Зөв шийдвэр гаргасан гэж хэлж чадахгүй

84171149

Сайн байцгаана уу? Би энэ сайтад хүмүүсийн илгээсэн захидлыг саяханаас уншдаг болоод байгаа юм. Тэгээд яг одоо өөрт тохиолдоод байгаа зүйлээ л та нартай хуваацахыг хүссэн юм. Би одоо хорин нэгэн настай амьдралд дөнгөж л хөл тавиад л алхаж яваа. Аравдугаар ангид байхдаа бүүр багынхаа нэг найзтай санаандгүй уулзсан тэр үеэс эхлэн утсаар ярьж, хааяа уулздаг болсоор үерхээд дөрвөн жил болж байна. Би арваа төгсөөд л гадаад сургуульд явчихсан. Үнэндээ бол явмааргүй байсан л даа тэрийгээ гэрийхэндээ хэлж гэрийнхнээсээ нэлээд зэмлэл хүртсэн.

Мэдээж хүссэн бүр нь гадаад явж сурахгүй боломжийг алдаж болохгүй гэсэн үгсийг сонссон хүн дотроо явмааргүй байсан ч гэрийнхнийхээ үгэнд ороод харьд ирсэн. Тэр маань намайг явахад надад юуг ч амлаагүй харин зуныхаа амралтаар заавал ирээрэй л гэж хэлсэн.Би ч бараг очсон өдрөөсөө эхлээд зуныхаа амралтыг тоолоод сэтгэл санаа ч хичээлдээ төвлөрөхгүй хааяа санаж уйлаад л хэсэг бүр хачин болчихоод л яваад байлаа. Ашгүй зун ч боллоо мэдээж хайртай хүмүүстэйгээ уулзаж хамтдаа байсан хоёр сар нүд ирэмхийн зуур өнгөрсөн. Дараа зун нь бас л очсон бүх зүйл хэвэндээ байсаар өнгөрсөн харин түрүү зун тэр надад унтах санал тавьсан. Харин би зөвшөөрөөгүй уг нь би түүндээ үнэхээр их хайртай л даа хэдий хол байгаа ч би өөр залуустай уулзаж ч байгаагүй. Гэтэл би тэр үед үнэхээр хүсээгүй найз маань тэгэхэд нэг л дурамчхан намайг гэрт хүргэж өгчихөөд л явсан тэр өдрөөс хойш бид хоёрын харьцаа өөрчлөгдөөгүй хэвэндээ байсаар байгаад өнгөрсөн намар буцаад л хичээлдээ ирсэн. Харин хичээл эхэлснээс хойш тэр урьдныхаасаа огт өөр болчихсон. Бид хоёрын ганц л уулздаг газар маань мессэнжэр тэгээд л би тэрийгээ эсвэл тэр намайг хүлээгээд л өдөр бүр биш ч долоо хоногтоо хэд хэдэн захиа ирдэг байсан ч сүүлдээ ганц хоёр болж цөөрөөд л… Тэгээд ийм зан гаргах болсныг нь би өөрөөс л болсон гэж бодоод байна аа. Би тэр үед гуйлтыг нь зөвшөөрсөн бол тэр маань ингэж надаас бага багаар хөндийрөхгүй байсан юм шиг санагдаад байгаа ч түүнд намайг одоо ганцxан жил хүлээх тэвчээр байхгүй гэжүү гэж бас түүнд бурууг өгч нэлээд хугацаанд ганцаараа элдвийг бодож уйлж элдэв юм болсоор эцэст нь би түүнд бүх бодож санаснаа захиа болгон бичсэн юм.

Би чамаас захиа, бас залгахыг нь хүлээж, өөр хүнтэй болчихоод намайг тоохгүй байгаа юм боловуу гэж бодож өөрийгөө шаналгаж байх нь хэцүү байна. Найз нь одоо очих хүртлээ чамайг буруутгасан, чамд ууралсан гомдсон захиа бичиж залгахаа болъё оо. Үнэхээр чиний сэтгэл өөр хүнийг гэх болсон бол би яаж ч хичээгээд нэмэргүй биздээ. Харин очсон өдрөө заавал чамтай уулзана. Тэгээд хоёулаа цаашид хэрхэх талаар ярилцъя аа. Би энийг бичхийг хүсээгүй юм шүү хамгийн гол нь би эрүүл байж шалгалтаа сайн өгч сургуулиа төгсөөд чамтай ахиж уулзах ёстой болхоор энэ бүхнийг бичлээ. Зөв шийдвэр гаргасан гэж хэлж чадахгүй ч тэр хүнийг бодож гуниж суухгүй өөрийгөө хүчлээд л байж байна. Гэхдээ би түүнтэйгээ заавал уулзаж хэлэх гэсэн бүхнээ хэлж асуудлыг шийдэж эсвэл буцаад урьдых шигээ аз жаргалтай байна. Эсвэл аз жаргалыг хүсээд өөр замаар алхана гэсэн хоёр зам байгааг л сайн мэдэр ч байна.

cekc.mn дээр ирсэн захидал

11 Comments

  1. Life is game says:

    за за унтийдаа. Нойр хурчихлээ.

  2. bodol says:

    цаг хугацаа бүгдийг харуулнаа.санаа зөв байвал заяа зөв л байдаг амжилт. сэтгэл санаагаа чанга байлгаад хичээлээ амжилттай дүүргээрэй.

  3. bg says:

    Davaa-г дэмжиж байна.

  4. Lonsdale says:

    сайн л бна шдээ өөрөө хохироогүй хүний чанарыг таниад авлаа шдээ . одоо энэ чигээрээ харьцаагаа таслоо яршиг л бна хэн дуртай нь эдлэх ёстой бие юмуу чи хүсээгүй л юм чинь хүсээгүй харин хүндэлж хүлээж аваагүй нь тэр залуугийн буруу шд, сайн ярилцаад шийдээрэй дээ. тэрээ тэргүй хэдэн жил сурж бхад чинэ тэр зүгээрл бсан гэж бодогдохгүй л бна.

  5. erhemseg says:

    – Or honjliin ajlaar shalguur tavij chamtai haritsah haritsaagaa todorhoilj bgaa zaluug odoo yaa ch gehev dee.Chi zov shiidjee.Ter zaluud hani ijil bish sexddeg hyyhen l heregtei bsiin blgyi dee.

    – Tsagiin yum tsagtaa gej ter mangar bandid helne biz end ireheeree!

  6. uran zurag says:

    охин минь, чи амьдалд дөнгөж хөл тавьж байна.
    энэ бол зовлон биш ээ. чи ухаалаг охин санагдлаа.
    ханиа хүн ганц хүнд дурлаад сонгодоггүй юм. тиймээс сайн сураад өөрийгөө тайван байлгах тал дээр анхаар.
    тэр залуутай унтаагүй нь ч болж. түүний хүссэн зүйл бол зөвхөн сэкс байсан байхаа.
    чи хардаж байна, өөрийгөө харин ч өөдгүй зүйлээс, онцгүй сэтгэлгүй залуугаас эртхэн салгаж татаж авчээ гэж өөрийгөө урамшуул ок?!

  7. baba says:

    chi zow shiidwer gargaj gj bodoj bn. Gehdee bie holdohoor setgel holdono gj hvmvvs yaridag ym bilee ter ch magadgvi. yu ch gsn amjilt hvsii zaawal yariltsaad vz. Ergeed bidend ta 2n hariltsaa yaj togssong bicheerei

  8. super says:

    ер нь хол байгаад байхаар тэгдэг юм доо. тийм болхоор хамт л байсан нь дээр. Хэрэв тэр залуудаа үнэхээр хайртай бол бүрмөсөн эргэж ирсэнийхээ дараа л үргэлжилүүл. Харин тэхдээ энэ хугацаанд өөр хүнтэй болсон байж болохыг ойлгож уучлаарай. Та 2 таарч тохирох бол ахиад бүх юм сайхан болноо.

  9. даваа says:

    чи зөв зүйл хийжээ. заримдаа амьдралд бид нар хэр ухаалаг үйлдэл шийдвэр гаргахаасаа илүү хэр тэвчээртэй байснаараа харамсал зовлонгоос холуур өнгөрч цаг хугацааны дараа зөв юм хийжээ гэдгээ мэддэг. одоо тэрний хувьд хайр нь хэр хэмжээтэй байсныг ухаарав уу? ганцхан чамтай унтах үгүйгээс тэрний хайр нь унтарч байна шд. алив нөгөө нэг ямар ч хүнд хэцүү үед зөвхөн чамайгаа хайрлана, юу ч болж байсан чин үнэнч өшөө юу юу ч билээ бла бла. хэрэв би байсан бол харин ч баярлаж магадгүй. миний хайртай бүсгүй маань хайртай байж надад ингэж ухаалаг хандаж байгаа юм чинь өөр хэн нэгэнтэй янз бүр болохгүй юм байнаа гэж улам ч тэрэндээ бүрэн итгэх болно. чиний бүх юм сайхан болноо.

  10. Ира says:

    Чиний хувьд биеэ сайхан авч явж байгаагаар чинь бу хувьдаа бахархаж байна. Тэр үүнийг ойлгох ёстой. Гэхдээ юу ч боллоо гэсэн чи харамсах хэрэггүй. Зөв яваа хүнд бурхан сайхан хайрыг бэлэглэдэг юм билээ.

    та 2ын тухайд бол бие хол байвал сэтгэл холддог гэмтэй. Гэхдээ юу ч болоо билээ амьдрал гэдэг уужим баялаг амттай хэрнээ дэндүү давслаг шүү дээ.

  11. Er hun says:

    уншихаас залхуу хүрчлээ. ажлаа хийе дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.