Сайн байцгаана уу? Энэ сайтаар сүүлийн нэг сар бараг өдөр бүр орж байна. Өөрөө асуудалтай болохоор хүнд зөвлөж чадахгүй л дээ. Би одоо 29 настай. Хүнтэй сууж хүүхэд гаргаагүй ээ. Өнөөдрийг хүртэл тийм ч олон хүнтэй удаан хугацаагаар дотно ч байсангүй ээ. Анхнаасаа сэтгэл гаргаад тэгээд 2-3 удаа хулхидуулсан болохоор тэгэх ч хүсэл нэг их байхгүй болсон байлаа. 1,5 жилийн өмнө залуутай танилцаад цуг амьдраад одоо бараг жил болж байгаа юм. Тэгээд уул нь сайхан л байсан л даа. Надад их таалагдсан болохоор нь би өөрөө эхэлж арга саам зохиож танилцсан юм. Тэр хүн эхнэр хүүхдээсээ салсан байсан. Бид 2 нэг удаа хүүхэдтэй болсон, тэгээд болоогүй байна гээд авхуулж байсан юм. Би уул нь гаргий гэж их хүсэж байсан ч …. Тэгээд энэ жил хүүхэд гаргий гэж ярилцаад байсан юм. Гэтэл хэдэн сарын өмнө өмнө нь холбоотой байсан залуу над уруу утасдаад жаахан сонин буруу ойлголт төрүүлчихсэн тэрнээс хойш асуудал үүссэн юм. Би уул нь цугтаа сайхан амьдрий л гэж бодоод шийдсэн юун тэр нууц амраг мамраг байсан. Тэр асуудлаас хойш намайг хардаад боссон ч суусан ч , би сүүлдээ ажилаа ч хийж чадахаа больсон. Тэгээд тэр хугацаанд бас хоёр гурван удаа сална гээд юмаа авч явсан ч төд удалгүй эргээд л хэн нэг нь гуйгаад л нийлдлэг байсан.
Тэгснээ сүүлд нэг маргалдаад гэртээ ирж хоноогүй. Энэ лав 2дох нь болж байгаа юм. Ер нь тэгээд сүүлийн үед маргаан л болвол бид 2 таарахгүй юм байна салий гээд байдаг болсон юм. Намайг нэг л их явдалтай хүүхэн гэж бодоод байх шиг байгаан. Заримдаа уурлахаараа бүр янхан ч гэж хэлж байсан юм. Би ч яахав жаахан зөрүүд өөрийнхөөрөө л дөө. Бусдаар би өөрийгөө өөлөхгүй ээ. Надад сайхан ажил байна, зүс царай , бие хаа ч байна. Би тэр хүнийг хайр халамжаар дутаагаагүй. Юм хум авмаар байна гэхэд нь өөрийгөө байнга хойш тавиад л хүслийг нь биелүүлдэг байсан. Гэрийн ажилд бол ер гар оролцуулдаггүй л байлаа. Эмэгтэй хүн л хойно муудалцах үед орилж хашгирч цохиж авсан ч үе байгаа л даа. Ер нь намайг жаахан дорд үзээд энэтэй ер нь яасан ч чахав гэдэг үүднээс харьцаад байх шиг санагдсан.
Хардаж уурлахаараа янз бүрээр хэлнэ. Би эхэндээ гүрийгээд за яахав л гэж бодож байсан. Сүүлдээ гэхдээ арай л хэмжээнээсээ хэтэрсэн л дээ. Тэр хүн нэгэнт тийм ойлголттой болсон болхоор надтай хэзээ ч дахиж анхных шигээ байж чадахгүй юм байна гэж бодсон. Найз нөхөдтэйгөө ч тухтай уулзаж чадахгүй боловсон шорон ч юм уу даа. . Тэгээд өөрөө болхоор явах үедээ хэнээр ч заалгахгүй гээд шоу цэнгээн хөөгөөд явж л байсан.
Сүүлдээ би бодож бодож салхаар шийдээд энэ сүүлийнх нь болог гэж бодоод яваад өгсөн л дөө. Би тэр хүнд үнэхээр их хайртай ч би насан туршдаа тэгж хардуулж, гэртээ ганцаар байхыг хүссэнгүй. Миний энэ шийдвэр зөв болов уу?
Амьдрал үзсэн хүмүүсийн хувьд үнэхээр инээдтэй асуудал л мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ яг одоо би санаад шөнө ч унтаж чадахгүй үнэхээр хэцүү байна. Хурдхан энэ байдал дуусаасай л гэж хүсэж байна.
cekc.mn дээр ирсэн захидал
30 Comments
ер нь бол даварсан эр бштэй салсан нь дээр ухаантай л юм бол ингэдэггүй бхаа
Чамайг хэн гэдгийг чини мэдчих шиг боллоо…Чи наад залуугаа найз охинтой бхад н дундуур н орж гэрт н ч хариулахгүй сар гэртэй сойж бгаад авсан биздээ одоо яая гэхэв хуний хун бхад н урдуур хойгуур н гуйж мөнгө цацаж их дөвчигөнсөн тэр үед найз хүүхэнд нь ямар байсан гэж бодож байна да…….Наад залуу чинь хуучин найз хүүхэнлүүгэй гүйгээд байгаа гэдгийг дамжуулчихий өөртэй хайртай гэж бодож байвал их л андуурч байна да хөөрхий тэр залуу хэнд ч хайртай биш өөрийгөө хайрлсан л амьтан байдгийн….Нийгэмд эзэлсэн байр суурь байхгүй ажилд орлоо гарлаа нэг иймэл хүндээ.Чи байнга ууж агсан тавьдагыг нь ягаад бичсэнгүйв. Чамд хайртаадаа харддаг гэж бодоод байгааи муу тийм бишээ андуураад байна. Тэгээд ч та 2-н зиндаа таарах хүмүүс биш чи 29 хүрчихээд юу г нь бодож тунгаагаад байгаан угаасаа авяас байгаа биздээ тэрийгээ ашииглаал бас нэг хүний хүи булааж аваал явахгүй…….
Mongolia.tai sanal 1 bn. Kkkk tgd l oorsdiigoo bolon nohoroo goyo shn.g n gaihaad l bd.n yag unendee gaduur garaad yawahar hachin tsarai zustei l ymnud Mongol.r l duuren bn dag kkk
Энэ сайт луу заxиаа бичиж байгаа эмэгтэйчүүд бүгдэл царай байна сайxан ажил бна бие хаагаараа хэнээсч дутаxгуйл гэх юм xэ xэ үнэн болвуу??
ер нь бол зөрүүд зангаа засах хэрэгтэй шүү хэрэггүй зүйл байдаг юм. ихэнхдээ чи хүний хүсэл биелүүлэгч биш гэхдээ хааяа мөн өөрийгөө битгий хойш тавьж бай хүнийг давруулж болохгүй. энэ эрээчсэн амьдралаа орхио тэгээд шинэ цагаан цаасан дээр өөрийнхөө нэрийг мөрөөдөлтэйгөө томоор бичээд амьдралаа шинээр эхэл.ийм банжралдсан байж хэрэггүй хэсэгтээ хүсэл мөрөөдөлдөө чиглээд ганцаараа явсан дээр байх ядаж 1 жил.
yun hairtai durtai veee….
anhnaasaa yah gej dawraadiin beee…ger orniihoo ajiliig hiideg ,ooriigoo hoish ni tawidag ,guriideg edr chin eroosoo taalagdku bna..
tengerees buugaad irsen burhan bish yah gej hamag baidgaa zoriulj baidgiin bolooo…?
Tgeel suuld ni bi yah wee gehiiin…
anhnaasaa salj niilsen hun bol erni l yawtsguishd
сайн уу? Чиний гаргасан шийдвэр бараг л зөв байхаа, одоо чамд хэцүү байгаа ч гэсэн тэвчээд гарах хэрэгтэй шүү эргээд нэг зууралдах юм бол энэ байдал чинь эцэс төгсгөлгүй давтагдаад салж чадахгүй больж ч чадахгүй хөгийн юм болно. Бүх юм дууссан хойно эргээд нэг бодоход чи дэмий зүйлд тэмүүлж цаг хугацаа өөргийгөө золиосолж байснаа ойлгоноо. Цаг хугацаа гэж агуу зүйл бүгдийг эдгээдэг
гаргасан шийдвэртээ туйлбартай бай. найз залуугийн чинь тухайд гэвэл чиний тухайд таагүй зүйлүүдийг олж сонссон бололтой. энэ нь сэтгэлээс нь гарахгүй зовоогоод байгаа хэрэг.
mınıı ıchsen zuılalıın tal nı tasraad orchıhloo end l bıchıhees. ter chıne yum uzej dolı tsohıson l hun baına shd. uurtu bı haırguı geed heleed baı. dotood hunteıgee temtseed henden sarıın daraa marchına do. odoo hetsuul baına baıhda. naız mıne.
yadıın be hu bolgıı geed buten jıl hagasaa zoıulsan baına sh de. bolohguı baıgaa yumııg bolgoh geed zutgeed bıawal emegteı hun l ıh zuılee alddag sh d. ter chıne heden sarıın daraa martchına do.
унэхээр их хайртай юм бол ягаад бугдийг ярилцаад шийдэж болохгүй гэж….. чи намайг ингэж бодоод бн тэр чин тийм юм шуу гээд л хэлчээч ккк хайргүй юм бол салаад сайхан эрх дураараа нис л дээ тэгж байтал заяаний хани зам дээр таарах байлгүй тэ…
Өөрийн санаа өөртөө зөв гэдэгдээ чи шийдээ гаргацын биш үү
бурууг өөрөөсөө хайгаад нэг үз дээ….тэгээд бүгд chinii zuw bsan bol sal…bish bsan ch sal…odoo daxij goyo bxgvi …daraagiinxaa zaluutai bitgii aldaarai…jishee ni xarduulax xemjeend xvrtlee utsaar yarix
за сал л гэж хэлмээр бнадаа.
би бол аймаар төгс, гэм нь жаахан худалч л даа гэдэг шиг л юм яриад байхын. манай гэрт ч гэсэн маргаан зөндөө л гардгийн. маргалддаггүй гэр бүлийг газрын мухраас ч олохгүй. болгоё л гэвэл болдог хорвоо, хүсэхгүй бол болдоггүй л хорвоо. гол нь 2лаа л хамт нэг л зорилго, сэтгэлтэй л байх хэрэгтэй дээ.
өөрийн санаа өөртөө зөв
зөв зөв, 29 нас гэдэг Монголд бол нилээн оройтох тийшээ л хандаж байна. Дахиад наад юмтайгаа 5 жил зууралдаад бүтэхгүйг нь мэдсэн бол бүүр 34 хүрээд дахиж найз залуутай болох шаанс чинь бүүр л буурна, эртхэн мэдэж салсан нь болж. Одоо шаналаад байлтгүй нүүрээ будаж нөгөө хувцасаа өмсөөд толгой дээгүүр сэргэлэн алхал
чамайг явдалтай хүүхэн гэж бодсондоо тийм зан гаргаагүй байхаа.
эргэлзээний үе гэж байдаг, тэр нь ч юм билүү.
% хүнийх нь зан, төлөв байдал, суурь хүмүүжил хэр вэ гэдгийг чи сайн мэдсэн биз энэ хугацаанд. тийм болохоор шийдвэрээ чи өөрөө гарга даа.
Чамтай танилцмаар байна мэйл хаыгаа улдээгээч
– Iiiiiishhhhhhhhh dongoj gants jil hamt amidraad negnee yanhan banzlaar n duudaad tsohiltsono gdg bol emgenel…Shine hosuud chin negnee doromjloh n bitgii hel hairaa ilerhiileh saihan ygee olj yaddag biz dee? Jiliin dotor heden udaa salsan gechvee? Ug n nas joohon hyyhdyyd bish mortloo ih l asuudaltain bn daa. Zov buruug yostoi medkuuuin bn. Setgel gj neg durak bas boldoogyi tal bii shyy.Aygyibol ta 2 ergeel sanaj bodsonoo gaihaal ergeed niileh biz dee kkk.
чи өөрөө утасаар ярихдаа ангалзаад л буруу ойлголт торуулсэн юм бишүү! тэрнээс биш утасаар ярилаа гд хардаагуй л бна ш дээ. эхлээд наад ангалзуур зангаа зас за!
эмэгтэй хүн болохоороо орилж хашгирж цохидог гэнэ үү!! чи тэнэг юм уу? хэн ч харсан сайхан ч гэх шиг тийм бн юм бол чамайг одоо хүртэл яагаад тоохгүй хүнтэй суухгүй бгаан. тэгээд салчихсан юм бол юуг нь асуусан тэнэг бэ!!
Одоо ингэж байгаа юм чинь суугаад, хүүхэдтэй болхоор ямар байх нь ойлгомжтой юм байна шүү дээ, оройтоогүй дээр нь өөрийгөө аварсан нь дээр дээ!
ººрийгºº хойш тавиад юм авч ºгдºг гэнэ үү.Чи зүгээр гºлºг тэжээгээд байгаа юм биш үү.Тэгээд тэр гºлºг чини томроод чамруу дайраад байгаа юм бна л даа.Гудамжинд ни хººж гаргаад золбин нохой болгоочээ!!!
Зөв шийдсэн байх гэж бодож байна. Гэхдээ дараагийн удаа ингэж алдахгүй байх хэрэгтэй шүү. Энэ залуус маань яачихаад байгаан болоо хайртай бол хардаж юугаа хийх гээд байдгийн. Энэнээс чинь болж л ийм эмгэнэлтэй байдалд хүрч байна ш дээ. Бүх хүн л хайртай бол хартай гэж ярьдагийн, харин би энэний эсрэг байдаг хүн хайртайн бол хардаж яах гээд байгаан бэ!!! Хардаж байна гэдэг чинь л итгэхгүй байна гэсэн үг шүү дээ. Гэтэл бүх хүн л хайр итгэл дээр тогтдог гэж ярьдаг нэг бодоод үз дээ та нар… Хайртай хүнээ хардах биш бусдаас харамлаж яв л даа залуус минь.
Нэгэнт хийсэн үйлдлээ юунд асуунам бэ? Хийвэл бүү ай, айвал бүү хий гэж нэг их ГОЁ үг бий дээ.. Тийм сонин харьцаж байгаа бол хэцүү дээ..
чиний зовоо бусгуй мини битгий ай, чамд нас бн, ажил бн юунаас ч битгий ай. Одоо ингэж аашилж байгаа хун тсаашдаа ямар байх ни ойлгомжтой, чи харин азаар хуухэдгүй бн. Хуухэдгүй байгаа дээрээ хурдан сал, асуугаад бодоод ч байх юм байхгуй. Эгч ни амидрал узсэний хувид эрчүүдийг сайн мэдэж бн. Амжилт хусе
Salsan chini deerde naiz min, Bi ooroo eregte. Tegsen ch gsn Er huniig neg l davraah yum bol shuud davardag yumaa. Nz n chamd l gej helehed er nuhuruu halamjlalgui yahav. Harin er hun gdg chini bas ger orondoo erhiinhee daguu uurgee bas biyluuleh estoi. Mongold maani muu zaluus zunduu bdag ch sain zaluus bas bdag yum shu, Chamd amjilt husye. Er hunii zan chanariin tuhai yariltsmaar bval namaig add hiigeere za. Amjilt shu chi chadnaa nzaa E-mail: minii_hairtai_humuus@yahoo.com
чиний зөв байна. тэгтээ тэрэнгүй 29 нас хүртлээ ганцаараа явсан юм чинь тийм хүнийг хүлээгээгүй шүү дээ. эрчүүдийг эхнээс нь л дарж байх хэрэгтэй чи харин давраасан байна юмыг нь бэлдэж өгөөд л цаашид сайн хүн тааралдана
salsan ni zovoo daraaginhaa amidralig zohiohdoo heterhii er hunig bodood urduur ni orj yum hiigeed demii bdgiig sanaj yavaarai tegeheer chin erchuud ene nadad unaj tusaj bn geed ih yum bodnoo ene haichih ve gej deerelhej ehledeg bh.