлогын нөлөөгөөр хvний сэтгэцийн vйл ажиллагааны бvрэлдэхvvн хэсэг болох танин мэдэх оюун ухаан, зан, сэтгэл-зориг, ухамсар бvхэлдээ хувиран өөрчилөгддөг.
Хvний тархи нь нугас болон вегетатив мэдрэлийн эсийг болвол архинд илvv их мэдрэмтгий байдаг. Иймээс зарим хvмvvст, ялангуяа залуучуудад архи хэтрvvлэн хэрэглэснээс бэлгийн ажиллагааг удирдан чиглvvлдэг мэдрэлийн эд эсэд архи vйлчилсэнээр бэлгийн харилцааны хамгийн гол vед нь бэлэг эрхтэний хөвчрөлт сулрах vзэгдэл ажиглагдах нь бий.
Архинд донтох өвчнийг:
1-р vед. Архинд хорхойсч, архи даах чадвар нэмэгдэн, өөрийгөө хянах чадвар сулран, бэлгийн амьдрал эмх замбараагvй болно. Энэ vе шатанд архины сэргээх vйлчилгээний нөлөөгөөр бэлгийн идэвхи тvр зуур нэмэгдэх боловч төдөлгvй буурна. Энэ vед бэлэг эрхтэний хөвчрөлт хэвийн хэмжээнд байгаа ч гэлээ vрийн шингэнээ эрт алдах эмгэг ажиглагдана. Бэлгийн дур хvсэл энэ vед бvрэн хадгалагдана.
2-р vед. Ихэвчлэн шар тайлах хам шинж гарах бөгөөд энэ нь эхний vед их хэмжээний архи уусны дараа бие тавгvйрхэн хөлөрч, зvрх дэлсэн, ам хатаж, хоол идэх дургvй болж, суларч ядрах байдлаар илэрнэ. Энэ үед эр бэлэг эрхтэн хөвчрөх, vрийн шингэн цацагдахыг удирдан зохицуулдаг мэдрэлийн төв дарангуйлагдана. Үvний улмаас бэлгийн дур хүсэл буурч, хөвчрөлт муудаж, бэлгийн идэвхи суларна. Хурцахуйн vйл явц өөрчлөгдөж дур хангаж чадахгvй болдог. Ийнхvv эхний vед vvссэн бэлгийн сулралын шинж тэмдэг нь аажимдаа тогтож бэлгийн сулралтай болно.
3-р vед. Төгсгөлийн vе шатанд архи даах чадвар эрс буурч, хэдийд ч, хаана ч хамаагvй согтоох ундаа хэрэглэж, хоногт олон дахин согтон, шартах, шараа тайлах хэлбэрээр олон өдөр тасралтгvй үргэлжилнэ. Энэ vед хувь хvний төрөлхийн араншингийн сөрөг тал тодорч, зан төлөвийн өөрчлөлт бий болно. Архины архаг хордлогын улмаас энэхvv төгсгөлийн vе шатанд бэлгийн vйл ажиллагааг удирдан зохицуулдаг, мэдрэлийн төвvvд бvрэн гамтэж , хурьцах чадваргvй болж бvрэн “атрофия” бий болно. Ингэснээр бэлгийн ажиллагаа бvрэн байхгvй болох, дур хvсэл огт vгvй болох, ямарч тохиолдолд хөвчрөлт үүсэхгүй, бэлгийн амьдрал огт vгvй болно. Энэ нь тархи нугасны бvтцийн өөрчлөлттэй холбоотой тул ямар ч найдвар байхгүй болно.
2 Comments
би архиний хувид 3-р уедээ бэлгийн суларлийн 1-р уедээ явж бгаан бндаа
yanaa manai nz zaluu arhind ih durtai tegeed arhi uusan uede hiideggui sex,eruul uedee hiihdee tavidaggui shdee,tegeel jaahan hj bgada tavihgui bolohooroo bolichdog,ene ni nadad ih hetsuu bdiimaa