Нөхрөө яаж ажилсаг болгох вэ?

Эрчүүд төрөлхийн гэрийн ажлаас зайлсхийдэг, хоол унд бэлтгэх, угаах, цэвэрлэх гээд. Гэхдээ бас хадаас хадах, тавиур хадах зэрэг эр хүний гэмээр ажлыг хүртэл эхнэрээ хэдэн удаа давтаж хэлсэн ч хийх гэж яардаггүй. Орчин үеийн хотын орчин нөхцөл маш тавлаг тухтай болж ихэнх эрчүүдийг цагаан гартан болгожээ.

Нийгэм судлаачдын явуулсан судалгаагаар асуулгад оролцсон эрчүүдийн ердөө 21 хувь нь хааяа юм угаадаг, тэдний 19 хувь нь индүүддэг гэжээ. Нийт асуулгад оролцсон гуравны хоёр нь амьдралдаа тоос сорогчид ойртож үзээгүй гэнэ. Энэ бол эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг гэр бүлүүдэд хийсэн судалгаа юм шүү.

Гэрийн ажлыг байнгын ба түр зуурын гэж ангилах хэрэгтэй. Ингээд бүх ажлаа эр хүний, эм хүний, нийтийн гэж хуваана.
Орчин үеийн эрчүүдийн занг мэдэхгүй биш, тэгэхээр эхлээд тэдэнд биеийн хүч шаардагдсан “цэвэр” эр хүний ажлыг санал болгоё. Байрны засвар гэх мэт.

Дараагийн шатанд жижигхэн боловч их үр өгөөжтэй эм хүний залиа гаргая. Тэдэнд эр хүний нэр төрийг өндөрт өргөх, тэргүүлэх чадварт нь зохицсон стратегийн чанартай үүрэг жишээлбэл долоо хоногийн хүнсний худалдааг түүнд үүрүүлье.

Дараа нь эр эмийн ажил гэж хуваахааргүй ерөнхий ажлыг авч үзэн, зарцуулах цагийг тооцно. Хүүхэддээ гэрийн даалгавар хийхэд туслах, цирк үзүүлэх, кинонд дагуулж явах гэх мэт. Хамгийн сүүлд нөхөртөө “жинхэнэ” эм хүний ажил гэгддэг зарим нэг ажлыг санал болгоорой. Байнга биш ч үе үе угаалга хийх, их цэвэрлэгээний ажилд хамруулаарай. Ингэж төлөвлөх, хэлэх амархан, харин яаж түүнээ ажил хэрэг болгох вэ? Мэдээж огт хэрүүл маргаангүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зөвшилцөж нухацтай ярилцаж байж л ажил үүргээ тэгш хуваарилах болно гэдгийг сайн санаарай.

Yүний тулд сэтгэл зүйн энгийн нэгэн арга хэрэглэе. Та 4 хуудас цаас авч, тус бүрийг 2 хуваахад 8 багана болно. Эхний багананд гэрийн бүх ажлыг бичиж, бусад 7 багананд дараах гарчгуудыг тавина.

1. Гэрийн бүх ажил
2. Зөвхөн эр хүний ажил
3. Yндсэндээ эр хүний ажил, гэхдээ эхнэрийн оролцоотой
4. Эр хүний ажил, эхнэрийн идэвхтэй оролцоотой
5. Эхнэр нөхөр тэнцүү хувааж хийх ажил
6. Эхнэрийн хийх ажил, нөхрийн идэвхтэй оролцоотойгоор
7. Эхнэрийн хийх ажил, нөхөр бага зэрэг оролцоно
8. Зөвхөн эм хүний ажил

Одоо та нар 2 цаас аван доорх асуултанд хариулцгаа.

– Хэн яаж эдгээр ажлуудыг хийх ёстой вэ?
– Yнэндээ одоо хэн хийж байна?

Таны болон нөхрийн чинь хариулт их ялгаатай байгаад гайхах юм үгүй. Хүн бүр гэрийн ажлыг өөр өөрөөр төсөөлдөг.
Одоо санал тохирохгүй, хэт зөрөөтэй асуудлуудыг авч хэлэлцэн, ерөнхий нэг дүгнэлтэд хүрэхийг хичээ. Бусад жижиг ажил, бичигдээгүй ажлуудыг мөн ингэж ярилц. Хэрэв танай хүүхдүүд нилээд өсөж том болсон бол үүнд татан оролцуул. Энэ бол зугаатай боловч их чухал, ашигтай тоглоом. Дараа нь гэр бүлийн зөвлөл гэрийн бүх ажлыг чухал, чухал биш гэж тодорхойлж, хийх дараалал, хугацааг тооцон, гэр бүлийн гишүүдийн дунд хуваарилж, нөгөө 7 баганандаа бичнэ.

Эрчүүдээр “эзэгтэйн” ажил хийлгэх нь муу юу?

Хэрвээ гэр бүлийн ажил үүргийн “сонгодог” хуваарилалтыг өөрчлөн эрчүүдээр зөвхөн хүүхэд асрах, хоол ундаа бэлтгэх зэрэг гэр орны ажил хийлгээд байвал тодорхой хугацааны дараа түүний сэтгэхүйд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэрээр төрөлхийн дайчин, зоримог шинж чанараа алдаж үгэнд оромтгой, дуулгавартай болдог байна. Судалгаанд байгалийн жам ёсны эсрэг явсан эрчүүдийн бэлгийн чалх илт буурдаг болох нь тогтоогджээ. Энгийн үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа тэд жирийн сексэд сонирхолгүй болж, эмэгтэй хүнтэй нэг оронд зүгээр л хамтдаа унтдаг хүн болж хувирдаг байна.Эрчүүд гэр бүлийн ажилд тусалдаггүй, телевиз үзээд, эсвэл сонин бариад хэвтчихдэг гэж эмэгтэйчүүд гомдоллох нь бий. Гэтэл эмэгтэй хүнд тааламжтай байж болох зүйл эр хүний хувьд маш муу нөлөөтэй байх жишээтэй.

Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ. Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.

7 Comments

  1. Dorj says:

    Гэрийн нөхцөлд эр хүн яаж тэжээх заавар юм уу?
    :))

  2. gerel says:

    та нар оорсдоо адилхан бугдийг н хийгээд узээрэй
    адилхан ажилд явж ирчээд гантсаараа гэрийнхээ ажилийг хийж хуухдуудээ асардаг бол хамгийн шурага биш. хэрэв тийм нохор байдаг бол зугээр л зайл

  3. заяа says:

    Гэр орны ажил үнэн сонирхолгүй ажил шдээ. Ялархлаа ч гэх шиг ялархахгүй яадын. Гэр орны ажил ёстой уйтгартай ямарч урамшуулал байхгүй, цалин байхгүй, хамт олон байхгүй, дээшилж дэвших юм байхгүй, хэн ч урам зориг өгөхгүй, үнэн хогийн нэр хүндгүй тэнэг ажил шдээ. Эрчүүд үүнийг ойлгох ёстой.

  4. ХҮН says:

    жирийн бүсгүй их зөв хэлжээ…гэр бүлийн ажлаас болж муудалцах маш тэнэг хэрэг

  5. bigman says:

    жирийн бусгуй сайн хэлжээ.гэр орний ажил гэж ухсэн юу юм бэ.тэрэн шиг амархан ажил гэж юу байхавдээ.гэхдээ мэдээж авгайдаа туслах хэрэгтэй али болох хуухнууд энэндээ ялархахаар шал дургуй хурчихдэг юм тэрнээс зугээр аятайхан туслалтсаа гувал хэн ч тусланашуу дээ.харин би гэрийн авгай боллоо энээ тэрээ чиний боол боллоо гэдэх хуухнууд бол новшнууд.мунгу авчирч угухуур чи их ажийлаж ядарч байж олсондоо гэж хэлэхгүйдээ ийм хуухнууд хэхэ

  6. жирийн бүсгүй says:

    Эр хүн санаатайгаар биш ч хайнга хэнэггүй зан болон өссөн орчин хүмүүжлээс шалтгаалаад гэр орны ажилд оролцдоггүй тал байдаг. Мэдээж эмэгтэй хүн зарим зүйлийг өөрөө хийж чадах ч нөхрөөрөө туслуулах нь гэр бүлд зайлшгүй байх ёстой асуудал. Гэвч үүнийг би тийм юм хийсэн, чи хийгээгүй, би их чи бага хийлээ гэх мэт хэрүүл, уцаар болговол гэр бүл бат бэх байж чадахгүй. Багаасаа сурсан, эцэг эхийн зааж сургасан хүмүүжлээс маш их шалтгаалдаг тул ялангуяа хүүтэй хүмүүс их анхаарах хэрэгтэй юм гэж бодогддог. Нэгэнт юм хийж сураагүй нөхрийг яах вэ гэсэн асуултанд өөрийн бодож байгааг хэлмээр санагдлаа. Эмэгтэй хүний нарийн ухаан үүн дээр их хэрэг болох байх. Хоол хийж байхдаа угаалгын машинаа ажиллуулж, угаах зүйлсээ ялгаад дэргэд нь тавьчихаад миний хайраа угаалгын машинд байгаа зүйлийг эргүүлээд авчих дараа нь түүнийг угаах юм шүү гээд хоолоо хутгаад зогсож байвал үгүй гэх нөхөр хэзээ ч гарахгүй байх. Мэдээж харваас хоол хийгээд завгүй байгааг чинь, мөн хөөрхөн инээхийг чинь хараад үгүй гэхгүй шүү дээ. Харин дараа нь өө угаагаад дуусгачихсан юм уу, ямар хурдан юм бэ, надад өөр юм хийх зав гарлаа гэх мэтээр бяцхан магтаал хэлэхээ хэзээ ч мартаж болохгүй. Дараагийн удаа санаачлаад юм угаахгүй ч гэсэн хэсэг хугацааны дараа өөрөө юм угаадаг болчихно. Мэдээж ажил ихтэй, ядарч ирсэн нөхрөө юм угаа гээд байж болохгүй. Аль болох аятайхан хоол цайтай, тав тухтай байлгах хэрэгтэй. Юм индүүдэхэд бараг бүх эрчүүд үнэн голоосоо дургүй байдаг. Тиймээс нөхрөө заавал юм индүүд гэж шахдаггүй. Харин индүүдчихвэл баярлаж байгаагаа хэлдэг. Харин эр хүн хийвэл зохих алх хадаасны ажлыг шууд хэлээд хийлгэдэг. Өөрөө санахгүй, эсвэл тэгж байгаад хийнэ гэж бодоод хойш тавих үе олон. Тиймээс шууд хэлээд үүнийг ингэчихмээр байна, энэ ёстой муухай харагдаад болохгүй байна гээд хийлгэх нь дээр байдаг. Урдуур нь ороод нэг хадаас хадчихаад байвал чи чаддаг юм чинь хийчих гэх үе гарч магад. Тиймээс анхнаасаа л өөрөөр нь хийлгэж байх нь дээр. Зарим хүүхнүүд гэрлийн шил солиод цахилгааны хөнгөн гэмтлийг засчихаад байдаг. Тэдний нөхрүүд гэр орондоо юу ч хийдэггүй учраас тэгдэг байх. Миний бодлоор зарим зүйлийг заавал өөрсдөөр нь хийлгэж байх хэрэгтэй. Хэзээ ч гэрийн ажил дээр хэрүүл үүсгэж хэрэггүй. Гэр бүлийн уур амьсгалд маш их нөлөөлдөг зүйлийн нэг нь энэ. Эхнэр нь гэрийн авгай болохгүй гэж гээд гадуур зугаалаад байвал яаж олигтой гэр бүл байх вэ дээ. Тиймээс гэр бүлд хүлээх үүргээ ухамсарлаж хариуцлагаа үүрч чадаж байж гэр бүл бат бэх байдаг гэж бодогддог.

  7. temee says:

    сайхаы мэдээ бн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.