Дурласан бүсгүйдээ таалагдахыг хүсвэл…

Аливаа эр хүн таалагдсан бүсгүйнхээ сонирхлыг татаж, түүнд таалагдахыг хүсдэг. Эмэгтэй хүний сонирхлыг татах тийм ч амар биш ээ. Ахимаг насны эрчүүд он цагийн явцад туршлага хуримтлуулж, эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах талаар багагүй мэдлэгтэй болчихдог нь нууц биш юм. Нууцаас нь хуваалцахаар шийдлээ.

1. Ямагт өөрөөрөө бай
Эмэгтэй хүн эрчүүдийг байгаагаасаа өөр харагдах гэж хичээж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Хэн нэгнийг даган дуурайх гэж хэзээ ч битгий оролд. Эмэгтэйчүүдэд энэ нь таалагддаггүй. Ийм эрчүүдийг тэд үнэлэхээ больдог. Харин үүний оронд өөрөөрөө байж, бусад эрчүүдийн үйлдэл, зан чанарыг хуулбарлахаас зайлсхий. Учир нь таны үйлдэл бүхэн сэтгэлийн угаас гарч байж, эмэгтэй хүний зүрх сэтгэлд хоногших учиртай.

2. Бага зэргийн увайгүй зан гэмгүй
Та Ален Делон шиг царайлаг төрөөгүй байж болно. Гэвч увайгүй занг ашиглаж сурсан хэн ч ямар ч эмэгтэйг өөртөө татаж чадна. Ихэнх эмэгтэй зоримог, шийдэмгий бус эрчүүдээс дорхноо залхдаг.
Өөрөөр хэлбэл, тэд эрчүүдээс бага зэргийн увайгүй үйлдэл “хүлээж” байдаг гэдэгт итгэ. Гэхдээ дөнгөж танилцмагцаа ийм арга хэрэглэх нь хортой. Тиймээс бага багаар, зугуухан оролдох хэрэгтэй.

3. Магтаалын үг хэрэглэх
Ямар ч эр хүн магтаалын үг хэлж чадах байх. Гэхдээ цагийг нь олж, тунг нь тааруулж хэлдэг нь цөөн болов уу. Тохиромжгүй цагт, тэр тусмаа тохиромжгүй газарт хэлсэн магтаалын үг бүхнийг баллаж, та өөрөө эвгүй байдалд орж ч болно. Магтаал хэлэх хамгийн тохиромжтой арга бол ярианы сэдэвтээ тохируулж, санаандгүй мэтээр хэлэх.

Жишээ нь, найз, эсвэл танил хүүхэн тань танд таалагдах гэж үсээ засуулжээ. Та үсний засалтыг нь зайлшгүй магтах хэрэгтэй. Тэгээд түүнд сайхан, дур булаам харагдаж байгааг нь хэлээрэй. Ямар ч эмэгтэйд өөрийнх нь гадаад үзэмж, бие галбирыг нь магтсан үг таалагддаг. Бид ч гэсэн ямар нэгэн зүйлд дурлахаараа дахин дахин хүсээд байдгийн адил эмэгтэйчүүд ч магтаалын үг байнга сонсож байхыг хүсдэг. Магтаалын үгээ хайрлахгүй л бол эмэгтэйчүүд хэзээ ч таны үгийг сонсож ханахгүй гэдгийг тогтоож ав.

4. Энгийн харилцаа, хөгжилтэй яриа бидний зэвсэг
Ямар ч эмэгтэй хөгжилтэй, өөртөө итгэлтэй эрчүүдэд дуртай байдаг. Жинхэнэ хөгжилтэй залуу үргэлж ганц хоёр сонирхолтой онигоо (хэрэв та бүсгүйтэйгээ дотно харилцаатай бол ганцын зэрэг эротик онигоо) мэддэг байх хэрэгтэй. Биеэ аль болох тайван авч явахыг хичээ. Гэхдээ цээжээ түхийлгэн “дошны атаман” шиг бай гэсэн үг биш шүү. Болж өгвөл бүсгүйтэйгээ удаан жил уулзаагүй дотно найзууд шиг бай. Ингэснээр тухайн эмэгтэй танд итгэж эхэлдэг. Эмэгтэй хүнтэй танилцахдаа энгийн, “чухал бус” сэдвээр яривал тааламжтай хүлээж авна. Хамгийн гол нь харилцагч бүсгүйгээ биеэ барьсан байдлаас гаргах нь чухал. Ярианыхаа дундуур хоёр гурван онигоо яриад өгчихнө. Энгийн чөлөөтэй ярилцана гэдэг маш том урлаг.

5. Боломжийг бүү алд
Та хоёрын үерхэл хэчнээн удаан үргэлжилсэн ч хамаагүй хэзээ нэгэн цагт та нөхцөл байдлыг гартаа авч, шийдвэрлэх алхам хийх цаг ирж л таарна. Таны зүрх хүчтэй цохилж, айснаасаа гар тань хөлөрч байсан ч шийдвэрлэх алхам хийх боломжоо алдвал бүсгүйгээ дахин хэзээ ч эргүүлж авч чадахгүй. Үүний тулд бидний ярьж заншсанаар “харцыг нь уншиж” сурах хэрэгтэй.

Эмэгтэй хүнтэй харилцах үндсэн таван дүрмийг танилцууллаа. Энэхүү дүрмийг баримталж сурвал та таалагддаг бүсгүйгээ өөрийн болгож чадах л болно.

9 Comments

  1. damdin says:

    ee hoorhiidoo end bultreed bgaa ter hench bish ntr voliosoi zuer.5r angi gene shuu chaavaasaa. chi end comment bichj ooriigoo lag meteer tosoolj bga bol hol hevtene ee ahiin duu. zuer oorooroo bj unen setgegdlee bichwel oort taatai bdiimsan. hn

  2. bb says:

    эр хүн зүер л давирхайл гэсэн үг.эхлээд салахгүй наалдан.дараа нь хатууран тэгээл салаал ундаг юмдаа гэж…

  3. boogii13 says:

    Vote -1 Vote +1boogii13 Өгүүлсэн нь:

    ******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***-тэй танилцахыг хүсэж бна. чиний үлдээсэн сэтгэгдэлүүдийн унших дуртай.амьдралын гаргалгаа,амьдралын гүн ухааны сэтгэлгээ сайтай бусгүй бна.танилцахых хүсвэл% сүболд-мсиэс гээд ороод ирээрэй.гүнээ хүндэтгэсэн боогий13.
    comment-bottom

    гэхэдээ миний АД -ыг латин үсгээр бичиж орохыг сануулах юун.

  4. anyone says:

    сайхан зовломж бнаа,

  5. munhuulei[r9]I3 says:

    хэнч биш чи арай спортнювсийн хэнч биш биш биздэ хаха реалийн фан!

  6. Hoff says:

    даруу зан хунийг чимнэ энэ унэн уг шуу

  7. Xaxa says:

    Тийшд эр хунээ

  8. er hun says:

    за хуцаад тнэгтээд байгаарай! угаасаа хүн гэдэг чин өөрөө хялбархан шд нэг л сүрхий халдахын эцэсгүй тэнгэрийн амьтан яваа л байдаг гүрийж байгаад өөрийн болгочихоор тэгээд шалдаа буугаа л ах жоохон залхах маягтай тэнэгтээ л тэгээ л нөгөөх нь нэг өдөр уйлаа л чемоданаа бариа л гараа л явна дараа нэг таарсан чинь буцаа л хачин сайхан болцон шинэ залуу сугадаж алхаа л ах нар харамсаа л шүлсээ залгиа л өнгөрдөг биз дээ? гэхдээ хүүхэн нь эргэж хараастай тээ? за нэг иймэрхүү өөрөөр төгсдөг түүх ер нь бна уу? энэ анзааны л байдаг биз дээ хүн өөрөө хялбархан шд ээ тэр тусмаа хүүхнүүд тэхээр буулгаж авахад ч бас хялбархан энгийн л арга хэрэгтэй тийм биз? Юм энгийн тусмаа л … Өөрөөр байхгүй.

  9. hench bish says:

    хохо би лав онигоо яриж чадахгүй байгаагараал байна таалвал тэр л биз чадахгүй бол тэр л биз ерөн заавал тийм хөнгөн гоомоо хандах алба байна уу? жинхэнэ эр хүн буурьтай барьцтай байх ёстой юм бишүү наадах чинь яг л 10 жилийн хүүхдэд зааж байгаа юм шиг л санагдчихлаа шүү! ккк 5ангидаа охин найрж байсан арга барилыг маань бичцэн байшдээ лол. хаха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.